АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн эс судлалын оношилгоо, оношийн тохироог судалсан дүн(2020-04-13) ;Г.Уянга ;Ш.Энхтуяа ;Д.ОюунчимэгЭ.БаярмааҮндэслэл: Умайн хүзүүний өмөн нь түгээмэл тохиолддог, урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх боломжтой хавдар юм. Умайн хүзүүний арчдасыг Папониколаугийн аргаар будаж, микроскопоор шинжлэх эс судлалын арга нь хучуур эдийн доторхи хавдарыг илрүүлэхэд оновчтой, цаг хугацаа хэмнэсэн, өртөг багатай арга ч сэжигтэй үр дүнг нь гистопатологийн аргаар баталгаажуулах шаардлага гардаг. Зорилго: Умайн хүзүүний Пап түрхцийн эсийн шинжилгээний өөрчлөлтийг гистопатологийн шинжилгээний дүнтэй харьцуулж мэдрэг ба өвөрмөц чанар, эерэг үр дүнгийн үзүүлэлт ба сөрөг үр дүнгийн үзүүлэлтийн утгыг тодорхойлоход оршино. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд ретроспектив судалгааны загварыг ашиглав. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д шинжилсэн эсийн шинжилгээний 192 түрхцийг санамсаргүй аргаар сонгож, эд судлалын шинжилгээний үр дүнтэй харьцуулан судлав. ХСҮТ-д хандсан 192 эмэгтэйн умайн хүзүүний эсийн шинжилгээний түрхцийн төрхийг Бетезда (2001) системээр, эд судлалын шинжилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын (2009) ангиллаар харьцуулан үнэлэв. Үр дүн: Нийт 192 түрхцийн эс ба эд судлалын шинжилгээний онош тохирсон нь 54.2% (n=103), зөрсөн нь 45.8% (n=87) ба 2 түрхэц хадгалалтын явцад техникийн шаардлага хангахгүй тул хасагдсан. Судалгаанд эс судлалын шинжилгээгээр хавтгай хучуур эсийн хөнгөн зэргийн гэмтэц илэрсэн 51, хавтгай хучуур эсийн хүнд зэргийн гэмтэц илэрсэн 26, гистологийн шинжилгээгээр хавтгай хучуур эсийн хөнгөн зэргийн гэмтэц илэрсэн 84, хавтгай хучуур эсийн хүнд зэргийн гэмтэц илэрсэн 39 тохиолдлыг илрүүлэв. Хавтгай хучуур эсийн хөнгөн зэргийн гэмтэцийн өөрчлөлт 60.8%, сөрөг буюу өөрчлөлтгүй тохиолодол 64.5% илэрч, жинхэнэ эерэг утга 39.2%, жинхэнэ сөрөг утга 35.5% оношийн тохироо хангалтгүй (k=0.213, p=0.002), хавтгай хучуур эсийн их гэмтэц өөрчлөлтийн 50.0%-ийг, сөрөг буюу өөрчлөлтгүй нь 86.1% илрүүлж, жинхэнэ эерэг утга 50.0%, жинхэнэ сөрөг утга 13.9%, оношийн тохироо хангалтгүй (k=0.311, p=0.000) байв. Дүгнэлт: Умайн хүзүүний өмөнг илрүүлэх эс ба д судлалын шинжилгээний оношийн тохироо 65.6% (n=126), зөрүү нь 34.4% (n=66) байна (p=0.001). Эс судлалын шинжилгээний хуурамч эерэг (40.2%), хуурамч сөрөг (21.1%) дүгнэлт төдийлөн хангалттай түвшинд биш байна. Эс судлалын шинжилгээний оношилгооны чадамж Бетесдагийн ангилалын категори бүрээр харилцан адилгүй, эс ба эд судлалын оношийн тохироо сул (k=0.333) байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бамбай булчирхайн зангилаат эмгэгийн эс ба эд судлалын оношилгоог харьцуулан үнэлсэн дүнНарийн зүүний хатгалтын шинжилгээг Бетесда системээр үнэлэж, мэс заслын тактикыг боловсруулдаг. Иймээс мэс засал хийгдсэн тохиолдлуудад нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээний мэдрэг болон өвөрмөц чанарыг тооцох хэрэгцээтэй гэж үзсэн. Зорилго: Бамбай булчирхайн зангилаат эмгэгийг нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээгээр ялган оношилж, мэс заслын дараа авагдсан эдийн оношилгооны үр дүнтэй харьцуулан үнэлэх. Арга аргачлал: Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эмгэг Судлалын тасагт 2014-2019 онд бамбай булчирхайн эмгэгийн улмаас мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчийн мэдээ материалыг ашигласан. Үр дүн: Бидний судалгаанд нийт 601 үйлчлүүлэгч хамрагдсаны дундаж наслалт нь 49.34±13.24 байв. Бамбай булчирхайн зангилаат эмгэгийг нарийн зүүний хатгалтын эс судлалын Бетесда системээр үнэлэхэд хоргүй гэмтэл 42.7%(n=195), тодорхой хэв шинжгүй фолликулт эмгэг 23.6%(n=108), фолликулт хавдар 6.3%(n=29), хорт хавдрын сэжигтэй 6.3%(n=29), хорт хавдар 8.1%(n=37), онош тогтоох боломжгүй 4.6%(n=21) тус тус оношлогдов. Харин бамбай булчирхайн зангилаат эмгэгийн улмаас мэс засал хийгдсэний дараах эд судлалын оношийг авч үзэхэд 48.6%(n=148) хорт хавдар, хоргүй эмгэг 51.4%(n=156) байлаа. Эд судлалын оношилгоотой харьцуулахад нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээний мэдрэг чанар нь 53.3%, өвөрмөц чанар нь 80.6% байв. Дүгнэлт: Бамбай булчирхайн зангилаат эмгэгийн улмаас мэс заслаар авагдсан эдийн шинжилгээний үр дүнг нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээний дүгнэлттэй харьцуулбал өвөрмөц чанар (80.6%) өндөр, мэдрэг чанар (53.3%) байна.
