АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
4 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Neisseria gonorrhoeae-ийн антибиотикт тэсвэржилтийг судалсан дүн(2024-01-21) ;Ч.Жадамба ;О.Мөнхзаяа ;Ц.Уранцэцэг; Үндэслэл: Заг хүйтэн өвчин нь дэлхий дахинд хамгийн өргөн тархсан бэлгийн замаар дамждаг халдварт өвчин бөгөөд жилд дунджаар 78 сая тохиолдол шинээр бүртгэгддэг байна. Сүүлийн жилүүдэд нейссерий гонококкийн антибиотик тэсвэржилтийн асуудал судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Neisseria gonorrhoeae-ийн антибиотик тэсвэржилтийг үндэслэн эмчилгээнд хэрэглэх эхний эм, эмчилгээний стандартыг тогтмол шинэчлэх нь уг өвчнийг үр дүнтэй эмчлэх үндэс болдог талаар судлаачид тэмдэглэсэн байна. Тиймээс Neisseria gonorrhoeae-ийн антибиотик тэсвэржилтийг тодорхойлох шаардлага тулгараад байна. Зорилго: Neisseria gonorrhoeae антибиотик тэсвэржилтийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд ХӨСҮ-ний төвийн ДОХ, БЗДХын Тандалт судалгааны албаны “Улаан тууз” эмнэлгийг түшиглэн БЗДХ-ын тодруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нян судлалын шинжилгээ хийлгэсэн 1345 үйлчлүүлэгчдийг хамруулан, АШУҮИСийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурал (2018/3-17)-аар ёс зүйн зөвшөөрөл авч, наацын болон өсгөврийн аргаар N. gonorrhoeae-ийн халдварыг илрүүлж, антибиотик тэсвэржилтийг дискнээс нэвчүүлэх Кирби-Бауэрын аргаар тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 10.8% нь N.gonorrhoeae-ийн халдвартай байв. Харин өсгөвөрлөх шинжилгээгээр нийт 81 сорьцод N.gonorrhoeae-ийн колон ургасан. Эдгээр 81 өсгөврийг Грамын будгаар будах, оксидазын сорил болон API NH оношлуураар нүүрс ус задлах ферментийн идэвхийг тодорхойлон ялган дүйлт хийж, баталгаажуулав. N.gonorrhoeae-ийн 81 өсгөвөрт антибиотик тэсвэржилтийг тодорхойлсон боловч бүх антибиотикийг зэрэг шалгаж үзсэн 75 өсгөвөр байлаа. Тиймээс N.gonorrhoeae-ийн антибиотик тэсвэржилтийг 75 өсгөвөрт дискнээс нэвчүүлэх Кирби-Бауэрын аргаар тодорхойлоход пенициллинд 45 (60%), ципрофлоксацинд 62 (83%), офлоксацинд 61 (81%), тетрациклинд 28 (37%) нь тэсвэртэй харин цефтриаксон, спектиномицин 100% мэдрэг байв. Дүгнэлт: N.gonorrhoeae-ийн антибиотикт тэсвэржилт цефтриаксон, спектиномицинд 100% мэдрэг байсан бол тетрациклинд хамгийн бага буюу 37% нь тэсвэртэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ-ын нян судлалын оношилгооны чадавхийг судалсан дүн(2022-11-12) ;Н.Цогзолмаа ;Г.Хишигдэлгэр; ;Ц.УранцэцэгД.Нармандах - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинж тэмдэггүй Trichomonas vaginalis-ийн халдварыг илрүүлсэн дүн(2022-06-12) ;М.Хишигжаргал ;Н.Нансалмаа ;Б.Батзаяа ;Ц.УранцэцэгО.