АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ясны гаралтай шаамий ба заалхай зуултыг мини-скрью болон ортогнатик хагалгаатай хавсран эмчилсэн нь(2026-05-22) ;О.Уянга ;М.Оюунжаргал; ;Г.АнхбаярУдиртгал: Үүдэн бүлэг шүдний заалхай болон ясны гаралтай Энглийн III ангиллын зуултын гажиг нь босоо болон дагуу чиглэлийн хоншоор, эрүү ясны зөрүүнээс үүсдэг, эмнэлзүйн хүнд гажигт тооцогддог. Насанд хүрсэн өвчтөнд зөвхөн шүдний гажиг заслын эмчилгээ хангалттай үр дүнд хүрэхгүй тул ортогнатик мэс засал хавсарсан эмчилгээ шаардлагатай болдог. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: Энэхүү тохиолдолд 21 нас 9 сартай эмэгтэй өвчтөн “Эрүү шаамий” гэсэн зовуурьтай хандсан бөгөөд бодит үзлэг болон рентген шинжилгээнд үндэслэн үүдэн бүлэг шүдний заалхай, ясны гаралтай Энглийн III ангиллын зуултын гажиг оношлогдсон. Эмчилгээг гурван үе шаттайгаар төлөвлөж, мэс заслын өмнөх гажиг заслын эмчилгээгээр шүдний декомпенсаци хийсний дараа ортогнатик мэс заслыг гүйцэтгэн хоншоорыг Ле Форт I (Le Fort I) аргаар 3 мм багасган, 5 мм урагш шилжүүлж, эрүүний хоёр талаас 9 мм (Bilateral Sagittal Split Osteotomy, BSSO) тайрч арагш байрлуулсан. Мэс заслын дараах гажиг заслын эмчилгээнд мини-скрью ашиглан ясанд тулгуур үүсгэж, шүдний хөдөлгөөнийг нарийвчлалтай хянаж, резин татлагаар хоршилтыг сайжруулсан. Эмчилгээний үр дүнд нүүрний төрх, ясны харьцаа болон шүдний хоршилт сайжирч, тогтвортой үр дүнд хүрсэн. Оношилгоо: Амны гаднах үзлэгээр нүүрний хажуугийн төрх хүнхэр, нүүрний доод гуравны нэгийн өндөр ихэссэн, нүүрний голын шугам хоншоорт хэвийн, эрүүнд 1.5 мм зүүн тийш хазайсан байв. Уруулын байрлал хамар уруулын өнцөгтэй харьцуулахад дээд уруул -6 мм, доод уруул -2 мм байсан. Ооч болон уруулын өнцөг 55.5° байв. Дүгнэлт: Иймд үүдэн хэсгийн заалхай бүхий ясны гаралтай Энглийн III ангиллын зуулттай насанд хүрсэн өвчтөнд гажиг засал болон ортогнатик мэс заслын хавсарсан эмчилгээ нь гоо зүй, үйл ажиллагаа, хоршилт тогтворжилтонд өндөр үр дүнтэй арга болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ХДХВ-ийн халдвартай өвчтөнд үүссэн Капошийн сарком: эмнэлзүйн тохиодол(2026-04-28) ;П.Үнэнчимэг ;Ч.Ууган-Оюун ;П.Нарантуяа ;М.ОюунжаргалУдиртгал: Монгол Улсад хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар анх 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2025 оны байдлаар нийт 427 тохиолдол бүртгэгдээд байна. Хэдийгээр ХДХВ-ийн тархалт харьцангуй бага хэвээр байгаа боловч дархлаа дарангуйлагдсантай холбоотой дагалдах халдварууд болон хавдрууд, тэр дундаа Капошийн сарком (КС) цөөн тохиолдлоор бүртгэгдсээр байна. Тохиолдлын танилцуулга: Монгол Улсад Капошийн саркомын нийт 3 тохиолдол (2003, 2010, 2018 онуудад) бүртгэгдсэн бөгөөд үүнээс 2 нь нас барж, 1 тохиолдол нь одоог хүртэл эмчилгээ, хяналтад амьдарч байна. Энэхүү судалгаанд амьд байгаа нэг тохиолдлыг сонгон авч, эмнэлзүйн онцлог, оношилгоо, эмчилгээний явц болон үр дүнг тодорхойлох замаар ретровирусийн эсрэг эмчилгээ болон хавсарсан эмчилгээний ач холбогдлыг харуулахыг зорьсон. Тухайн өвчтөнд ретровирусийн эсрэг эмчилгээ болон хими эмчилгээг хавсран хэрэглэсний үр дүнд дархлааны үзүүлэлт сайжирч, CD4 эсийн тоо нэмэгдэн, хавдрын шинж тэмдгүүд буурсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсад бүртгэгдсэн бэлгийн замаар дамжих халдварын тархварзүйн асуудал (2021-2025)(2026-04-28) ;О.Мандал ;М.ОюунжаргалBackground: Sexually transmitted infections (STIs) remain a major public health concern worldwide. Aim: This study aimed to determine the epidemiological patterns of sexually transmitted infections (STIs) reported in Mongolia. Materials and Methods: A retrospective cross-sectional design was employed, utilizing surveillance data on STIs and polymerase chain reaction (PCR) testing results from a total of 72 health facilities. Results: The findings indicate that the overall prevalence of STIs in the general population has not declined and remains consistently high. The most commonly reported infections-syphilis (10.8–15.0), gonorrhea (9.1–11.4), trichomoniasis (7.0–8.2), and chlamydial infection (0.1–0.8)-have shown persistently elevated rates over the study period. Furthermore, STI morbidity was significantly higher among individuals aged 20–39 years, representing the sexually active population, as well as among those with complete secondary education, those who were married, and those who were employed (p<0.001). Conclusion: An important finding of this study is that although the number of real-time PCR tests conducted for STI detection and the corresponding positivity rate increased from 0.9% to 9.5%, the proportion of reported cases remains relatively low. This suggests limited accessibility to PCR diagnostics and insufficient reporting and surveillance of STIs. These findings highlight the need to strengthen laboratory diagnostic capacity, as well as to improve integrated surveillance and reporting systems, in order to effectively reduce the burden of STIs at the national level.
