АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн дундах уушгины сүрьеэгийн тархалтыг судалсан дүн(2025-12-05) ;Б.Цэцэгтуяа; ;Г.Нарантуяа ;А.Өлзий-УтасД.ДаваадуламҮндэслэл: Чихрийн шижингийн тархалт жилээс жилд тасралтгүй нэмэгдэж байгаа нь манай оронд төдийгүй дэлхий дахинд сүрьеэтэй тэмцэхэд бэрхшээл учруулж байна. Зорилго: Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн чихрийн шижин хэв шинж 2-той (ЧШХШ-2) хүмүүсийн дундах уушгины сүрьеэгийн тохиолдлыг илрүүлж, холбогдох зарим хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн дотоод шүүрлийн кабинетад хянагдаж буй 18-аас дээш насны ЧШХШ-2-той хүмүүсийг системчилсэн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонголоо. Асуумж, цээжний гэрлийн шинжилгээгээр сүрьеэгийн болзошгүй тохиолдлыг илрүүлж, цэрийг цуглуулан, түрхэц, Xpert MTB/RIF шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр сүрьеэ оношлогдсон, эсвэл асуумжаар сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа, өмнө нь сүрьеэгээр өвчилж байсан гэсэн өгүүлэмжтэй тохиолдлыг сүрьеэгийн тохиолдлоор бүртгэн тархалтыг тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 1644 ЧШХШ-2той хүн хамрагдсан. Нийт оролцогчдын 836 (50.9%) нь эмэгтэй, дундаж нас 58 (19-89) жил байв. Нийт сүрьеэгийн болзошгүй тохиолдол 10.5% (n=172, 95% CI 9.0-12.0)-ийг эзэлж байв. Сүрьеэгийн болзошгүй 112 тохиолдлоос цэр цуглуулж, лабораторийн шинжилгээнд хамруулж, 10 (8.9%, 95% CI 4.9-15.7) тохиолдолд сүрьеэгийн микобактери илэрсэн. Ханиалгах зовиургүй боловч рентгенд өөрчлөлттэй тохиолдлын 7.2% (6, 95% CI 3.4-14.9) нь сүрьеэ оношлогдсон байна. Асуумжаар сүрьеэгийн эмчилгээтэй 9 (0.5%, 95% CI 0.3-1.0), сүрьеэгээр өвчилсөн өгүүлэмжтэй 53 (3.2%, 95% CI 2.5-4.2) тохиолдол байв. ЧШ-тэй хүмүүсийн дундах сүрьеэгийн тархалт 4.4% (n=72, 95% CI 3.5-5.5) байна. Насны бүлэг, хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн дундах тархалт 5.9% (n=48, 95% CI 4.5-7.8), эмэгтэйчүүдтэй (2.9%; 95% CI: 1.2-4.2) харьцуулахад өндөр (p=0.002), сүрьеэгээр өвчлөх эрсдэл 2 дахин их байна. Сүрьеэгийн тархалт насны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) хэдий ч нас нэмэгдэхэд тархалт буурч байв. Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн дундах сүрьеэгийн эзлэх хувь 4.4% (n=72, 95% CI 3.5-5.5) байсан ба эрэгтэйчүүдийн дунд тархалт өндөр (p=0.002), нас ахих тутам сүрьеэгийн тархалт буурч байна. Шинж тэмдэггүй боловч рентген зурагт өөрчлөлттэй хүмүүсийн 7.2%-д лабораторийн шинжилгээгээр сүрьеэ илэрсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүрьеэтэй өвчтний коронавирүсийн (SARS-CoV-2) хавсарсан халдварын хүндрэлийн судалгаа(2022-12-26) ;Н.Цэрэннадмид ;Б.Цолмон ;Д.Гаравням; Э.