АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
7 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мэс заслын эмчилгээний дараах наалдангийн шалтгаантай жирэмсний үеийн нарийн гэдэсний түгжрэл(2020-05-01) ;Э.Хонгорзул ;М.Мөнгөнхуяг ;Т.Дашдулам ;Д.НинжН.АлтанчимэгЖирэмсний эхэн үед хэвлийн болон бага аарцгийн хөндийн хурц үрэвслийг багажийн шинжилгээгээр оношлох нь бэрхшээл багатай. Харин жирэмсний 2-р хагасаас хойш умай томорч жирэмсний үеийн анатоми болон физиологийн хэвийн өөрчлөлт эхийн биед гарахтай холбоотой хэвлийн хурц өвдөлтийг ялган оношлоход бэрхшээлтэй болж эхэлдэг. Мэс заслын эмчилгээний дараах хэвлийн хөндийн наалдац нь хэвлийн байнгын өвдөлт, өтгөн хаталт, үргүйдэл болон гэдэсний түгжрэлийн шалтгаан болж байдаг.1 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Насанд хүрэгсдэд тохиолдох гипоталамуст байрлалтай лимфома хавдрын радиологи оношилгоо(2020-05-01) ;М.Мөнгөнхуяг ;Д.Энхжаргал ;Н.Баасанжав ;С.РоломжавД.МөнхжаргалТөв мэдрэлийн тогтолцооны лимфома нь ховор тохиолдох өвчин бөгөөд тэдгээрийг гипоталамус болон 3-р ховдлын анхдагч хавдар гэж үздэг. Эмнэлзүйн тохиолдол: 64 настай эрэгтэй. Компьютерт томографийн шинжилгээний дараа тархины хавдар авах мэс засал хийлгэсэн бөгөөд гистологийн шинжилгээнд том В эсийн гаралтай хортой лимфома батлагдсан. Өмнөх судалгаануудаас үзэхэд төв мэдрэлийн системийн анхдагч лимфома хавдрын мэс засал болон туяа эмчилгээний дараах дундаж наслалт 12-18 сар үргэлжлэх бөгөөд эмчилгээ нь түвэгтэй хэвээр, ялангуяа гипоталамус болон 3-р ховдлын байрлалтай хавдрын хувьд илүү түвэгтэй байдаг. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Соронзон резонанст томографийн дэвшилтэт аргуудыг олигодендроглиал эсийн хавдруудын оношилгоонд ашиглах нь(2020-05-01) ;М.Мөнгөнхуяг ;Э.Хонгорзул ;Г.БахжанарЦ.ОтгонтуяаОлигодендроглиома нь ховор тохиолддог онцлог хэв шинжтэй тархины хавдар юм. Олигодендроглиомаг глиал эсийн гаралтай бусад хавдруудаас ялгаж оношлоход тархины компьютер томографи, Энгийн, уламжлалт соронзон резонанст оношилгоо түвэгтэй байдаг. Бид Олигодендроглиоматай 3 өвчтөний оношлогоонд Соронзон резонанст оношилгооны дэвшилтэт аргууд (Advanced MR Imaging) ашиглаж судаллаа. Соронзон резонанст томографийн оношлогооны дэвшилтэт аргууд (Перфузи, Соронзон резонанст спектроскопи) нь олигодендроглиал эсийн хавдрын хавдрын зэрэглэлийг тогтооход, бусад бусад эсийн хавдраас ялган оношлоход, мөн эмчилгээний үр дүнг хянахад энгийн уламжлалт соронзон резонанст аргатай харьцуулахад илүү холбогдолтой гэдэг нь ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсад шинэ короновирусын (COVID-19) халдвар батлагдсан анхны тохиолдлын компьютерт томографийн оношилгоо(2020-05-01) ;С.Роломжав ;М.Мөнгөнхуяг ;Д.Эрдэнэсүрэн ;Ц.ОтгонтуяаБ.ЭрдэнэбулганЦээжний томографийг COVID-19 уушгины хатгалгааны уушигны хүндийн зэргийг үнэлэхэд ашигладаг. Бид COVID-19 уушгины үрэвсэлтэй хавсарсан цээжний томографийн өөрчлөлтийн анхны оношлогооноос өвчтөний бие сэргэх хүртэл өөрчлөлтийг тодорхойлохыг зорилоо. Энэхүү ретроспектив шинжилгээнд RT-PCR-аар батлагдсан COVID-19 халдвартай өвчтөнүүдийг хамруулсан болно. Өвчний явцын аль ч үед амьсгалын замын хүнд хямралтай болон хүчилтөрөгч зайлшгүй хэрэгцээтэй өвчтөнүүдийг оруулаагүй болно. Давтан цээжний томографийг ойролцоогоор 7 хоногийн интервалтайгаар авсан. COVID19-ийн халдвараас эдгэрсэн өвчтөнүүдэд цээжний СТ-ийн хувьслын дөрвөн үе шатыг тогтоосон: эрт үе шат (0-4 хоног); дэвшилтэт үе шат (5-8 хоног); оргил үе (10-13 хоног); шингээлтийн үе шат (≥14 хоног). Цээжний КТГ-ийн шинжилгээнд короновирусын халдварын үед бүүдгэр шилний шинж, нэвчдэс болон плеврийн зузаарлын өөрчлөлт илэрч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковишиелд болон вероцелл вакцинаар дархлаажуулсан бүлгийн оролцогчдод SARS-CoV-2 вирусийн титэм уургийн эсрэг үүссэн эсрэгбиеийн титр ба хугацааны хамааралыг судалсан дүн(2022-04-28) ;Ж.