АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өвдөгний үе солиулах хагалгаа хийлгэсэн үйлчлүүлэгчдийн Лишом үнэлгээ түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2025-10-20) ;Н.Энхтайван; ;Т.Мөнхсайхан ;Оливер БруерҮндэслэл: Өвдөгний хиймэл үе солих нь насжилт, гэмтэл, удамшил, амьдралын хэв маягаас шалтгаалан үе үүсгэж буй ясны гадаргуунууд эргэшгүй өөрчлөлтөд орсон тохиолдолд зайлшгүй хийгдэх үндсэн мэс засал эмчилгээний арга юм. Манай улсын хувьд жилд 2500 орчим өвдөгний хиймэл үе солих мэс засал хийлгэсэн байна. Зорилго: Өвдөгний хиймэл үе солих мэс засал хийлгэсэн иргэдийн Лишом үнэлгээ түүнд түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив когорт судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Уг судалгааг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийг түшиглэн хийсэн бөгөөд тус эмнэлгийн Хэрх үе судлал, Үе сэргээх тасгаар 2007 оны 1 сараас 2023 оны 5 сарын хугацаанд үйлчлүүлсэн 186 үйлчлүүлэгчдийг судалгаанд хамруулав. Судалгаанд оролцогчдоос хүн ам зүйн болон хавсарсан өвчин, архи тамхины хэрэглээ, дасгал хөдөлгөөн, амьдралын хэв маяг зэргийг хоёр бүлэг 56 асуумжаар тодорхойлов. Өвдөгний үений тогтвортой байдал, үйл ажиллагааг Лишом аргаар үнэлэв. Хэрэв Лишомын оноо 95-100 бол маш сайн, 84-94 бол сайн, 65-83 бол дунд, <65 бол муу гэж үнэлэв. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтэд статистик боловсруулалт хийхдээ SPSS-26.0 программ ашиглав. Үр дүн: Судалгаанд нийт 185 үйлчлүүлэгч хамрагдсанаас дундаж нас 71.83±7.83 жил ба үүний 18.9% нь (n=35) эрэгтэйчүүд, харин 81.1% нь (n=150) эмэгтэйчүүд байв. Судалгаанд хамрагдсан иргэдийн хүйс, насны бүлэг, БЖИ, хагалгаа хийлгэсэний дараах жил нь Лишом үнэлгээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p=0.001). Лишом үнэлгээ түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлохдоо логистик регрессийн шинжилгээ хийн үзэхэд нас (OR, 2.014, 95% CI (итгэх интервал) 1.620-1.659, p=0.001), илүүдэл жин (OR, 1.328; 95% Cl 0.469-3.765, p=0.001), хагалгаа хийлгэсэний дараах жил (OR, 1.194, 95% Cl 0.533-2.676, p=0.037), дахин нөлөөлж байв. Дүгнэлт: Өвдөгний үе солиулсан иргэдийн хагалгааны дараах жил, нас нь Лишом үнэлгээнд нөлөөлж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настны судасны хөшүүн чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлсийг проспектив когорт аргаар судалсан нь(2024-11-07) ;Б.Ариунзаяа ;Э.Одхүү ;Н.Бат-Эрдэнэ ;Л.ОтгонбаярЦ.ЛхагвасүрэнҮндэслэл: Манай улсад хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан Насжилт нь зүрх судасны тогтолцооны өвчин бөгөөд эмгэг жамын гол хүчин Судасны хөшүүн зүйл нь судас хатуурал юм. Судасны хөшүүн чанарыг илтгэх үзүүлэлт чанар болох зүрх-шагайн судасны индексийг тодорхойлох нь судас хатуурлыг Судасны хатуурал эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө оношлох боломж олгодог. Зүрх-шагайн Судасны хөшүүн чанарыг үнэлэн эрсдэлт хүчин зүйлсийг проспектив судасны индекс когорт аргаар анх удаа судлаж байгаа нь үндэслэл болсон. Зорилго: ЗШСИ Судалгаанд оролцогчдын судасны хөшүүн чанарын 12 жилийн дараах өөрчлөлт болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийг түшиглэн ажиглалтын судалгааны проспектив когорт загвар ашиглан хийж гүйцэтгэлээ. Судалгаанд 2011-2015 онд ШУТС-ийн санхүүжилтээр хийгдсэн “Хүн амын урт наслалтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн судалгаа”-нд хамрагдсан Улаанбаатар хотын 393 оролцогчоос хасах шалгуурын дагуу 67-105 насны 89 оролцогчийг 2024 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд дахин хамруулсан. ЭМХТ-ийн 2023 оны мэдээгээр 102 ахмад настан нас барсан тул судалгаанаас хасав. Судалгаанд оролцогчдоос нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг, зүрх судасны эрсдэлт хүчин зүйл зэргийг багтаасан 7 бүлэг, 48 асуулт бүхий асуумж судалгаа аван, бие бялдрын үзүүлэлтүүдийг(биеийн жин, өндөр, цээж, хэвлий, өгзөгний тойрог, артерийн даралт) хэмжсэн. Судасны хөшүүн чанарыг илтгэгч ЗШСИ-г VaSera VS-1000 (FUKUDA DENSHI, JAPAN) багажаар баруун, зүүн талд үзүүлэлтийг тодорхойлов. Цусанд өөх тосны нийт холестерол, триглицерид, БНЛП-Х, ИНЛП-Х тодорхойлов. Үр дүн: Судалгаанд оролцогчдын ЗШСИ суурь судалгааны (2011 он) хэмжилтээр 8.67±1.35 байсан бол дагасан судалгааны (2024 он) хэмжилтээр 9.43±1.62 болж нэмэгдсэн байна (p<0.05). 12 жилийн өмнө судас хатуурал (ЗШСИ≥9)-ын тохиолдол 41.6% (n=37) байсан бол дагасан судалгааны үр дүнд 61.8% (n=55) болж ихэсжээ. Харин эрсдэлт бүлэг (ЗШСИ 8-9) нь 28.1% (n=25)-иас 22.5% (n=20) болж, эрүүл (ЗШСИ ≤9) байсан оролцогчид 30.3% (n=27)-иас 15.7% (n=14) болж буурчээ (p<0.01). Бидний судалгаанд судас хатуурал эрэгтэйчүүдийн 84.6% (n=11), эмэгтэйчүүдийн 57.9% (n=44)-д илэрсэн. ЗШСИ ба насны хамаарлыг үнэлэхэд шууд сул (r=0.378, p<0.01) хамааралтай бөгөөд шугаман регрессийн шинжилгээгээр нас нэг нэгжээр нэмэгдэхэд ЗШСИ 0.086 (Exp(B)=0.086, p<0.01)-аар нэмэгдэж байна. Дагасан хугацаанд судас хатууралд шилжсэн 55 тохиолдолд үндэслэн харьцангуй эрсдэл (RR) тооцоолоход чихрийн шижин өвчтэй байх нь эрүүл бүлгээс 1.58 [95%CI 1.21-2.08] дахин, артерийн даралт ихсэлттэй байх нь хэвийн бүлгээс 2.36 [95%CI 1.11-5.00] дахин судас хатуурах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Давс өдөрт 5 граммаас илүү хэрэглэх нь бага хэрэглэдэг бүлэгтэй харьцуулахад 1.64 [95%CI 1.24-2.16] дахин, хонины мах түлхүү хэрэглэдэг бүлгийг үхрийн мах түлхүү хэрэглэдэг бүлэгтэй харьцуулахад 2.08 [95%CI 1.36-3.16] дахин судас хатуурах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хэвтрийн хүмүүсийг бусад бүлэгтэй харьцуулахад 1.52[95%CI 1.15-2.02] дахин судас хатуурлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. (p<0.05) Дүгнэлт: 1. Судалгаанд оролцогчдын судасны хөшүүн чанар нас ахих тусам ихсэж байгаа бөгөөд нас нэг нэгжээр нэмэгдэхэд ЗШСИ 0.086 нэгжээр ихсэж байна. 2. Чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, давсны их хэрэглээ, хонины мах түлхүү хэрэглэх ба хэвтрийн байдал зэрэг нь судас хатуурлын эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настны сэтгэл зүйн өөрчлөлтийг ирүүлэх судалгаа(2021-03-21) ;О.Мөнхөө; ;Ж.ОдонтуяаО.МөнхжаргалНастны сэтгэл санаа, сэтгэхүйн өөрчлөлт нь өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Настан гэдэгт 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй хүнийг тооцно. Насны өөрчлөлтөөс гадна 50-аас дээш настангуудад элбэг тохиолддог ханиа алдаж ганцаардах, тэтгэвэрт гарч хамт олноос хөндийрөх,ажилгүй суух зэргээс бий болох сэтгэлийн зовиур,нь сөрөг нөлөө үзүүлнэ. Ахимаг насныхан бол газрын доорхи баялаг алтнаас ч үнэтэй капитал юм. Учир нь ажил мэргэжлийн хувьд жигдэрсэн, их зүйлийг үзээд туулчихсан, маш их сэтгэлийн хаттай, ноён нуруутай, аль нэгэн мэргэжлийг сонгож ажилласан хүмүүсийн хувьд бол тухайн албан газар, салбарынхаа бүх ажлыг мэддэг, асар их ажлын туршлагатай хүн. Настангуудад стресс хамгийн түгээмэл илэрдэг. Энэ нь нойргүйдэл,архаг ядаргаа зэргээс үүдэлтэй бөгөөд цаашид тархины цусан хангамжийн дутагдалд орж даралт,зүрх судасны өвчин үүсгэх өндөр магадлалтай.
