АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
9 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Компьютерт томографийн хяналттай голтын үүсгэврийн трансторакаль биопсийн үр дүн ба аюулгүй байдалын судалгаа (Нэг төвт 10 жилийн когорт судалгаа)(2026-10-30) ;Ж.Түвшинбаяр ;Л.Энхсаруул; ;Н.Баасанжав - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн психометрийн үзүүлэлтийг тодорхойлсон дүн(2026-04-16) ;Алима(ALIMA) ;Д.Солонго ;Н.БаасанжавГ.ХуланҮндэслэл: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг хангахад сувилагчийн мэргэжлийн чадамж чухал үүрэгтэй. Сувилагчийн чадамжийг үнэлэх нь хүний нөөцийн төлөвлөлт, тасралтгүй сургалтын хэрэгцээг тодорхойлох, сувилахуйн тусламжийн чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын психометрийн үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг арга зүйн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд улсын 11 эмнэлгийн 550 сувилагчийг хамруулж, Мин Лю нарын (2007) боловсруулсан сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийг ашиглан 2024 оны 6-12 сарын хооронд мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Асуумжийн дотоод найдвартай байдал кронбах альфа коэффициент 0.98 байв. Агуулгын хүчин төгөлдөр байдлын үзүүлэлтүүд (Content Validity Index CVI) I-CVI ≥ 0.78, S-CVI/Ave=0.98, S-CVI/UA=0.85 байсан нь агуулгын хүчин төгөлдөр байдал сайн байгааг харуулж байв. Варимакс (Varimax) эргүүлэгтэй фактор шинжилгээгээр фактор ачааллын утга 0.380–0.780 хооронд хэлбэлзсэн. Дүгнэлт: Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын дотоод найдвартай байдал болон хүчин төгөлдөр байдал хангалттай болох нь тодорхойлогдов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушигны цулцангийн аспергиллёз(2020-05-01) ;А.Ербахыт ;Н.Баасанжав ;Э.Хонгорзул ;Д.НинжЭ.Цээпил52 настай эрэгтэй нэг сарын турш хуурай ханиалгана, цээжээр өвдөнө гэсэн зовиуртай үзүүлсэн. Цээжний томографийн шинжилгээнд уушгины олон тооны дугуй нэвчдэс, түүнийг тойрсон бүүдгэр шилний шинж (GGO) ажиглагдсан нь мөөгөнцрийн халдвар байх магадлалыг харуулж байна. Тэдгээрийн зарим нь шингэн агуулах бөгөөд энэ нь голчлон хёр уушгины дээд дэлбээнд агаар-шингэний түвшин илэрхий ялгарч харагдана. Бид үр дүнгээс үндэслэн өвчтөнийг гуурсан хоолойн угаалга хийлгэхээр явуулсан бөгөөд үр дүнд нь мөөгөнцрийн аспергилл илэрлээ. Энэ ер нь ховор тохиолддог. Цаашдаа, бид эмчилгээ оношлогоондоо энэ мэт ховор тохиолдлуудыг судлаж мэдээлэх шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нойр булчирхайн толгой хэсгийн хавдар(2020-05-01) ;Э.Хонгорзул ;Н.Баасанжав ;А.Ербахыт ;С.РоломжавН.