АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын амьтанд үүсгэсэн архины шалтгаант элэгний архаг үрэвслийн үеийн лабораторийн болон эдийн шинжилгээний дүн(2024-05-13) ;Saiyinwendurihu ;Chaomurilige; ;О.БаярсайханҮндэслэл: Архины шалтгаант элэгний архаг үрэвсэл нь архины элэгний өөхлөлт, элэгний үрэвсэл, элэгний фиброз, элэгний хатуурал, элэгний хорт хавдар гэх мэт удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй өргөн хүрээтэй өвчин юм. Гэхдээ өнөөг хүртэл ALD-ийн эмнэлзүйн эмчилгээний аргууд маш хязгаарлагдмал хэвээр байна. ALD-ийн амьтны тохиромжтой загвар нь ALD-ийн эмгэг жамыг тодорхойлох, эмчилгээний үр дүнтэй зорилтуудыг олох, холбогдох эмийн эмчилгээний үр нөлөөг үнэлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Зорилго: Туршилтын амьтанд архины шалтгаант элэгний архаг үрэвслийн эмгэг загвар үүсгэх. Арга, аргачлал: Туршилтын амьтнаар 120-180 гр жинтэй 20 толгой SD үүлдрийн эр хархыг хэрэглэсэн. Туршилтын хархыг эрүүл бүлэг (n10) болон туршилтын бүлэг(n10) болгон хуваасан. Туршилтын амьтны туршилтын бүлэгт архины шалтгаант элэгний архаг үрэвслийн эмгэг загварыг Хятадын судлаач FU Jian-feng (2006) аргачлалын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Цус бүлэгнэлтийн шинжилгээнд фибриноген, APTT статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан бол РТ хувьд туршилтын 28 болон 56 дах хоногт ялгаа ажиглагдсангүй. Биохимийн шинжилгээнд дэх АЛАТ, АСАТ, ГГТ-н түвшин туршилтын 28 дах өдөр болон 56 дах хоногт статистикийн ач холбогдол(p˂0.05) бүхий ялгаатай байна. Туршилтын амьтны цусны сийвэнд IL-1, IL-8, IL-17 агууламж статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байна. SK-8 агууламж туршилтын 28 дах хоногт ач холбогдолгүй, 56 дах хоногт статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: 1. Цус бүлэгнэлт биохими, иммунологийн шинжилгээн дэхь үзүүлэлтийг эрүүл ба туршилтын бүлэгтэй харьцуулахад статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь архины шалтгаант элэгний архаг үрэвсэл үүссэн байгааг харуулж байв. 2. Эдийн шинжилгээнд элэгний эсийн сийвэнд тархмал байдлаар өөхөн дуслууд хуримтлагдсан. Эсийн сийвэн бөөмийн харьцаа алдагдаж бөөм томорч хоёрчлогдсон байх бөгөөд бөөмхөн тодорсон. Синусойд хялгасан судас цус дүүрэлттэй үхжил явагдсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цочмог В вирүст хепатитийн халдварт өртөх эрсдэлтхүчин зүйл, эмнэлзүйн явцыг дагаж судалсан нь(2021-03-13) ;Б.Батсүх; Үндэслэл: Монгол улс 1991 оноос В вирүст хепатитийн (ВВХ)-ийн эсрэг дархлаажуулалтыг төрсөн нярай хүүхэд бүрт хийх болсоноор хепатитийн В вирүсийн халдварын өвчлөл буурсан үзүүлэлттэй байдаг. Хэдий тийм боловч вакцинжуулагдаагүй насанд хүрэгчдийн дунд өвчлөл бүртгэгдсээр байна. Материал арга зүй: 2017-2019 онд ХӨСҮТ-д цочмог В вирүст хепатит оношоор хэвтэн эмчлүүлсэн 105 өвчтөнүүдийг судалгаанд хамруулан нэг жилийн хугацаанд дагаж, эмнэлэгт суурилсан когорт судалгааны загвараар судалгааг явуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 25.2±6.0, 21-30 насны залуучуудын дунд өвчлөл хамгийн өндөр буюу 67.6%-ийг эзэлж байна. Цочмог ВВХ-ийн сүүлийн зургаан сарын дотор халдварт өртөх эрсдэлийг судлахад 12.5% нь шүдний ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн, гоо сайхны салонд шивээс хийлгэсэн 4(3.85%), чих цоолуулсан 3(2.9%)–ийг эзэлж байв. Элэгний үйл ажиллагааны шинжилгээнд билирубин, АЛАТ, АСАТ-ын хэмжээ тасралтгүй буурсан үзүүлэлттэй байв. Ийлдэс судлалын шинжилгээнд HBsAg хяналтын 6 дахь сард 7.6%, 12 дахь сард 6.7% эерэг тодорхойлогдсон. Дүгнэлт: Шүдний эмчилгээ хийлгэх, тохиолдолын бэлгийн хавьталд орох, хумсны хутгаа дундаа хэрэглэх зэрэг нь цочмог В вирүст хепатитийн халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Цочмог В вирүст хепатитаар өвчлөгсдийн 93.3% нь эдгэрч, 6.7% нь хепатитийн В вирүсийн архаг халдварт шилжсэн ба архаг халдварт шилжигсдийн 71.4% нь хепатитийн Дельта вирүсийн халдвар тодорхойлогдож байна
