АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинэ SARS-COV-2 халдварын цар тахлын голомтонд ажилласан эмч мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын үнэлгээ(2020-01-01); ; ;Д.Оюунсүрэн; Д.НаранзулҮндэслэл: 2019 оны төгсгөл үеэс эхлэн дэлхий нийт шинэ SARS-CoV-2 халдварын цар тахалтай нүүр тулгараад байна. Энэ дэгдэлтийн үеэр эрүүл мэндийн ажилтнууд болон олон нийтийн дунд гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэлийн түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн шинжүүд бүртгэгдсээр байгаа билээ. Энэхүү судалгааны зорилго нь шинэ SARS-CoV-2 халдварын цар тахлын голомтонд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дунд тохиолдож байгаа сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлуудыг илрүүлэхэд чиглэсэн болно. Материал, аргазүй: Энэхүү судалгааг тойм судалгааны агшингийн загвараар хийв. Бид тусгайлан боловсруулсан асуумжийг ашиглан нийт 369 эмч, мэргэжилтнийг хамруулан мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: Судалгаанд 22-63 насны хүмүүс оролцсоноос 87 нь эрэгтэй, 282 нь эмэгтэй хүйсийнх, дундаж нас 37.9 ± 8.7 байв. Насны бүлгээр нь авч үзвэл 25-54 насныхан илүү олон байна. Нийт судалгаанд хамрагдагсдын 15% (n=56) нь халдвараас айж байгаа гэж үнэлсэн бөгөөд 19% (n=71) нь маш их айдастай гэж хариулжээ. Судалгаанд хамрагдагсдын 26.8% нь сэтгэлийн түгшүүртэй, 38.7% нь сэтгэл гутралд орсон байна. Сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн гутралтай оролцогсодын ихэнхи нь дундаас хүнд зэргийн түвшинд сэтгэлзүйн нөлөөлөл илэрч байгаа гэж үнэлжээ. Цаашилбал нийт судалгаанд хамрагдагсдын 80.5% (n=297) нь эмнэлгүүдэд ажилчдад зориулсан стресс менежментийн өрөө шаардлагатай гэж, 64.8% (n=239) нь сэтгэлзүйн тусламж шаардлагатай гэж мэдээлсэн байна. Дүгнэлт: SARS-COV-2 халдварын улмаас өвчтөнүүдтэй ажиллаж, тусгаарлагдсан өвчтөнүүдийн дунд эрүүл мэндийн ажилтнуудын 26.8% нь сэтгэлийн түгшүүртэй, 38.7% нь дунд зэрэгээс хүнд байдлаар сэтгэлээр унасан байлаа. Судалгаанд хамрагдагсдын 64.8%-80.5% нь эмнэлгүүдэд ажилчдад зориулсан сэтгэлзүйчийн тусламжтай стресс тайлах шаардлагатай байгаа хэмээн үзжээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад дотоодод бүртгэгдсэн Коронавируст халдварын эхний 150 тохиолдол, ойрын хавьтлын судалгаа(2021-06-10) ;М.Цогт ;М.Ундрам ;А.Амбасэлмаа ;А.БилэгтБ.ГанцоожКОВИД-19 халдварын Монгол улс дахь дотоодын халдварын эхний тохиолдлуудын тархварзүйн онцлог, ойрын хавьтлуудыг судлаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд шаардлагатай нотолгоог бүрдүүлэх нь цар тахалтай үр дүнтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой. КОВИД-19 дотоодын халдварын эхний 150 тохиолдол, ойрын хавьтлын тархварзүйн онцлогийг тодорхойлох зорилготой. Судалгааг КОВИД-19 халдварын эхний тохиолдлууд болон ойрын хавьтлыг судлах ДЭМБ-ын арга, аргачлалыг өөрийн улсын нөхцөлд тохируулж 2020 оны 11 дүгээр сарын 10-29-ний хооронд бүртгэгдсэн дотоодын халдварын лабораториор батлагдсан 150 тохиолдлыг хамруулан гүйцэтгэв. Нийт 2356 ойрын хавьтал 97 (39.2% шинж тэмдэгтэй, 60.8% шинж тэмдэггүй) батлагдсан тохиолдолд тодорхойлогдсон. Хоёрдогч дайралтын түвшин гэр бүлийн орчинд гэр бүлийн бус орчинтой харьцуулахад өндөр байсан. Шинж тэмдэгтэй тохиолдлын ойрын хавьтлын гэр бүлийн 25%, гэр бүлийн бус хавьтлуудын 3.9%-д нь КОВИД-19 эерэг тодорхойлогдсон. Судалгаанд хамрагдсан батлагдсан тохиолдлууд 2020 оны 11 сарын 06-ны өдрөөс 20-ны хооронд халдварт өрсөн байх магадлалтай байна. КОВИД-19 халдварын батлагдсан 10 тохиолдол тутмын 4 нь шинж тэмдэггүй 6 нь шинж тэмдэгтэй ба толгой өвдөх, хамар битүүрэх, ханиах шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Дотоодод бүртгэгдсэн КОВИД-19 халдварын эхний тохиолдлуудын 63.3%-д хавьтал тодорхойлогсон ба 118 хоёрдогч тохиолдол бүртгэгдэж гэр бүлийн орчинд КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болох нь халдвар авах эрсдэлийг 6.46 (4.59 – 9.09, p < 0.0001) нэмэгдүүлж байна. Халдвар авсан тохиолдолд хоёрдогч тохиолдолд шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа дунджаар 4.7 (±3.4) хоног, голч хоногоор 4 (0-14) байна.
