АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
11 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушигны цулцангийн аспергиллёз(2020-05-01) ;А.Ербахыт ;Н.Баасанжав ;Э.Хонгорзул ;Д.НинжЭ.Цээпил52 настай эрэгтэй нэг сарын турш хуурай ханиалгана, цээжээр өвдөнө гэсэн зовиуртай үзүүлсэн. Цээжний томографийн шинжилгээнд уушгины олон тооны дугуй нэвчдэс, түүнийг тойрсон бүүдгэр шилний шинж (GGO) ажиглагдсан нь мөөгөнцрийн халдвар байх магадлалыг харуулж байна. Тэдгээрийн зарим нь шингэн агуулах бөгөөд энэ нь голчлон хёр уушгины дээд дэлбээнд агаар-шингэний түвшин илэрхий ялгарч харагдана. Бид үр дүнгээс үндэслэн өвчтөнийг гуурсан хоолойн угаалга хийлгэхээр явуулсан бөгөөд үр дүнд нь мөөгөнцрийн аспергилл илэрлээ. Энэ ер нь ховор тохиолддог. Цаашдаа, бид эмчилгээ оношлогоондоо энэ мэт ховор тохиолдлуудыг судлаж мэдээлэх шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мэс заслын эмчилгээний дараах наалдангийн шалтгаантай жирэмсний үеийн нарийн гэдэсний түгжрэл(2020-05-01) ;Э.Хонгорзул ;М.Мөнгөнхуяг ;Т.Дашдулам ;Д.НинжН.АлтанчимэгЖирэмсний эхэн үед хэвлийн болон бага аарцгийн хөндийн хурц үрэвслийг багажийн шинжилгээгээр оношлох нь бэрхшээл багатай. Харин жирэмсний 2-р хагасаас хойш умай томорч жирэмсний үеийн анатоми болон физиологийн хэвийн өөрчлөлт эхийн биед гарахтай холбоотой хэвлийн хурц өвдөлтийг ялган оношлоход бэрхшээлтэй болж эхэлдэг. Мэс заслын эмчилгээний дараах хэвлийн хөндийн наалдац нь хэвлийн байнгын өвдөлт, өтгөн хаталт, үргүйдэл болон гэдэсний түгжрэлийн шалтгаан болж байдаг.1 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нойр булчирхайн толгой хэсгийн хавдар(2020-05-01) ;Э.Хонгорзул ;Н.Баасанжав ;А.Ербахыт ;С.РоломжавН.АлтанчимэгНийт нойр булчирхайн хавдрын 60-70% нь булчирхайн толгойн хэсэгт байрлах бөгөөд аденокарцинома хавдар нь хамгийн элбэг тохиолддог.1 Энэхүү судалгааг УХТЭ-ийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний статистик мэдээлэл, өвчний түүх, ERCP+CBD stenting, тодосгогчтой компьютер томогорафи (КТГ), MRCP болон MRI шинжилгээ зэрэг эмнэлзүйн мэдээлэлд тулгуурлан судаллаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дүрс оношилгооны хяналтан дор хөхний хоргүй хавдрыг соруулж авах мэс ажилбар буюу vabb эмчилгээ хийсэн үр дүн(2020-05-01) ;Б.Эрдэнэбулган ;В.Гантулга ;Б.Заяабат ;Н.БаасанжавБ.ЭрхэмбаярЭнэхүү судалгаанд бид богино хугацааны эмнэлзүйн хэрэглээнд үндэслэн хэт авианы хяналтан дор вакуумын тусламжтай хөхний биопси (VABB) эмчилгээний заалт, оношлогооны нарийвчлалыг тогтоов. Нийт 12 өвчтөнд 2020 оны 1-р сараас 2020 оны 10-р сарын хооронд VABB-ийн удирдамжийн дагуу эмчилгээ хийж ретроспектив судалгаа хийлээ. VABB эмчилгээгээр авсан эдийн хавдрын зэргийг тодорхойлж гистопатологийн оношлогоо хийсэн. Тэмтрэгдэхүйц эд (77%), өндөр эрсдэлт гэмтэл (9%), хоргүй гэмтэл (91%) нь хэт авианы хяналтан доорхи VABB-ийн хамгийн түгээмэл заалт байлаа. VABB эмчилгээний хийсэн 12 тохиолдлын бүх тохиолдлууд нэг жилээс дээш хугацаагаар урт хугацааны хэт авианы хяналтаар ажиглахад өвчний үлдэгдэл болон давталт гэмтэл илрээгүй. Өвчтөнүүдэд мэс заслын хүндрэл гараагүй. Хэт авианы хяналтан доорхи VABB эмчилгээ нь нарийвчлал сайтай, аюулгүй арга бөгөөд оношлогооны явцад шийдвэр гаргахад тус болох, зарим тохиолдолд тайрч авах мэс заслыг орлуулах эмчилгээ болгон ашиглаж болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний том тайралт мэс заслын өмнөх Портал венийн судас бөглөх эмчилгээ: Н-битил-2 цианоакрил цавуу ашигласан үр дүн(2020-05-01) ;В.