МөнхзаяаТрихомониаз нь Trichomonas vaginalis хэмээх нэг эст шилбүүртнээр үүсгэгддэг, бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин, эрэгтэйчүүдэд ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг. Бидний судалгааны ажлын зорилго эрэгтэйчүүдэд шинж тэмдэггүй T. vaginalis-ийн халдварыг илрүүлэхэд оршино. Судалгааг нэгэн агшингийн загвараар 18-65 насны нийт 88 эрэгтэйчүүдийг хамруулан, шээсний сүвийн арчдас, шээс, үрийн шингэний сорьцод өсгөврийн аргаар, шээсний сорьцод ПГУын аргаар T. vaginalis-ийн халдварыг илрүүлэхэд нийт эрэгтэйчүүдийн 26.1% (23/88)-ийн халдварлалттай байв. T. vaginalis-ийн халдварыг эрэгтэйчүүдэд эмнэлзүйн шинж тэмдгээр оношилох боломжгүй байдаг. Харин мэдрэг болон өвөрмөц чанар өндөр аргаар илрүүлэг шинжилгээ хийх нь халдварын тархалт, урьдчилан сэргийлэлтэд маш чухал байна. Өсгөврийн арга нь олон жилийн турш алтан стандартад тооцогдсон өвөрмөц чанар сайтай арга боловч цаг хугацаа их шаарддаг, сорьц авснаас хойш хэр хугацаанд өсгөвөр бэлтгэснээс хамаарч трофозоитын амьдрах чадвар алдагдаж, өсгөвөрлөлт үр дүнгүй болдог. Шинж тэмдэггүй T. vaginalis-ийн халдварыг молекул биологийн аргаар илрүүлэх нь оношилгоо бодит бөгөөд халдварын тархалтыг хумих, санамсаргүй халдвар тараах, халдварыг удаан хугацаанд тээх улмаар нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгүүд үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Трихомниазын оношилгооны хиймэл оюун ухаанд тулгуурласан технологийн хэрэглээг судалсан дүн(2021-11-01) ;Г.Хишигдэлгэр ;Д.Нармандах ;Ц.Уранцэцэг ;Р.ОюунгэрэлТрихомониаз нь өргөн тархсан бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын нэг бөгөөд Монгол улсад бүртгэгдсэн БЗДХын 28.6%-ийг эзэлж байна. Монгол улсад мөрдөгдөж буй БЗДХ-ын оношилгоо, эмчилгээний удирдамжид бичил биетнийг бичил харуураар харж шинжлэх аргыг хэрэглэхээр тусгасан. Бид энэхүү судалгаагаар хиймэл оюун ухаанд тулгуурласан БЗДХ-ын оношилгооны технологийн хэрэглээг трихомониазын оношилгооны бусад аргуудтай харьцуулан судлах, программын хэрэглээний талаар эмч, эмнэлгийн мэргэжилтний сэтгэл ханамжийг судлахыг зорилоо. Судалгааг ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны БЗДХ-ын нян судлалын лабораторид түшиглэн 90 наацыг санамсаргүй түүвэрлэн бичил харуураар нүдээр харж шинжлэх аргаар болон TRI-VU программ ашиглан T. vaginalis илрүүлж буй байдлыг харьцуулан судалсан. Түүнчлэн TRI-VU программын хэрэглээтэй танилцсан лабораторийн эмч, лаборант, АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн төгсөх курсийн оюутнуудаас нийт 78 хүнийг санамсаргүй түүвэрлэн, таниулсан зөвшөөрөл авсны дараа програмын хэрэглээний талаар сэтгэл ханамжийг судалсан. Судалгааны үр дүнд практикт өргөн хэрэглэж байгаа наацыг грамын аргаар будаж микроскопт харж шинжлэн T. vaginalis-ийг илрүүлэх хугацааг TRIVU программаар илрүүлэх хугацаатай харьцуулахад T. vaginalis илэрсэн сорьцыг илүү хурдан буюу 3.1 дахин хурдан илрүүлсэн нь энэ программыг хурдан шуурхай үр дүн сайн байгааг харуулж байна. Нян судлалын лабораторийн эмч, ажилчид ажлын ачаалал ихтэй, олон шинжилгээ харахад нүдэнд ачаалал өгдгөөс гарах алдааг TRI-VU3 програм ашигласнаар буурах боломжтой тул сэтгэл ханамж өндөр байна гэж судалгаанаас дүгнэж байна.
