АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
5 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Инвазив бус аргуудаар элэгний фиброзын зэргийг таамаглаж элэгний биопсийн үр дүнтэй харьцуулан судлах нь(2025-12-05) ;А.Хас ;Б.Сувдаа ;Д.Гантогтох ;Г.УлзмааБ.БатболдҮндэслэл: Манай орны хүн амын дунд элэг гэмтээгч вирусууд болон архи, эмийн бодисын хэрэглээ, таргалалттай хүмүүсийн тоо их байх зэрэг нь элэгний архаг эмгэгийн тохиолдол өндөр байхад нөлөөлж байна. Элэгний фиброз хэдийд эргэшгүй өөрчлөлтөд ордог нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч зарим эрдэмтэд циррозын эхлэл үе шатанд хүртэл эргэх боломжтой талаар эмнэлзүйн туршилт судалгаанд дурьджээ. Зорилго: Архи болон вирусийн шалтгаант элэгний үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг инвазив бус аргуудаар тодорхойлж, элэгний биопсийн үр дүнтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар УГТЭ-ийн ХБЭСТ-т хэвтэн эмчлүүлсэн 50 хүнийг хамруулсан. Захын цусны шинжилгээнд тромбоцит, аспартат аминотрансфераз (АСТ), аланин аминотрансфераз (АЛТ)-ын түвшинг бүрэн автомат анализатораар, сийвэнгийн шууд маркерийг ELISA аргыг ашиглан тодорхойлов. Харин сийвэнгийн шууд бус маркер (APRI, FIB4)-ийг MD+CALC цахим системээр тооцсон. Элэгний эдийн хатгалтын шинжилгээгээр биопси авч, элэгний фиброзын зэргийг METAVIR-ийн ангиллаар тогтоосон. Хоёр бүлгийн тоон хувьсагчийн дунджийн ялгааг тооцохдоо Mann-Whitney U тест, Kruskal-Wallis тест ашиглав. METAVIR бүлэг ба сийвэнгийн маркерийн хоорондын хамаарлыг спеарманы коррелциар, сийвэнгийн шууд ба шууд бас маркерийн өвөрмөц ба мэдрэг чанарыг ROC муруй ашиглаж тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдыг фиброзын зэргээр METAVIR ангиллын дагуу F0-F1 буюу фиброзгүй 15 (30%), F2-F3 буюу илэрхий фиброзтой боловч циррозгүй 26 (52%), F4 буюу циррозтой 9 (18%) хүн байна. Фиброзын шат ахих тусам АСТ (r=0.326, p=0.021), АЛТ (r=0.392, p=0.005), ММП-2 (r=0.393, p=0.005), ПIIIНП (r=0.472, p=0.001) болон APRI (r=0.503, p<0.001), FIB-4 (r=0.482, p<0.001) онооны дундаж утга нэмэгдэх хандлагатай. Харин тромбоцитын тоо (r=–0.507, p<0.001) болон ММП-1 (r=–0.383, p=0.006)-ийн дундаж утга фиброзын шат ахих тусам буурч байв. AUC-ROC муруй ашиглан элэгний фиброзыг тодорхойлох сийвэнгийн шууд ба шууд бус маркерийн өвөрмөц ба мэдрэг чанарыг үнэхэлэд илэрхий фиброз ба циррозыг оношлох чадамж APRI 80%, FIB4 75%, ММП-1 67.1%, ММП-2 72.2%, ПIIIНП 72.3% тус тус байлаа. Дүгнэлт: Элэгний фиброзыг таамаглах сийвэнгийн шууд ба шууд бус маркерийн оношилгооны чадамж 65-аас дээш хувь, Асат, Алат, ММП-2, ПIIIНП, APRI, FIB4 онооны дундаж үзүүлэлт фиброзын шат ахих тусам нэмэгдэж, харин тромбоцитын тоо, ММП-1-ийн дундаж үзүүлэлт буурч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний фиброз үүсэхэд холбогч эдийн ургалтыг дэмжигч PIIINP биомаркерыг тодорхойлсон дүн(2024-11-07) ;Б.