АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд үүсгэсэн чихрийн шижин хэв шинж 2 эмгэгт Саппарин шахмал эмийн үзүүлсэн зарим үр дүн(2026-09-15) ;DA WA ;Б.Дэжидмаа ;Ч.Эрдэнэчимэг ;А.АнуЧ.ЧимэдрагчааҮндэслэл: Чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 2020 онд 42.9 хувийг эзэлж, 10000 хүн амд 111.4 байгаа нь өнгөрсөн он (2019 онд 82.9)-оос 28.5%-иар нэмэгдсэн байна. Энэ нь чихрийн шижин өвчний тархалт хойшид улам нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна. Монголын уламжлалт анагаах ухаанд Саппарин шахмал эмийг цусны эмгэг болон элэгний өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. Энэхүү эм нь C. jubata, C. sappan, Z. ofÏcinale болон H.rhamnoides гэсэн дөрвөн үндсэн найрлагатай. Зорилго: Туршилтын харханд өндөр өөх тос бүхий хоол ба бага тунтай стрептозоциноор үүсгэсэн чихрийн шижингийн эмгэг загварын үед Саппарин эмийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Бид Bailu Duan (2017) нарын аргаар 40 толгой вистар үүлдрийн харх ашиглан өндөр өөх тостой хоолыг 28 хоног өгсний дараа стрептозотоцин (35 мг/кг) хэвлийн хөндийд тарьж чихрийн шижин 2 хэв шинжийн эмгэг загвар үүсгэсэн. Стрептозотоциныг тарьснаас хойш 21 хоногийн турш Саппариныг 89 ба 178 мг/кг тунгаар диабет үүсгэсэн харханд амаар өгсөн.Туршилтын төгсгөлд Инсулин, GLUT4, SOD, GLP1 хэмжээг 14 ба 21 хоногийн дараа ELISA аргаар үйлдвэрлэгчийн протоколын дагуу тодорхойлсон. Үр дүн: Өлөн үеийн глюкозын хэмжээнд 14, 21 хоногийн дараа судалгааны бүлэг болох Саппарины 89 мг/кг тунд 33%, 178 мг/ кг тунд 22.5%-иар хяналттай харьцуулахад буурсан нь тогтоогдсон (p=0.05). Глюкозын ачаалалтай сорилд Саппаринаар эмчилсэн бүлгийн 89 мг/кг тунд эмгэг хяналттай харьцуулахад эхний хэмжилтээр глюкоз 31% нэмэгдсэн бол 30, минутад 10%, 120 минутад 30%-иар буурсан байна (p=0.04). Цусан дахь инсулиний хэмжээнд Саппарин эмийн 89 мг/кг тунд инсулин нь 14 дэх хоногт 20%, 21 дэх хоногт 19.8%-иар эмгэг хяналттай харьцуулахад багассан бол 178 мг/кг тунгийн бүлэгт 15 ба 20%-иар бууруулсан нь эрүүл хяналттай ойролцоо байна (p=0.05). Харин Саппарины 89 ба178 мг/кг тунгаар эмчилсэн бүлэгт HOMA-IR нь хугацаанаас хамааралтай 42-46%-иар буурсан нь статистикийн хувьд магадлал илэрсэн байна (p=0.05). Дүгнэлт: Харханд үүсгэсэн чихрийн хэв шинж 2 эмгэг загварын үед Саппарин эм нь глюкозын хэмжээ бууруулах, инсулиныг багасгах, инсулин тэсвэржилт буюу HOMA-IR багасгах, өөх тосны солилцоонд эерэг нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Касторын тосоор үүсгэсэн суулгалтын эмгэг загварт сибирь ерөндгөний үзүүлэх нөлөөг судалсан дүн(2024-11-07) ;Б.Энхнаран ;А.Ану ;Г.Мөнхзул ;Д.