АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины харвалтын улмаас нас барсан эмчлүүлэгчдэд тархины үхлийг урьдчилан таамаглах боломжийг судалсан үр дүн (Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн жишээ дээр)(2026-02-03) ;С.Дунгар-Яйчил ;Д.Батдолгор ;С.ДэмбэрэлдоржН.ЛхамцооҮндэслэл: Тархины харвалт нь тархины үхэлд хүргэх тэргүүлэх шалтгааны нэгд тооцогддог. Тархины үхэл тодорхойлох нь олон ач холбогдолтойн дотор хамгийн чухал нь эмнэлзүйн эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаанд боломжит донор гаргах юм. Гэвч өнөөдрийг хүртэл дэлхий дахинд тархины үхлийг урьдчилан таамаглах шалгуур байхгүй, тархины харвалттай ялангуяа нэн цочмог үе дэх эмчлүүлэгчдийн дунд тархины үхлийг тодорхойлох үйлийн хожимдолд хүргэх эрсдэлийг дагуулсан хэвээр байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Тархины харвалтын улмаас нас барсан тохиолдлуудад эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн хүндийн зэрэг, суурь шинжилгээнүүдэд дүн шинжилгээ хийж тархины үхлийг урьдчилан таамаглах боломжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Харвалтын тасагт 2018 онд тархины харвалтын улмаас нас барсан тохиолдлуудад проспектив ажиглалтын загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS-22.0” программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд тархины харвалт оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт 1056 тохиолдлоос нас барсан 138 (13.1%) тохиолдлыг хамруулсан. Эдгээр 138 тохиолдлын 90 нь тархины эдийн цус харвалт, 30 нь аалзавч доорх цус харвалт, 18 нь тархины цус тасалдах харвалт тус тус эзэлж, бүх насны бүлгээс 50-59 насанд хамгийн ихээр тохиолдож байлаа (р=0.006, p=0.049). Эмнэлэгт хэвтэх үед эмнэлзүйн хүндийн зэрэг КГҮээр ТЭЦХ-ын бүлэгт 4.58±2.43 оноо, ҮЭМХХҮ-ээр 31.54±7.23 оноотой байсан нь статистик ач холбогдолтой байв (р<0.05). Тархины үхлийг нөхцөлдүүлэх эрсдэлт хүчин зүйлс ТЭЦХ-ын бүлэгт хамгийн их буюу артерийн гипертензи 114, элэгний С вирусын халдвар 23 тохиолдолд тус тус хамгийн их бүртгэгдсэн байв (р<0.0001). Дүгнэлт: ТЭЦХ, эмнэлзүй, артерийн гипертензи болон элэгний архаг вирусын халдварын эрсдэлт хүчин зүйлс статистик ач холбогдолтой байгаа нь тархины үхлийн урьдчилан таамаглах шинжүүд байх боломжтойг илэрхийлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсын миелингүйжих зарим эмгэгүүдийн тархалтыг судалсан дүн(2025-05-05) ;Г.Урантөгс ;С.Дүүриймаа ;Д.Батдолгор ;С.Бат-ЭрдэнэБ.ӨнөрҮндэслэл: Миелингүйжих эмгэгийн бүлэгт төв мэдрэлийн тогтолцоо (ТМТ)-ны архаг үрэвсэлт, мэдрэлийн сөнөрөлтөт өөрчлөлт бүхий аутоиммун эмгэгүүд багтдаг ба гол төлөөлөгч болох тархмал хатуурал (ТХ)-ын тархалт нь газарзүйн байршлын хувьд харилцан адилгүй байдаг. Монгол Улсын хувьд миелингүйжих эмгэгүүдийн тархалтыг сүүлийн 15 жил судлаагүй нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Монгол улсын миелингүйжих эмгэгүүдийн тархалтыг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг дескриптив аргаар, Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүд, нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2011-2024 оны, 18-аас дээш насны ТХ (ОУӨА10 ангиллаар G35.0), Нейромиелит оптик хүрээний эмгэг (НМОХЭ (G36.0)), миелин олигодендроцит гликопротейн эсрэг бие холбоот эмгэг (МОГЭЭ (G37.81)), харааны мэдрэлийн үрэвсэл (H46), хөндлөн миелит (G37), цочмог тархмал энцефаломиелит (ЦТЭМ (G04.0)) оношоор хэвтэн эмчлүүлсэн (цахим болон цаасан) өвчний түүх, амбулаторын хяналтын картыг шүүж, судалгааны мэдээллийг боловсруулахад SPSS27.0 программыг ашигласан. Үр дүн: Монгол улс дахь тархалтыг тооцоход нийт миелингүйжих эмгэгүүдийн тархалт 27.2/100.000, үүнээс ТХ 15.6/100.000, НМОХЭ 5.6/100.000 тус тус байв. Аймаг тус бүрээр ТХ-ын тархалтыг тооцоход Баянхонгор болон Дархан-Уул аймагт хамгийн өндөр (25.5/100.000, 24.4/100.000), Сэлэнгэ аймагт хамгийн бага (0.9/100.000) тодорхойлогдсон. Харин бусад миелингүйжих эмгэгүүд болох ЦТЭМ, МОГЭЭ нь улсын хэмжээнд 9 ба 2 тохиолдол (0.06-0.9/100.000) тус бүр бүртгэгдсэн. Аймгуудын тархалтыг газарзүйн бүсээр харьцуулан судлахад экватороос холдох тусам ТХ болон нийт миелингүйжих эмгэгүүдийн тархалт ихсэж буй нь газарзүйн байршилтай ач холбогдол бүхий хамааралтай (p=0.028, 95% CI 9.39-15.6 ба p=0.006 95% CI 14.3-22.4) байсан. Дүгнэлт: Монгол Улсын ТХ-ын тархалт 15 жилийн өмнөхтэй харьцуулахад нэмэгдсэн бол НМОХЭ-ийн тархалт Азийн бусад орнуудтай ойролцоо түвшинд байгаа нь тодорхойлогдлоо.
