АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дэлүү давамгай хамрагдсан том В эсийн тархмал лимфом: эмнэлзүйн ховор тохиолдол(2026-05-22) ;С.Энхсайхан ;Ж.Эрдэнэтуяа ;О.Мөнхбат ;Б.ДэмбэрэлмааТ.ЭрдэнэчимэгУдиртгал: Том В эсийн тархмал лимфом нь В лимфоцитын гаралтай, түргэн даамжрах явцтай Ходжкины бус лимфомын түгээмэл дэд хэлбэр юм. Эмнэлзүйд ихэвчлэн тунгалгийн зангилаа томрол, халууралт, шөнө хөлрөлт, жин бууралт зэрэг “В” хам шинжээр илэрдэг боловч зарим тохиолдолд тунгалгийн зангилаанаас гаднах эрхтэн, тухайлбал дэлүү давамгай хамрагдан өвөрмөц бус шинжээр илэрч оношилгоог хүндрүүлдэг. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: 36 настай эрэгтэй эмчлүүлэгч шалтгаан тодорхойгүй өндөр халууралт, амьсгаадалт, бие сульдал, хөлрөлт, 1 сарын хугацаанд 7–8 кг жин бууралттайгаар эмнэлэгт хандсан. Үзлэг, шинжилгээнд дэлүү 15×20×20 см хэмжээтэй үлэмж томорсон, давшингуй тромбоцитопени, цус багадалт, CRP болон ЛДГ өндөрсөлт илэрсэн. Энэхүү тохиолдол нь том В эсийн тархмал лимфом өөрөө Ходжкины бус лимфомын түгээмэл хэлбэрт хамаарах боловч дэлүү давамгай хамрагдаж, 15×20×20 см хэмжээний үлэмж спленомегали, эмчилгээнд тэсвэртэй халууралт, давшингуй тромбоцитопени, дэлүүний шигдээс төст дүрс оношилгооны өөрчлөлтөөр илэрсэн нь эмнэлзүйн хувьд ховор, оношилгооны сорилттой тохиолдол юм. Оношилгоо: Дэлүүний голомтот өөрчлөлт, дэлүүний шигдээс сэжиглэгдсэн тул дэлүү авах мэс засал хийгдэж, дэлүүний эдийн гистологи болон иммуногистохимийн шинжилгээгээр CD20+, CD79a+, BCL2+, CD3−, CD8−, CD30−, ALK− илэрч үндсэн онош болох том В эсийн тархмал лимфом батлагдсан. Дүгнэлт: Шалтгаан тодорхойгүй, эмчилгээнд тэсвэртэй халууралт, үлэмж спленомегали, тромбоцитопени, LDH болон үрэвслийн идэвхийн үзүүлэлтүүдийн өндөрсөлт хавсарсан үед халдварын шалтгаанаас гадна лимфопролифератив эмгэгийг эрт сэжиглэх шаардлагатай. Эдийн гистологи болон иммуногистохимийн шинжилгээ оношийг баталгаажуулахад шийдвэрлэх ач холбогдолтой. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шугаман иммуноглобулин А цэврүүт дерматозын эмчилгээнд колхицин хэрэглэсэн нь(2026-04-28) ;Б.Дөлгөөнхараа ;Б.Батдэлгэр ;Т.Бадамгарав ;М.ГанчимэгГ.ТүвшинзаяаУдиртгал: Шугаман иммуноглобулин А цэврүүт дерматоз (ШИАЦД) нь арьсны өнгөн хөрсний доор байрлах иммуноглобулин А-ийн шугаман хуримтлалаар тодорхойлогддог аутоиммун шалтгаант, цэврүүт, ховор тохиолддог өвчин юм. Энэхүү эмгэгийн хүүхэд тохиолдох хэлбэрийг оношлох, эмчлэх, ялган оношлох, эмчилгээний үр нөлөөг харгалзан үзэх шаардлагатай байдаг. Эмчилгээний үндсэн сонголт нь дапсон боловч зарим тохиолдолд уг эмийг хэрэглэх боломжгүй, олдохгүй байх, эсвэл эмийн гаж нөлөө илрэх шалтгаанаар өөр эмчилгээний хувилбар шаардлагатай болдог. охиолдлын танилцуулга: Биеэр цэврүүтэй тууралт гарч загатнана, шүүс гарна, хорсож өвдөнө гэсэн зовуурьтай ШИАЦД оношлогдсон 9 настай эмэгтэй хүүхдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний явц болон үр дүнг танилцуулж байна. ШИАЦД-ын үед колхицин болон системийн кортикостеройд хавсарч хэрэглэсний дараа эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэхүйц сайжирсан нь уг эмчилгээ алтернатив сонголт байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Идээт гидраденитын эмнэлзүйн тохиолдол(2026-04-28) ;Э.Сувд ;У.Хувьтөгөлдөр ;Б.Батдэлгэр ;Б.ЛхагвасүрэнБ.