АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эдэд олон генийн цэгэн мутацийг NGS аргаар тодорхойлсон үр дүн(2026-10-30) ;Э.Цэнд-Аюуш ;Ж.Амарсанаа ;Ч.Бат-Оргил; Б.Урангоо - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Урсгал эс тоолуурын аргаар Т эсийн цитокиныг бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба дараа шинжилсэн дүн(2024-05-13); ; ;А.Ариунаа ;Ж.СаранцэцэгТ.ӨлзийхүүҮндэслэл: Цитокин нь эсийн дохио дамжуулалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг уураг бөгөөд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дарангуйлах, халдвар, үрэвсэл, гэмтлийн үеийн дархлааны хариу урвалыг зохицуулна. Эрхтэн шилжүүлэн суулгалтын өмнө болон дараа цитокины түвшинг хянах нь дархлааны хариу урвалыг үнэлэх, эрхтэн ховхролтыг урьдчилан таамаглах, эмчилгээг удирдахад чухал ач холбогдолтой. Урсгал эс тоолуурын арга нь олон төрлийн цитокины агууламжийг зэрэг судлах боломжийг олгодог өндөр мэдрэг шинжилгээний арга юм. Зорилго: Бөөр шилжүүлэн суулгахын өмнөх болон дараах үеийн ийлдсийн Т эсийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар тодорхо лох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг когорт судалгааны загвараар 2023 оны 07 сараас 2024 оны 3 сар хүртэлх хугацаанд УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатоийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өмнө болон эрхтэн шилжүүлэн суулгасны дараах 30 хоногт цусны шинжлэгдэхүүн цуглуулж Human Th Cytokine Panel (13-plex) with Filter Plate (BioLegend®) цомгийг ашиглан 13 төрлийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд нийт 10 хүн хамрагдсан ба эрэгтэй 5, эмэгтэй 5, дундаж нас 36±12.01 жил байв. Бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба шилжүүлэн суулгасны дараа 30 дах хоногт цуглуулсан шинжлэгдэхүүнд 13 төрлийн (IL-2, 4, 5, 6, 9, 10, 13, 17A, 17F, 21, 22, IFN-γ, TNF-α) цитокиныг шинжлэхэд цитокины хэмжээ хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Дүгнэлт: Бидний шинжилсэн Th цитокины агууламж бөөр шилжүүлэн суулгахын өмнө болон дараа статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. Дараагийн судалгаанд эдийн тохирооны шинжилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ зэрэг цитокины түвшинд нөлөөлж болох хүчин зүйлтэй холбон судлах нь ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Антинуклеар эсрэгбие илрүүлэх фермент холбоот эсрэгбиеийн урвалын цомгийн загварыг боловсруулсан судалгаа(2024-05-13) ;Д.Мөнхжаргал ;Т.Өлзийхүү ;Б.Урангоо ;М.АриунзаяаС.ХашчулуунҮндэслэл: ANA (Anti-Nuclear Antibody) нь өөрийн эсийн ДНХ, РНХ, гистон уураг зэрэгт чиглэсэн аутоиммун механизмаар үүсдэг аутоэсрэгбие юм. Ийлдсэнд агуулагдах ANA-г илрүүлэх нь аутоиммун эмгэгийн үед оношилгооны маркер болдог бөгөөд ФХЭБУ-ын in-house оношлуурын цомгийг боловсруулах нь эмнэлзүйн болон эдийн засгийн ач холбогдолтой. Зорилго: Ийлдсийн ANA илрүүлэх ФХЭБУ-ын in-house цомгийн загварыг боловсруулах зорилго дэвшүүлэв. Арга, аргачлал: HEp-2 гэх олон төрлийн антигенийг агуулсан хавдрын шугаман эсийг антиген болгон ашигласан бөгөөд эсэд суурилсан ба эсээс ялгасан уургийг ашиглах гэсэн хоёр төрлийн арга зүйгээр туршилт судалгааг хийв. Эсийг бүхлээр ашиглахдаа 1 үүрэнд 20,000 эс байхаар тооцож хийсэн бол эсээс ялгасан уургийг 1 үүрэнд 5 мкг/мл байхаар тооцож анхдагч ба хоёрдогч эсрэгбиеэр үйлчлэн OD (Optical Density) утгыг тодорхойлов. Анхдагч эсрэгбие болох оношлуураар ANA эерэг эсвэл сөрөг тодорхойлогдсон ийлдсийг УНТЭ-ийн хэрх үе судлал, үе сэргээх төвийг түшиглэн цуглуулж хяналт болгон ашиглав. Хоёр төрлийн арга зүйгээр боловсруулж буй ФХЭБУ-ын үр дүнд антигенийг урвалын самбарт бэхлэх, өвөрмөц бус холболтыг саатуулах, анхдагч ба хоёрдогч эсрэгбиеэр үйлчлэх концентраци, хугацаа зэрэг нөлөөлж байв. Эерэг болон сөрөг хяналтын OD утгын зөрүүг нэмэгдүүлж буй протоколыг боловсруулав. Үр дүн: Уураг ашигласан загварын үр дүнгийн эерэг болон сөрөг хяналтын утгын зөрүү ойрхон тодорхойлогдсон ба статистик ач холбогдол бүхий ялгаагүй (р>0.05) байв. HEp-2 эсийн уургийг ашигласан цомгийн эерэг хяналтын OD утга 3 ба 5 дахь туршилтад өндөр тодорхойлогдов. Эерэг болон сөрөг хяналтын OD утгын зөрүүг нэмэгдүүлж буй протоколын оновчтой нөхцөлийг боловсруулав. Үүнд: Урвалын хавтанд бэхлэгдэн ургасан эсийг 1:1 метанол-ацетон ашиглан өрөөний температурт 20 минут бэхжүүлнэ. Эсийн эндоген пероксидазыг 0.1%-ийн quenching буферээр хориглож, 10%-ийн тугалын ийлдсийн альбуминаар өвөрмөц бус холболтыг саатуулна. Анхдагч эсрэгбиеийг 1:300-аар 30 минут, хоёрдогч эсрэгбиеийг 1:20,000-аар 1 цаг үйлчилнэ. HEp-2 эсийг бүхлээр ашиглахад эерэг ба сөрөг хяналтын утгын зөрүү статистик ач холбогдол бүхий ялгаатай (p˂0.0001) байв. Дүгнэлт: HEp-2 эсийг бүхлээр нь ашиглан эсэд суурилсан арга зүйгээр ийлдсийн ANA-г илрүүлэх ФХЭБУ-ын in-house цомгийн технологийг боловсруулав.
