АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсад шинэ короновирусын (COVID-19) халдвар батлагдсан анхны тохиолдлын компьютерт томографийн оношилгоо(2020-05-01) ;С.Роломжав ;М.Мөнгөнхуяг ;Д.Эрдэнэсүрэн ;Ц.ОтгонтуяаБ.ЭрдэнэбулганЦээжний томографийг COVID-19 уушгины хатгалгааны уушигны хүндийн зэргийг үнэлэхэд ашигладаг. Бид COVID-19 уушгины үрэвсэлтэй хавсарсан цээжний томографийн өөрчлөлтийн анхны оношлогооноос өвчтөний бие сэргэх хүртэл өөрчлөлтийг тодорхойлохыг зорилоо. Энэхүү ретроспектив шинжилгээнд RT-PCR-аар батлагдсан COVID-19 халдвартай өвчтөнүүдийг хамруулсан болно. Өвчний явцын аль ч үед амьсгалын замын хүнд хямралтай болон хүчилтөрөгч зайлшгүй хэрэгцээтэй өвчтөнүүдийг оруулаагүй болно. Давтан цээжний томографийг ойролцоогоор 7 хоногийн интервалтайгаар авсан. COVID19-ийн халдвараас эдгэрсэн өвчтөнүүдэд цээжний СТ-ийн хувьслын дөрвөн үе шатыг тогтоосон: эрт үе шат (0-4 хоног); дэвшилтэт үе шат (5-8 хоног); оргил үе (10-13 хоног); шингээлтийн үе шат (≥14 хоног). Цээжний КТГ-ийн шинжилгээнд короновирусын халдварын үед бүүдгэр шилний шинж, нэвчдэс болон плеврийн зузаарлын өөрчлөлт илэрч байна.