АлтанчимэгНийт нойр булчирхайн хавдрын 60-70% нь булчирхайн толгойн хэсэгт байрлах бөгөөд аденокарцинома хавдар нь хамгийн элбэг тохиолддог.1 Энэхүү судалгааг УХТЭ-ийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний статистик мэдээлэл, өвчний түүх, ERCP+CBD stenting, тодосгогчтой компьютер томогорафи (КТГ), MRCP болон MRI шинжилгээ зэрэг эмнэлзүйн мэдээлэлд тулгуурлан судаллаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Насанд хүрэгсдэд тохиолдох гипоталамуст байрлалтай лимфома хавдрын радиологи оношилгоо(2020-05-01) ;М.Мөнгөнхуяг ;Д.Энхжаргал ;Н.Баасанжав ;С.РоломжавД.МөнхжаргалТөв мэдрэлийн тогтолцооны лимфома нь ховор тохиолдох өвчин бөгөөд тэдгээрийг гипоталамус болон 3-р ховдлын анхдагч хавдар гэж үздэг. Эмнэлзүйн тохиолдол: 64 настай эрэгтэй. Компьютерт томографийн шинжилгээний дараа тархины хавдар авах мэс засал хийлгэсэн бөгөөд гистологийн шинжилгээнд том В эсийн гаралтай хортой лимфома батлагдсан. Өмнөх судалгаануудаас үзэхэд төв мэдрэлийн системийн анхдагч лимфома хавдрын мэс засал болон туяа эмчилгээний дараах дундаж наслалт 12-18 сар үргэлжлэх бөгөөд эмчилгээ нь түвэгтэй хэвээр, ялангуяа гипоталамус болон 3-р ховдлын байрлалтай хавдрын хувьд илүү түвэгтэй байдаг. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дүрс оношилгооны хяналтан дор хөхний хоргүй хавдрыг соруулж авах мэс ажилбар буюу vabb эмчилгээ хийсэн үр дүн(2020-05-01) ;Б.Эрдэнэбулган ;В.Гантулга ;Б.Заяабат ;Н.БаасанжавБ.ЭрхэмбаярЭнэхүү судалгаанд бид богино хугацааны эмнэлзүйн хэрэглээнд үндэслэн хэт авианы хяналтан дор вакуумын тусламжтай хөхний биопси (VABB) эмчилгээний заалт, оношлогооны нарийвчлалыг тогтоов. Нийт 12 өвчтөнд 2020 оны 1-р сараас 2020 оны 10-р сарын хооронд VABB-ийн удирдамжийн дагуу эмчилгээ хийж ретроспектив судалгаа хийлээ. VABB эмчилгээгээр авсан эдийн хавдрын зэргийг тодорхойлж гистопатологийн оношлогоо хийсэн. Тэмтрэгдэхүйц эд (77%), өндөр эрсдэлт гэмтэл (9%), хоргүй гэмтэл (91%) нь хэт авианы хяналтан доорхи VABB-ийн хамгийн түгээмэл заалт байлаа. VABB эмчилгээний хийсэн 12 тохиолдлын бүх тохиолдлууд нэг жилээс дээш хугацаагаар урт хугацааны хэт авианы хяналтаар ажиглахад өвчний үлдэгдэл болон давталт гэмтэл илрээгүй. Өвчтөнүүдэд мэс заслын хүндрэл гараагүй. Хэт авианы хяналтан доорхи VABB эмчилгээ нь нарийвчлал сайтай, аюулгүй арга бөгөөд оношлогооны явцад шийдвэр гаргахад тус болох, зарим тохиолдолд тайрч авах мэс заслыг орлуулах эмчилгээ болгон ашиглаж болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоёр хавтаст хавхлага, гол судасны хавхлагын гажгийн мэс засал эмчилгээний өмнөх болон дараах үеийн хэм алдагдлыг судалсан дүн(2023-05-22) ;Э.Баттөр ;Д.Бат-Ундрал ;Н.Баасанжав ;Ц.ДаваацэрэнН.