Сувдаа ;А.Хас ;Г.Улзмаа ;Н.Өлзий-оршихД.БадамсүрэнҮндэслэл: Элэгний фиброзын үүсэлт нь элэгний одлог эсүүд (HSCs)-д эсийн гаднах матрицийн (ECM) илүүдэл үүссэнээс үүдэлтэй гэж үздэг. Холбогч эдийн гол бүрэлдэхүүн нь III төрлийн коллаген юм. Шархны эдгэрэлт, элэгний фиброз үүсэхэд холбогч эдийн ширхгийн олшрол гол үүрэг гүйцэтгэдэг. III төрлийн коллагены нийлэгжилтийн үед III төрлийн проколлагены N-терминал пропептид (PIIINP) үүсдэг. PIIINP-ийг элэгний фиброз, элэгний хатуурлын маркер болгон хэрэглэж болох талаар эрдэмтэд дурьдсан байдаг. Тиймээс PIIINP-ын хэмжээ нь коллагены нийлэгжилт, эсийн гаднах орон зайд (матрикс) хуримтлагдах шууд үзүүлэлт болдог байна. Disse-ийн орон зайд ECM хуримтлагдах нь элэгний гэмтэлд хүргэх гол нөхцөл болдог. Зорилго: Элэгний эсийн гэмтлийн шууд биомаркер PIIINP-ыг тодорхойлж, элэгний эдэд үүсэх холбогч эдийн ургалт сорвижилтыг бичил бүтцийн өөрчлөлтөөр тодорхойлж харьцуулах. Арга, аргачлал: Бид судалгаагаа эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны тогтоол (23/001)-ийг үндэслэн хийж гүйцэтгэсэн. Судалгаанд УГТЭийн элэгний төвөөр 2023 оны 2 дугаар сараас -2024 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлэгсдээс судалгааны шалгуур хангасан 42 үйлчлүүлэгчдийг хамруулсан. Судалгаанд оролцсон эмчлүүлэгчдийн элэгний эдээс хатгалтын аргаар сорьц авч эдийн шинжилгээ хийсэн. Харин цусны ийлдсэнд РIIINP-ийг тодорхойлохдоо ELISA цомог ашигласан. Элэгний эдэд үүсэж буй холбогч эдийн олшролын зэргийг Метаврын (F0-F4) ангиллын дагуу үнэлсэн. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг STATA-14 программыг ашиглан бүлэг хоорондын харьцуулалт болон дунджуудын ялгаатай байдлыг ANOVA тест бодож, p<0.05 үед статистик ач холбогдолтойд тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн 31 (73.8%) нь эмэгтэй, 11 (26.2%) эрэгтэй байв. Метаврын ангиллаар элэгний эдэд үүссэн холбогч эдийн ургалтыг F0-1, F2-3, F4 гэж 3 бүлэг болгосон. Гистологийн шинжилгээгээр элэгний эдэд үүссэн холбогч эдийн ургалтыг Трихром Массоны будгаар будаж Метаврын ангилалтай харьцуулан судлав. Бид бүлэг хоорондох PIIINP-ийн илрэлийн ялгаатай эсэхийг тодорхойлоход (p=0.017) статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Холбогч эдийн ургалтын илрэл F0-1 болон F2-3 бүлгийн хооронд ялгаа ажиглагдав (p=0.05). PIIINP-ийн босго утга ≥ 15.15нг/мл байх үед мэдрэг чанар 71.4%, өвөрмөц чанар 74.3% байна. Дүгнэлт: Бидний судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн цусны сийвэндэх PIIINP маркерын илрэлийг гистологийн шинжилгээгээр баталгаажуулахад элэгний эдэд үүсэх холбогч эдийн ургалтанд шууд дэмжих нөлөөлөл үзүүлдэг болох нь тодорхойлогдов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний эст өмөнгийн оношилгоонд ийлдсийн глипикан-3 биомаркерийг ашиглах нь(2024-04-13) ;Б.