АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
1 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд үүсгэсэн сэтгэл гутрал төст Авир төрхийн эмгэг загварт “КОРДИВЕР” бэлдмэлийн үзүүлэх нөлөө(2021-04-06); ;А.Ану ;Ч.ЧимэдрагчааТ.АлимааҮндэслэл: Уламжлалт анагаах ухааны сурвалж зохиол "Идээ ундааны жинхэнэ товч" бүтээлд тэмдэглэгдсэн “Хонины зүрхэн шармал” хэмээх сэтгэл гутралыг эмчлэх идээг эмийн бэлдмэл хэлбэрт оруулж “Кордивер” гэж нэрлэв. Зорилго: Туршилтын амьтанд сэтгэл гутрал төст авир төрхийн эмгэг загвар үүсгэж тус бэлдмэлийн үзүүлэх нөлөөг судлах. Материал, аргазүй: Туршилтын хархыг эрүүл бүлэг, хяналтын бүлэг, туршилтын бүлэг (кордивер 700 мг/кг), харьцуулах бүлэг (нейровалин 343 мг/кг) гэсэн 4 бүлэгт (n=10) хувааж судалгааг явуулав. Хурц хорон чанарын судалгааг В.Б.Прозоровский (1978) нарын аргаар хийв. Сэтгэл гутрал төст авир төрхийн эмгэг загварыг Lin Zhang, Junxia Luo et all (2014) аргаар үүсгэв. Үр дүн: Кордивер бэлдмэлийн үхэлд хүргэж буй дундаж тун LD50=35.5(31-40) гр/кг байна. Эмчилгээний идэвхт тун нь ED=700 (355-1420) мг/кг байна. Туршилтын бүлгийн амьтдын цусны сийвэн дэх кортизолын түвшинг хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай бууруулж (p<0.05), серотонины түвшинг статистик ач холбогдол бүхий ялгаатай нэмэгдүүлсэн (p<0.05). Мөн туршилтын амьтдыг авир төрхийн үнэлгээгээр үнэлэхэд сэтгэл гутралын түвшин болон сэтгэл түгшилтийн түвшинг статистик ач холбогдол бүхий ялгаатай бууруулж (p<0.01), хөдөлгөөний идэвхийг статистик ач холбогдол бүхий ялгаатай нэмэгдүүлж (p<0.05) байна. Дүгнэлт: Кордивер бэлдмэл нь хурц хорон чанар багатай бөгөөд туршилтын амьтанд үүсгэсэн эмгэг загварын үед сэтгэл түгшилт болон сэтгэл гутралын авир төрхийг бууруулах нөлөө үзүүлж байна.
