АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
28 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушигны хатгаа оношоор хэвтэн эмчлүүлж буй хүүхдэд вирус болон бактерийн халдварыг илрүүлсэн дүн(2025-10-20) ;Э.Ууганцэцэг ;Э.Миеэсүрэн ;Д.Орлом ;У.ЦэвэгмидР.ОюунгэрэлҮндэслэл: Монгол улсад хүүхдэд SARS-CоV-2 вирус, амьсгалын замын бусад вируст халдвар болон бактерийн хавсарсан халдварыг нэгэн зэрэг тодорхойлсон судалгаа хомс ба гаа нь энэхүү судалгааг хи х үндэслэл боллоо. Зорилго: Уушигны голомтот болон нэвчдэст өөрчлөлттэй хэвтэн эмчлүүлэгч хүүхдэд вирус болон бактерийн дан болон хавсарсан халдварыг мультиплекс ПГУ-ын аргаар илрүүлэх. Арга, аргачлал: Бид судалгаандаа агшингийн судалгааны загвар ашиглав. Судалгаанд Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёрт уушигны голомтот болон нэвчдэст өөрчлөлттэй, хүнд, хүндэвтэр хэвтэн эмчлүүлсэн нийт 100 оролцогчийг хамруулж, асуумж судалгаа болон лабораторийн шинжилгээний аргыг ашиглав. Судалгаанд оролцогч хамар залгиурын арчдасыг зориулалтын бамбар ашиглан авч UTM тээвэрлэх орчин (Jiangsu, China)-д хийж тээвэрлэлээ. STARMag 96 ProPrepC оношлуур, Seeprep 32 (Seegene Inc, Korea) автомат анализатор ашиглан нуклейн хүчлийг ялгасны дараа Allplex™ RV master assay (Seegene Inc, Korea) оношлуур, Allplex™ PneumoBacter Assay (Seegene Inc, Korea) оношлуур, CFX-96 (BioRad Inc, АНУ) төхөөрөмжөөр бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээ хийлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 6.69 жил байсан ба 37% нь 1-4 насныхан байв. Хүйсийн харьцаагаар авч үзвэл эмэгтэй 49%, эрэгтэй 51% байлаа. Судалгаанд оролцогчдын биеийн байдал хүнд 49%, хүндэвтэр 51% байв. Судалгаанд оролцогчдоос метапневмовирус халдвар илрээгүй. Судалгаанд оролцогчдын дунд вирусийн тархалт томуугийн томуугийн А хэвшинж 3% (n=3), томуугийн В хэвшинж 3% (n=3), иж томуугийн вирус 14% (n=14), амьсгалын замын синцитиаль вирус 18% (n=18), аденовирус 10% (n=10), риновирус 20% (n=20), SARS-CoV-2 вирус 5% (n=5) тус тус тодорхойлогдлоо. Харин бактерийн гаралтай халдвар Bordetella parapertussis, Legionella pneumoniae илрээгүй. Судалгаанд оролцогчдын дунд Bordetella pertusis 1% (n=1), Chlamydophila pneumoniae 2% (n=2), Haemophilus influenza 43% (n=43), Mycoplasma pneumoniae 52% (n=52), Streptococcus pneumoniae 45% (n=45) тус тус илэрлээ. Судалгаанд хамрагдсан 100 хүүхдийн 6%-д нь томуу, томуу төст өвчний вирус илэрч, 43%-д нь вирус дангаар, 14%-д нь вирус хавсарсан байдлаар тодорхойлогдлоо. Харин бактерийн гаралтай халдварын 40%-д нь дангаар, 46%-д нь хавсарсан байдлаар тус тус илэрсэн. Судалгаанд оролцогчдын вирус, бактерийн хавсарсан халдвар 42%-ийг эзэлж байна. Хавсарсан халдвар нь 2 үүсгэгч тодорхойлогдсон-37% (n=37), 3 үүсгэгч тодорхойлогдсон-16% (n=16), 4 үүсгэгч тодорхойлогдсон-7% (n=7), 5 үүсгэгч тодорхойлогдсон-5% (n=5), 6 үүсгэгч тодорхойлогдсон-1% (n=1) байлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдад