АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өмнөговь аймгийн хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудал(2022-11-01) ;Л.ӨсөхжаргалТ.ГанцэцэгҮндэслэл: Цар тахал болон түүнийг дагалдаж гарсан арга хэмжээ нь Сэтгэл гутрал хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягийг өөрчлөх, нийгмийн Стресс харилцаа холбоог хязгаарлах, түүнчлэн хамтдаа түгжигдсэн гэр Ядралт бүлүүдийн хоорондын харилцаа хурцадмал байдалд шилжих, өвчин Сэтгэл түгшилт тусах эсвэл вирус тархахаас эмээх зэрэгт хүргэсэн нь COVID-19 тахал Хөдөө орон нутаг сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг судлах асуудал судлаачдын анхаарлыг татлаа. Мөн цар тахлын дэгдэлт иргэдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг тухайлбал: сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа, нойргүйдэл, архины хэрэглээ зэрэг нэмэгдсэн байна. Зорилго: Коронавируст халдварын улмаас үүссэн өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судлах. Арга, аргачлал: 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс 12 сарын 20-ны өдрүүдэд нэг агшингийн загвараар, асуумж судалгааны арга ашиглан, limesurvey программ дээр хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Өмнөговь аймгийн 14 сумын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар 267 иргэн болон 81 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг түүвэрлэн авч хамруулсан. Сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг SRQ-20 (Self-reporting questionnaire), Patiеnt Health Questionnaire (PHQ-9) стандарт асуумжуудаар тус тус үнэлсэн. Статистик боловсруултыг SPSS 24 программыг ашиглаж хийсэн. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг ЭМЯ-ны АУ-ны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 11 сарын 9-ний өдрийн хурлаар авсан (№267 тоот). Үр дүн: Судалгаанд 18-70 насны Ковид-19-ийн халдварын үед үүрэг гүйцэтгэж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын 111 ажилчид болон 165 иргэн, нийт 267 хүн хамрагдсаны 94 эрэгтэй, 173 эмэгтэй байлаа. Үүнээс эмч, эмнэлгийн ажилтан 81 хамрагдсан байна. судалгаанд хамрагдагсдын 56.2% нь архаг сульдлын хамшинжтэй, 53.6% нь сэтгэл түгших хамшинжтэй, 47.9% нь биеших эмгэгтэй, 36.7% нь сэтгэл гутрах хамшинжтэй байлаа. Судалгаанд хамрагдсан иргэдийн 59.3% нь архаг ядаргаа, 58.7% нь сэтгэл түгшилт, 56.3% нь биеших эмгэг, 58.2% нь сэтгэл гутрах эмгэгтэй, ковид-19 халдварын үед үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдын 40.7% нь архаг ядаргаа, 41.3% нь сэтгэл түгшилт, 41.8 нь биеших эмгэг, 41.8% нь сэтгэл гутрах эмгэгтэй, эмч эмнэлгийн ажилчдын 34.7% нь архаг ядаргаа, 33.6% нь сэтгэл түгшилт, 35.9% нь биеших, 38.8% нь сэтгэл гутрах зэрэг эмгэгтэй байлаа. Дүгнэлт: Эмч, эмнэлгийн ажилчид болон Ковид-19 халдварын үед үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчид нь иргэдтэй харьцуулахад архаг ядаргаа, сэтгэл түгшилт болон биеших эмгэгээр илүү өвчилсөн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний гажиг сэтгэл зүйд нөлөөлөх байдал(2021-03-21) ;Б.Золзаяа ;Т.Ганцэцэг ;Б.Энхжин; Ж.ЦолмонДЭМБ-ын мэдээллээс үзэхэд нүүр амны зонхилох эмгэгт шүд цоорох өвчний дараа шүдний байрлалын гажиг орж байна. Шүдний Шүдний гажиг байрлалын гажиг нь хэл болон тагнай тал уруу, орсгой, цөмөрхий эсвэл Шүдний бөөгнөрөл давхар гэх мэт хэлбэрээр ургах нь элбэг тохиолддог. Эдгээр шүдний Шүд хоорондоо байрлалын гажиг нь шүд цоорох, шүдний тулгуур эдийн өвчин үүсгэж, зайтай байх гажиг зажлах механизм, нүүр амны булчингийн тэнцвэрийг алдагдуулж хувь Нүүрний төрх хүний гоо сайханд сөргөөр нөлөөлж таагүй мэдрэмж төрүүлснээр Сэтгэл гутрал сэтгэл ханамжгүй байдал үүсгэж өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх Сэтгэл түгшил үнэлэмжийг бууруулж, сэтгэл түгших зэрэг сэтгэцийн эмгэгээр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд шүдний байрлалын гажгийн тохиолдлын тоо нь ихэсч байгаа нь гажгийн тархалт, түүний гоо сайхан болоод сэтгэл зүйд үзүүлэх нөлөөг олон талаас нь судлах шаардлага урган гарч байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Шүдний байрлалын гажгуудын сэтгэл зүйд үзүүлэх зарим сөрөг нөлөөг судлах. Арга аргачлал: Судалгаанд агшингийн загварыг ашиглан 2020 оны 5 сараас 2020 оны 11 сарын хооронд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 13-60 насны 436 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож судалгаандаа хамруулсан. Шүдний байрлалын гажгийг амны хөндийн эмнэлзүйн үзлэг болон асуумжийн аргаар, сэтгэл гутрал, сэтгэл түгшилийг олон улсад түгээмэл хэрэглэдэг Hospital Anxiety and Depression Scale (HADS) -ийн илрүүлгийн асуумжаар тус тус судалж тусгайлан боловсруулсан карт бөглөж мэдээллээ цуглуулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дунд шүдний байрлалын гажгийн зарим үзүүлэлтүүдийн тархалт 85.1% байв. Хувь хүний гоо сайхан нүүрний төрх улмаар үйл зүйд нөлөөлөх шүдний бөөгнөрөл 27%, шүд хоорондоо зайтай байх гажиг 17.2%, overjet (үүдэн шүднүүдийн дагуу чиглэл дэх харьцаа-OJ) хэвийн бус 55.8% байлаа. Сэтгэл гутралыг илрүүлэх асуумжуудын дундаж оноо нь шүдний гажигтай (5.54±2.79) хүмүүст шүдний гажиггүй (4.55±2.64) хүмүүсийнхээс өндөр гарсан нь статистик ач холбогдол (p=0.008) бүхий ялгаатай байсан. Шүдний бөөгнөрөл нь сэтгэл гутралтай байх статистик хамааралтай байсан (p<0.001). Дүгнэлт: Хүн амын дунд шүдний гажгийн зарим үзүүлэлтийн тархалт 85.1%-тай буюу харьцангуй өндөр байгаа нь цаашид хүн амын дунд насны онцлогт нь тохируулж амны хөндийн эрүүл мэнд ба эрүүл ахуйн талаарх мэдлэгийг олгох шаардлага байгааг харууллаа.
