Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00

АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)

Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001

Browse

Search Results

Now showing 1 - 7 of 7
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Уушигны цулцангийн аспергиллёз
    (2020-05-01)
    А.Ербахыт
    ;
    Н.Баасанжав
    ;
    Э.Хонгорзул
    ;
    Д.Нинж
    ;
    Э.Цээпил
    52 настай эрэгтэй нэг сарын турш хуурай ханиалгана, цээжээр өвдөнө гэсэн зовиуртай үзүүлсэн. Цээжний томографийн шинжилгээнд уушгины олон тооны дугуй нэвчдэс, түүнийг тойрсон бүүдгэр шилний шинж (GGO) ажиглагдсан нь мөөгөнцрийн халдвар байх магадлалыг харуулж байна. Тэдгээрийн зарим нь шингэн агуулах бөгөөд энэ нь голчлон хёр уушгины дээд дэлбээнд агаар-шингэний түвшин илэрхий ялгарч харагдана. Бид үр дүнгээс үндэслэн өвчтөнийг гуурсан хоолойн угаалга хийлгэхээр явуулсан бөгөөд үр дүнд нь мөөгөнцрийн аспергилл илэрлээ. Энэ ер нь ховор тохиолддог. Цаашдаа, бид эмчилгээ оношлогоондоо энэ мэт ховор тохиолдлуудыг судлаж мэдээлэх шаардлагатай.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Альфа1-антитрипсиний дутагдал оношлогдсон тохиолдол
    (2020-05-01)
    Э.Цээпил
    ;
    ; ;
    Ц.Отгонтуяа
    ;
    Уушгины архаг бөглөрөлт өвчин (уабө) нь дэлхийн хэмжээнд тархалт болон нас баралт өндөр өвчин бөгөөд нийгэм эдийн засгийн олон сөрөг үр дагавруудыг дагуулж байна. Судлаачид архаг тамхичидад уабө-ий тархалт харьцангуй бага байгаа нь удамшлын онцлогоос хамаарч тамхины утаа болон бусад гадаад орчны эрсдэлт хүчин зүйлсэд мэдрэг байдал үүсдэгтэй холбоотой гэж үздэг. Бидний тохиолдолд уг судалгаанд оролцогч химийн багш мэргэжилтэй, тамхи 35 жил татсан нь эмфизем үүсэхэд нөлөөлсөн байж болох юм. Иймээс цаашид эмгэг генотип бүхий хүмүүсийг эрт илрүүлж удамзүйн зөвлөгөө өгч, үүсэх эрсдлээс сэргийлэхийн тулд ажлын орчин, амьдрах орчны нөлөөлөх эрсдлийг тооцож тамхи татдаг бол эрт тамхинаас гаргах, орлуулах эмчилгээ хийлгэх нь нэн чухал юм.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Мэс заслын эмчилгээний дараах наалдангийн шалтгаантай жирэмсний үеийн нарийн гэдэсний түгжрэл
    (2020-05-01)
    Э.Хонгорзул
    ;
    М.Мөнгөнхуяг
    ;
    Т.Дашдулам
    ;
    Д.Нинж
    ;
    Н.Алтанчимэг
    Жирэмсний эхэн үед хэвлийн болон бага аарцгийн хөндийн хурц үрэвслийг багажийн шинжилгээгээр оношлох нь бэрхшээл багатай. Харин жирэмсний 2-р хагасаас хойш умай томорч жирэмсний үеийн анатоми болон физиологийн хэвийн өөрчлөлт эхийн биед гарахтай холбоотой хэвлийн хурц өвдөлтийг ялган оношлоход бэрхшээлтэй болж эхэлдэг. Мэс заслын эмчилгээний дараах хэвлийн хөндийн наалдац нь хэвлийн байнгын өвдөлт, өтгөн хаталт, үргүйдэл болон гэдэсний түгжрэлийн шалтгаан болж байдаг.1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нойр булчирхайн толгой хэсгийн хавдар
    (2020-05-01)
    Э.Хонгорзул
    ;
    Н.Баасанжав
    ;
    А.Ербахыт
    ;
    С.Роломжав
    ;
    Н.Алтанчимэг
