АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Архинд донтох эмгэгийн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтэд алкуремон уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судалсан нь(2024-12-21) ;Б.Ундармаа ;Ч.Чимэдрагчаа ;Д.Оюунчимэг ;Э.МинжмааС.ЗолжаргалҮндэслэл: Дэлхий дахинд 2 тэрбум гаруй хүн архи, согтууруулах ундааг хэрэглэдэг ба тэдний 80 гаруй сая нь архи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй эмгэгтэй гэж ДЭМБ мэдээлжээ. Монгол улсын хэмжээнд хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар архинд донтох эмгэг 1994 онтой харьцуулахад 30 дахин нэмэгдсэн бөгөөд архинд донтох эмгэгтэй хүмүүсийн 46.6% нь архаг ядаргаа, сэтгэл түгших, сэтгэл гутрал, органик бус нойрны эмгэгтэй байна. Монголын уламжлалт анагаах ухаанд архины өвчний үед хэрэглэж ирсэн “Чаннадсэлши буюу Архины өвчнийг арилгагч дөрөв” хэмээх жор бий бөгөөд уг жорын талаар сурвалж зохиолд архи эсвэл усаар даруулж ууваас архинд согтсон архи хүсдэг нэгэн согтуугийн хязгаараас магад сэрнэ хэмээн ёгт үгээр тэмдэглэсэн байдаг. УАУТХ-нд 2015-2017 онд хэрэгжсэн төслийн хүрээнд энэхүү жорын хими, технологи, фармакологийн судалгааг хийж гүйцэтгэсэн ба алкуремон шахмал эмийн эмнэлзүйн судалгааг хийж, эмчилгээний практикт нэвтрүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Архинд донтох эмгэгийн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн үед Алкуремон уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлзүйн туршилт судалгааны загвараар, дескриптив судалгааны аргаар Аддиктологи, зан үйл, сэтгэл заслын төвийг түшиглэн хийсэн. Архинд донтох эмгэг оношлогдсон (ICD-10, F10.1 F10.2), судалгаанд хамруулах шалгуурыг хангасан, судалгаанд хамрагдахыг зөвшөөрсөн, 45 хүнийг хамруулан, Алкуремон 0.5 гр шахмал эмийг 1 удаад 2 ширхгээр өглөө, оройд 30 хоногийн турш уулгаж, эмчилгээний өмнө сэтгэл засал эмчилгээнд хамруулав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан архинд донтох эмгэгтэй хүмүүсийг оношийн бүлгээр ангилахад ICD-10 F10.2 буюу Архины хараат байдлын хамшинж оноштой 53.3% (n=24), F10.1 буюу Архийг хортой үр дагавар өгөхүйц хэрэглэх оноштой 46.7% (n=21) байв. Архины хамаарлыг Мичиганы сорилоор үнэлэхэд, эмчилгээний өмнө архины хараат байдлын дундаж оноо 32.24±11.23 буюу архины хамаарлын III үед хамаарагдаж байсан бол эмчилгээний дараа 30.40±10.01 оноо болж буурсан нь (P=0.03 t=2.17) статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Сэтгэл гутралын түвшинг Цунгийн сорилоор үнэлэхэд эмчилгээний өмнө сэтгэл гутралын дундаж оноо 45.17±9.67 байсан бол эмчилгээний дараа 30.06±7.61 оноо болж статистик ач холбогдол бүхий ялгаатай буурсан (P=0.0001 t=7.97). Сэтгэл түгшилтийн зэргийг Гамильтоны сорилоор үнэлэхэд, эмчилгээний өмнө сэтгэл түгшилтийн дундаж оноо 23.62±13.72 буюу хүнд зэргийн сэтгэл түгшилттэй байсан бол эмчилгээний дараа 8.91±7.99 оноо буюу дунд зэргийн сэтгэл түгшилт болж буурсан нь (P=0.0001 t=7.19) статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Архинд донтох эмгэгтэй хүмүүсийн архины хэрэглээнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн хамаарлыг Pearson’s test ашиглан үнэлж үзэхэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн архи хэрэглэсэн нас 21.06±5.66 жил, архи хэтрүүлэн уусан жил 9.13±5.32, архины хараат байдлыг үнэлэхэд 33.40±9.72 оноо, сэтгэл гутралын түвшин 45.03±9.92 оноо, сэтгэл түгшлийн зэрэг 23.83±12.03 оноо тус тус байлаа. Дүгнэлт: Алкуремон уламжлалт эм нь архинд донтох эмгэгийн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийг бууруулах (P< 0.05) үр дүнтэй байна. Архины хараат байдал нь сэтгэл гутралын түвшинтэй (r=0.52), сэтгэл түгших эмгэгтэй эерэг, хүчтэй хамааралтай болох нь (r=0.57) тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Анар-5’’ шахмал эмийн чанарын үзүүлэлтийг тодорхойлсон дүн(2021-09-01) ;Л.Энхзаяа ;Ч.Эрдэнэчимэг ;Д.Энхжаргал ;Б.ДэжидмааЧ.ЧимэдрагчааБайгалийн гаралтай эм, бэлдмэлийн хэрэглээ нэмэгдэж байгаа өнөө үед уламжлалт эм, ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна. Ийм учраас “Уламжлалт анагаах ухаанд’’ өргөн хэрэглэгдэж ирсэн (УАУ) “Анар-5’’ жороос шахмал эмийн хэлбэрийг гарган авч, түүний чанарын үзүүлэлтийг тодорхойлох шаардлагатай байгаа тул “Анар-5’’ шахмал эмэнд галангин, галлын хүчил, таннин хүчил, цинеол, циннамальдегид болон пиперинийг нимгэн үет хроматографийн аргаар илрүүлж, тохиромжтой нөхцөлийг тодорхойлсон. “Анар-5’’ шахмал эмийн биологийн идэвхт бодисын агууламжийг спектрофотометрийн аргаар тодорхойлоход нийлбэр флавоноид 3.045±0.056%, нийлбэр полифенолт нэгдэл 1.217±0.016% байлаа. Түүнчлэн “Анар-5’’ шахмал эм нь бүтэн ирмэгтэй дугариг хэлбэртэй, гадаргуу гөлгөр, гашуун, халуун амттай, өвөрмөц үнэртэй, бор шаргал өнгөтэй, дундаж жин 0.36г±0.0034%, даралтын хүчний үйлчлэлд бат бөх чанар 1.65±0.18Мпа, үрэлтийн хүчний үйлчлэлд бат бөх чанар 99.04±0.69%, задралт 5.38±1.16 минут, 45 минутанд 91.28±7.11% бүрэн ууссан ба”Анар-5’’ шахмал нь “Монгол улсын үндэсний фармакопей’’ (МУҮФ)-н шахмал эмэнд тавигдах чанарын шалгуурын шаардлагыг хангаж байна.
