АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй хүүхдийн амьдралын чанарыг үнэлэх асуумжийн Монгол хувилбарын орчуулга, найдвартай байдлыг судалсан үр дүн(2026-05-22); ;Г.Намуун ;Н.Энхтүвшин ;П.ЭнхзулД.МөнхжаргалҮндэслэл: Монгол улсын хэмжээнд 10-14 насны хүүхдүүдийн дунд хоол боловсруулах эрхтний эмгэг нь нийт өвчлөлийн шатгааны 2-р байрт ордог. Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарын үнэлгээ (Pediatric Quality of Life Inventory) нь 2–18 насны хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг (HRQOL) үнэлэхэд зориулагдсан модуль бүтэцтэй асуумж юм. Энэхүү үнэлгээний арга нь олон улсад эрүүл болон өвчтэй хүүхдийн амьдралын чанарын ялгааг үнэлэхэд өргөн хэрэглэгддэг. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг үнэлэх асуумж (Pediatric Quality of Life InventoryGastrointestinal version)-ийн Монгол хувилбарыг бий болгож, эмнэлзүйн хэрэглээ ба эрдэм шинжилгээний ажилд нэвтрүүлэх шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарын үнэлгээ PedsQL-ний Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй хүүхдийн шинж тэмдгийн үнэлгээний стандарт хувилбар (Pediatric Quality of Life Inventory-Gastrointestinal version standard form)-ыг Монгол хэлэнд орчуулан дотоод найдвартай байдлыг судлах. Арга, аргачлал: Бид Хүүхдийн амьдралын чанарын үнэлгээ-Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй хүүхдийн шинж тэмдгийн стандарт үнэлгээг (PedsQL-GI version standard form) сонгон авч, зохиогчдоос зөвшөөрөл авсны үндсэн дээр зохиогчдын илгээсэн протоколын дагуу билингуал орчуулга хийж Монгол хувилбарыг бий болгосон. Монгол хувилбарын дотоод найдвартай байдлыг үзэхийн тулд 8-12 болон 13-аас дээш насны тус бүр 25 хүүхэд болон тэдгээрийн асран хамгаалагчдаас асуумж авч, SPSS 25.0 программ ашиглан Interclass correlation, Cronbach’s Alfa тест хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдоос авсан асуумжийн Cronbach’s alfa=0,96 байгаа нь хэмжүүрийн найдвартай байдал хангалттайг харуулж байна. Мөн хэмжилтийн давтагдах найдвартай байдлыг interclass correlation coefÏcient (ICC) ашиглан үнэлэхэд ICC=0.79 гарсан нь найдвартай байдлыг илтгэж байна. Дүгнэлт: 1. Монгол хувилбарын нийт дундаж утга санааны нийцэл 97.8%, танин мэдэхүйн ярилцлагад оролцогчдын 96% нь асуумжийг «ойлгомжтой» гэж үнэлсэн нь орчуулгын явцад эх хувилбарын эмнэлзүйн агуулга болон утга санаа бүрэн хадгалагдсаныг илтгэж байна. 2. Орчуулгын явцад нийт 37 зохицлын тохиолдол тодорхойлогдсон бөгөөд эдгээр нь хүүхдийн насны онцлогт тохируулах, мэргэжлийн нэр томьёог өдөр тутмын хэлэнд буулгах, хэл-соёлын зохицол, синонимт орлуулалт, дэлгэрүүлэлт болон хураангуйлалт гэсэн 6 төрлийн хэл шинжлэлийн болон соёл хоорондын нутагшуулалтыг хамарсан нь асуумжийн агуулгын хүчин төгөлдөр байдлыг (content validity) нэмэгдүүлсэн. 3. Монгол хувилбарын дотоод найдвартай байдлын Кронбах альфа α=0.96 болон давтан хэмжилтийн найдвартай байдлын ICC=0.79 үзүүлэлт нь олон улсын жишигт бүрэн нийцсэн бөгөөд тус асуумж нь Монгол хүүхдийн архаг хоол боловсруулах эрхтний эмгэгийн үеийн амьдралын чанарыг үнэлэхэд найдвартай хэрэгсэл болох нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хавдартай эмчлүүлэгчдийн гэр бүлийн асран хамгаалагчдын амьдралын чанарт нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах нь(2021-06-10) ;Д.