Гантулга; ;Д.Эрхэмбаяр; Ч.ЭнхболдҮүдэн венийн судас бөглөх (PVE-Portal vein embolization) нь элэг тайрах мэс заслын дараагаар үлдэх элэгний үйл ажиллагааг болон зэлхүүнийг нэмэгдүүлэх, элэгний дутагдалд орох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор, тайрагдах элэгний портын урсгалын салааг мэс заслын өмнө арьс нэвчүүлэн хатгаж элэгний үүдэн венийн салааг сэтгүүрдэж тусгай бөглөгч материал уусмалын холимогийн тусламжтай бөглөх юм. Бид 2018 оны 1 сараас 2019 оны 12 сарын хооронд ХСҮТ болон УХТЭ-т хийгдсэн үүдэн вен бөглөх эмчилгээнд хамрагдсан нийт 59 өвчтөнгүүдийг хамруулан ретроспектив аргаар судалгааг хийсэн болно. Судалгаанд хамрагдагсдын 48 эмчлүүлэгч нь нэг тооны хавдрын голомттой байсан бол үлдсэн 11 эмчлүүлэгч нь олон тооны хавдрын голомтуудтай байв. Судалгаанд хамрагдагсдын үлдэх элэгний дундаж эзэлхүүн нь эмчилгээний өмнө 406±35cm3 харин эмчилгээний дараа эзэлхүүний дундаж 530±70cm3 болж нэмэгдсэн байв. Ирээдүйд үлдэх элэгний (FLR-Future Liver Remnant) эзэлхүүн дундажаар 129 cm3 буюу 89-169cm3 эзлэхүүнээр нэмэгдэж томорсон. 2 өвчтөнд Портын вен бөглөсний дараа үлдэх элэг хангалттай хэмжээнд томроогүй бөгөөд буглаа болон элгэн дэх хавдар задарсан хүндрэлүүд гарсан. 2018 оноос хойш ХСҮТ-н Ангиографийн тасагт PVE эмчилгээг Н-битил-2 цианоакрил цавуу ашиглан хийж эхэлсэн нь эмчилгээний дараах үр дүн сайтай байсан болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсад шинэ короновирусын (COVID-19) халдвар батлагдсан анхны тохиолдлын компьютерт томографийн оношилгоо(2020-05-01) ;С.Роломжав ;М.Мөнгөнхуяг ;Д.Эрдэнэсүрэн ;Ц.ОтгонтуяаБ.ЭрдэнэбулганЦээжний томографийг COVID-19 уушгины хатгалгааны уушигны хүндийн зэргийг үнэлэхэд ашигладаг. Бид COVID-19 уушгины үрэвсэлтэй хавсарсан цээжний томографийн өөрчлөлтийн анхны оношлогооноос өвчтөний бие сэргэх хүртэл өөрчлөлтийг тодорхойлохыг зорилоо. Энэхүү ретроспектив шинжилгээнд RT-PCR-аар батлагдсан COVID-19 халдвартай өвчтөнүүдийг хамруулсан болно. Өвчний явцын аль ч үед амьсгалын замын хүнд хямралтай болон хүчилтөрөгч зайлшгүй хэрэгцээтэй өвчтөнүүдийг оруулаагүй болно. Давтан цээжний томографийг ойролцоогоор 7 хоногийн интервалтайгаар авсан. COVID19-ийн халдвараас эдгэрсэн өвчтөнүүдэд цээжний СТ-ийн хувьслын дөрвөн үе шатыг тогтоосон: эрт үе шат (0-4 хоног); дэвшилтэт үе шат (5-8 хоног); оргил үе (10-13 хоног); шингээлтийн үе шат (≥14 хоног). Цээжний КТГ-ийн шинжилгээнд короновирусын халдварын үед бүүдгэр шилний шинж, нэвчдэс болон плеврийн зузаарлын өөрчлөлт илэрч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг Cone-Beam Computed Tomography (CBCT)-ийн зурагт тодорхойлсон дүн(2020-04-13); ; ; ;З.СүнжидмааБ.