Дэмид-ОдҮндэслэл: Монгол улсад зүрхний хавхлага солих мэс засалд орж буй үйлчлүүлэгчдийн хагалгааны өмнөх болон дараах хэм алдагдлуудын тархалт, төрлийг тодорхойлсон судалгааны ажил харьцангуй ховор төдийгүй түүнд үндэслэн мэс заслын үед хэм алдагдлын эмчилгээнд шинэ арга нэвтрүүлэх шаардлагатай байна. Зүрхний хоёр хавтаст хавхлагын гажиг болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийг засах, солих мэс заслын дараах үеийн зүрхний үйл ажиллагааны сэргэлтийг судалж, зүрхний хэм алдагдлын тохиолдол, түүний төрөл, хэлбэрийг тодорхойлох, эмчилгээний оновчтой, шинэ арга нутагшуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Хоёр хавтаст хавхлагын дан болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийг засах, солих нээлттэй мэс засал эмчилгээний өмнөх, дараах үеийн зүрхний хэм алдагдалын төрөл тархалтыг тогтоож түүнийг засах зарим аргын хэрэгцээг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгааны ажлаа 2015-2016 оны хооронд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Зүрх судасны мэс заслын тасагт олдмол шалтгаант гол судасны хавхлага болон хоёр хавтаст хавхлагын гажиг оношуудаар цусны зохиомол эргэлтийн нөхцөлд мэс засал хийлгэсэн, 12 эрэгтэй, 18 эмэгтэй нийт 30 үйлчлүүлэгчдйин өвчний түүх болон хагалгааны дараах хожуу үеийн зүрхний цахилгаан бичлэгийг ашиглан “Когорт-Ретроспектив” судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдагсдаас гол судасны хавхлагын нарийсал болон митрал хавхлагийн нарийсал оношоор 26.7% (8), гол судасны хавхлагын дутагдал болон митрал хавхлагын нарийсал оношоор 40 (12), дан митрал хавхлага солих мэс засал, 33.3% (10) буюу дээрх хоёр хавхлагын дутагдал оношоор мэс засал хийлгэсэн байв. Дүгнэлт: Хоёр хавтаст хавхлага дангаараа болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийг хиймэл хавхлагуудаар солих зүрхний нээлттэй мэс заслын дараа тосгуурын жирвэгнээ хэлбэрийн хэм алдагдал ихэвчлэн тохиолдож байна. Мэс засал эмчилгээний дараах зүрхний сэргэлт нь тал хувьд нь өөрөө эргэн сэргэж, үлдсэн хувь нь дифебрилатор ашиглан сэргэж байсан бөгөөд энэхүү аппарат ашиглаж зүрх сэргэж байгаа шалтгаанд хагалгааны өмнөх зүрхний эмгэгийн байдал болон хоёр хавлагыг зэрэг солих, хагалгааны нийт үргэлжилсэн хугацаа нөлөөлж байна. Хоёр хавтаст хавхлага дангаараа болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийн мэс заслын дараа ховдлын дээрхи хэм алдагдал их давтамжтэй үргэлжилж, энэхүү зүрхний хэм алдагдлыг засах эмчилгээнд мэс заслын үед тосгуурт байрлаж буй сэрлийн голомтыг түлэх (Cox maze) эмчилгээ зайлшгүй шаардлагтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний цочмог шигдээстэй өвчтөнд стент тавьсны дараах үрэвслийн биомаркерын өөрчлөлт(2021-11-01) ;Д.Билгүүн ;Н.Баасанжав ;Д.Пүрэвсүрэн; З.ЛхагвасүрэнЗүрх судасны эмгэг нь сүүлийн 10 жилд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж тасралтгүй нэмэгдсээр байна. Стент нь гадны биет учраас судас хатуурлын өөрчлөлттэй титмийн судсанд үрэвслийн цитокин, хемокин, адгезийн молекул, цочмог үеийн уургийг чөлөөлж эндотелийн давхарга гэмтэхэд хүргэдэг. Манай оронд ЗЦШ-ийн дараа титэм судсан дотуурх оношилгоо (ТСДО), ТСДЭ хийлгэж, стент тавиулсан өвчтөнд стентийн дараах үрвэслийн хариу урвалыг судалсан судалгаа байхгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Зүрхний булчингийн цусны урсгалыг сэргээж, эмтэй стент тавьсны дараах үрэвслийн хариу урвалын өөрчлөлтийг судалах. Арга, аргачлал: Судалгаанд П.