Батчимэг ;Б.Мөнхцэцэг ;Т.Одончимэг ;Н.Ням-ЭрдэнэЭ.ЕсүхэйҮндэслэл: Монгол улсад 2022 онд хавдрын 6,885 шинэ тохиолдол оношлогдсоноос элэгний эст өмөн 2,286 (33.2%) бүртгэгдэж, хавдрын I, II шатанд оношлогдож буй хувь бага (27.8%), дийлэнх нь хожуу шатандаа оношлогдож буйтай холбоотой элэгний хавдрын шалтгаант нас баралт өндөр байх нөхцөл болж байна. Олон улсад элэгний хавдрын оношилгоонд Глипикан-3 (GPC3)-ийг биомаркер болгон ашиглах нь үр дүнтэй байгааг тогтоогоод байна.Тиймээс бид энэхүү биомаркерийг ийлдсэнд илрүүлэн элэгний эст өмөнгийн оношилгоонд ашиглах боломжийг судлахыг зорилоо. Зорилго: Элэгний эст өмөнгийн оношилгоонд ийлдсийн GPC3 биомаркерийг хэрэглэх боломжийг судлах. Арга, аргачлал: Бид судалгааг АШУҮИС, АУХ, БАХ, ХСҮТ, ШУГТЭ, ЭОТ-ийг тус тус түшиглэн гүйцэтгэсэн ба нийт 270 оролцогчийн ийлдсэнд фермент холбоот эсрэгбиеийн урвалын шинжилгээ хийж, sGPC3 биомаркерийг шинжлэн үр дүнг үнэлэв. Үр дүн: Ийлдсийн sGPC3 уургийн хэмжээ элэгний эст өмөнтэй бүлэгт 327.25±98.22 pg/ml, элэгний хавдрын урьдал эмгэгтэй бүлэгт 253.21±29.53 pg/ml, эрүүл хяналтын бүлэгт 245.31±23.38 pg/ml тус тус байсан бөгөөд бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Ийлдсийн sGPC3 уургийн хэмжээг хүлээн авагчийн үйлдлийн шинж чанарын муруйгаар тодорхойлж, босго утгыг 270 pg/ml байхаар тооцсон тохиолдолд муруйн доор талбайн утга (AUC) 0.892 (0.8510.933), мэдрэг чанар 83.3%, өвөрмөц чанар 84.4% тодорхойлогдов. HCV-ийн халдвар ба элэгний хатуурал нь sGPC3 уургийн босго утгын хэмжээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.034, p=0.007) байсан. Дүгнэлт: sGPC3 биомаркер өвөрмөц, мэдрэг чанар өндөртэйн зэрэгцээ бусад биомаркеруудтай хоршуулан элэгний эст өмөнг эрт илрүүлэх боломжтой байна. Үндэслэл: Дэлхий нийтэд хорт хавдрын тохиолдол болон нас баралтын түвшин буурч байгаа боловч элэгний эст өмөнгийн тохиолдол болон нас - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний фиброзын зэргийг сийвэнгийн шууд биомаркераар тодорхойлох(2023-02-16) ;Б.Сувдаа ;Б.Бадамсүрэн ;Б.Хонгорзул; Г.УлзмааҮндэслэл: Элэгний фиброз нь үрэвслийн үед элэгний гэмтсэн хэсгийн эсийн гаднах матрикс (ЭГМ) ба холбогч эдээр (сорвижилт) хүрээлэгдэн солигдохын эсрэг хариу урвал нөхөн төлжилтөөс үүсдэг процесс юм. Өмнө нь элэгний фиброзыг даамжрах архаг шинж чанартай, эргэшгүй өөрчлөлт гэж үздэг байсан боловч орчин үед фиброзыг ихсэж, багасаж байдаг динамик явц гэж үзэх болсон1,2. Элэгний фиброз хэдийд эргэшгүй өөрчлөлтөд ордог нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч циррозын эхлэл үе шатанд хүртэл эргэх боломжтой талаар эрдэмтэд цөөнгүй тэмдэглэсэн байна3. Монгол улсын хүн амын дунд гепатит С вирус (ГСВ)-ийн халдвар 11-16%, гепатит В вирус (ГВВ)-ийн халдвар 10.9-11.1% тохиолдож байгаа нь тус халдвар өндөр тархсан улс оронд тооцогддог4-6. Манай орон 100,000 хүн амд ноогдох элэгний эст өмөнгийн нас баралтаар дэлхийд нэгдүгээр байрыг эзэлж дэлхийн дунджаас найм дахин өндөр үзүүлэлттэй судалгаа гарчээ7. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг баримтын судалгааны аргыг ашиглан харьцуулан жишиж, нэгтгэн дүгнэж, системтэйгээр шинжилгээ, үнэлгээ хийн онолын судалгааны дүгнэлт хийлээ: Дүгнэлт: 1. Элэгний фиброзын сийвэнгийн шууд биомаркерийн шинжилгээнүүд харьцангуй бүрэн судлагдаж эмнэлзүйн өдөр тутмын хэрэглээнд нэвтрээгүй байгаа хэдий ч ирээдүйд элэгний фиброзыг эрт илрүүлэх, динамик явцыг хянах зорилгоор өргөн хүрээнд ашиглаж болохуйц шинжилгээ юм. 2. Элэгний С вирусын үрэвслийн үед MMP-ийн эсийн болон молекулын механизмыг судалж, фибролитик үйл ажиллагааны идэвхи нь элэгний фиброз руу шилжих боломжтой. Иймд элэгний С вирусийн үрэвслийн үед MMP-ийг идэвхгүй байлгах механизмыг тодорхойлохын тулд судалгааг хийх шаардлага урган гарч байна. 3. Хүний элэгний фиброзын явц дахь элэгний MMP-ийн зохицуулалтын талаар цөөн тооны судалгаа байгаа нь цаашид судлагдах боломжийг нээж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний фиброзын зэргийг хатгалтын бус сийвэнгийн биомаркерын болон элэгний бүтэц зүйн шинжилгээгээр харьцуулан судалсан дүн(2021-06-10) ;Г.Улзмаа ;Б.СувдааД.БадамсүрэнҮндэслэл: Бүх төрлийн шалтгаант элэгний фиброзын зэргийг тогтооход Элэгний цирроз Knodell, Metavir, Ishak нарын онооны ангилалыг хэрэглэдэгээс орчин Фиброз үед Metavir-ийн ангилалыг илүүтэй хэрэглэж байна. Larrousse M. Мэдрэг чанар нарын судлаачид 2007 онд HCV шалтгаант элэгний архаг үрэвсэлтэй Метавир тохиолдлуудад гиалуроны хүчил, металлопротеиназы 1-ийн эдийн FibQ дарангуйлагчийн харьцаагаар элэгний фиброзын зэргийг тодорхойлсон APRI нь Metavir F0–F1-ээс F2–F4 зэрэгтэй тохирч байсан байна. Шууд бус биомаркерийн арга болох APRI тестийг анх 2003 онд элэгний фиброзыг тодорхойлжээ. APRI >1.5 байхад METAVIR ангиллааар элэгний дунд зэргийн фиброзыг зааж байсан бол >1,8 байхад 75% орчим нь элэгний биопсийний хариутай тохирч байжээ. <0.6 тохиолдолд элэгний фиброзыг үгүйсгэдэг байна. FibroQ тест АсАТ/АлАТ, ялтаст эсийн тоо, протромбины хугацаа INR-аар тодорхойлогдоно. Фиброз даамжран үүдэн тогтолцооны даралт нэмэгдэх тусам элэгний эсүүдийн тромбопоэтины нийлэгжүүлэлт багасч, дэлүүнд ялтаст эсийн задрал нэмэгддэг эмгэг жамын суурин дээр дээрхи тест зохиогджээ16,17. Фиброз удаан хугацаанд явагддаг ба 6-8 жилийн дараа эхний шинж тэмдгүүд илэрдэг тул фиброзын эхэн шатыг оношлоход түвэгтэй байдаг. Орчин үед элэгний эмгэгийг оношлон, эмчлэхийн тулд түүний үе шатыг зөв үнэлж тодорхой хугацаанд эргэн сэргэх боломжийг тодорхойлох шаардлагатай байгаа тул фиброзын зэргийг хатгалтын бус аргаар шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох