АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Урсгал эс тоолуурын аргаар Т эсийн цитокиныг бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба дараа шинжилсэн дүн(2024-05-13); ; ;А.Ариунаа ;Ж.СаранцэцэгТ.ӨлзийхүүҮндэслэл: Цитокин нь эсийн дохио дамжуулалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг уураг бөгөөд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дарангуйлах, халдвар, үрэвсэл, гэмтлийн үеийн дархлааны хариу урвалыг зохицуулна. Эрхтэн шилжүүлэн суулгалтын өмнө болон дараа цитокины түвшинг хянах нь дархлааны хариу урвалыг үнэлэх, эрхтэн ховхролтыг урьдчилан таамаглах, эмчилгээг удирдахад чухал ач холбогдолтой. Урсгал эс тоолуурын арга нь олон төрлийн цитокины агууламжийг зэрэг судлах боломжийг олгодог өндөр мэдрэг шинжилгээний арга юм. Зорилго: Бөөр шилжүүлэн суулгахын өмнөх болон дараах үеийн ийлдсийн Т эсийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар тодорхо лох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг когорт судалгааны загвараар 2023 оны 07 сараас 2024 оны 3 сар хүртэлх хугацаанд УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатоийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өмнө болон эрхтэн шилжүүлэн суулгасны дараах 30 хоногт цусны шинжлэгдэхүүн цуглуулж Human Th Cytokine Panel (13-plex) with Filter Plate (BioLegend®) цомгийг ашиглан 13 төрлийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд нийт 10 хүн хамрагдсан ба эрэгтэй 5, эмэгтэй 5, дундаж нас 36±12.01 жил байв. Бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба шилжүүлэн суулгасны дараа 30 дах хоногт цуглуулсан шинжлэгдэхүүнд 13 төрлийн (IL-2, 4, 5, 6, 9, 10, 13, 17A, 17F, 21, 22, IFN-γ, TNF-α) цитокиныг шинжлэхэд цитокины хэмжээ хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Дүгнэлт: Бидний шинжилсэн Th цитокины агууламж бөөр шилжүүлэн суулгахын өмнө болон дараа статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. Дараагийн судалгаанд эдийн тохирооны шинжилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ зэрэг цитокины түвшинд нөлөөлж болох хүчин зүйлтэй холбон судлах нь ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хамшинжтэй хүмүүсийн гадар өөхөн эдийн талбай болон дотор өөхөн эдийн талбайг эрүүл хүмүүстэй харьцуулан судлах нь(2025-01-01) ;Ө.Мөнх-Эрдэнэ ;Т.Одмаа ;Ц.Солонго ;С.ГанчимэгГ.ЭгшиглэнҮндэслэл: Таргалалт, ялангуяа төвийн таргалалт нь дислипидеми, чихрийн шижин хэв шинж 2 (ЧТТТХТТТ2). зүрх судасны өвчин (ЗСӨ), бодисын солилцооны хамшинж (БСХШ) гэх зэрэг халдварт бус архаг өвчин эмгэгийн эрсдэлт хүчин зүйл болдог. Зорилго: БСХШ-тэй насанд хүрсэн хүмүүсийн гадар өөхөн эдийн талбай (8РА) болон дотор өөхөн эдийн талбайг (ҮРА) өөх тосны солилцооны үзүүлэлтүүдтэй холбон судлах. А рга аргачлал: “^ ^ К А МопдоИа” эрт илрүүлгийн төвд 2023 оны 09-р сараас 2024 оны 02-р сарын хооронд үйлчлүүлсэн 1511 хүний ерөнхий мэдээлэл, ^ЕХА-Эиа1 х-гау аЪкогрТютеИу, биохимийн шинжилгээний үзүүлэлтүүдийн мэдээллийг ашиглав. БСХШ-ийг олон улсын байгууллагуудын хамтран гаргасан 2009 оны шалгуураар (>3 шалгуур) үнэлэв. ҮРА, 8РА-ийн хэмжээгээр нь квартилаар ^ 1 ^ 4 ) дөрвөн бүлэг болгов. Статистик боловсруулалтыг 8Р88^26 ашиглан Т тест, олон хүчин зүйлийн логистик регресс (ОК, С1 95%), КОС (А^С)ийн аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас 30.5±3.9 жил, БЖИ 25.1 кг/м2, 49.5% эрэгтэй байв. БСХШ (п=531)тэй бүлгийг өөрийн эрүүл мэндийг харьцангуй эрүүл гэж үнэлсэн, эмнэл зүйн тодорхой өвчнөөр оношлогдоогүй (п=979) бүлэгтэй (хяналтын) харьцуулахад ҮРА, 8РА-ийн түвшин өндөр байсан (р<0.0001) бөгөөд БСХШ-тэй эрэгтэйд ҮРА, эмэгтэйд 8РА хэмжээ илүү өндөр байв (р<0.0001). ҮРА-ийн ^ 4 бүлэг эрэгтэйд 4.611 (95% С1=2.394-9.591), эмэгтэйд 2.253 (95% С1=1.097-3.912) байсан нь БСХШ-тэй ихээхэн хамааралтай байв (р<0.001). Логистик регрессийн шинжилгээгээр БСХШ-тэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ҮРА ихсэлтэд БТ (Р=0.325, р<0.0001), (Р=0.338, р<0.003) илүү нөлөөтэй байв. БСХШ-ийг \Р А болон 8РА-ийн урьдчилан таамаглах утгыг тодорхойлоход А ^С утга нь ҮРА 0.790 (95% С1=0.750-0.831), 8РА 0.401 (95% СР=0.351-0.451) (бүх үр дүн ач холбогдолтой байв р<0.001) байсан ба ҮРА-ийн таамаглах утга бусад үзүүлэлтүүдээс илүү өндөр байлаа. Дүгнэлт: 1. БСХШ-тэй хүмүүсийн дотор, гадар өөх эдийн хэмжээг эрүүл хүмүүстэй харьцуулахад БСХШтэй эрэгтэй хүмүүсийн ҮРА-ийн хэмжээ хамгийн их байв. 2. БСХШ-тэй аль ч хүйсийн хүмүүст ҮРА нь илүү хүчтэй таамаглах хүчин зүйл болж байсан бол 8РА-ийн хэмжээ нь ҮРА-тай харьцуулахад илүү хамгаалах хүчин зүйл болж байна. 3. БСХШ-тэй хүмүүсийн ҮРА-ийн хэмжээнд БЖИ, ТГ, БТ зэрэг үзүүлэлтүүд илүүтэй нөлөөлж байгаа нь ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр шилжүүлэн суулгалтын дараах үед үрэвслийн цитокиныг шинжилсэн үр дүн(2025-01-01) ;А.Ариунаа; ;Т.Өлзийхүү;