БаярмааУдиртгал: Идээт гидраденит /Hidradenitis suppurativa, HS/ нь үсний уутанцрын архаг, дахилтат үрэвсэл бөгөөд ихэвчлэн апокрин хөлсний булчирхай ихтэй хэсгүүд болох суга, цавийг хамардаг. Эмнэлзүйд өвдөлттэй зангилаа, буглаа, синусын зам, сорвижилтоор илэрдэг. Оношилгоо нь эмнэлзүйд тулгуурлах боловч бусад идээт арьсны өвчнөөс ялган оношлоход төвөгтэй тул хожуу оношлогдож, эмчилгээний сонголт буруугаас архаг хэлбэрт шилжих нь түгээмэл. Улмаар хөдөлмөрийн чадвар алдагдах, сэтгэл зүйн хямрал болон нийгмээс өөрийгөө тусгаарлах зэргээр амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Өвчний хүндийн зэргийг Hurley болон Sartorius-ын онооны системээр үнэлдэг. Бид арьс судлалын практикт ховор тохиолдох идээт гидраденитын тохиолдлыг танилцуулж байна. Тохиодлын танилцуулга: Эмчлүүлэгч Л овогтой Б. 35 настай, эрэгтэй. 2 суганд гарсан тууралтаас идээ гоожно, өвдөлттэй, удаан хугацаанд давтан сэдэрдэг гэсэн зовуурьтайгаар хандсан. Гэрээр өөрөө эмчилгээ хийсэн боловч сайжралгүй байсан тул Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв (АӨСҮТ)-н Эмчилгээний тасагт DS:L73.2 /Идээт гидраденит/ оношоор хэвтэн эмчлүүлсэн. Өвчтөнд системийн антибиотик (доксициллин, цефазолин), ретиноид, дэмжих эмчилгээ болон хэсэг газрын эмчилгээ хийсэн. Мөн идэвхтэй зангилаанд триамцинолоныг хэсэг газарт тарьж хэрэглэсэн нь богино хугацаанд үрэвсэл, өвдөлт, идээт шүүрлийг бууруулахад үр дүнтэй байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Атопийн дерматиттай насанд хүрэгчдийн стресс, кортизолын түвшин ба үрэвслийн үзүүлэлтүүд хоорондын хамаарал(2026-04-28) ;Ш.Мөнхчимэг ;Э.Сувд ;Б.Батдэлгэр ;У.ХувьтөгөлдөрГ.АнхцэцэгҮндэслэл: Атопийн дерматит нь архаг, дахилтат явцтай арьсны үрэвсэлт өвчин бөгөөд дархлааны зохицуулга, арьсны хоригийн алдагдлаас гадна нейро-эндокриний хүчин зүйлс чухал үүрэгтэй. Сэтгэлзүйн стресс нь hypothalamus-pituitary-adrenal (HPA) тэнхлэгийн үйл ажиллагаанд нөлөөлж, кортизолын ялгаралт болон үрэвслийн хариу урвалыг өөрчилдөг. Гэсэн хэдий ч кортизол, нейтрофил/лимфоцитын харьцаа (NLR), сэтгэлзүйн үзүүлэлтүүд болон өвчний хүндийн зэрэг хоорондын уялдаа хангалттай судлагдаагүй байна. Зорилго: Атопийн дерматиттай хүмүүсийн кортизол, нейтрофил/лимфоцитын харьцаа болон сэтгэлзүйн үзүүлэлтүүдийг эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд атопийн дерматиттай 12 өвчтөн, эрүүл хяналтын 12 оролцогчид хамруулж тохиолдол хяналтын судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Кортизолын түвшин, цусны дэлгэрэнгүй шинжилгээ (NLR тооцоолох), сэтгэлзүйн үнэлгээ (PHQ-9, Patient Health Questionnaire-9; GAD-7, Generalized Anxiety Disorder-7) хийсэн. Атопийн дерматитийн хүндийн зэргийг SCORAD оноогоор үнэлж, статистикийн харьцуулалт болон хамаарлын шинжилгээ хийсэн. Үр дүн: Атопийн дерматиттай бүлгийн кортизолын түвшин хяналтын бүлгээс статистикийн ач холбогдолтой бага байсан (p<0.001). Кортизол нь SCORAD (r=-0.65, p=0.021) болон сэтгэл түгшилтийн асуумж (GAD-7) оноо (r=-0.56, p=0.036)-той сөрөг хамааралтай байв. Өвчний үргэлжилсэн хугацаа болон кортизолын түвшин хооронд сөрөг хамаарал ажиглагдсан (r=-0.53, p=0.075). Дүгнэлт: Атопийн дерматитийн үед HPA тэнхлэгийн зохицуулга алдагдаж, кортизол буурах нь өвчний хүндийн зэрэг болон сэтгэлзүйн стрессийн түвшинтэй холбоотой байж болзошгүй. Иймд өвчний менежментэд сэтгэлзүйн үнэлгээг хамтатган авч үзэх шаардлагатай.
