АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
4 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэг, цөсний үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй нийлмэл найрлагатай зарим зэхмэл цайны антиоксидант идэвхийг судалсан үр дүн(2026-03-30) ;Б.Тунгалаг ;Н.Халиун ;П.Батхуяг; Э.ПүрэвдоржҮндэслэл: Ургамлын гаралтай цай нь антиоксидант, үрэвслийн эсрэг болон элэг, цөсний үйл ажиллагааг дэмжих биологийн идэвхт нэгдлээр баялаг байдаг. Гэсэн хэдий ч Монголд уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн элэг, цөсний үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй нийлмэл найрлагатай зарим зэхмэл цайны химийн бүрэлдэхүүн, антиоксидант идэвхийг нарийвчлан тогтоосон судалгаа дутмаг байна. Зорилго: Ургамлын гаралтай элэг, цөсний үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй зарим зэхмэл цайны биологийн идэвхт нэгдлийн агууламж болон антиоксидант идэвхийг уусгагчийн концентрациас хамааруулан үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд Азийн төлөгч өвс (Achillea asiatica Serg), өмхий буржгар (Thalictrum foetidum L), Потаниний хотир (Zygophyllum potaninii Maxim), эгэл марал (Tanacetum vulgaris L), гишүүнэ (Rheum undulatum L) зэрэг 5 төрлийн ургамлаас тогтох нийлмэл найрлагатай зэхмэл цайг судалгаанд ашиглав. Ургамлын дээжийг 30% болон 70% этилийн спиртээр хандалж, химийн анхан шатны шинжилгээг нимгэн үеийн хроматографи (НҮХ)-ийн аргаар хийв. Нийт фенолт нэгдлийг Фолин–Чикольтеу, нийт флавоноидыг AlCl₃-ын өнгөт урвалаар тодорхойлж, антиоксидант идэвхийг DPPH, ABTS⁺, FRAP аргуудаар үнэлсэн. Үр дүн: НҮХ шинжилгээгээр флавоноидын уламжлал, гликозид болон терпений төрлийн нэгдлүүд илэрч, алкалоид илрээгүй. 70% этилийн спирт нь ханданд нийт фенолт нэгдэл 5.518±0.24%, (галлын хүчлээр тооцсоноор) болон нийт флавоноид 1.513±0.023%, (кверцетинээр тооцсоноор) өндөр байгаа нь харагдаж байлаа. Антиоксидант идэвхийн хувьд 70% ханд DPPH (IC₅₀=55.37 мкг/мл), ABTS⁺ (IC₅₀=86.08 мкг/мл), FRAP (1440.84 мкM/л) аргуудаар 30% хандтай харьцуулахад илүү идэвх үзүүлж байгаа нь тогтоогдлоо. Дүгнэлт: 1. Нийлмэл зэхмэл цайны фитохимийн чанарын шинжилгээгээр флавоноидын уламжлалт нэгдлүүд, гликозид болон терпен давамгайлан агуулагдаж байгаа нь илэрсэн бөгөөд уусгагчийн концентрациас хамааруулан 70%-ийн этилийн спирт нь ханд дахь нийт фенолт нэгдэл болон флавоноидын агууламж 30%-ийн ханднаас статистик ач холбогдол бүхий өндөр (p<0.05) байгаа нь тогтоогдож байна. 2. Чөлөөт радикал саармагжуулах идэвхийг DPPH (IC50 55.37 мкг/мл) болон ABTS (IC50 86.08 мкг/мл) аргуудаар үнэлэхэд 70%-ийн этилийн спирт нь ханд нь 30%-ийн хандтай харьцуулахад илүү өндөр антиоксидант идэвх үзүүлж байгаа нь ажиглагдаж байна. 3. Зэхмэл цайны ханднуудын төмрийн ион ангижруулах чадвар FRAP (1440.84 мкM/л) нь концентрациас хамаарсан шугаман хамааралтай бөгөөд полифенолт нэгдлийн агууламж өндөр байх тусам антиоксидант идэвх нэмэгдэж байгаа нь уг зэхмэл цай элэг, цөсний үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын чанарын шинжилгээний зарим дүн(2024-11-07) ;Б.Энхтуул ;Э.Буянжаргал; ;Д.ТөртүшихҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм, бэлдмэлийг хэрэглэх явдалд ихээхэн анхаарах болсон ба уламжлалт анагаах ухаанд олон төрлийн өвчнийг анагаахад хэрэглэсээр ирсэн хэдий ч шинжлэх ухааны түвшинд бүрэн гүйцэд судлагдаж амжаагүй олон төрлийн эмийн ургамал, эмт бодис байдаг билээ. Тэдгээрийн нэг нь намуугийн овогт багтах нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамал бөгөөд манай орны нутаг дэвсгэрт өргөн тархаж ургадаг. Монгол болон бусад улс орнуудад нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын фитохимийн судалгаа нэлээдгүй хийгдсэн ч түүхий эдийн чанарыг үнэлсэн судалгааны материал хомс байсан учир бид нүцгэн намуу (Papaver nudicaule.L) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлохоор сонгож судлав. Зорилго: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааны ажлыг лабораторийн туршилт судалгааны аргаар in vitro нөхцөлд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм шинжилгээний лаборатори”-ийг түшиглэн судалгааг хийж гүйцэтгэсэн. Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн зарим үйлчлэгч бодис түүний тооны агууламжийг НҮХ, ӨИШХ-ийн аргаар илрүүлж, мөн тус ургамлын антиоксидант идэвхийг DPPH (1,1-дифенил2-пикрилгидразил)-ээр тодорхойлсон. Үр дүн: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсэгт агуулагдах протопин алкалоидын тооны агууламжийг өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар тодорхойлоход 0.0288±0.0005% байна. Дүгнэлт: Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн чанарын зарим үзүүлэлтийг тодорхойлоход үнслэг 5.81±0.31%, чийглэг 4.17±0.165%, дотоод шингээх коэфицциент 2.66±0.51, бүрэн шингээх коэфицциент 3.46±0.17, тохиромжтой жижиглэлтийн зэрэг 1 мм, хандлагдах бодисын хэмжээ 70%-ийн этанолд хамгийн их буюу 27.55±0.43% байв. Мөн Нүцгэн намуу (Papaver nudicaule L.) эмийн ургамлын түүхий эдийн антиоксидант идэвхийг метанолын, 70% этанолын ханданд тодорхойлоход 70%-ийн этанолын ханд чөлөөт радикалыг бууруулах идэвхээр илүү байсан буюу 50% бууруулах идэвхтэй байв. Мөн антиоксидант идэвх хандны концентраци болон ургамлын эрхтэн бүрээс хамаарч өөр байгааг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “ТЭМЭЭН ХӨХ-4” тангийн антиоксидант идэвхийг in vivo нөхцөлд судалсан үр дүн(2021-03-21) ;Ш.Батцэцэг ;А.Ану; Б.УуганбаярМонголын уламжлалт анагаах ухааны үнэт өвийн нэг болох Миндолжамбал тойны “Манаг Ринчен Жунай” буюу “Увдисын далай” хэмээх жорын эмхэтгэлд Тэмээн хөх-4 тан Тэмээн хөх, бона, мэхээр, зогдор өвсийг буцалгаж уувал халуунаар суулгах өвчнийг зогсооход онцгой сайн хэмээн бичсэн байдаг. Иймээс бид Тэмээн хөх-4 тангийн антиоксидант идэвхийг in vivo нөхцөлд судлан тодорхойлохыг зорилоо. Тэмээн хөх-4 тангийн хурц хорон чанарыг В.П.Прозоровский нарын (1978) аргаар тодорхойлсон. Антиоксидант идэвхийг харьцангуй эрүүл вистар үүлдрийн харханд Тэмээн хөх-4 тан 200 мг/кг тунгаар 21 хоног өдөр бүр 1 удаа амаар өгөн сийвэнгийн МДА, СОД, КАТ ферментийн агууламжийг ELISA аргаар тодорхойлсон. Тэмээн хөх-4 тангийн хурц хорон чанар LD50= 14.1 (12 – 17) гр/кг байна. Сийвэнгийн СОД, КАТ ферментийн агууламжийг Тэмээн хөх-4 тан эрүүл бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдолтой нэмэгдүүлсэн (p<0.05) бөгөөд МДА-ийн агууламж эрүүл бүлэгтэй харьцуулахад ялгаа илрээгүй. Тэмээн хөх-4 тан нь сийвэнгийн СОД, КАТ ферментийн агууламжийг нэмэгдүүлэн антиоксидант идэвхтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Five new flavonoids and their pharmacological activities from Iris tenuifolia Pall(2024-07) ;Yan, Huijing ;Lyu, Haoyu; ;Lu, JiePeng, DandanFive new components including two new isoflavones, 5, 7, 2', 3'-tetrahydroxy-6-methoxyisoflavone (1), 5, 7, 2', 3'-tetrahydroxy-8-methoxyisoflavone (2), one flavonol 3, 5, 3', 4'-tetrahydroxy-7, 2'-dimethoxyflavonol (3), one flavanone (2S)-5, 7, 3'-trihydroxy-2'-methoxyflavanone (4), and one flavanonol (2R, 3R)-3, 5, 3', 4'-tetrahydroxy-7, 2'-dimethoxyflavanonol (5), along with nine known flavonoids (6-14) were isolated from under ground parts of Iris tenuifolia Pall. Their structures were elucidated by NMR and HRESIMS data and by comparison of CD spectra with compounds having similar structure. The separated compounds were evaluated for in vitro antioxidant activities by DPPH and ABTS. The α-glucosidase inhibitory activity of the compounds were evaluated with the pNPG method, the results indicated flavonoids were potential inhibitors of α-glucosidase. Moreover, in vitro anti-oxidative assay using flow cytometry indicated that compounds 1-5 showed strong oxidation resistance ability on C8D1A cells without affecting the cell viability.Scopus© Citations 2