Метапневмовирус, Bordetella parapertussis, Legionella pneumoniae (0%) илрээгүй. Вирусийн халдваруудаас амьсгалын амьсгалын замын синцитиаль вирус 18% (n=18), риновирус 20% (n=20) харин бактерийн халдваруудаас Haemophilus influenza 43% (n=43), Mycoplasma pneumoniae 52% (n=52), Streptococcus pneumoniae 45% (n=45) халдварууд нь өндөр хувьтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 вакцины (Pfizer-biontech) нэмэлт дархлаажуулалтын дараах эсрэг биеийн түвшин, хариу урвалыг үнэлэх эмнэлзүйн судалгаа(2024-03-20) ;Ж.Хулан ;Б. ЦэцэгсайханД.ГантуяаҮндэслэл: Монгол улсад насанд хүрэгчдэд 2022 онд КОВИД-19 халдварын (SARS-CoV-2) эсрэг вакцины дараах нэмэлт тунг (booster dose) суурь вакцины дархлааг сэргээх, вирусийн шинэ хувилбарт өртөх, өвчлөл хүндрэхээс сэргийлэх зорилготойгоор хийж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл КОВИД-19 өвчний эсрэг вакцины нэмэлт тун хийх зохистой хугацаа, зорилтот бүлэг, вакцины дараах дархлаа хадгалагдах хугацаа, нэмэлт тунгийн хариу урвалын талаар судлагдсаар байна. Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төвийн санхүүжилтээр Австрали, Монгол, Индонез гэсэн гурван оронд 2022-2025 онд суурь вакцины дараах дархлааг сэргээх зорилгоор Файзер (Pfizer-BioNtech) вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалтын дараах дархлаа тогтоц, аюулгүй байдал, хариу урвалыг үнэлэх эмнэлзүйн туршилт судалгааг зэрэг хэрэгжүүлж байна. Ингэхдээ Файзер (Pfizer-BioNtech) вакциныг хагас тунгаар хийхэд дархлаа тогтоох чадвар нь стандарт буюу бүтэн тунгаар хийсэнтэй ойролцоо үр нөлөөтэй байна гэсэн таамаглал дэвшүүлсэн. Уг таамаглалыг нотолсноор дархлаажуулалтын зардлыг хэмнэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Зорилго: КОВИД-19 өвчний эсрэг Синофарм вакцины 2 тунд хамрагдсан хүмүүст Pfizer-BioNTech (BNT162b2, эсвэл Comirnaty) вакцины стандарт болон хагас нэмэлт тунгийн хариу урвал болон эсрэг биеийн түвшинг судлах. Арга, аргачлал: Судалгааг дан нууцлалтай, санамсаргүй хуваарилалттай, хяналттай эмнэлзүйн туршилт судалгааны загвараар хийсэн бөгөөд Синофарм вакцины 2 тунд хамрагдсанаас хойш 6 сар болсон насанд хүрэгчдэд Файзер вакциныг нэмэлтээр стандарт буюу бүтэн тун (30μg) болон хагас (15μg) тунг хяналтын болон туршилтын 2 бүлэгт хийж хариу урвал, эсрэг биеийн түвшинг вакцин хийлгэхийн өмнө, хийлгэснээс хойш 1 болон 6 сарын дараа дагаж судлан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд орох шалгуур хангасан 399 оролцогчдод нэмэлт дархлаажуулалтын дараах үүссэн хэсгийн хариу урвал нь вакцины хагас болон бүтэн тунгийн дараа ойролцоо байсан (4/299 [1.3%]; ба 6/299 [2.0%]). Харин стандарт тун хийлгэсэн оролцогчдод хүнд хэлбэрийн урвал хүндрэл 60%, системийн хариу урвалын 72%; хагас тун хийлгэсэн оролцогчдод хүнд хэлбэрийн урвал хүндрэл 25%, системийн хариу урвал 32% илэрсэн. Нэмэлт тунгийн дараах дархлаа тогтоц нь хагас болон стандарт тунгийн хувьд ойролцоо буюу 