Буджав ;А.Бямбажав ;Г.Есөнзаяа ;Г.УранбилэгМонгол улсад нийт хүн амын дийлэнх нь Ковишиелд болон вероцелл вакцины хос тунд хамрагдсан тул уг хоёр төрлийн вакцинаар үүсгэгдсэн 3 төрлийн эсрэгбиеийн төвшний хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг судлахыг зорьсон. Бид дээрх 2 бүлгийн нийт 178 оролцогчдыг таниулсан зөвшөөрлийн үндсэн дээр судалгаанд хамруулав. Вакцинжуулалтаас хойш 14, 28, 60 хоногийн хугацаанд оролцогчдын захын цусанд үүссэн 3 төрлийн эсрэгбиеийн титр болон хугацааны хамаарлыг тус бүрт нь судлахад судалгааны 2 бүлэгт саармагжуулагч эсрэгбиеийн төвшин хугацаанаас хамаарсан ач холбогдол бүхий үр дүн ажиглагдсангүй. Харин титэм уургийн рецептор холбох хэрчмийн эсрэг үүссэн иммуноглобулин-G болон титэм уургийн эсрэг үүссэн нийт эсрэгбиеийн титрийн төвшин хугацаанаас хамаарсан ялгаатай үр дүн гарсан байлаа. Эсрэгбиеийн үүсэлтэнд оролцогчдын нас, хүйс мөн вакцины төрөл зэрэг нь нөлөөлөөгүй үр дүн гарлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмсөгний карцинома (Эмнэлзүйн тохиолдол)(2021-11-01) ;Д.Эрдэнэсүрэн ;С.Роломжав ;Б.Эрдэнэбулган; М.БатмөнхTesticular cancer is the most common solid malignancy affecting males between the ages of 15 and 35, although it accounts for only 1 percent of all cancers in men. Testicular carcinoma is the most common malignancy in young adult men (aged 15–40 years). The natural course of testicular carcinoma is metastasis that eventually results in death. Most patients with testicular germ cell tumor present with a painless scrotal mass. 41-years-old man presented with swelling left side testis and tenderness left side groin. Laboratory investigations revealed a high normal red blood cell count 5.7x1012/L, CRP-10.5 mg/L. Hemoglobin, renal and liver function tests were normal. Ultrasounds showed 10.5x7.2 cm measured inhomogeneous mass without infiltration in surrounding fatty tissue in left groin. On pelvic and abdominal CECT showed 18.0x8.5x8.0 cm sized big mass through left testis and groin region, and showed enhanced by contrast paraaortal lymph nodes metastasis and 1.5x2.2 cm sized diameter metastasis in lung. A diagnosis of testicular germ cell tumor with multiorgan metastasis (lymph node and lung) was made. The natural course of testicular carcinoma is metastasis that eventually results in death. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нарийн гэдэсний ишемийн улмаас үүссэн үүдэн венийн хий (Эмнэлзүйн тохиолдол)(2021-11-01) ;С.Роломжав ;Б.Эрдэнэбулган ;Д.Эрдэнэсүрэн ;М.БатмөнхГ.БахжанарIntroduction: 1. Intravenous gas due to ischemia of the small intestine. 2. Combined with flatulence and intestinal enlargement. 3. Concomitant with fatty liver and parenchymal disorders. Discussion: Hepatic portal vein (HPV) is often associated with acute venous ischemia and is a high mortality rate. This case was first reported in 1955 by Wolf and Evans in six infants and adults who died of intestinal necrosis, and in 1965 the first case of survival was reported. Also computed tomography scans, embolism, and intestinal pneumonia are indications for surgery. Conclusion: Computed tomography (CT) scans of venous flatulence caused by intestinal transmural necrosis have revealed signs of flatulence that can extend up to 2 cm from the hepatic capsule.