ЭрдэнэбулганҮндэслэл: Хамар тагнайн суваг (canalisnasopalatinus) нь хоншоорын шүдтэй болон шүдгүй эсэхээс шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эдгээрийг судалж тодорхойлох нь гажиг заслын эмчилгээ, хэсгийн мэдээ алдуулалт хийх, хоншоорын үүдэн хэсэгтимплантийн суулгац хийх үе шат, үүдэн шүдийг хөдөлгөх, зэрэгт урьдчилан оношилгоо эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өндөр хөгжилтэй улс орнуудад эдгээр оношилгоо,эмчилгээний төлөвлөгөөг өнөө цагт нүүр ам судлалын практикт хэрэглэгдэж буй дэвшилтэт технологийн нэг болох конус цацрагт компьютер томографийн буюу Cone-Beam Computed Tomography (CBCT) аппаратаар авсан зурагт үндэслэн хамар тагнайн сувгийн үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан тодорхойлж, тухайн хэсгийн бүтэц, үйл ажиллагааг хамгаалах зэргээр нарийн төлөвлөлт боловсруулалт хийж байгаа боловч одоогоор манай улсад энэ талаар бүрэн судлагдаж шийдэгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хамар тагнайн сувгийн морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг ретроспектив судалгааны аргыг ашиглан 2014-2020 оны хооронд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр ам судлалын эмнэлгийн (НАСЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт конус цацрагт компьютер томографийн (CBCT) аппаратаар (HDX, WILL, DENTRI,.. Seoul, Korea) авагдсан16-48 насны эр, эм хүйсийн 100 шинжлүүлэгчийн хэсгийн (Free FOV) болон бүтэн (16см*8см) хэмжээс бүхий компьютер томографи зургийг зорилтот түүврийн аргаар түүвэрлэж 5 төрлийн шугаман хэмжилт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 100 шинжлүүлэгчийн хамар тагнайн сувгийн урт, голчын хэмжээ, үүдэвчийн түүшийн ясны зузааныг хэмжихэд хүйсийн ялгаа ажиглагдсангүй. Хамар тагнайн сувгийн дундаж урт нь эрэгтэйчүүдэд 16.49±2.8 мм бол эмэгтэйчүүдэд 16.20±2.9 мм, сагиттал хавтгайд үүдэвчийн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.04±0.9 мм, эмэгтэйчүүдэд 4.02±0.9 мм байна. Харин вертикал хавтгайд үүдэвчийн нүхний голч эрэгтэйчүүдэд 4.18±0.6 мм бол эмэгтэйчүүдэд 4.03±0.7 мм, хамар тагнайн нүхний голч нь эрэгтэйчүүдэд 4.63±1.4 мм, эмэгтэйчүүдэд 4.75±1.2 мм байлаа. Үүдэвчийн түүшийн ясны зузаан нь эрэгтэйчүүдэд 5.89±1.4 мм байхад эмэгтэйчүүдэд 5.69±1 мм байна. Дүгнэлт: 16-48 насны Монгол хүний хамар тагнайн сувгийн дундаж урт 16.3 мм, хоншоорын үүдэвчийн нүхний голч 4.08 мм, хоншоорын үүдэвчийн түүшийн ясны зузаан хамгийн их хонхор хэсгээс хамар тагнайн сувгийн урд хана хүртэл 5.76 мм хүйсийн ялгаагүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Cone-Beam Computed Tomography-ийн зурагт хоншоор эрүүний шүдний сурвалж хоорондын зайг тодорхойлсон дүн(2019-11-18); ; ; ;З.СүнжидмааБ.ЭрдэнэбулганҮндэслэл: Сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй Дэлхий нийтэд нүүр амны гажиг заслын (НАГЗ) эмчилгээнд орчин үеийн эмчилгээний шинэ аргууд эмнэл зүйн практикт өргөн нэвтэрч үүнээс улбаалан эмчилгээний төрөл олширч, чанар сайжирч байна.1 Манай оронд рентген шинжилгээний аргуудыг ашиглан өвчин эмгэгийн явц, оношилгоо, эмчилгээний үр дүнг судалсан олон тооны судалгааны ажлууд байгаа боловч Монгол хүний хоншоор эрүүний ясны морфометрийн үзүүлэлтүүдийг CBCT аргаар тодорхойлсон судалгааны ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон. Монгол хүний хоншоор, эрүүний шүдний сурвалж хоорондын зайг CBCT зурагт тодорхойлох. Зорилго: зорилт: Монгол хүний хоншоор, эрүүний шүдний сурвалж хоорондын зайг CBCT зурагт тодорхойлох. Материал арга зүй: Судалгааг АШУҮИСийн НАСЭ-ийн Нүүр Амны Дүрс Оношилгооны тасгийг түшиглэн ретроспектив судалгааны аргыг ашиглан хийж гүйцэтгэв. Шүдний