84.7% (250/295) ба 86.6% (253/292) зөрүү багатай байсан нь статистикийн хувьд ач холбогдолтой байв. Дүгнэлт: Файзер (Pfizer-BioNtech) вакцины хагас тунгийн дараах дархлаа тогтоц стандарт тунтай ойролцоо үр дүнтэй, вакцины дараа илрэх хариу урвал бага байгаа нь цаашид Синофарм вакцины дараа нэмэлт дархлаажуулалтыг Файзер вакцины хагас тунгаар хийх боломжтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний дотоодын болон зөөвөрлөгдсөн халдварын эмнэлзүйг харьцуулан судалсан дүн(2024-03-20); ; ;Б.Цолмон ;Д.НаранзулҮндэслэл: КОВИД-19 өвчнийг эрт илрүүлэх, эмнэлзүйн илрэлийг зөв үнэлж шинжлэх нь SARS-CoV-2 вирусийн шалтгаант хүндрэл, нас баралтыг бууруулах ач холбогдолтой. КОВИД-19 цар тахлын эхэн үед Монгол улс гадаадаас ирсэн хүн бүрийг илрүүлэг шинжилгээнд хамруулж, тусгаарлан, эмчилснээр 8 сар дотоодын халдвар тархаагүй юм. Зорилго: КОВИД-19-ийн дотоодын болон зөөвөрлөгдсөн тохиолдлын эмнэлзүйг харьцуулан судлах. Арга, аргачлал: КОВИД-19 өвчний гадаадаас зөөвөрлөгдсөн 276, дотоодод тархсан халдварын 1024 тохиолдлыг судалгаанд хамруулав. Судалгааны материалд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүүлсэн өвчний түүхийг ашиглаж, үр дүнг R Studio 4.1.3 програмаар шинжлэв. Ингэхдээ АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2021/3-06 хурлаар зөвшөөрөл авч хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид КОВИД-19 өвчний зөөвөрлөгдсөн тохиолдлын үед залуучуудын өвчлөл (дундаж нас 26.5±11.2 жил) болон асимптоматик хэлбэр (36.9%) дотоодын халдвартай харьцуулахад (дундаж нас 38.9±21.7 жил, p<0.001 болон 12.1%, p<0.001) харьцуулахад илүү тохиолдож байв. Хүйсийн хувьд зөөвөрлөгдсөн тохиолдолын дунд эрэгтэйчүүд давамгайлж (67.8%) байсан бол дотоодын халдварын үед эмэгтэйчүүд давамгайлж (57.8%) байлаа (p<0.001). Симптоматик хэлбэр зөөвөрлөгдсөн халдварын үед 63.1%, дотоодын тохиолдлын дунд 87.9% тодорхойлогдсон бөгөөд эмнэлзүйн хөнгөн хэлбэр 30.5% ба 28.5%, дунд - 32.6% ба 37.8% байсан бол зөөвөрлөгдсөн халдварын үед хүнд болон нэн хүнд хэлбэр бүртгэгдээгүй бол дотоодын КОВИД-19 өвчний үед 18.5% ба 3.1% тус тус байв. Эмнэлзүйн хувьд зөөвөрлөгдсөн тохиолдолд ханиах шинж 19.2%-д илэрсэн бол дотоодын халдварын үед 60.9%, халуурах -13.4% ба 29.2%, толгой өвдөх -14.9% ба 33.7%, дотор муухайрах шинж 3.9% ба12.2%, цээжээр өвдөх -5.1% ба 20.8%, амьсгал олшрох -1.1% ба 27.3% буюу дотоодын халдварын үед эмнэлзүйн шинж тэмдэг илүү (p<0.001), тод ажиглагдаж байв. Дүгнэлт: Монгол улсад КОВИД-19 цартахлын дэгдэлтийн тархалтаас сэргийлэх арга хэмжээг эрт эхлүүлсэний үр дүнд зөөвөрлөгдсөн тохиолдлын дунд асимтоматик, хөнгөн хэлбэр зонхилж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цар тахлын эхэн үед Монгол улсад голомтлон тархсан SARS-CoV-2-ийн удмын хэв шинжийг тодорхойлсон дүн(2023-02-16) ;Э.Мөнхтуяа ;Т.Сувд; ;Б.ОтгонжаргалБ.