АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
6 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дорнод аймгийн зарим сумдын тэмээчдийн дунд Гепатит Е вирусийн тархалтын түвшинг тодорхойлсон дүн(2024-11-07) ;Ч.Бат-Эрдэнэ; ; ; Үндэслэл: Гепатит Е вирус нь Гепевиридаен (Hepadnaviridae) овог, Ортогепевиридаен (Orthohepadnavirus) дэд овог, Паслагепевирусийн төрөлд хамаардаг. Эдгээр нь дэлхий даяар цочмог элэгний үрэвсэл үүсгэдэг гол вирусүүдийн нэг юм. Гепатит Е вирус нь Ази, Африкийн хөгжиж буй олон оронд төдийгүй өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа бөгөөд ахуйн замаар тухайлбал бохирлогдсон хоол хүнс, усаар дамжин халдварлаж, элэгний эсийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин болохыг судлаачид тогтоосон байна. Монгол улсын харьцангуй эрүүл хүн амын дунд Гепатит Е вирусийн халдвар 11.7% байгааг судлаачид тогтоосон байна4. Өнөө үед Гепатит Е вирусийн зоонозын 3, 4, 8 дугаар генотип тогтоогдоод байна5. Эдгээрээс уг вирусийн 8-р генотип нь хоёр бөхт тэмээнд илэрдэг байна. Манай орны Говь хээр тал хээр бүс нутагт амьдарч буй малчдын цөөнгүй хэсэг нь хоёр бөхт тэмээ хариулдаг тоо баримт байна. Харин эдгээрт Гепатит Е вирусийн тархалтыг тогтоон эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Дорнод аймгийн зарим сумдын малчдад Гепатит Е вирусийн тархалтын түвшинг тодорхойлж эрсдэлт хүчин зүйлтэй нь уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгаандаа Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Чойбалсан сумдын тэмээчдийн 20-65 насны 276 иргэнийг хамруулсан. Ингэхдээ судалгааны нэг агшингийн загварыг ашиглав санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан. Судалгаанд нийт хамрагдагсдаас 32 асуулт бүхий асуумж авч эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг тодруулсны дараа ийлдсэнд Anti-HEV IgG эсрэг бие байгааг тогтоосон. Судалгааны ажлын үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийн статистик боловсруулалтыг хийхдээ SPSS-25.0 программ ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдагсдын (15.6%) 43 гепатит E вирусийн халдвар оношлогдсон ба үүнээс (32.4%) 23 нь 60аас дээш насныхан байлаа. Гепатит Е вирусийн халдвар оношлогдсон судалгаанд хамрагдагчдын асуумж судалгаанд үндэслэн (6.6%) 4 нь Гепатит А вирусээр өмнө нь өвчилж байсан. (18.1%) 39 нь өмнө нь гепатит А вирусээр өвчилж байгаагүй гэсэн статистик ач холбогдол бүхий үр дүн тодорхойлогдлоо. Гепатит Е вирусийн халдвар илэрсэн тохиолдлын (92.7%) 38 нь тэмээний махыг хүнсэндээ байнга буюу хааяа хэрэглэдэг, (82.9%) 34 нь ингэний хоормог хэрэглэдэг гэсэн үр дүн ажиглагдсан ч статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Дорнод аймгийн тэмээчдийн дунд гепатит Е вирусийн тархалт 15.6% байгаа бөгөөд тэмээ малласан хугацаа болон гепатит Е вирусээр халдварлах эрсдэл нь шууд хамааралтай байна. Дүгнэлт: Дорнод аймгийн тэмээчдийн дунд гепатит Е вирусийн тархалт 15.6% байгаа бөгөөд тэмээ малласан хугацаа болон гепатит Е вирусээр халдварлах эрсдэл нь шууд хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн эсрэг UB-612 вакцины сэргээх тунгийн дараах дархлаа тогтоцыг харьцуулан судалсан дүн(2024-05-13); ;Ж.