АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдэд нэгэн зэрэг олноор үүссэн цус харвалтыг судалсан үр дүн(2026-02-03) ;О.Дуламцо ;Б.Түвшинжаргал ;С.Дэмбэрэлдорж ;Ц.АлтанцэцэгН.ЛхамцооҮндэслэл: Тархины эдэд нэгэн зэрэг олноор үүссэн цус харвалт (ТЭНЗОҮЦХ) гэдэг нь артерийн олон судасны бүсийг нэгэн зэрэг хамарсан тархины эдийн цус харвалт ба ховор тохиолдох эмнэлзүйн илрэл юм. Тархины эдийн цус харвалтын үндсэн шалтгаанд артерийн гипертензи тооцогддог бол ТЭНЗОҮЦХ-ыг үүсгэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс бүрэн тогтоогдоогүй нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: ТЭНЗОҮЦХ-ын эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүй болон тавиланг нэг тооны цусан хураа бүхий тархины эдийн цус харвалт (ТЭЦХ)-тай харьцуулан судлах. Арга, аргачлал: Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т ТЭЦХ оношоор хэвтэн эмчлүүлэгсдээс асуумж авч, үзлэг хийж, тархины компьютерт томографи (КТ) шинжилгээ хийсэн. Толгойн КТ-иар тархины эдэд үүссэн цусан хурааны тоо болон байршлаас хамааран нэг тооны цусан хураа үүссэн бол ТЭЦХ, өөр өөр артерийн судасны бүсэд хамрагдах, тусгаар байршсан 2 ба түүнээс дээш тооны цусан хураа үүссэн бол ТЭНЗОҮЦХ гэж үзсэн. Цусан хурааны байршил, эзлэхүүнийг КТ-иар тодорхойлсон ба цусан хурааны эзлэхүүнийг “ABC/2” аргаар хэмжсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 718 тохиолдлын 709 (98.75%) нь ТЭЦХ, 9 (1.25%) нь ТЭНЗОҮЦХ тус тус байсан. 2 бүлгийн хооронд нас, хүйс, эмнэлзүй, үүнд, эмнэлэгт хэвтэх КГҮ болон ҮЭМХХҮ-ний оноо, эрсдэлт хүчин зүйлс, цусан хурааны байршил, эзлэхүүн, SMASH-U ангилалаар шалтгаан, тавиланг шалгахад статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй (бүгд р>0.05). ТЭНЗОҮЦХ-ын бүлэгт SMASH-U ангилалаар артерийн гипертензийн шалтгаан 6 (66.7%) буюу давамгайлж, байршлын хувьд цусан хураа 2 талын таламус болон суурийн зангилаанд (33.3% ба 33.3%) хамгийн ихээр байршсан байв. 3 сарын дараах нас барах эрсдэлийг нас болон ҮЭМХХҮ-ний оноо (OR 1.018; 95% CI, 1.000-1.036; p=0.044 ба OR 1.080; 95% CI, 1.029-1.135; р=0.002) нэмэгдүүлж, харин КГҮ-ний оноо (OR 0.834; 95% CI, 0.734-0.948; р=0.006) бууруулдаг болох нь тогтоогдов. Дүгнэлт: ТЭНЗОҮЦХ-ын үеийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, ХЧА ТЭЦХ-тай адил боловч урт хугацааны тавиланд нас болон эмнэлэгт хэвтэх үеийн ҮЭМХХҮ сөргөөр нөлөөлдөг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдийн цус харвалтын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2025-05-05) ;С.Дэмбэрэлдорж1. ;П.Баярмаа ;С.Жаргалсайхан; Shin-Joe YehҮндэслэл: Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь нас баралт өндөр, урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тархины судасны эмгэг тул шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг нарийвчлан судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: ТЭЦХ-ын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг нарийвчлан судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн харьяа тасгуудад 2022-2024 оны хооронд хэвтэн эмчлүүлсэн ТЭЦХ-тай тохиолдлуудад дескриптив судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 718 тохиолдлыг SMASH-U ангилалаар 6 дэд бүлэгт ангилан үзэхэд 75.3%-ийг артерийн даралт ихсэлт, 12%-ийг амилоид ангиопати, 7%-ийг шалтгаан тодорхойгүй, 2.92%-ийг бүтцийн эмгэг, 2.37%-ийг тогтолцооны эмгэг, 0.48%-ийг эмийн шалтгаантай байв. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 57.5 жил ба 50-59 насны бүлгийн эрэгтэйчүүдэд зонхилон хамрагдсан. Тархины эдийн цус харвалтанд хүргэж буй эрсдэлт зүйлсэд артерийн даралт ихсэх өвчин, зүрхний эмгэг, тосгуурын жирвэгнээ, антикоагулянт, тамхины хэрэглээ, таргалалт, БЖИ ≥25, элэгний цирроз, бөөрний архаг дутагдлын 5-р үе шат, АВМ бусад судасны эмгэг оров. Дүгнэлт: 1. Тархины эдийн цус харвалтын үндсэн шалтгаанд артерийн даралт ихсэх өвчин, амилоид ангиопати, тогтолцооны эмгэгүүд эзэлж байна. 2. Артерийн даралт ихсэлт, зүрхний эмгэг, уух хэлбэрийн антикоагулянтын хэрэглээ, тамхины хэрэглээ, таргалалт, БЖИ ≥25, элэгний цирроз/элэгний эсийн задрал, бөөрний архаг дутагдлын 5-р үе шат, АВМ болон бусад судасны эмгэг байх нь гол эрсдэлт хүчин зүйлс байна.