ОюунчимэгҮндэслэл: Монгол Улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй дэлхийн 30 Ковид-19 улсын нэг юм. Сүрьеэгийн өвчлөлийн 100 000 хүн амд ноогдох түвшин Сүрьеэ Номхон далайн баруун бүсийн орнуудын дунд 4 дэх өндөр тархалттай Халдвар орон юм. 2019 оны 12 дугаар сард БНХАУ-ын Ухань хотод шинэ Нас баралтын төрлийн коронавирусийн дэгдэлт бүртгэгдэж, улмаар цар тахлын хүнд түвшин нөхцөл байдал үүссэн. Монгол Улсын хувьд 2022 оны 10 дугаар сарын 24 хүртэлх мэдээллээр 984,253 батлагдсан тохиолдол бүртгэгдэж улмаар 2,131 хүн нас баржээ. Коронавирусийн (SARS-CoV-2) батлагдсан 36 өвчтөн хамруулсан БНХАУ-н тохиолдол-хяналтын судалгаанд тохиолдлын 36.11% (n=13) бүлгийн 3 өвчтөн идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй, 5 нь сүрьеэгээр өвчлөөд эдгэрсэн байжээ. Өмнө нь сүрьеэтэй гэж оношлогдоогүй 3 өвчтөний цээжний зурагт сүрьеэгийн хуучин шохойжилт илэрсэн ба 2 өвчтөнд далд хэлбэрийн сүрьеэ илэрсэн. Иймээс сүрьеэтэй өвчтөний дунд Коронавирусийн (SARS-CoV-2) халдварт өртсөн талаар судалгаа ховор, ялангуяа манай орны тухайд тус төрлийн судалгаа ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Арга, аргачлал: Бид дескриптив судалгааны загвараар энэхүү судалгааг хийж гүйтцэтгэлээ. Судалгааны мэдээллийг цуглуулахдаа ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийг түшиглэн асуумж болон халдварын бүртгэлийн нэгдсэн систем (www.tandalt.gerege.mn), сүрьеэгийн цахим бүртгэлийн нэгдсэн систем (tubis.mn)-ийн мэдээллийн сангаас тус тус цуглуулж, судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг SPSS-17 программ ашиглан боловсруулалт хийсэн. Судалгаа эхлүүлэх Ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооноос авсан. (№2022/3-01) Үр дүн: Судалгаанд оролцогчдын 87.8% (n=63) УБ хотын, 12.2% (n=8) хөдөө орон нутгийн харьяалалтай, хүйсийн хувьд 40.9% (n=29) нь эрэгтэй, 59.1% (n=43) нь эмэгтэй, дундаж нас 37±14.7 жил байлаа. Коронавирус (SARS-CoV-2)-ийн болон сүрьеэгийн халдвартай өвчтөний 33.3% (n=22) хавсарсан өвчлөлтэй байгаагаас тоосонцорын харшилтай 18% (n=4), чихрийн шижин 5% (n=1), В,С вируст гепатит 36% (n=8), артерийн даралт ихсэлт 13.6% (n=3), уушгины архаг өвчтэй 13.6% (n=3), ходоод гэдэсний архаг өвчтэй 5% (n=1) болон бөөрний архаг өвчтэй 5% (n=1) байна. Судалгаанд оролцогч 72 өвчтнөөс 9% (n=6) нь нас барснаас хүйсийн хувьд 66.7% (n=4) эмэгтэй, 33.3% (n=2) эрэгтэй байсан ба сүрьеэгийн анх удаа оношлогдсон шинэ тохиолдол 5 (83.3%), сүрьеэгийн эмчилгээний хяналтын 16.7% (n=1) тохиолдол байна. Манай судалгаагаар коронавируст халдвар, сүрьеэ хавсарсан өвчтөний дунд нас баралтын түвшин CFR=6.7% байна. Дүгнэлт: 1. Коронавирус (SARS-CoV-2)-ийн болон сүрьеэгийн халдвартай өвчтөний 33.3% (n=22) хавсарсан өвчлөлтэй байна. 2. Сүрьеэтэй өвчтөнүүд Коронавирусийн (SARS-CoV-2) халдварын хүндрэлээс нас барах эрсдлийн түвшин 100 хүн тутамд 6.7 байгааг харуулж байна.
