АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Толгой хүзүүний хавдрын дараах эрүүний согогийг чөлөөт далбангаар нөхөн сэргээсэн үр дүн ба сайжруулах арга замыг эрэлхийлэх нь(2025-01-01); ;С.Денис; ;М.ЯнжинлхамГ.АмарсанааҮндэслэл: Хортой хавдрын улмаас тайрагдсан хоншоор болон эрүү ясны согогийг нөхөн сэргээх нь өнгөрөгч жилүүдэд төвөгтэй асуудлын нэг байсаар ирсэн. Хавдрын улмаас (гэмтэл болон үрэвсэлт өвчин. төрөлхийн гажиг мөн хамаарна) тайрагдсан эрүү. хоншоор ясны согог нь зажлах. залгих. ярих. эдгээртэй холбоотой үйл ажиллагааны хямралыг бий болгодог. 1950 оноос өмнөх үед эрүү хоншоорын хатуу эдийн согогийг нөхөн сэргээдэггүй байсан ба ясны үргэлжилсэн байдлыг металл ялтас ашиглан сэргээж зөөлөн эдийг орчны эдээр хааж үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны алдагдлыг сэргээдэггүй байжээ. 3 хэмжээст виртуал төлөвлөлтөөр эрүү болон хоншоор ясны согог болоод түүнийг нөхөн сэргээх чөлөөт ясны далбанг яг таг тааруулан төлөвлөх бүрэн боломжтой. Хагалгааны явцад донор ясыг бэхлэх ялтсыг гараар нугалан төгс тааруулах боломжгүй байдаг ба хагалгааны өмнө 3 хэмжээст төлөвлөгөөний дагуу энэхүү ажлыг хийж гүйцэтгэх нь илүү үр дүнтэй бөгөөд хагалгааны цагийг богино болгож өгдөг. Мөн шүдний имплантыг нөхөн сэргээлтийн хамт төлөвлөж өгснөөр бүтэц. үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжтой. Зорилго: Монгол улсад хийгдсэн эрүүний нөхөн сэргээлтийг тахилзуур ясны чөлөөт далбангаар сэргээсэн тохиолдлыг үр дүнг судлах. сайжруулах арга замыг эрэлхийлэх. Арга, аргачлал: Судалгааг тохиолдлын цуврал загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Хавдар Судлалын Үндэсний төв. Нүүр ам судлалын төв эмнэлэг. Монгол-Япон эмнэлэг дээрх хийгдсэн нөхөн сэргээх хагалгааны мэдээллийг цуглуулсан. Өвчтөний нас. хүйс. эрүүний согог үүссэн шалтгаан. тахилзуур ясны тайралтын хэмжээ. хагалгааны хугацаа. чөлөөт далбангийн ишеми хугацаа. ашигласан судасны тоо. болон далбангийн судасны хөлний урт зэрэг мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Судалгааны хугацаанд нөхөн сэргээх хагалаанд чөлөөт далбан ашигласан 400 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрээс 29 тохиолдолд эрүүний ясны согогийг тахилзуур ясны чөлөөлт далбан ашиглан сэргээсэн байна. Нөхөн сэргээх хагалгаанд орсон өвчтөнүүдийн дундаж нас 40.0±18.3 жил байсан ба хүйсийн хувьд 15 (52%) нь эмэгтэй байсан. Эрүүний согог үүссэн шалтгаан нь хорт хавдар 13 (45%). хоргүй хавдар 6 (21%). болон өмнө үүссэн согог 10 (34%) байсан. Эрүүний хавдрыг 3 ^ төлөвлөлт ашиглан тайрч. тахилзуур ясны чөлөөт далбангаар нөхөн сэргээсэн байдал. 