АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сонгинохайрхан дүүргийн тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн цочмог дутлын өнөөгийн байдал ба нялхас, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөлтийн байдалд хийсэн үнэлгээ(2022-06-12) ;Б.Энхжаргал ;Г.Оюунболор ;Ж.Отгонболд ;Э.ЕсүЗ.ГанчулууХүний нэгэн биеийн хөгжлийн эхэн үе болох нярай, бага насанд хүүхдийн бие бялдар болоод оюун ухаан нь өсөн хөгжиж байдаг тул хүүхдийг зохистой, амин дэм эрдэсээр баялаг, шим тэжээлтэй хооллоор хооллох нь нэн чухал юм1. Зорилго: Хүүхдийн хоол тэжээлийн цочмог дутагдлыг илрүүлэх, эмчлэх, бага насны хүүхдийн гэрийн эргэлт ба нялхас, бага насны хүүхдийн хооллолтын талаарх асран хамгаалагчийн мэдлэг хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд аналитик судалгааны агшингийн загвар ба Кохорт судалгааны проспектив чиглэлээр хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Илрүүлэг үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн дунд өсөлтийн хоцрогдолтой 2.1%, тураал 1,56%, туранхай 1.4%, илүүдэл жин 10,1%, харин хоол тэжээлийн цочмог дутагдалтай 223 хүүхэд илэрсэн ба тэдгээрийн 38% нь эрэгтэй хүүхэд байв. Дүгнэлт: 1. Нялхас, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх чавдар хангалтгүй байна. 2. Хүүхдийн хооллолтын талаарх эхчүүдийн хандлага бүх үзүүлэлтийн хувьд 50%-иас дээш буюу хангалттай байна. 3. Сонгинохайрхан дүүрэгт хоол тэжээлийн цочмог дутагдал илэрсэн хүүхэд нийт хүүхдийн 1,4%-ийг эзэлж байсан ба улсын дундажтай ижил түвшинд байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын Ерөнхий Боловсролын Сургуулийн хүүхдүүдийн биедэх бичил элементийн хэмжээг үсэнд судалсан байдал(2021-03-13) ;Г.Отгон; ;Г.Оюунболор ;Ж.ОтгонболдС.АзбаярҮндэслэл: Судлаачид бичил элементийн хэвийн хэмжээг тогтоох нь эрүүл мэндийг хамгаалах, өвчинд өртөлтийг хязгаарлах, бичил элементийн хомсдолоос үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэж үздэг. Үсэн дэхь бичил элементүүдийн шинжилгээ нь биед агуулагдах бичил элементийн түвшинг тодорхойлох инвазив бус, үнэ хямд, хадгалах тээвэрлэхэд тусгайлан анхаарах нөхцөл шаардлагагүй, эрдэст бодисын тэнцвэрт байдлыг илтгэх зэрэг олон давуу талуудтай. Мөн одоогоор эрүүл Монгол хүүхдийн бие дэх бичил элементийн дундаж агууламжийг толгойн үсэнд тодорхойлсон судалгаа хараахан хийгдээгүй байна. Бид 8-17 насны хүүхдийн бие махбодод агуулагдах бичил элементийн агууламжийг судлах зорилгоор хүүхдийн толгойн үснээс шинжилгээнд дээж авч, бичил элементийн хэмжээг тодорхойлохыг зорив. Арга, аргачлал: Нэг агшингийн (cross sectional) загварыг ашиглан, 8-17 насны харьцангуй эрүүл эрэгтэй 257, эмэгтэй 281, нийт 538 хүүхдийн үсэн дэх бичил элементийн дундаж агууламжийг судлав. Судалгааны мэдээ, материалыг цуглуулахдаа тоон аргыг ашигласан ба асуумж, шинжилгээ авч мэдээлэл цуглуулсан. Үр дүн: Бичил элементүүдийн дундаж агууламж: Al 43.89±113.88 мкг/кг, Fe 337.59±294.60, Cu 17.45±10.87, Zn 249.00±159.52, Mn 6.51±5.24, Bo 16.96±26.97, Pb 18.49±24.87, Si 455.10±159.52 байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын хүүхдүүдийн үсэндэх бичил элементийн дундаж агууламж олон улсын хүүхдүүдийн дундаж агууламжаас өндөр түвшинд байна.