сурвалж хоорондын зайг хэмжихдээ шалгуур үзүүлэлтийг хангасан CBCT зургийн Axial зүслэгт хоншоорын I, II бага араа, I их араа шүдний медиал дисталь ь талд, эрүүний II бага араа, I их араа шүднүүдийн медиал, дисталь ь талд шугаман хэмжилт хийсэн. Хэмжилтийг хийхдээ шүдний паалан ясжмаг эдийн заагаас сурвалж тийш 3, 5, 7 мм-ийн зайтай Choi H (2014) нарын аргаар хацар талын сурвалжийн хооронд, медиал дисталь ь чиглэлд, 2 сурвалжийн хамгийн ойр хэсэгт, урд шүдний нягт ялтаснаас арын шүдний нягт ялтасны хооронд шугаман хэмжилт хийв. Дүгнэлт: Хоншоорын шүдний сурвалж хоорондын зай нь паалан ясжмаг эдийн заагаас 7 мм зайд хамгийн өргөн байна. Хоншоорт соёо-I бага араа шүдний сурвалж хоорондын зай хамгийн өргөн байна. Эрүүний шүдний сурвалж хоорондын зай нь паалан ясжмаг эдийн заагаас 7 мм зайд хамгийн өргөн бол их араа шүдтэй харьцуулахад бага араа шүдний сурвалж хоорондын зай өргөн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төмсөгний карцинома (Эмнэлзүйн тохиолдол)(2021-11-01) ;Д.Эрдэнэсүрэн ;С.Роломжав ;Б.Эрдэнэбулган; М.БатмөнхTesticular cancer is the most common solid malignancy affecting males between the ages of 15 and 35, although it accounts for only 1 percent of all cancers in men. Testicular carcinoma is the most common malignancy in young adult men (aged 15–40 years). The natural course of testicular carcinoma is metastasis that eventually results in death. Most patients with testicular germ cell tumor present with a painless scrotal mass. 41-years-old man presented with swelling left side testis and tenderness left side groin. Laboratory investigations revealed a high normal red blood cell count 5.7x1012/L, CRP-10.5 mg/L. Hemoglobin, renal and liver function tests were normal. Ultrasounds showed 10.5x7.2 cm measured inhomogeneous mass without infiltration in surrounding fatty tissue in left groin. On pelvic and abdominal CECT showed 18.0x8.5x8.0 cm sized big mass through left testis and groin region, and showed enhanced by contrast paraaortal lymph nodes metastasis and 1.5x2.2 cm sized diameter metastasis in lung. A diagnosis of testicular germ cell tumor with multiorgan metastasis (lymph node and lung) was made. The natural course of testicular carcinoma is metastasis that eventually results in death. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нарийн гэдэсний ишемийн улмаас үүссэн үүдэн венийн хий (Эмнэлзүйн тохиолдол)(2021-11-01) ;С.Роломжав ;Б.Эрдэнэбулган ;Д.Эрдэнэсүрэн ;М.БатмөнхГ.БахжанарIntroduction: 1. Intravenous gas due to ischemia of the small intestine. 2. Combined with flatulence and intestinal enlargement. 3. Concomitant with fatty liver and parenchymal disorders. Discussion: Hepatic portal vein (HPV) is often associated with acute venous ischemia and is a high mortality rate. This case was first reported in 1955 by Wolf and Evans in six infants and adults who died of intestinal necrosis, and in 1965 the first case of survival was reported. Also computed tomography scans, embolism, and intestinal pneumonia are indications for surgery. Conclusion: Computed tomography (CT) scans of venous flatulence caused by intestinal transmural necrosis have revealed signs of flatulence that can extend up to 2 cm from the hepatic capsule.
