АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шээсний замын халдвар үүсгэгч E.Coli-н наалдах чадварт цангис жимсний хуурай хандны үзүүлэх нөлөөлийг судалсан дүн(2019-11-18) ;Б.Ариунзаяа ;Я.Мөнхдэлгэр; ;Л.ПүрэвсүрэнҮндэслэл: Шээсний замын халдвар (ШЗХ) нь бүх насны хүнд хамгийн өндөр хувьтай тохиолддог халдварт өвчин юм. Цангис жимсний найрлаган дахь проантоцианин болон антоцианин нь (полифенолын бүлэг, фланойдын дэд бүлэг) ШЗХ-аас сэргийлж, халдварын тохиолдолыг бууруулдаг учраас байгалийн антибиотик хэмээн нэрлэдэг. Мөн түүнчлэн энэ жимсний бүрэлдэхүүн бодисууд нь ШЗХ үүсгэгч E.coli–н хөдөлгөөнийг саатуулдаг байна.[2-6] Иймд ШЗХ-ын гол үүсгэгч болдог E.coli нянгийн биофильм үүсгэх шинжийг тодорхойлж, цангис жимсний ханд нь ШЗХ үүсгэгч E.coli-н наалдах чадварт хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох нь бидний судалгааны ажлын үндэслэл болно. Материал арга зүй: Нянгийн хуванцар гадаргууд адгези болж биофильм үүсгэх шинжийг тодорхойлохдоо 96 худагтай хавтгай ёроолтой тавганд 0.45%-ийн глюкоз бүхий DMEM агуулсан орчинд нянгийн булингаас хийж, нэмэлтээр цангис жимсний хуурай ханд хийж 18-24 цагийн турш 370С хэмд өсгөвөрлөн 0.5%-ийн кристал виолетоор будаад ELISA аппаратад уншуулж дүгнэсэн.[7] Үр дүн: Нийт 21 нянд биофильм шинж илэрч, цангис жимсний хуурай ханд нянгийн биофильм шинж бууруулж буйг үнэлэхэд сайн 62% (13), дунд 38% (8) бууруулж байна. Дүгнэлт: E.coli нянгийн биофильм шинжийг цангис жимсний хуурай ханд бууруулж (p=0.32) байна