Н.Шастины улсын гуравдугаар төв эмнэлгийн ангиографийн оношилгооэмчилгээний тасагт (АОЭТ), ЗЦШ-н улмаас хэвтэж ТСДЭ хийлгэн эмийн бүрхүүлтэй 78 стент тавиулсан 70 хүртэлх насны 60 (45 эрэгтэй, 15 эмэгтэй) өвчтөнг судалгаанд хамруулав. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад хагалгааны өмнө бүх өвчтний 50%-д өндөр мэдрэг СРБ-н түвшин 2 мг/л-м илүү байлаа. Стент тавьсны дараа өндөр мэдрэг СРБ статистикын ач холбогдолтой ихэссэн. Стент тавихад TNF, ИЛ-1-н түвшинд статистикын ач холбогдолтой өөрчлөлт илрээгүй. Дүгнэлт: Эмийн бүрхүүлтэй стент тавьж титмийн цусны урсгалыг сэргээхэд үрэвслийн зарим маркерын (өндөр мэдрэг СРБ, IL-6,) түвшин ихэсч байна. Эдгээр маркер нь эмтэй стент тавьсны дараа эрт үед нарийсал үүсэхийг магадлахгүй боловч эмийн бүрхүүл нь антипролифератив үйлчлэлээ алдах алсын үед стентийн бөглөрөл үүсэхийг магадлаж болох юм. Энэ нь хагалгааны дараах хүндрэлийн өндөр эрсдэл бүхий өвчтнийг хянаж байх шаардлагыг гэрчилж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өвдөгний үений гэмтлийн шалтгаан, эмчилгээний зарим асуудлууд(2021-09-01) ;Т.Мөнхсайхан ;С.Батсүх; ;Э.РенчиндоржН.БаасанжавҮндэслэл: Манай орны хувьд гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болох өвдөгний үений гэмтлийн шалтгаан, эрсдэл, эмчилгээний өртгийг цогцоор нь судалсан ажил хомс байна. Зорилго: Өвдөгний үений гэмтлийн тархвар зүйн зарим онцлог, шалтгаан, дурангийн мэс заслын өртгийг судлах. Арга аргачлал: Өвдөгний үений гэмтлийн тархалтыг 2015-2019 оны Гэмтэл Согог Судлалыэ Үндэсний Төв (ГССҮТ) -ийн осол, гэмтлийн тандалт, эмнэлгийн тусламжийн мэдээнд тулгуурлан дескриптив загвараар судалсан бол гэмтлийн шалтгаан, эмнэлзүйн шинж, өртгийг 2018-2019 онд ГССҮТ-ээр үйлчлүүлсэн, судалгаанд хамруулах шалгуур хангасан нийт 48 тохиолдлыг сонгон судалсан. Үр дүнгийн боловсруулалтад SPSS 20 программ ашиглав. Үр дүн: Сүүлийн 5 жилд дунджаар 15554 хүн хэвтэн эмчлүүлж үүний 13.7% нь өвдөг, шилбэний гэмтлийн оношоор хэвтэн эмчлүүлсэн. Дурангийн хагалгааг жилд дунджаар 300-400 хүнд хийж, нийт мэс заслын 4.27 хувийг эзэлж байна. Өвдөгний үений гэмтэлд ихэвчлэн идэр залуу насны (дундаж нас 33.3) эрэгтэйчүүд (67.8%) өртөж байсан ба шалтгааны дийлэнх хувийг спортын гэмтэл эзэлж, үүнээс 60.7% нь сагс тоглох үед унах, 26.7% бөх барилдах, 8.6% явганаас болон дугуйнаас унах, бусад хувийг дарагдах, хавчуулагдах гэмтэл тус тус эзэлж байна. Дунджаар дурангийн мэс засалд эрүүл мэндийн даатгалаас 3.255.130₮, хувь иргэнээс 574.435₮ буюу нийт 3.829.565₮-ний зардал гарч байна.
