АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины цочмог үрэвслийн эмгэг загварт эгэл башига (odontites vulgaris moench) ургамлын үзүүлсэн нөлөө(2024-04-13) ;Б.Золзаяа ;Б. Дэжидмаа; Ч.ЧимэдрагчааҮндэслэл: Эгэл башига (Odontites vulgaris Moench) ургамал нь УАУны халуун өвчний үед түгээмэл хэрэглэгддэг жор найралтууд дотор өндөр давтамжтайгаар ордог ба дэлгэрсэн, хуучирсан, хоосорсон халуун өвчнийг дарах, нядлах заалттай жоруудад голлогч эм болж хэрэглэгддэг. Зорилго: Харханд үүсгэсэн уушгины цочмог үрэвслийн үед Эгэл башига (Odontites vulgaris Moench) ургамлын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Уушгины үрэвслийн эмгэг загвар үүсгэх туршилтыг Li G нарын (2016) аргачлалын дагуу хийсэн ба липополисахаридыг 7.5 мг/кг тунгаар сүүлний венийн судсанд тарьж уушгины цочмог үрэвслийн эмгэг загвар үүсгэв. Эмгэг загвар үүсгэхээс өмнө Эгэл башига ургамлыг 224 мг/кг тунгаар 5 хоногийн турш өдөрт 1 удаа туршилтын бүлэгт уулгасан. Липополисахарид тарьснаас хойш 3, 6, 9, 12 цагийн давтамжтайгаар хархны зүрхэнд хатгалт хийж 2-3 мл цус авч сийвэнг ялган IL-1β ба TNFα цитокиныг элайза аргаар тодорхойлов. Мөн 12 цагийн дараа уушгины эдээс дээж авч гистологийн шинжилгээ хийж эмчилгээний нөлөөг үнэлэв. Үр дүн: Вистар харханд липополисахаридаар үүсгэсэн уушгины үрэвслийн эмгэг загварын үеийн үрэвслийн зарим цитокины хэмжээнд Эгэл башига ургамлын үзүүлэх нөлөөг судалж үзэхэд TNFα цитокины хэмжээ нь эрүүл харханд 23.5±4.24 пг/мл байсан бол хяналтын бүлэгт 3, 6, 9, 12 цагийн дараа 40.43±1.45, 39.0±2.2, 43.0±4.2, 43.6±1.4 пг/мл болж 40-46.2%-иар ихэссэн байв (p=0.01). Эгэл башига ургамлын 224 мг/кг тунд TNFα цитокины хэмжээ нь 34.56±3.7, 37.56±2.77, 35.32±2.16, 32.±2.1 пг/мл болж хяналтын бүлгээс 3-30%-иар хугацааны хамааралтайгаар бууруулсан байна (p=0.01). Эрүүл хархны IL-1β цитокин 3.1±0.34 пг/мл байсан бол эмгэг загвар буюу хяналтын бүлэгт 3, 6, 9, 12 цагийн дараа 5.8±0.61, 5.64±0.74, 7.38±0.21, 6.01±0.46 пг/мл болж 45.04-58%-иар өссөн байв (p=0.01). Харин Эгэл башига ургамлын 224 мг/кг тунд 5.13±.0.45, 4.73±0.64, 4.79±0.31, 4.27±0.22 пг/мл болж хяналтын бүлгээс 13.3-41.0%иар тус буурсан нь статистик ач холбогдолтой ялгаатай байв (p=0.05). Эд судлалын шинжилгээгээр Эгэл башига ургамлын бүлгийн хархны хэлтэнцэрт цусны судас өргөсч, цулцангийн хананд эритроцит эсүүд хуримтлагдсан, цөөн тооны үрэвслийн эсүүд нэвчирч, цулцангийн хана зузаарсан боловч загвартай харьцуулахад цулцангийн агаарын зай багасалт нь бага байна. Дүгнэлт: Липополисахаридаар үүсгэсэн уушгины цочмог үрэвслийн үеийн цитокины идэвхжлийг бууруулах ба бүтцийн өөрчлөлтөөс сэргийлэх үйлдэлтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд үүсгэсэн үрэвслийн болон өвдөлтийн эмгэг загварт Эрхэм-8 уламжлалт эмийн үзүүлсэн нөлөө(2024-01-21) ;Г.Ууганцэцэг ;Б. Дэжидмаа ;Ч.ЧимэдрагчааТ.