АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдийн цус харвалтын улмаас нас барсан эмчлүүлэгчдэд тархины үхэлтэй боломжит донорыг судалсан үр дүн (Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн жишээ дээр)(2026-02-03) ;С.Дүүриймаа ;Г.Үүрцайх ;М.Нандинбаяр ;О.ГансувдН.ЛхамцооҮндэслэл: Дэлхий дахинд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн авах нь тасралтгүй өссөөр байна. Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь тархины үхэлд хүргэх тэргүүлэх шалтгааны нэг ба эрхтэн шилжүүлэх практикт донор эрхтэнүүдийн 30-68%-ийг тархины цус харвалт эзэлдэг. Зорилго: Тархины эдийн цус харвалтын улмаас нас барсан тохиолдлуудад эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн байдал, суурь шинжилгээнүүдэд үндэслэн тархины үхлийг эрт тодорхойлж, донор болох боломжийг таамаглах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасагт 2018 онд ТЭЦХ оношоор нас барсан тохиолдлуудад ретроспектив судалгааны аргыг ашиглан, тусгайлан боловсруулсан асуумжийн дагуу эмнэлзүйн үзлэг (Үүнд: комын Глазго үнэлгээ (КГҮ) ба Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн харвалтын үнэлгээ (ҮЭМХХҮ)), лаборатори, дүрс оношилгооны шинжилгээнүүд (тархины КТ, СРТ, катетерт ангиографи)ийн цуглуулсан мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийж үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг “SPSS-22.0” программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд УГТЭ-ийн Харвалтын тасагт тархины харвалт оношоор хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан 138 (13.1%) тохиолдлыг хамруулснаас ТЭЦХ 90, АДЦХ 30, ТЦТХ 18 тохиолдол тус тус байсан (р=0.006). Монгол Улсын тархины үхэлтэй донорын шалгуур болох 70 хүртэл насаар авч үзэхэд шаардлага хангасан ТЭЦХ-тай 42 тохиолдлын 24 (57.1%) нь эрэгтэй, 18 (42.9%) нь эмэгтэй байв (p=0.326). Эдгээр тохиолдлын дундаж нас 52.88±7.34 жил, эмнэлэгт хэвтэх үеийн КГҮ оноо 4.55±2.56, ҮЭМХХҮ оноо 31.50±7.81, мөн үүссэн цусан хурааны эзлэхүүнийг 30 тохиолдолд үзэхэд 175.92±169.96 cм3атистик утгатай байсан (тус бүр p<0.05). ТЭЦХ-ын тохиолдлуудыг зохиомол амьсгалын аппарат (ЗАА)-д авагдсан цаг болон үргэлжилсэн хугацааг тооцон үзэхэд эхний 0-2 цаг болон 2-6 цагт хамгийн их авагдсан (тус бүр 31%) бөгөөд авагдсанаас хойш хамгийн уртдаа 6-12 цаг үргэлжилсэн байна. Дүгнэлт: Тархины эдийн цус харвалт оношлогдсон тохиолдлуудын эмнэлэгт хэвтэх үеийн ухаан санааны байдал муу байх (ГКҮ<7), эмнэлзүйд харвалтын зэрэг хүнд байх (ҮЭМХХҮ 32-оос дээш) болон тархины эдийн цусан хурааны хэмжээ КТГ шинжилгээгээр их байх цаашлаад зохиомол амьсгалын аппаратанд эрт авсан байх зэрэг нь цус харвалтаас үүдэлтэйгээр тархины үхэлд хүргэх, донор болох боломжийг таамаглах боломжтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины харвалтын улмаас нас барсан эмчлүүлэгчдэд тархины үхлийг урьдчилан таамаглах боломжийг судалсан үр дүн (Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн жишээ дээр)(2026-02-03) ;С.Дунгар-Яйчил ;Д.Батдолгор ;С.ДэмбэрэлдоржН.ЛхамцооҮндэслэл: Тархины харвалт нь тархины үхэлд хүргэх тэргүүлэх шалтгааны нэгд тооцогддог. Тархины үхэл тодорхойлох нь олон ач холбогдолтойн дотор хамгийн чухал нь эмнэлзүйн эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаанд боломжит донор гаргах юм. Гэвч өнөөдрийг хүртэл дэлхий дахинд тархины үхлийг урьдчилан таамаглах шалгуур байхгүй, тархины харвалттай ялангуяа нэн цочмог үе дэх эмчлүүлэгчдийн дунд тархины үхлийг тодорхойлох үйлийн хожимдолд хүргэх эрсдэлийг дагуулсан хэвээр байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Тархины харвалтын улмаас нас барсан тохиолдлуудад эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн хүндийн зэрэг, суурь шинжилгээнүүдэд дүн шинжилгээ хийж тархины үхлийг урьдчилан таамаглах боломжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Харвалтын тасагт 2018 онд тархины харвалтын улмаас нас барсан тохиолдлуудад проспектив ажиглалтын загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS-22.0” программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд тархины харвалт оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт 1056 тохиолдлоос нас барсан 138 (13.1%) тохиолдлыг хамруулсан. Эдгээр 138 тохиолдлын 90 нь тархины эдийн цус харвалт, 30 нь аалзавч доорх цус харвалт, 18 нь тархины цус тасалдах харвалт тус тус эзэлж, бүх насны бүлгээс 50-59 насанд хамгийн ихээр тохиолдож байлаа (р=0.006, p=0.049). Эмнэлэгт хэвтэх үед эмнэлзүйн хүндийн зэрэг КГҮээр ТЭЦХ-ын бүлэгт 4.58±2.43 оноо, ҮЭМХХҮ-ээр 31.54±7.23 оноотой байсан нь статистик ач холбогдолтой байв (р<0.05). Тархины үхлийг нөхцөлдүүлэх эрсдэлт хүчин зүйлс ТЭЦХ-ын бүлэгт хамгийн их буюу артерийн гипертензи 114, элэгний С вирусын халдвар 23 тохиолдолд тус тус хамгийн их бүртгэгдсэн байв (р<0.0001). Дүгнэлт: ТЭЦХ, эмнэлзүй, артерийн гипертензи болон элэгний архаг вирусын халдварын эрсдэлт хүчин зүйлс статистик ач холбогдолтой байгаа нь тархины үхлийн урьдчилан таамаглах шинжүүд байх боломжтойг илэрхийлж байна.
