АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдийн цус харвалтын улмаас нас барсан эмчлүүлэгчдэд тархины үхэлтэй боломжит донорыг судалсан үр дүн (Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн жишээ дээр)(2026-02-03) ;С.Дүүриймаа ;Г.Үүрцайх ;М.Нандинбаяр ;О.ГансувдН.ЛхамцооҮндэслэл: Дэлхий дахинд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн авах нь тасралтгүй өссөөр байна. Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь тархины үхэлд хүргэх тэргүүлэх шалтгааны нэг ба эрхтэн шилжүүлэх практикт донор эрхтэнүүдийн 30-68%-ийг тархины цус харвалт эзэлдэг. Зорилго: Тархины эдийн цус харвалтын улмаас нас барсан тохиолдлуудад эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн байдал, суурь шинжилгээнүүдэд үндэслэн тархины үхлийг эрт тодорхойлж, донор болох боломжийг таамаглах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасагт 2018 онд ТЭЦХ оношоор нас барсан тохиолдлуудад ретроспектив судалгааны аргыг ашиглан, тусгайлан боловсруулсан асуумжийн дагуу эмнэлзүйн үзлэг (Үүнд: комын Глазго үнэлгээ (КГҮ) ба Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн харвалтын үнэлгээ (ҮЭМХХҮ)), лаборатори, дүрс оношилгооны шинжилгээнүүд (тархины КТ, СРТ, катетерт ангиографи)ийн цуглуулсан мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийж үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг “SPSS-22.0” программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд УГТЭ-ийн Харвалтын тасагт тархины харвалт оношоор хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан 138 (13.1%) тохиолдлыг хамруулснаас ТЭЦХ 90, АДЦХ 30, ТЦТХ 18 тохиолдол тус тус байсан (р=0.006). Монгол Улсын тархины үхэлтэй донорын шалгуур болох 70 хүртэл насаар авч үзэхэд шаардлага хангасан ТЭЦХ-тай 42 тохиолдлын 24 (57.1%) нь эрэгтэй, 18 (42.9%) нь эмэгтэй байв (p=0.326). Эдгээр тохиолдлын дундаж нас 52.88±7.34 жил, эмнэлэгт хэвтэх үеийн КГҮ оноо 4.55±2.56, ҮЭМХХҮ оноо 31.50±7.81, мөн үүссэн цусан хурааны эзлэхүүнийг 30 тохиолдолд үзэхэд 175.92±169.96 cм3атистик утгатай байсан (тус бүр p<0.05). ТЭЦХ-ын тохиолдлуудыг зохиомол амьсгалын аппарат (ЗАА)-д авагдсан цаг болон үргэлжилсэн хугацааг тооцон үзэхэд эхний 0-2 цаг болон 2-6 цагт хамгийн их авагдсан (тус бүр 31%) бөгөөд авагдсанаас хойш хамгийн уртдаа 6-12 цаг үргэлжилсэн байна. Дүгнэлт: Тархины эдийн цус харвалт оношлогдсон тохиолдлуудын эмнэлэгт хэвтэх үеийн ухаан санааны байдал муу байх (ГКҮ<7), эмнэлзүйд харвалтын зэрэг хүнд байх (ҮЭМХХҮ 32-оос дээш) болон тархины эдийн цусан хурааны хэмжээ КТГ шинжилгээгээр их байх цаашлаад зохиомол амьсгалын аппаратанд эрт авсан байх зэрэг нь цус харвалтаас үүдэлтэйгээр тархины үхэлд хүргэх, донор болох боломжийг таамаглах боломжтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гүрээний артерийн дотор-дунд давхаргын зузаарал, товруужилт болон дислипидемийн өөрчлөлтийн хамаарлыг харвалтын эрсдэл өндөр хүн амд судалсан нь(2022-11-01) ;Б.Өлзийсайхан ;Ц.Дэлгэрмаа ;О.ГансувдГ.ЦагаанхүүYндэслэл: Дислипидеми нь артерийн хананд липидийн хуримтлал Гүрээний үүсгэн атеросклерозын явцыг хүндрүүлж улмаар тархины шигдээст артерийн доторхүргэнэ. Тархины харвалт, гүрээний товруужилт болон дислипидемийн дунд давхаргын хоорондын хамаарлын талаарх нарийвчилсан судалгаа цөөн байна. зузаан Зорилго: Энэхүү судалгаа нь тархины харвалтын эрсдэлийн зэрэглэл Гүрээний өндөртэй хүмүүст гүрээний артерийн дотор-дунд давхаргын зузаарал товруужилт (ДДДЗ), товруужилт болон дислипидемийн хоорондын хамаарлыг Липид судлах зорилготой юм. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан агшингийн судалгаанд 2022 оны 5-р сараас 7-р сарын хугацаанд Монгол-Японы ба Энэрэл эмнэлэгт асуумж, бодит үзлэг, лабораторийн шинжилгээнд хамрагдсан 55 наснаас дээш насны Монгол хүмүүс хамрагдав. Тархины харвалтын эрсдэлийн зэрэглэлийг Фреймингхамын харвалтын эрсдэлийн үнэлгээний (ФХЭҮ) шалгуураар үнэлж, өндөр эрсдэлтэй оролцогчдод гүрээний хэт авиан шинжилгээг хийсэн. Гүрээний артерийн дотор-дунд давхаргын зузаарлыг (ДДДЗ) дотор-дунд давхаргын зузаан >0.9 мм, товруужилтыг дотор-дунд дархаргын зузаарал (ДДДЗ) ≥15 мм эсвэл эргэн тойрны судасны ханын зузаанаас 50%-иар их артерийн хөндийд цухуйсан салангид бүтэц гэж тодорхойлсон. Гүрээний товруужилт, липидийн үзүүлэлт хоорондын хамаарлыг ложистик регрессийн загварыг ашиглан дүн шинжилгээ хийв. Үр дүн: Нийт 130 оролцогчдоос ФХЭҮ өндөртэй 38 хүнийг бүрэн судалгаанд хамруулснаас 25 (65.4%)д гүрээний артерийн товруужилт илрэв. Оролцогчдын гүрээний артерийн дотор-дунд давхаргын дундаж зузаарал (ДДДЗ) 1.30 мм (1.00, 3.10) байснаас товруужилттай бүлэгт товруужилтгүй бүлгээс илэрхий зузаан байв (1.50 мм vs 1.00 мм, p=0.011). Спирманы хамаарлын дүн шинжилгээгээр гүрээний артерийн дотор-дунд давхаргын дундаж зузаарал (ДДДЗ) БНЛП-Х, НХ болон ИНЛП-бус-Х-ын түвшинтэй (r=0.481, 0.396 ба 0.436, p < 0.05) болон НХ/ИНЛП-Х (r=0.343, p <0.05) харьцаатай эерэг хамааралтай байв. Липидийн параметрүүдээс НХ, ИНЛП-бус-Х болон БНЛП-Х-ын түвшин нь нэг хүчин зүйлийн дүн шинжилгээнд бусад липидийн үзүүлэлттэй харьцуулахад гүрээний артерийн дотор-дунд давхаргын зузаарал (ДДДЗ) болон товруужилттай нягт холбоотой байв. Олон хүчин зүйлийн дүн шинжилгээнд хүйс (β - 0.021, p=0.045) гүрээний артерийн дотор-дунд давхаргын дундаж зузааралд (ДДДЗ) үлэмж нөлөөтэй байсан бол ИНЛП-бус-Х түвшин гүрээний товруужилт үүсэхэд таамаглагч хүчин зүйл болов (OR=4.521, 95% CI 1.200-10.230, p=0.048). Дүгнэлт: 1. Гүрээний артерийн дотор-дунд давхаргын зузаарал (ДДДЗ) эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү давамгайлж байна. 2. Цусны ИНЛП-бус-Х түвшин нь тархины харвалтын өндөр эрсдэлтэй хүн амын дунд гүрээний артерийн товруужилт үүсэхтэй их хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эпилепсийн мэс заслын өмнөх бэлтгэлд урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэгийг нэвтрүүлсэн үр дүн(2025-01-01) ;О.Гансувд; ;Ж.Будлхам; Ц.СолонгоҮндэслэл: Эпилепситэй хүмүүсийн гуравны нэг нь эмэнд тэсвэртэйн улмаас эпилепсийн мэс засал эмчилгээ хийгдэх шаардлагатай болдог. Эпилепсийн мэс засал эмчилгээнд зайлшгүй хийгдэх үнэлгээнд урт хугацааны видео хяналтат тархины цахилгаан бичлэг, тархины соронзон резонанст томографи (СРТ), сэтгэц танин мэдэхүйн сорил, багтдаг. АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Эпилепсийн төвийн үйл ажиллагаа 2022 оны 09 сарын 01-ээс амбулаторийн үйл ажиллагаагаар эхэлж 2023 оны 05 сарын 18аас урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэгийн тоног төхөөрмжийг хэвтэн эмчлүүлэх тасагт анх удаа суурьлуулж, нэвтрүүлснээр Монголд эпилепсийн мэс засал эмчилгээ олон улсын стандартын дагуу хийгдэх үндэс суурь тавигдсан. Зорилго: Эпилепсийн мэс засал эмчилгээний өмнөх бэлтгэлд урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэгийн үр дүнг судлах Арга, аргачлал: Судалгааг проспектив когорт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн МЯЭ-ийн Эпилепсийн төвөөр 2023 оны 05-р сараас 2025 оны 03-р сар хүртэлх хугацаанд үйлчлүүлж, урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэгт орсон чамархайн орсон чамархайн эпилепситэй 96 үйлчлүүлэгчийг даган судалжээ. Эпилепсий мэс заслын өмнөх үнэлгээнд урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэг, эпилепсийн протоколтой СРТ, танин мэдэхүй, ой тогтоолтын сорилыг ашигласан. Чамархайн эпилепситэй өвчтөнүүдийн уналтын хэлбэр, семиологийг урт хугацааны дүрс бичлэг, дуу хураагуур, эпилепситэй тэмцэх олон улсын нийгэмлэгийн ангилал (^АЕ-2017) шалгуурын дагуу тогтоосон. Үр дүн: Бидний судалгаанд нийт 297 (104 хүүхэд, 193 насанд хүрэгчид) үйлчлүүлэгч хамрагдаж үүнээс чамархайн эпилепситэй 96 (32%) үйлчлүүлэгч эпилепсийн мэс заслын өмнөх үнэлгээ хийлгэсэн. Чамархайн эпилепситэй хүмүүсийн дундаж нас 33±9.2 жил, хүйсийн харьцаа эрэгтэй:эмэгтэй=1:1, уналт эхэлсэн нас 20±10.9 жил, уналт үргэлжилсэн хугацаа 14.8±10.3 жил, шалтгааны хувьд мэнэнг 21.7%, халууралтын таталт 15.2%, бүтэлт 12.5%, тархины гэмтэл 12.5% тус, тус эзэлж байна. Дүгнэлт: Урт хугацааны видео хяналтат тархины цахилгаан бичлэг нь эпилепсийн голомтыг нарийвчлан тогтоох, уналтын шинж төрхийг илрүүлэх, ялган оношлох, хагалгааны заалтыг оновчтой гаргах, мэс засал эмчилгээний өмнөх бэлтгэлд зайлшгүй шаардлагатай үндсэн шинжилгээ болох нь батлагдлаа.