зорилгоор уг сэдвийг сонгож авлаа. Зорилго: Элэгний фиброзын зэргийг сийвэнгийн шууд бус биомаркерын аргаар тодорхойлон, элэгний биопсийн эдийн фиброзын зэрэгтэй харьцуулан судлах зорилготой. Хэрэглэгдэхүүн, арга зүй: Эмнэл зүйн судалгаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Хоол Боловсруулах Эрхтэн судлалын кабинет болон тасагт үзүүлсэн, хэвтэж эмчлүүлсэн, элэгний фиброзгүй болон фиброзтой нийт 81 тохиолдлыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар, нэг агшингийн судалгаанд хамруулав.Статистик боловсруулалтыг бүлэг хоорондын тоон үзүүлэлтийн хамаарлыг үнэлэх зорилгоор Mann-Whitney U test, чанарын хувьсагч бүхий бүлэг хоорондын хамаарлыг 2 sample t test -ээр үнэлж STATA12 программыг ашиглан гүйцэтгэв. Ялгаатай байдлыг 95%-ийн итгэх завсарт p<0.05 байх тохиолдолд статистик үнэн магадтай гэж үзсэн. Үр дүн: Элэгний фиброзын зэргийг үнэлэх хатгалтын бус сийвэнгийн шууд бус маркер АPRI үнэлгээний утга нийт оролцогчдод дундажаар 1.30 байсан бол элэгний эдийн шинжилгээнд фиброзын зэргийг тогтоосон Метавир ангилалаар F0 бүхий оролцогчдод хамгийн бага буюу 0.24±0.12, F4 бүхий оролцогчдод хамгийн их буюу 2.75±1.30 байв (p<0.001). Фиброзын I зэргээс доош бүлэгт <0.5, фиброзын IIIII зэрэгтэй бүлэгт 0.5-1.5, фиброзын IV бүлэг буюу элэгний циррозтой бүлэгт >1.51 байв Метавир ангилалаар тогтоосон фиброзын зэрэг ба APRI үнэлгээ хоорондоо шууд дунд зэргийн хамааралтай (r=0.73) байна (р<0.001). Элэгний фиброзын зэргийг үнэлэх хатгалтын бус сийвэнгийн шууд бус маркер АPRI үнэлгээний утга судалгааны 1-р бүлэг буюу фиброзгүй бүлэгт хамгийн бага 0.30±0.17 байсан бол 3-р бүлэг буюу циррозтой бүлэгт хамгийн их 2.75±1.30 байна (р<0.001). “Youden index” тодорхойлох аргачлалаар APRI үнэлгээний босго утгыг тооцоход APRI үнэлгээгээр 0.71, мэдрэг чанар 80.7%, өвөрмөц чанар 100.0% байсан. Элэгний циррозыг илэрхийлэх APRI үнэлгээний босго утгыг тооцоход APRI үнэлгээгээр 1.77, мэдрэг чанар 84.6%, өвөрмөц чанар 100.0% байв.Элэгний фиброзын зэргийг үнэлэх хатгалтын бус сийвэнгийн шууд бус маркер Fibro-Q үнэлгээний утга нийт оролцогчдод дундажаар 8.65 байсан бол Метавир ангилалаар фиброзгүй буюу F0 бүхий оролцогчдод хамгийн бага 1.16±0.90, циррозтой буюу F4 бүхий оролцогчдод хамгийн их 15.56±10.96 байв (p<0.001) (Хүснэгт 12). Фиброзын I зэргээс доош бүлэгт <3.75, фиброзын II-III зэрэгтэй бүлэгт 3.75-14.5, фиброзын IV бүлэг буюу элэгний циррозтой бүлэгт >14.51 байна. Metavir ангилалаар тогтоогдсон фиброзын зэрэг ба Fibro-Q үнэлгээ хоорондоо шууд дунд зэргийн хамааралтай (r=0.59) байна (р<0.001). Дүгнэлт: Элэгний фиброзын зэргийг сийвэнгийн шууд бус биомаркерийн аргаар тодорхойлоход APRI, Fibro-Q үнэлгээ хоорондоо шууд дунд зэргийн хамааралтай,Метавирийн ангиллаар F2 буюу фиброзын II үед илүү тодорхойлогдлоо.