    Нийт нойр булчирхайн хавдрын 60-70% нь булчирхайн толгойн хэсэгт байрлах бөгөөд аденокарцинома хавдар нь хамгийн элбэг тохиолддог.1 Энэхүү судалгааг УХТЭ-ийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний статистик мэдээлэл, өвчний түүх, ERCP+CBD stenting, тодосгогчтой компьютер томогорафи (КТГ), MRCP болон MRI шинжилгээ зэрэг эмнэлзүйн мэдээлэлд тулгуурлан судаллаа.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Насанд хүрэгсдэд тохиолдох гипоталамуст байрлалтай лимфома хавдрын радиологи оношилгоо
    (2020-05-01)
    М.Мөнгөнхуяг
    ;
    Д.Энхжаргал
    ;
    Н.Баасанжав
    ;
    С.Роломжав
    ;
    Д.Мөнхжаргал
    Төв мэдрэлийн тогтолцооны лимфома нь ховор тохиолдох өвчин бөгөөд тэдгээрийг гипоталамус болон 3-р ховдлын анхдагч хавдар гэж үздэг. Эмнэлзүйн тохиолдол: 64 настай эрэгтэй. Компьютерт томографийн шинжилгээний дараа тархины хавдар авах мэс засал хийлгэсэн бөгөөд гистологийн шинжилгээнд том В эсийн гаралтай хортой лимфома батлагдсан. Өмнөх судалгаануудаас үзэхэд төв мэдрэлийн системийн анхдагч лимфома хавдрын мэс засал болон туяа эмчилгээний дараах дундаж наслалт 12-18 сар үргэлжлэх бөгөөд эмчилгээ нь түвэгтэй хэвээр, ялангуяа гипоталамус болон 3-р ховдлын байрлалтай хавдрын хувьд илүү түвэгтэй байдаг.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Соронзон резонанст томографийн дэвшилтэт аргуудыг олигодендроглиал эсийн хавдруудын оношилгоонд ашиглах нь
    (2020-05-01)
    М.Мөнгөнхуяг
    ;
    Э.Хонгорзул
    ;
    Г.Бахжанар
    ;
    Ц.Отгонтуяа
    Олигодендроглиома нь ховор тохиолддог онцлог хэв шинжтэй тархины хавдар юм. Олигодендроглиомаг глиал эсийн гаралтай бусад хавдруудаас ялгаж оношлоход тархины компьютер томографи, Энгийн, уламжлалт соронзон резонанст оношилгоо түвэгтэй байдаг. Бид Олигодендроглиоматай 3 өвчтөний оношлогоонд Соронзон резонанст оношилгооны дэвшилтэт аргууд (Advanced MR Imaging) ашиглаж судаллаа. Соронзон резонанст томографийн оношлогооны дэвшилтэт аргууд (Перфузи, Соронзон резонанст спектроскопи) нь олигодендроглиал эсийн хавдрын хавдрын зэрэглэлийг тогтооход, бусад бусад эсийн хавдраас ялган оношлоход, мөн эмчилгээний үр дүнг хянахад энгийн уламжлалт соронзон резонанст аргатай харьцуулахад илүү холбогдолтой гэдэг нь ажиглагдлаа.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол Улсад шинэ короновирусын (COVID-19) халдвар батлагдсан анхны тохиолдлын компьютерт томографийн оношилгоо
    (2020-05-01)
    С.Роломжав
    ;
    М.Мөнгөнхуяг
    ;
    Д.Эрдэнэсүрэн
    ;
    Ц.Отгонтуяа
    ;
    Б.Эрдэнэбулган
    Цээжний томографийг COVID-19 уушгины хатгалгааны уушигны хүндийн зэргийг үнэлэхэд ашигладаг. Бид COVID-19 уушгины үрэвсэлтэй хавсарсан цээжний томографийн өөрчлөлтийн анхны оношлогооноос өвчтөний бие сэргэх хүртэл өөрчлөлтийг тодорхойлохыг зорилоо. Энэхүү ретроспектив шинжилгээнд RT-PCR-аар батлагдсан COVID-19 халдвартай өвчтөнүүдийг хамруулсан болно. Өвчний явцын аль ч үед амьсгалын замын хүнд хямралтай болон хүчилтөрөгч зайлшгүй хэрэгцээтэй өвчтөнүүдийг оруулаагүй болно. Давтан цээжний томографийг ойролцоогоор 7 хоногийн интервалтайгаар авсан. COVID19-ийн халдвараас эдгэрсэн өвчтөнүүдэд цээжний СТ-ийн хувьслын дөрвөн үе шатыг тогтоосон: эрт үе шат (0-4 хоног); дэвшилтэт үе шат (5-8 хоног); оргил үе (10-13 хоног); шингээлтийн үе шат (≥14 хоног). Цээжний КТГ-ийн шинжилгээнд короновирусын халдварын үед бүүдгэр шилний шинж, нэвчдэс болон плеврийн зузаарлын өөрчлөлт илэрч байна.