АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмнэлгийн үйлчлэгч нарын дунд бугуйн сувгийн хам шинжийн эрсдэлт хүчин зүйлсийг судалсан үр дүн(2026-02-03) ;О.Дуламцо ;Ж.Мөнхсайхан ;Т.Халиунаа ;М.ОюунчимэгН.ЛхамцооҮндэслэл: Бугуйн сувгийн хам шинж (БСХШ) нь бугуйн сувагт дунд мэдрэл дарагдсаны улмаас үүсдэг эмгэг бөгөөд хувь хүн, ажил мэргэжил, нийгэм эдийн засгийн хамааралтай гэж үздэг. Зорилго: Эмнэлгийн үйлчлэгч нарт БСХШ-ийн эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйлчлэгч нар хамруулсан ба эмнэлзүйг Зовуурь-үзлэгийн үнэлгээгээр, зовуурийг Бугуйн сувгийн Бостоны асуумж (БСБА)-аар үнэлж, электрофизиологийн шинжилгээгээр оношийг баталгаажуулсан. Үнэлгээ тус бүрийг хөнгөн, дунд болон хүнд зэргээр хэмээн ангилсан. Судалгааг аналитик нэг агшингийн загвараар хийж, статистик боловсруулалтыг “SPSS-27.0” программыг ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд нийт 82 үйлчлэгч хамрагдсанаас 32 (39%) үйлчлэгчид БСХШ оношлогдсон нь статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан (р<0.001). БСХШ (+) бүлэгт нэг хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр судлахад хавсарсан/архаг эмгэг (OR, 2.50 [95% CI, 1.02-6.16]), тамхи таталт (OR, 3.90 [95% CI, 1.12-13.57]), олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр судлахад зөвхөн хавсарсан/архаг эмгэг (OR, 2.90 [95% CI, 1.03-8.16]) статистик ач холбогдолтой байв. Дүгнэлт: Эмнэлгийн үйлчлэгч нарт БСХШ үүсэхэд БЖИ, тамхи таталт болон хавсарсан/архаг эмгэг, чихрийн шижин нөлөөлдөг болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины эдэд нэгэн зэрэг олноор үүссэн цус харвалтыг судалсан үр дүн(2026-02-03) ;О.Дуламцо ;Б.Түвшинжаргал ;С.Дэмбэрэлдорж ;Ц.АлтанцэцэгН.ЛхамцооҮндэслэл: Тархины эдэд нэгэн зэрэг олноор үүссэн цус харвалт (ТЭНЗОҮЦХ) гэдэг нь артерийн олон судасны бүсийг нэгэн зэрэг хамарсан тархины эдийн цус харвалт ба ховор тохиолдох эмнэлзүйн илрэл юм. Тархины эдийн цус харвалтын үндсэн шалтгаанд артерийн гипертензи тооцогддог бол ТЭНЗОҮЦХ-ыг үүсгэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс бүрэн тогтоогдоогүй нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: ТЭНЗОҮЦХ-ын эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүй болон тавиланг нэг тооны цусан хураа бүхий тархины эдийн цус харвалт (ТЭЦХ)-тай харьцуулан судлах. Арга, аргачлал: Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т ТЭЦХ оношоор хэвтэн эмчлүүлэгсдээс асуумж авч, үзлэг хийж, тархины компьютерт томографи (КТ) шинжилгээ хийсэн. Толгойн КТ-иар тархины эдэд үүссэн цусан хурааны тоо болон байршлаас хамааран нэг тооны цусан хураа үүссэн бол ТЭЦХ, өөр өөр артерийн судасны бүсэд хамрагдах, тусгаар байршсан 2 ба түүнээс дээш тооны цусан хураа үүссэн бол ТЭНЗОҮЦХ гэж үзсэн. Цусан хурааны байршил, эзлэхүүнийг КТ-иар тодорхойлсон ба цусан хурааны эзлэхүүнийг “ABC/2” аргаар хэмжсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 718 тохиолдлын 709 (98.75%) нь ТЭЦХ, 9 (1.25%) нь ТЭНЗОҮЦХ тус тус байсан. 2 бүлгийн хооронд нас, хүйс, эмнэлзүй, үүнд, эмнэлэгт хэвтэх КГҮ болон ҮЭМХХҮ-ний оноо, эрсдэлт хүчин зүйлс, цусан хурааны байршил, эзлэхүүн, SMASH-U ангилалаар шалтгаан, тавиланг шалгахад статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй (бүгд р>0.05). ТЭНЗОҮЦХ-ын бүлэгт SMASH-U ангилалаар артерийн гипертензийн шалтгаан 6 (66.7%) буюу давамгайлж, байршлын хувьд цусан хураа 2 талын таламус болон суурийн зангилаанд (33.3% ба 33.3%) хамгийн ихээр байршсан байв. 3 сарын дараах нас барах эрсдэлийг нас болон ҮЭМХХҮ-ний оноо (OR 1.018; 95% CI, 1.000-1.036; p=0.044 ба OR 1.080; 95% CI, 1.029-1.135; р=0.002) нэмэгдүүлж, харин КГҮ-ний оноо (OR 0.834; 95% CI, 0.734-0.948; р=0.006) бууруулдаг болох нь тогтоогдов. Дүгнэлт: ТЭНЗОҮЦХ-ын үеийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, ХЧА ТЭЦХ-тай адил боловч урт хугацааны тавиланд нас болон эмнэлэгт хэвтэх үеийн ҮЭМХХҮ сөргөөр нөлөөлдөг байна.
