АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдэд нэгэн зэрэг олноор үүссэн цус харвалтыг судалсан үр дүн(2026-02-03) ;О.Дуламцо ;Б.Түвшинжаргал ;С.Дэмбэрэлдорж ;Ц.АлтанцэцэгН.ЛхамцооҮндэслэл: Тархины эдэд нэгэн зэрэг олноор үүссэн цус харвалт (ТЭНЗОҮЦХ) гэдэг нь артерийн олон судасны бүсийг нэгэн зэрэг хамарсан тархины эдийн цус харвалт ба ховор тохиолдох эмнэлзүйн илрэл юм. Тархины эдийн цус харвалтын үндсэн шалтгаанд артерийн гипертензи тооцогддог бол ТЭНЗОҮЦХ-ыг үүсгэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс бүрэн тогтоогдоогүй нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: ТЭНЗОҮЦХ-ын эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүй болон тавиланг нэг тооны цусан хураа бүхий тархины эдийн цус харвалт (ТЭЦХ)-тай харьцуулан судлах. Арга, аргачлал: Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т ТЭЦХ оношоор хэвтэн эмчлүүлэгсдээс асуумж авч, үзлэг хийж, тархины компьютерт томографи (КТ) шинжилгээ хийсэн. Толгойн КТ-иар тархины эдэд үүссэн цусан хурааны тоо болон байршлаас хамааран нэг тооны цусан хураа үүссэн бол ТЭЦХ, өөр өөр артерийн судасны бүсэд хамрагдах, тусгаар байршсан 2 ба түүнээс дээш тооны цусан хураа үүссэн бол ТЭНЗОҮЦХ гэж үзсэн. Цусан хурааны байршил, эзлэхүүнийг КТ-иар тодорхойлсон ба цусан хурааны эзлэхүүнийг “ABC/2” аргаар хэмжсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 718 тохиолдлын 709 (98.75%) нь ТЭЦХ, 9 (1.25%) нь ТЭНЗОҮЦХ тус тус байсан. 2 бүлгийн хооронд нас, хүйс, эмнэлзүй, үүнд, эмнэлэгт хэвтэх КГҮ болон ҮЭМХХҮ-ний оноо, эрсдэлт хүчин зүйлс, цусан хурааны байршил, эзлэхүүн, SMASH-U ангилалаар шалтгаан, тавиланг шалгахад статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй (бүгд р>0.05). ТЭНЗОҮЦХ-ын бүлэгт SMASH-U ангилалаар артерийн гипертензийн шалтгаан 6 (66.7%) буюу давамгайлж, байршлын хувьд цусан хураа 2 талын таламус болон суурийн зангилаанд (33.3% ба 33.3%) хамгийн ихээр байршсан байв. 3 сарын дараах нас барах эрсдэлийг нас болон ҮЭМХХҮ-ний оноо (OR 1.018; 95% CI, 1.000-1.036; p=0.044 ба OR 1.080; 95% CI, 1.029-1.135; р=0.002) нэмэгдүүлж, харин КГҮ-ний оноо (OR 0.834; 95% CI, 0.734-0.948; р=0.006) бууруулдаг болох нь тогтоогдов. Дүгнэлт: ТЭНЗОҮЦХ-ын үеийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, ХЧА ТЭЦХ-тай адил боловч урт хугацааны тавиланд нас болон эмнэлэгт хэвтэх үеийн ҮЭМХХҮ сөргөөр нөлөөлдөг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдийн цус харвалтын үеийн цусан хурааны байршил, эзлэхүүнийг эмнэлзүйтэй уялдуулан тавиланг тодорхойлсон дүн(2025-10-20) ;С.Дэмбэрэлдорж; ;Shin-Joe YehН.ЛхамцооҮндэслэл: Тархины эдийн цус харвалт (ТЭЦХ) нь гэнэтийн нас баралт, урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг эмгэг ба тавиланд эмнэлэгт хэвтэх үеийн артерийн даралтын түвшин, ухаан санааны байдлаас гадна цусан хурааны хэмжээ, байршил, ховдолд цөмөрсөн байдал нь нөлөөлнө гэж үздэг. Зорилго: ТЭЦХ-ын үеийн тавиланд цусан хурааны эзлэхүүн, байршил хэрхэн нөлөөлдөг болохыг эмнэлзүйтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ТЭЦХ оношоор 2022-2024 оны хооронд хэвтэж эмийн эмчилгээ хийлгэсэн тохиолдлуудад аналитик нэг агшингийн загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS-25.0” программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд ТЭЦХ оноштой 385 тохиолдлыг хамруулан эмнэлзүйг тавилантай уялдуулан судлахад цусан хурааны байршил, эзлэхүүнээс статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан (р<0.001). Дэлбэнд байршсан тохиолдолд тавилан хамгийн сайн (OR, 0.458 [95% CI, 0.21-0.99]), ховдолд цөмөрсөн тохиолдолд хамгийн муу (OR, 2.03 [95% CI, 1.07-3.85]) байсан. 03 сарын дараах нас барах эрсдэл тархины баганад байршсан (OR, 3.36 [95% CI, 1.68-6.69]), ховдолд цөмөрсөн цусан хурааны үед хамгийн өндөр (OR, 4.91 [95% CI, 3.16-7.63]) байсан бол цусан хураа нь тенториумаас доор байрласан тохиолдолд нас барах эрсдэл хамгийн бага (OR, 0.42 [95% CI, 0.23-0.76]) байв. Цусан хурааны байршил хамааралт эзлэхүүнийг эмнэлзүйн сайн, муу тавилан, болон нас баралтаар үнэлэхэд бага тархи, таламуст үүссэн цусан хурааны эзлэхүүн бага (<10.2 мл ба <6.7 мл) байх тусам 03 сарын дараах тавилан сайн (AUC, 0.724 ба 0.725). Дүгнэлт: ТЭЦХ-ын үед тавилан нь эмнэлзүйтэй уялдан цусан хурааны байршил болон эзлэхүүнээс хамааралтай байна.