АлимааҮндэслэл: Эрхэм-8 уламжлалт эмийн найрлагад ордог түүхий эдүүд нь сэрүүн чанартай бөгөөд цул эрхтний халуун ялангуяа уушги, элэгний халуун, цус, шар хямарсан халуун, хижгийн халуун зэрэг шинэ ба хуучирсан халуунд хэрэглэх заалттай. Зорилго: Туршилтын амьтанд үүсгэсэн үрэвслийн болон өвдөлтийн эмгэг загварт Эрхэм-8 уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Хурц хорон чанарын судалгааг В.Б Прозоровский (1978) нарын аргаар, каррагенанаар сарвууны хавангийн эмгэг загвар үүсгэх арга зүйг Hiroe Maruyama (2010) нарын аргаар хийж туршилтыг эрүүл, хяналт, харьцуулах, туршилтын бүлгүүдэд хуваан каррагенины уусмал 1%-100 μl уусмалыг хархны хойд сарвуунд тарьж эмгэг загвар үүсгэв. Үрэвсэл үүсгэхээс нэг цагийн өмнө эрүүл болон хяналтын бүлгийн амьтдад нэрмэл ус, харьцуулах бүлэгт Диклофенак натри 20 мг/кг, туршилтын бүлгүүдэд Эрхэм-8 эмийг 190 мг/кг, 380 мг/кг, 980 мг/кг тунгаар тус тус амаар өгөв. Сарвууны хаванг плетисмометр аппаратаар хэмжилт хийн тодорхойлов. Цууны хүчлээр үүсгэсэн захын гаралтай өвдөлтийн эмгэг загвар үүсгэх арга зүйг Naveed Muhammad (2014) нарын аргаар хулганы хэвлийн хөндийд 1%-ийн цууны хүчлийн уусмалыг тарьж (0.1мл/10г) өвдөлтийн загвар үүсгэж, туршилтыг хяналт болон харьцуулах, туршилтын бүлэгт Эрхэм-8 эмийг 190 мг/кг, 380 мг/кг, 980 мг/кг тунгаар өгч өвдөлт намдаах үр дүнг амьтны эвхрэлтийн тооны бууралтаар тооцоолон гаргав. Үр дүн: Эрхэм-8 уламжлалт эмийн LD50=9.5 (7.6-11.9) гр/кг бөгөөд И.Б.Березовская (2003) нарын ангиллаар хоргүй байна. Эмчилгээний идэвхт тун нь И.П.Западнюк (1983) нарын аргаар ED=190-950 мг/кг байна. Каррагенанаар үүсгэсэн үрэвслийн үед сарвууны хавангийн хэмжээнд Эрхэм-8 уламжлалт эмийн усан идээшмэлийн үзүүлсэн дүнгээс үзэхэд үрэвслийн архаг үе (180–300 минут) шатанд Эрхэм-8 танг 950 мг/кг тунгаар уусан бүлгийн амьтдыг хяналтын бүлэгтэй харьцуулахад сарвууны хаванг 180 дахь минутанд 32.2%, 240 дахь минутанд 24.2%, 300 дахь минутанд 31.4%-аар тус тус статистик ялгаатай бууруулсан байна. Харин Эрхэм-8 тангийн 190 мг/кг болон 380 мг/кг тунгаар уусан бүлгийн амьтдын сарвууны хаванг хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ялгаа ажиглагдсангүй. Цууны хүчлээр үүсгэсэн захын гаралтай өвдөлтөнд Эрхэм – 8 уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судлахад Диклоденк 25 мг/кг тунгаар хэрэглэсэн бүлгийн амьтдын өвдөлтийн хариу урвалын тоо 42%-аар (p<0.01) буурсан байна. Эрхэм–8 уламжлалт эм нь их тундаа захын гаралтай өвдөлтийг намдаах нөлөөтэй байна (p<0.01). Дүгнэлт: Эрхэм-8 уламжлалт эмийн LD50=9.5 (7.6-11.9) гр/кг бөгөөд И.Б.Березовская (2003) нарын ангиллаар хоргүй байна. Каррагенанаар үүсгэсэн үрэвслийн эмгэг загварын үед Эрхэм – 8 уламжлалт эм нь 950 мг/кг тундаа үрэвслийн архаг үед сарвууны хавангийн хэмжээг бууруулснаар үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж байна. Цууны хүчлээр үүсгэсэн захын гаралтай өвдөлтөнд Эрхэм-8 уламжлалт эм нь 950 мг/кг тундаа өвдөлт намдаах үйлдэлтэй байна.