НоминҮндэслэл: SARS-CoV-2-ийн мутацийг илрүүлж удмын хэв шинжийг тодорхойлох нь тархвар зүйн болон эмнэлзүйн олон талын ач холбогдолтой болохыг судлаачид онцлон тэмдэглэжээ. Цар тахлын эхэн үед нуклейн хүчлийн дарааллыг тогтоох шинжилгээний хязгаарлагдмал байдлаас шалтгаалж Монгол улсад голомтлон тархсан шинэ коронавирусийн геномын судалгаа хомс хийгдсэн, мэдээ баримт дутмаг байгаа нь энэхүү судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсад голомтлон тархсан SARS-CoV-2-ийн удмын хэв шинжийг тогтоох. Арга, аргачлал: 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд дотоодын халдварын батлагдсан тохиолдлын хадгалагдаж буй шинжлэгдэхүүнээс түүвэрлэн авч, SARS-CoV-2-ийн S генийн өвөрмөц мутацийг бодит хугацааны урвуу транскрипцийн полимеразын гинжин урвал (бх-УТ-ПГУ)-ын аргаар илрүүлж, вирусийн бүтэн геномын дарааллыг нанопор технологи (MinION Mk1C) ашиглан тогтоож EPI2ME программаар дүгнэлээ. Үр дүн: Судалгаанд батлагдсан тохиолдлын нийт 1656 шинжлэгдэхүүнийг хамруулан S генийн E484K, N501Y, HV69/70 делеци мутаци илрүүлэх бх-УТ-ПГУ-ын шинжилгээ хийхэд 91.3% (1512)-д дээрх мутациуд илрээгүй. Харин 5.4% (89)д N501Y, HV69/70 делецийн мутаци хавсран илэрсэн буюу Альфа хувилбар, 3.3% (55)-д E484K, N501Y, HV69/70 делецийн мутациуд хувилбарыг нь таамаглах боломжгүйгээр дангаар болон хавсарч илэрсэн. Вирусийн бүтэн геномын дараалал тогтоох шинжилгээг 342 тохиолдолд хийхэд (Alpha, V1) (B.1.1.7) хувилбар 2.3% (8)-ийг эзэлж байна. Харин 21C (Epsilon) (B.1.429), 19A, 20A хувилбар тус бүр 1-2 тохиолдолд илэрлээ. Дүгнэлт: 1. Монгол улсад 2020 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд тархсан SARSCoV-2-ийн омгуудын дийлэнх нь S генийн E484K, N501Y, HV69/70 делеци мутаци агуулаагүй хувилбар байсан ба Alpha хувилбар 1 сараас эхлэн илэрсэн байна. 2. Монгол улсад цар тахлын эхэн үед SARS-CoV-2 –ийн 20В (B.1.1.46) хувилбар давамгайлан тархсан болох нь батлагдсан ба халдварлах чадамж өндөртэй Альфа хувилбар 2021 оны 1 дүгээр сараас эхлэн бүртгэгдэж эхэлсэн боловч нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний дүнд тархалт нь харьцангуй хязгаарлагдаж байсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүрьеэтэй өвчтний коронавирүсийн (SARS-CoV-2) хавсарсан халдварын хүндрэлийн судалгаа(2022-12-26) ;Н.Цэрэннадмид ;Б.Цолмон ;Д.Гаравням; Э.ОюунчимэгҮндэслэл: Монгол Улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй дэлхийн 30 Ковид-19 улсын нэг юм. Сүрьеэгийн өвчлөлийн 100 000 хүн амд ноогдох түвшин Сүрьеэ Номхон далайн баруун бүсийн орнуудын дунд 4 дэх өндөр тархалттай Халдвар орон юм. 2019 оны 12 дугаар сард БНХАУ-ын Ухань хотод шинэ Нас баралтын төрлийн коронавирусийн дэгдэлт бүртгэгдэж, улмаар цар тахлын хүнд түвшин нөхцөл байдал үүссэн. Монгол Улсын хувьд 2022 оны 10 дугаар сарын 24 хүртэлх мэдээллээр 984,253 батлагдсан тохиолдол бүртгэгдэж улмаар 2,131 хүн нас баржээ. Коронавирусийн (SARS-CoV-2) батлагдсан 36 өвчтөн хамруулсан БНХАУ-н тохиолдол-хяналтын судалгаанд тохиолдлын 36.11% (n=13) бүлгийн 3 өвчтөн идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй, 5 нь сүрьеэгээр өвчлөөд эдгэрсэн байжээ. Өмнө нь сүрьеэтэй гэж оношлогдоогүй 3 өвчтөний цээжний зурагт сүрьеэгийн хуучин шохойжилт илэрсэн ба 2 өвчтөнд далд хэлбэрийн сүрьеэ илэрсэн. Иймээс сүрьеэтэй өвчтөний дунд Коронавирусийн (SARS-CoV-2) халдварт өртсөн талаар судалгаа ховор, ялангуяа манай орны тухайд тус төрлийн судалгаа ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Арга, аргачлал: Бид дескриптив судалгааны загвараар энэхүү судалгааг хийж гүйтцэтгэлээ. Судалгааны мэдээллийг цуглуулахдаа ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийг түшиглэн асуумж болон халдварын бүртгэлийн нэгдсэн систем (www.tandalt.gerege.mn), сүрьеэгийн цахим бүртгэлийн нэгдсэн систем (tubis.mn)-ийн мэдээллийн сангаас тус тус цуглуулж, судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг SPSS-17 программ ашиглан боловсруулалт хийсэн. Судалгаа эхлүүлэх Ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооноос авсан. (№2022/3-01) Үр дүн: Судалгаанд оролцогчдын 87.8% (n=63) УБ хотын, 12.2% (n=8) хөдөө орон нутгийн харьяалалтай, хүйсийн хувьд 40.9% (n=29) нь эрэгтэй, 59.1% (n=43) нь эмэгтэй, дундаж нас 37±14.7 жил байлаа. Коронавирус (SARS-CoV-2)-ийн болон сүрьеэгийн халдвартай өвчтөний 33.3% (n=22) хавсарсан өвчлөлтэй байгаагаас тоосонцорын харшилтай 18% (n=4), чихрийн шижин 5% (n=1), В,С вируст гепатит 36% (n=8), артерийн даралт ихсэлт 13.6% (n=3), уушгины архаг өвчтэй 13.6% (n=3), ходоод гэдэсний архаг өвчтэй 5% (n=1) болон бөөрний архаг өвчтэй 5% (n=1) байна. Судалгаанд оролцогч 72 өвчтнөөс 9% (n=6) нь нас барснаас хүйсийн хувьд 66.7% (n=4) эмэгтэй, 33.3% (n=2) эрэгтэй байсан ба сүрьеэгийн анх удаа оношлогдсон шинэ тохиолдол 5 (83.3%), сүрьеэгийн эмчилгээний хяналтын 16.7% (n=1) тохиолдол байна. Манай судалгаагаар коронавируст халдвар, сүрьеэ хавсарсан өвчтөний дунд нас баралтын түвшин CFR=6.7% байна. Дүгнэлт: 1. Коронавирус (SARS-CoV-2)-ийн болон сүрьеэгийн халдвартай өвчтөний 33.3% (n=22) хавсарсан өвчлөлтэй байна. 2. Сүрьеэтэй өвчтөнүүд Коронавирусийн (SARS-CoV-2) халдварын хүндрэлээс нас барах эрсдлийн түвшин 100 хүн тутамд 6.7 байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний хүндрэх эрсдэлийг тодорхойлсон дүн(2022-11-12); ;Р.Оюунгэрэл ;Б.Цолмон ;Д.НаранзулBackground: The clinical assessment is necessary for the reduction of COVID-19 death. Objective: To determine of the criteria of serverrity for the COVID-19 Materials and methods: We were descriptively studied 150 patients who were treated in NCCD during 11 November 11-2020 to July 1-2021. Data analysis was done by SPSS 25 software. Results: In sever cases of COVID-19 was determined the following parameters, which were confirmed statistically that the main risk of severity of this disease: obesity or in women the BMI > 30.6 kg /m2 (RR = 4.8; p <0.001), the age in men 63<, in women 59< years old (RR = 3.4; p <0.001), occurrence of diarrhea in women (RR = 2.7; p <0.005), heart rate> 87 beats per minute (RR = 2.7; p <0.005), eosinophil in men <0.25, R < 0.15 (RR = 5; p <0.001), neutrophil > 70 in men, > 67.6 in women (RR = 4; p <0.001), neutrophil and lymphocyte ratio> 2.5 in men,> 4.36 in women (RR = 3.8; p <0.001), monocyte percentage <6.2 in men, <4.7 in women (RR = 3.1; p <0.001), and lymphocytes percentage <26.0 for men and <27 for women (RR = 2.7; p <0.001) respectively. Conclusions: If men above 63 and women above 59 years old, BMI is more than 30.6kg/m2 , heart rate> 87, neutrophil and lymphocyte ratio> 2.5 in men and > 4.36 in women, these are showed that the COVID-19 had a risk to be severe. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн зарим лабораторийн шинжилгээний үр дүн(2022-11-01) ;Ч.Ганчимэг ;Н.Маралгуа ;Т.Одмаа ;Э.АгиймааҮндэслэл: Дархлаа тогтолцоо ба амьсгалын замын эрхтэнгүүдийн физиологийн өөрчлөлт нь жирэмсэн эмэгтэйчүүдийг COVID-19ийн халдварт илүү өртөмтгий болгож байна. Ялангуяа жирэмсний эхний гурван сард ихэс бүрэн хөгжиж амжаагүй байдгаас шалтгаалан COVID-19 халдварын эрсдэл хамгийн өндөр байна. АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн тайланд жирэмсэн эмэгтэйчүүдэд COVID-19 халдварын тархалт 9.0%, эрчимт эмчилгээнд хамрагдах түвшин, нас баралтын түвшин харьцангуй өндөр байдаг нь батлагдсан боловч манай орны нөхцөлд хийгдсэн том судалгаа үгүй байна. Улаанбаатар хотын Өргөө амаржих төрөх эмнэлэгт үйлчлүүлж буй жирэмсэн эмэгтэйчүүдийн лабораторийн шинжилгээний өөрчлөлтийг судалснаар эх нярайн төрөх хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байна. Зорилго: КОВИД-19-ийн халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдийн лабораторийн шинжилгээний зарим үр дүнг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг нийслэлийн “Өргөө” амаржих газар коронавирусын халдвартай нь батлагдсан, хэвтэн эмчлүүлж буй 18-49 насны 250 жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчний түүхээс лабораторийн зарим шинжилгээний үр дүнг сонгон авч шинжилгээний үр дүнд статистик боловсруулалт хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгааны үр дүнгээр КОВИД-19 халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн цусны нейтрофиль эсийн эзлэх хувь ихэссэн 65.4%, лимфоцит эсийн тоо 25.9%, Гемоглобин 120g/L, тромбоцитын тоо 236*109/L, CRP үзүүлэлт 18.74mg/, Глюкоз 9.519 mmol/l, Харин AST-22.4u/L, ALT22.18u/L тус тус байсан. Харин цус бүлэгнэлтийн үзүүлэлтээс APTT 37.7 сек), Fib 4.02g/L, PT 12.8сек, TT14.9сек тус тус байсан. Дүгнэлт: Коронавирусын халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн лабораторийн зарим шинжилгээний үзүүлэлтийг судлахад цусны нейтофиль эсийн тоо, CRP, GLU, APTT, Fib, PT түвшин ихэссэн байсан бол лимфоцит эсийн тоо болон гемоглобины хэмжээ буурч, ALT, AST-ийн идэвхийн түвшин болон ТТ –нд өөрчлөлт ажиглагдсангүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, SARS-CoV-2 вирусын халдварыг илрүүлэхэд ашиглаж буй нуклейн хүчил ялгах аргуудыг харьцуулан судалсан нь(2022-04-28) ;Ж.