Байгалмаа ;Г.Сарангуа ;Э.ЭнхтөгөлдөрА.ЗулцэцэгҮндэслэл: 2019 оны 12 дугаар сарын сүүлээр БНХАУ-ын Ухань хотод амьсгалын цочмог халтай хам шинжийн хэв шинж бүхийн SARSCoV-2 вирусээс үүдэлтэй Ковид-19 өвчний эхний кластер тохиолдол бүртгэгдсэн. Дэлхий дахинд маш олон төрлийн вакцин зохион бүтээсэн бөгөөд тэдгээрийн нэг N уургийн полипептид бүтэцтэй UB612 нь эсийн болон шингэний дархлааны хариу урвалыг аль алийг нь идэвхжүүлдэг болохыг тогтоосон.3 Зорилго: Монгол хүний дархлааны хариу урвалд вакцин хэрхэн нөлөөлж буйг судлах. Арга, аргачлал: Насанд хүрэгсдийн дунд Ковид-19-ийн эсрэг UB-612 вакцины гетеролог сэргээх тунгийн дараах N уургийг тодорхойлох, санамсаргүй түүвэрлэлт, идэвхтэй хяналт бүхий эмнэлзүйн туршилт судалгаа хийж гүйцэтгэсэн. Синофарм вакцины 2 тунд хамрагдсан ≥18 насны 68 оролцогчдыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авч UB-612 вакцины сэргээх тунг хийсэн. SARS-CoV-2-ийн N уургийн эсрэгбиеийг фермент холбох эсрэгбиеийн урвалаар тодорхойлсон. Судалгаанд оролцогчдын гетеролог вакцины сэргээх тунгийн өмнө болон дараах N уургийн агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын N уургийн хэмжээ гетеролог вакцины сэргээх тунгийн өмнө саарал бүсд n=9 (13.2%), сөрөг n=38 (55.8%), эерэг n=21 (30.9%) болон гетеролог вакцины сэргээх тунгийн дараах (29 өдөр) сааарал бүс 9 (13.2%), сөрөг n=12 (17.6%), эерэг 47 (69.1%) байна. Гетеролог вакцины сэргээх тун хийлгэсний дараа N уургийн хэмжээ өссөн байна. Дүгнэлт: Синофарм вакцины 2 тунд хамрагдсан оролцогчдийн N уургийн агууламж нь гетеролог вакцины сэргээх тунд хамрагдсаны дараах N уургийн агууламж илүү өссөн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсын эрүүл мэндийн ажилтнуудын дунд хепатитийн В вирусийн эсрэг дархлаажилтыг судалсан дүн(2024-01-21) ;Н.Наранзул; ;Б.Бурмаажав ;Г.СарангуаҮндэслэл: Эрүүл мэндийн ажилтнууд (ЭМА) нь ажил мэргэжлээс шалтгаалан вируст хепатитийн халдварт өртөх эрсдэлтэй. Судалгаагаар ЭМА-уудын дунд HBsAg(+) 0.1-8.1%, anti-HBc(+) 6.2-73.4%, antiHCV(+) 0.1%-9.7% тус тус тохиолдож байгаа бөгөөд судалгааны оролцогчдын нас, тухайн улс орны ХВВ-ийн тархалт, ЭМА-уудад чиглэсэн сэргийлэлтийн стратеги зэргээс хамааран ялгаатайг тогтоосон. Эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас сэргийлэхэд хепатитийн В вирус (ХВВ)-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулах, ХВВ-ийн эсрэг биеийн түвшинг тогтоосноор вакцины дархлаа тогтоц буюу хамгаалах чадамж, нэмэлт тунг хийх эсэхийг тодорхойлох ач холбогдолтой. Зорилго: Эрүүл мэндийн ажилтнуудын дунд хепатитийн В, Дельта вирусийн халдварын тархалт, хепатитийн В вирусийн эсрэг дархлаа тогтоцыг судлан тогтоох. Арга, аргачлал: Аналитик судалгааны агшингийн загвараар, олон үет шаталсан түүврээр Улаанбаатар хот болон 5 аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагаас 1135 эрүүл мэндийн ажилтныг хамруулсан. Судалгаанд оролцогчдоос асуумж судалгаа болон цусны сорьцонд HBsAg, anti-HDV, anti-HBc, anti-HBs үзүүлэлтийг фермент холбоот эсрэг биеийн урвал (ФХЭБУ)-ын аргаар шинжилж, үр дүнг SPSS-23 программ ашиглан боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 4.7% (53/1135)-д нь HBsAg эерэг, 7.8% (88/1135) нь халдваргүй, дархлаагүй, 53.8% (611/1135) нь халдварын дараах дархлаатай, 33.7% (382/1135) нь вакцины дараах дархлаатай байна. HBsAg эерэг илэрсэн оролцогчдын 22.64% (12/53)-д нь anti-HDV эерэг тодорхойлогдсон. Вакцины дараах дархлаатай оролцогчдын эсрэг биеийн (anti-HBs) титрийг үзэхэд 57.6% (220/382)-д нь 100-999.99 IU/ml хангалттай буюу хамгаалах чадамжтай, 32.2% нь 10-99.9IU/ml сул эерэг, 8.1% нь 0-9.9 IU/ml буюу хангалтгүй, дундаж утга 176.80 [140.26-221.70] IU/ml тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1.Судалгаанд оролцогчдын ЭМА-ын дунд ХВВ 4.7% тархалттай, ХВВ-тай оролцогчдын 22.64% хепатитийн дельта вирүс хавсарсан халдвартай. 2. ХВВ-ийн эсрэг халдварын дараах дархлаа тогтсон эрүүл мэндийн ажилтнуудын эзлэх хувь нас, ажилласан жил нэмэгдэх тутам нэмэгдэж байсан бол вакцины дараах дархлаа тогтоц нас буурах тутам статистик магадлал нэмэгдэж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын 33.7% вакцины дараах дархлаатай, 59.7%-д нь anti-HBs титр >100IU/ml байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хепатитийн Дельта вирус(ХДВ)-ийн цочмог халдварын халдвар дамжих эрсдэлт хүчин зүйл, эмнэлзүйн онцлог(2022-11-12) ;Б.Батсүх ;Г.Сарангуа ;Ж.Ариунбилэг ;Г.АриунжаргалҮндэслэл: Монгол улсад ХВВ-ийн халдвартай HBsAgтээгч гурван хүн тутмын нэг нь ХДВ-ийн халдвартай, элэгний анхдагч өмөн үүсэх шалтгааны нэг болж байна Зорилго: Хепатитийн Дельта вирусын цочмог халдварын халдварт өртөх эрсдэлт хүчин зүйлс, лабораторын шинжилгээний үзүүлэлтүүдийг тодорхойлох Арга, аргачлал: 2018-2019 онд ХӨСҮТ-д цочмог Дельта вирусын халдвар оношоор хэвтэн эмчлүүлсэн 66 өвчтөнүүдийг судалгаанд хамруулан Нэг агшингийн загвараар судалгааг явуулсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн ажилтнуудын дундах хепатитийн В вирүсийн халдварын тархалт, эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2022-04-28) ;Н.Наранзул ;Г.Сарангуа ;Б.Бурмаажав ;А.ЭнхжаргалБ.ТөмөрбатҮндэслэл: Эрүүл мэндийн ажилтнууд нь ажлын нөхцөлөөс шалтгаалан хепатитийн В вирүс (ХВВ)-ийн халдварт өртөх эрсдэлт бүлэг юм. Дэлхий дахинд нэг жилд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын 5.9% нь ХВВ-ийн халдварт өртдөг гэсэн судалгаа бий. Монгол улс вирүст хепатитийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд сүүлийн 10 жилд вирүст хепатитийн эсрэг бодлогын өөрчлөлт, үндэсний хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Энэхүү судалгаагаар эрүүл мэндийн ажилтнуудын дундах хепатитийн В вирүсийн халдварын тархалтыг тодорхойлж, эрсдэлт хүчин зүйлийг судлах зорилго дэвшүүллээ. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, олон шатлалт түүврийн аргаар Улаанбаатар хот, Монгол улсын 5 аймгаас 1135 эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдоос асуумж болон цусны сорьц цуглуулж HBsAg, anti-HBc үзүүлэлтийг ХӨСҮТ-ийн вирүст хепатит энтеровирүсийн лабораторид фермент холбоот эсрэг биеийн урвалын аргаар хийв. Судалгааны тоон мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS 21.0 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд эрүүл мэндийн ажилтнуудын дунд ХВВ-ийн тархалт улсын хэмжээнд 4.7% (53/1135) байна. Судалгаанд оролцогчдын 670 (59.0%) нь ХВВ-ийн халдварт өртөж байсан буюу anti-HBc эерэг тодорхойлогдсон. Өндөр эрсдэлтэй ажил эрхэлдэг эрүүл мэндийн ажилтнуудын дунд ХВВ-ийн халдварын тархалт 5.0% байна. Судалгаанд оролцогчдын 669 (58.9%) зүү тариур, хурц үзүүртэй багаж, хэрэгсэлд хатгуулж байсан бөгөөд 181 (26.8%) тарилга хийх үедээ, 133 (19.7%) мэс засал үед, 104 (15.4%) эмнэлгийн хог хаягдал хаях үедээ хатгуулж байсан өгүүлэмжтэй байв. Дүгнэлт: Эрүүл мэндийн ажилтнуудын дунд халдварын тархалт 4.7%, халдварт өртөхөд мэргэжлээс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйл илүү хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмчлүүлэгчдийн дунд SARS-CoV-2 нүклейн хүчлийн илрэлт ба халдварын эсрэг өвөрмөц дархлаа тогтоц, эмнэлзүйн явцыг судалсан дүн(2021-06-10) ;С.Анхбаяр ;Ц.Наранзул; ;Н.БаясгаланГ.СарангуаКОВИД-19 цар тахлын хүрээ, SARS-CoV-2 вирусээр сэдээгдсэн амьсгалын замын цочмог хамшинжийн хүндрэлийн зэргийг тооцоолоход одоогийн мэдээлэл хангалттай нотолгоо өгч хараахан чадахгүй байна. Бид энэ судалгаагаар Монгол улсад уг цартахал анх голомтлон гарах үед бүртгэгдсэн 32 тохиолдлыг хамруулан амьсгалын дээд замд вирусийн ачаалал, цусанд вирусийн эсрэг өвөрмөц дархлааны хариу урвал (IgG болон IgM үүсэлт), уушгинд үүссэн өөрчлөлтийг эмнэлзүйн хүндхүндэвтэр болон хөнгөн 2 бүлэгт харьцуулан судаллаа. Судалгаагаар амьсгалын дээд замд вирусийн ачаалал SARS-CoV-2 халдварын дараах дөрвөн долоо хоногийн турш илэрч, цаашид Бх-ПГУ-ын шинжилгээнд “сөрөг” хариу гарсан бол IgG-гийн таньц вирусийн ачаалалтай урвуу хамааралтайгаар хоёр дахь долоо хоногт өсч цаашид тогворжсон. Харин IgM 2-3 дахь долоо хоногт үүсч цаашид буурсан. Хүнд-хүндэвтэр болон хөнгөн бүлгийг харьцуулахад IgG үүсэлт нь хүнд-хүндэвтэр өвчтөнд 10 дахь хоногоос эхлэн огцом өсөх хандлага ажиглагдсан бол хөнгөн өвчтөнд IgM-ийн таньц сул илэрлээ. Хүнд-хүндэвтэр бүлгийн өвчтөнүүдийн КТГын зургийг хөнгөн өвчтөнтэй харьцуулахад хүнд хэлбэрийн үед уушгины нэвчдэст өөрчлөлтүүд илэрч дэлбэнцрүүдийн агааржилт буурсан. Энэхүү судалгаа нь КОВИД-19 халдварын оношилогоо, өвчний үе шат, эдгэрэлтийг үнэлэх шалгуурт чухал ач холбогдолтой юм.