ОюунчимэгҮндэслэл: Дэлхийн хэмжээнд жил бүр 525000 хүн төрөл бүрийн шалтгаант суулгалт өвчний улмаас нас бардаг байна. Уламжлалт анагаах ухаанд суулгалтын үед Индра-4 жорыг гол ерөндөг болгон хэрэглэдэг бөгөөд түүний үндсэн найрлагын нэг нь Тэмээн хөх юм. Тэмээн хөхийг зарим эмч нар Сибирь ерөндгөнөөр орлуулан хэрэглэдэг байсан нь хараахан судлагдаагүй бөгөөд суулгалтад хэрхэн нөлөө үзүүлж буйг судлах шаардлагатай байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Касторын тосоор үүсгэсэн гэдэсний цочмог үрэвслийн эмгэг загварт Сибирь ерөндгөний идээшмэлийн үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Бид Hamidu Usman (2020) нарын аргыг ашиглан 180-220 грамм жинтэй Вистар үүлдрийн 40 хархыг эрүүл, хяналт, харьцуулах, Сибирь ерөндгөний идээшмэлийн гэсэн 4 бүлэгт хуваасан. Эрүүл хяналтын бүлгээс бусад бүлгийн амьтдад Касторын тосыг 10 мл/кг тунгаар зориулалтын зондоор өгч гэдэсний цочмог үрэвсэл үүсгэсэн бөгөөд 6 цагийн турш суулгалтын тоо, биохимийн шинжилгээ, ELISA аргаар PGE2, TNF-α түвшнийг тодорхойлон харьцуулав. Үр дүн: Туршилтын бүлгийн PGE2-ийн хэмжээг хяналтын бүлэг (76.24±3.60)тэй харьцуулахад Сибирь ерөндгөнө хэрэглэсэн бүлэг (60.74±0.0) 25.5%иар, Диарекс (72.92±7.81) 4.6%-иар тус тус бууруулав. Сибирь ерөндгөнө хэрэглэсэн бүлгийн үзүүлэлтүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад Калийн хэмжээг 16.1%-иар бууруулж, Хлорын хэмжээг 28%-иар нэмэгдүүлсэн байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Сибирь ерөндгөнө нь туршилтын амьтанд үүсгэсэн гэдэсний цочмог үрэвслийн эмгэг загварын үеийн простагландин E2-ийн хэмжээг бууруулах замаар үрэвсэл дарж, электролит болон шингэний алдагдалдлаас урьдчилан сэргийлэх нөлөөтэй болох нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалтын өвчтний түүхийг оношилгоо, эмчилгээний удирдамжтай харьцуулсан үр дүн (Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлгийн жишээ дээр)(2024-01-28) ;Zhang Shi Ying ;А.АнуЧ.ЧимэдрагчааҮндэслэл: Уламжлалтын чиглэлээр улсын хэмжээний төрөлжсөн Уламжлалт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж буй Уламжлалт анагаах ухаан, анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эмнэлэгт суурилж оношилгоо эмчилгээний Оношилгоо удирдамжийн мөрдөлтөд судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Эмчилгээ УАУТ-ийн Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн оношийн нэр төрөл, Удирдамж удирдамжийн хэрэгжилтийн байдлыг судлан тодруулах. Арга, аргачлал: Судалгааг бичиг баримтад тулгуурласан ретроспектив судалгааны загварыг ашигласан. УАУТХЭ-т 2016-2018 онд хэвтэн эмчлүүлэгчийн 300 өвчтний түүхийг санамсаргүй түүвэрлэн онош, эмчилгээг уламжлалтын оношилгоо эмчилгээний удирдамжтай харьцуулан судласан. Үр дүн: Өвчний түүхэнд илэрсэн үндсэн зургаан өвчний онош 30.0% (95% Cl: 24.9-35.0), цул савын өвчний онош 30.8% (95% Cl: 29.1-32.4), бусад өвчний онош 36.5% (95% Cl: 30.6-42.3)-ийг эзэлж байгаа юм. УАУТХЭ-т хэвтэн эмчлүүлэгчийн нийт 32 зүйл өвчний 15 бүлэг онош байгаа бөгөөд нийт эмчлүүлэгсдийн цагаан судасны өвчин 82 (28.18%) -ы онош хамгийн их тохиолдож байна. Дүгнэлт: Цагаан судасны эмгэгт Сампилноров, Зачун-13, Шингүн-5 эмүүдийг эмийн эмчилгээнд голлон хэрэглэснийг илрүүлэв. Оношилгоо эмчилгээний удирдамжтай харьцуулан үзэхэд шаардлагатай эмийг 81.2% хүртэл сонгосныг тогтоов. Бариа, зүү, соруул засал эмчилгээг цагаан судасны эмгэгт өндөр хувьтай сонгосон бөгөөд оношилгоо эмчилгээний удирдамжтай харьцуулан үзэхэд 100%-ийн гүйцэтгэлтэй байна.