Тэмүүлэн; ;Ц.Наранзул ;Б.Номин-ЭрдэнэЭ.АриунгэрэлУрвуу транскриптазит бодит хугацааны полимеразын гинжин урвал (БхУТ-ПГУ)-аар SARS-CoV-2 вирусын халдварыг илрүүлэхэд цэврээр ялгасан нуклейн хүчлийн гарц өндөр, цэвэршилт сайн, саатуулагчийн агууламжгүй байх зэрэг нь шинжилгээний хариу алдаагүй, үнэн зөв гарахад чухал ач холбогдолтой.1 Манай орны эмнэлзүйн молекул оношилгооны практикт вирусын нуклейн хүчлийг цэврээр ялгах хэд хэдэн үйлдвэрлэгчдийн ялгаатай цомог, төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Бид ийнхүү өөр өөр нуклейн хүчил ялгах аргуудыг ашиглах нь шинжилгээний үр дүн ба оношийн үл тохироонд нөлөөлөх хүчин зүйл болох боломжтой хэмээн таамаглаж энэхүү судалгааг хийлээ. Судалгааны ажлын зорилго нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эмнэлзүйн лабораториудад SARSCoV-2-ийг илрүүлэхэд ашиглаж буй нуклейн хүчил ялгах аргуудыг харьцуулахад оршино. Судалгаанд SARS-CoV-2 эерэг 13, сөрөг 1 сорьц ашигласан. Бид хаалттай систем бүхий 5 ялгаатай автомат нуклейн хүчил ялгах төхөөрөмжүүдээр ялгасан нуклейн хүчилд хийгдсэн бхПГУ-ын шинжилгээний үр дүн ба Cт утгыг харьцуулсан. Статистик боловсруулалтанд ROC муруйн анализ, Фриедманы тест ба Манн Увитней Ю тест ашиглав. М12 аргаар ялгасан нуклейн хүчлийн сорьцуудад SARS-CoV-2-ийн бай дарааллуудын Cт утга харьцангуй бага тодорхойлогдсон. ROC муруйн анализаар сорьцын хариу ба ялгасан нуклейн хүчилд хийгдсэн бх-ПГУ-ын үр дүн судлахад M12 (AUC=1.00; 95% ИИ, 0.968-1.00) ба S48 (AUC=0.991; 95% ИИ, 0.951-1.00) аргууд харьцангуй өндөр нийцэмжтэй байлаа. Бидний судалгааны үр дүн M12 ба S48 аргуудаар ялгасан нуклейн хүчилд бх-ПГУ-ын Cт утга бага, AUC харьцангуй өндөр буюу уг аргууд нь өндөр үр ашигтай байгааг харуулж байна. Судалгаагаар харьцуулсан нуклейн хүчил ялгах аргуудын үр ашиг ялгаатай байгаа нь өөр өөр нуклейн хүчил ялгах арга ашиглах нь шинжилгээний үр дүнд нөлөөлөх хүчин зүйл болж буйг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдварын (COVID-19) үед тохиолдох мэдрэлийн эмнэлзүйн илрэлийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд судалсан нь(2022-04-28) ;Ц.Дэлгэрмаа ;Т.Ганцэцэг; Г.ЦагаанхүүCovid-19 халдварын үеийн мэдрэлийн эмнэлзүйн илрэлийн талаар мэдээлэл үргэлжлэн гарсаар байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байна. Зорилго: SARS-CoV-2 халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд тохиолдох мэдрэлийн эмнэлзүйн илрэлийн хэлбэр, түүний давтамжийг судлахад оршино. Арга, аргачлал: Судалгаанд 2021 оны 6-р сарын 27-ноос 2021 оны 7-р сарын 27-ны хугацаанд COVID-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 18-аас дээш насны 113 үйлчлүүлэгчдийг проспектив аргаар даган судалж, мэдрэлийн эмнэлзүйн илрэлийн шинж төрхийг эмнэлэгт хэвтэх үед илэрсэн, эмнэлэгт хэвтсэнээс хойш 24 цагийн дараа илэрсэн хоёр бүлгээр хүн амзүй, хавсарсан