3 ^ төлөвлөлт ашиглан хийгдсэн энэхүү хагалгааны нийт хугацаа 9 цаг 30 минут байсан бол далбангийн ишеми хугацаа 2:40 минут байв. Дүгнэлт: Монгол улсад 2012-2025 онуудад эрүүний согогийг нөхөн сэргээхэд тахилзуур ясны чөлөөт далбанг нийт 29 тохиолдолд хэрэглэсэн. Уламжлалт аргааг нөхөн сэргээхэд ишеми хугацаа их байсан бөгөөд энэхүү хугацааг богиносгоход 3 ^ төлөвлөлт чухал ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Том хэмжээний арьсны эвэршдэг эсийн хавдрыг чөлөөт далбангаар нөхөн сэргээсэн мэс заслын эмчилгээний үр дүн(2026-04-28) ;М.Жамбалсүрэн ;М.Отгонбаяр ;Б.Номин ;Г.АриунбаатарГ.АмарсанааУдиртгал: Арьсны эвэршдэг эсийн хавдар (АЭЭХ буюу Cutaneous squamous cell carcinoma cSCC) нь арьсны хортой хавдруудын 20 орчим хувийг эзэлж, дэлхийд тархалтаараа хоёрдугаарт ордог түгээмэл хавдрын нэг юм. Ихэнх тохиолдолд эрт үе шатанд оношлогдвол тавилан сайн байдаг хэдий ч том хэмжээтэй, орчны эдэд нэвчин ургасан, ойролцоох тунгалгийн зангилаанд үсэрхийлсэн хавдар нь илүү түрэмгий явцтай байх хандлагатай байдаг. Ялангуяа арьсны хавдрыг өргөн хүрээтэй тайрсны дараа үүссэн эдийн дутагдал (дефект)-ыг нөхөн сэргээх нь эмчилгээний хувьд нэлээд хүндрэл учруулдаг. Тохиолдлын танилцуулга: Бид 69 настай, эрэгтэй өвчтөнд зүүн ташааны арьсан дээр үүссэн 13 9 см хэмжээтэй, зах ирмэг нь эрүүл арьснаас тод зааг хязгаартай, арьсны түвшнээс эрс дээш өргөгдсөн, хөхөлбөр хүрэн өнгийн, төв дээд хэсэгтээ доош хонхойсон, нэвчдэстэй шархалсан үүсгэвэр бүхий cSCC-ийн ховор тохиолдлыг танилцуулж байна. Эмгэг судлалын шинжилгээгээр ялгаралт сайтай, эвэршсэн нэвчилттэй (кератинжсан инвазив) арьсны эвэршдэг эсийн хавдар батлагдсан. Компьютер томографын шинжилгээгээр хэвлийн зүүн доод хэсгийн арьсны гадаргуугаас гадагш түрсэн зөөлөн эдийн нягтралтай масс тодорхойлогдож, зүүн цавины тунгалгийн зангилааны томрол илэрсэн. Эмчилгээ: Өвчтөнд хавдрын үүсгэврийг өргөн хүрээтэй хамруулан, ойролцоох тунгалгийн зангилааг тайрч аван (лимфаденэктоми), үүссэн том хэмжээний эдийн дутагдлыг гуяны урд хажуу (антеролатерал)-гийн чөлөөт далбангаар нөхөн сэргээх мэс заслын аргаар эмчилгээ хийсэн. Мэс заслын явцад далбангийн цусан хангамжийг тодосгогч бодисоор тодруулах арга болох индоцианин ногоон (indocyanine green-ICG)-оор ангиографи хийн тодруулж, гар допплер ашиглан судаснуудыг шалгасан. Үр дүн: Мэс заслын дараах явц хүндрэлгүй, далбан амжилттай тогтож, цусан хангамж хэвийн байсан. Эмгэг судлалын шинжилгээгээр хавдрын тайралтын ирмэг цэвэр (negative margin), тунгалгийн зангилаанд үсэрхийлэл илрээгүй. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, ямар нэгэн зовуурь, шинж тэмдэг илрээгүй бөгөөд хавдар судлалын эмчийн хяналтад байна. Дүгнэлт: Энэхүү тохиолдол нь том хэмжээтэй cSCC-ийн үед өргөн хүрээтэй тайралт болон чөлөөт далбангаар нөхөн сэргээх мэс заслын аргыг хослуулан хэрэглэх нь үр дүнтэй болохыг харуулж байна. Мөн мэс заслын явцад орчин үеийн аргуудын нэг болох индоцианин ногоон (indocyanine green-ICG)-оор ангиографи хийн судасны цусан хангамжийг шалгах нь далбангийн амьдрах чадварыг нэмэгдүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулах ач холбогдолтой.