МөнхжаргалД.ОдонтуяаҮндэслэл: Дэлхий дахинд 2018 онд хавдрын шинэ тохиолдол 18.1 сая бүртгэгдэж, 9.5 сая хүн хавдрын улмаас нас барсан байна. Монгол улсад 2020 онд 6473 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгджээ. Манай улсад нийт хавдрын 78.8% нь 3, 4-р шатандаа оношлогдсоноор хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд шилжиж байна. Монгол улсын “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” Стандарт MNS 2005:5455-д “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь зөвхөн амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөний зовиур, шаналгааг хөнгөвчлөх бус түүний гэр бүл, асран хамгаалагч, ойр дотны хүмүүст сэтгэл зүй, бие махбод, нийгмийн харилцаа болон санхүүд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэж, өвчтөн ба гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой” гэж тусгасан байдаг. Бид тус судалгааны ажлаар хавдартай эмчлүүлэгчийн асран хамгаалагчдын амьдралын чанар, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авч буй хавдартай эмчлүүлэгчийн асран хамгаалагчдын амьдралын чанар, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах. Зорилт: Хавдартай эмчлүүлэгчийн асран хамгаалагчдын амьдралын чанарыг WHOQOLBREF-ийн аргаар үнэлэх, асран хамгаалагчдын амьдралын чанарт зарим хүчин зүйлсийн нөлөөлөх байдлыг тодорхойлох. Арга аргачлал: Судалгааг Хавдар Судлалын Үндэсний Төв, Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвүүд, “Ногоон гэр”, “Ивээл” хоспис эмнэлгүүдийг түшиглэн аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан 2017 оны 11 сараас 2019 оны 12 сарын хооронд хийж гүйцэтгэв. Судалгаанд түүвэр хүн амаас магадлалт бус зорилтот түүврийн аргаар сонгон 180 асран хамгаалагчдыг хамруулсан. Амьдралын чанарыг ДЭМБ-ийн WHOQOL-BREF аргачлалаар үнэлсэн. Үр дүн: Судалгаанд 20–72 насны 180 асран хамгаалагч оролцсон. Нийт асран хамгаалагчдын 82.8 хувь нь эмэгтэй, 17.2 хувь нь эрэгтэй байв. Асран хамгаалагчдын амьдралын чанар 65.0 хувьтай байна. Асран хамгаалагчдын амьдралын чанарыг бүлэглэн дүгнэхэд хүрээлэн буй орчин 59.9 хувь, нийгмийн харилцаа 69.2 хувь, сэтгэл зүй 70.8 хувь, бие махбод 64.0 хувь байна. Эмчлүүлэгчид өдөрт зарцуулах цаг нэмэгдэхэд асран хамгаалагчдын амьдралын чанар буурч байгаа нь статистик ач холбогдол бүхий үзүүлэлт болж байна (p=0.013). Асран хамгаалагчдын бие махбодын зовиур, шаналгаа нь асаргаа сувилгаа хийх, өдөр тутмын үйл ажиллагаанд нь саад учруулах байдал хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p=0.007). Дүгнэлт: Асран хамгаалагчдын амьдралын чанар 65.0 хувьтай байна. Хүрээлэн буй орчноос хамаарах амьдралын чанар 59.9 хувь буюу хамгийн бага байна. Хавдартай эмчлүүлэгчийг өдөрт 3-аас бага цаг асардаг оролцогчдын амьдралын чанар 72.3±11.9 хувь, 11-ээс дээш цаг асардаг оролцогчдын амьдралын чанар 63.3±10.8 хувь байна.