эмгэг, өвчний хүндийн зэрэг, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээр харьцуулан авч үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан COVID-19 халдвартай 113 үйлчлүүлэгч эмнэлэгт хэвтсэний дотор 86 (76.1%) тохиолдолд мэдрэлийн шинжтэмдэг хэд хэдэн хэлбэрээр илрэв. Мэдрэлийн талаас илэрсэн хамгийн түгээмэл шинжүүдийн давтамжийг авч үзвэл толгой өвдөх (56.3%), амтлахуйн алдагдал (29.2%), үнэрлэхүйн алдагдал (20,4%), булчингийн өвдөлт (13.3%), толгой эргэх хөдлөл (6.2%), невралги (4.4%), тэнцвэргүйдэл (3.5%) зэрэг нь дангаар буюу хавсарсан шинж төрхөөр илэрч байв. Мэдрэлийн шинжүүд эмнэлэгт хэвтсэнээс хойш 24 цагийн дараа илэрсэн бүлэгт (хэвтэх үеийн илрэлтэй харьцуулахад) өвчний явц илүү хүнд байв (88.6% vs 59.5%, p=0.025). Халуурах, амьсгал давчдах, ханиалгах, хамар битүүрэх, гүйлгэх, суулгах зэрэг шинжтэмдгүүд нь дор хаяж нэг мэдрэлийн хүрээний эмгэг үүсэх эрсдэлийг дагуулж, харин хавсарсан эмгэг нь нэг мэдрэлийн эмгэгийн эрсдэлд хүргэхгүй байв (p>0.05). Дүгнэлт: COVID-19 халдварын үед мэдрэлийн илрэл харьцангуй өндөр давтамжаар хавсран тохиолдох төдийгүй вирусийн халдварыг оношлохоос өмнө эсвэл хүндрэл хэлбэрээр явагдаж байгаагийн дотор толгой өвдөлт, амтлахуй, үнэрлэхүйн алдагдал, булчингийн өвдөлт давамгайлан илэрч байна. Мэдрэлийн шинжүүд COVID-19 халдварын эмнэлзүйн явцад илэрсэн тохиолдолд өвчний явц илүү хүнд байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмчлүүлэгчдийн дунд SARS-CoV-2 нүклейн хүчлийн илрэлт ба халдварын эсрэг өвөрмөц дархлаа тогтоц, эмнэлзүйн явцыг судалсан дүн(2021-06-10) ;С.Анхбаяр ;Ц.Наранзул; ;Н.БаясгаланГ.СарангуаКОВИД-19 цар тахлын хүрээ, SARS-CoV-2 вирусээр сэдээгдсэн амьсгалын замын цочмог хамшинжийн хүндрэлийн зэргийг тооцоолоход одоогийн мэдээлэл хангалттай нотолгоо өгч хараахан чадахгүй байна. Бид энэ судалгаагаар Монгол улсад уг цартахал анх голомтлон гарах үед бүртгэгдсэн 32 тохиолдлыг хамруулан амьсгалын дээд замд вирусийн ачаалал, цусанд вирусийн эсрэг өвөрмөц дархлааны хариу урвал (IgG болон IgM үүсэлт), уушгинд үүссэн өөрчлөлтийг эмнэлзүйн хүндхүндэвтэр болон хөнгөн 2 бүлэгт харьцуулан судаллаа. Судалгаагаар амьсгалын дээд замд вирусийн ачаалал SARS-CoV-2 халдварын дараах дөрвөн долоо хоногийн турш илэрч, цаашид Бх-ПГУ-ын шинжилгээнд “сөрөг” хариу гарсан бол IgG-гийн таньц вирусийн ачаалалтай урвуу хамааралтайгаар хоёр дахь долоо хоногт өсч цаашид тогворжсон. Харин IgM 2-3 дахь долоо хоногт үүсч цаашид буурсан. Хүнд-хүндэвтэр болон хөнгөн бүлгийг харьцуулахад IgG үүсэлт нь хүнд-хүндэвтэр өвчтөнд 10 дахь хоногоос эхлэн огцом өсөх хандлага ажиглагдсан бол хөнгөн өвчтөнд IgM-ийн таньц сул илэрлээ. Хүнд-хүндэвтэр бүлгийн өвчтөнүүдийн КТГын зургийг хөнгөн өвчтөнтэй харьцуулахад хүнд хэлбэрийн үед уушгины нэвчдэст өөрчлөлтүүд илэрч дэлбэнцрүүдийн агааржилт буурсан. Энэхүү судалгаа нь КОВИД-19 халдварын оношилогоо, өвчний үе шат, эдгэрэлтийг үнэлэх шалгуурт чухал ач холбогдолтой юм.
