АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
4 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Флаваноны хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судалсан дүн(2025-05-05) ;Ч.Жадамба; ; ; А.ГүрбадамҮндэслэл: Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай зарим нэгдлүүд нь хавдраас урьдчилан сэргийлэх, хавдрын эхэн шатны эмчилгээнд ач холбогдол бүхий үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоосон ба ургамал, хүнсний ногоо, үр, жимсний хальс, цэцэг зэрэгт агуулагдах полифенолт нэгдэл болох флаванонууд нь хавдрын эсрэг, хэт исэлдэлт, үрэвсэл болон бактерийн эсрэг био идэвхтэйг тодорхойлсон байна. Хавдар нь дэлхий дахинд эдийн засгийн болон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн статистик мэдээлэлд үзэхэд дөрвөн хүн тутмын нэг (22.8%) нь халдварт бус өвчний улмаас, зургаан хүн тутмын нэг (16.8%) нь хавдрын улмаас нас барж байгааг дурьдсан байна. Зорилго: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаваноны хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэнг түшиглэн, флаванон (5,2’,3’-тригидрокси-6,7 метилендиоксифлаванон)-ы хавдрын эсийн амьдрах чадварт үзүүлэх нөлөөг in vitro нөхцөлд, MTT шинжилгээний аргаар судлав. Судалгаанд бүдүүн шулуун гэдэсний хавдрын эс (МС38), элэгний хавдрын эс (HepG2), уушгины хавдрын эс (A549)-үүдийг сэргээн өсгөвөрлөж, тогтворжуулан туршилтыг хийж гүйцэтгэв. Үр дүн: Бид MC38, HepG2, A549 хавдрын эсүүдийг флаваноны ялгаатай концентраци (2.5 мкМ, 5 мкМ, 10 мкМ)-иар 24-48 цагийн турш үйлчлэн, эсийн амьдрах чадварыг үнэлэв. Флаванон нь A549 эсийн амьдрах чадварыг 2.5 мкМ-10%, 5 мкМ-25%, 10 мкМ-38%-иар тус тус дарангуйлж байв. Харин HepG2 эсэд флавононы 5-10 мкМ концентрациар үйлчлэхэд элэгний хавдрын эсийн амьдрах чадварыг 28-58%-иар бууруулж байна. Түүнчлэн MC38 эсийн өсгөвөрт тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг саатуулсан хэдий ч 30-200 мкМ өндөр концентрацид статистик ач холбогдол бүхий нөлөөтэй байв (p<0.01). Дүгнэлт: Нарийн навчит цахилдгаас ялгасан флаванон нь хавдрын эсийн амьдрах чадварыг тун болон хугацаа хамааралтайгаар дарангуйлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцор элэгний хавдрын шугаман эсэд үзүүлэх нөлөөг in vitro орчинд судалсан дүн(2024-03-20) ;Д.Юндэндаш ;Л.Сугар ;Э.Билгүүн ;Н.Ням-ЭрдэнэЭ.ЕсүхэйҮндэслэл: Агаарын нарийн ширхэгт тоосонцор PM2.5 нь 2.5 HepG2 микрометрийн аэродинамик голчтой ба тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн Агаарын бохирдол болон ахуйн гаралтай түлшний шатах процессын үед ялгардаг олон Particulate matter төрлийн химийн бодис бүхий холимог төлөвтэй нэгдэл юм. Ruyi Li Нүүн шилжилт нарын судалгаагаар агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцор Matrix metalloproteinases (MMPs) уургуудын нийлэгжилд нөлөөлөх замаар хавдрын нүүн шилжилт, эмгэг жамд оролцдог байж болзошгүй талаар өгүүлсэн байна. Qian zhang нарын судалгаанд элэгний эст өмөнгийн эсийн үржил, нэвчилт, нүүн шилжилтэд PM2.5 тоосонцор (PM-Particulate matter) нөлөөлж буйг дурджээ. Зорилго: Агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын элэгний хавдрын эсэд (HepG2) үзүүлэх нөлөөг in vitro орчинд судлан тогтоох. Арга, аргачлал: Анагаах Ухааны Хүрээлэн (АУХ)-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторийн эсийн банкинд хадгалагдаж буй элэгний эст өмөнгийн HepG2 шугаман эсийг ашиглаж дулбеккогийн эсийн тэжээлт орчинд 10% ургийн үхрийн ийлдэс, 1%ийн антибиотикийн холимог нэмэн 5%-ийн CO2-ийн агууламжтай 370С-ийн орчинд өсгөвөрлөж, 4-5 удаагийн сэлгэн зорчуулалт хийсний дараа туршилтад ашигласан. Элэгний хавдрын HepG2 шугаман эсийн өсгөврийг Улаанбаатар хотын Бөхийн өргөө орчмоос 2019 оны 03 сард цуглуулсан PM2.5 тоосонцрын тодорхой тунгаар үйлчилж, МТТ шинжилгээний аргаар эсийн амьдрах чадварыг тодорхойлон сонгосон тунг дараагийн туршилтуудад ашиглав. HepG2 эсийн нүүн шилжилт, хавдрын эсийн үсэрхийлэлд оролцдог MMP1, MMP9 уургуудын нийлэгжилтийг wound healing болон иммуноцитохимийн аргуудаар тус тус тодорхойлж, хяналтын бүлэгтэй харьцуулав. Микроскопын тусламжтай зураг авч Image J программыг ашиглан үр дүнг боловсруулав. Үр дүнгийн статистик боловсруулалтыг Microsoft Excel 2010 программаар, графикийг Graphpad Prism 8 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Бүлгүүдийн хоорондын ялгааг Стюдентийн Т тестээр үр дүнг тооцоолон боловсруулсан ба p утгыг <0.05 байх үед ач холбогдолтой гэж үзэв. Үр, дүн: МТТ шинжилгээний үр дүнд PM2.5 тоосонцрын 5, 15 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж (103.2, 108.1%) байсан бол 25 мкг/мл-ээс дээш тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг дарангуйлж байв. МТТ шинжилгээний үр дүнгээр сонгон авсан PM2.5 тоосонцрын 5, 15, 25 мкг/мл тунгаар HepG2 эсэд үйлчилснээс 24 болон 48 цагийн дараа wound healing шинжилгээгээр хяналтын бүлгийн эсүүд зурвасын 49%, 68%-ийг бүрхэн ургасан бол 5мкг/мл тун зурвасын 53%, 76%-ийг, 15 мкг/мл тун зурвасын 64%, 86%-ийг, 25 мкг/мл PM2.5 тоосонцрын тунгаар үйлчилсэн HepG2 эс зурвасын 49%, 66%-ийг тус тус бүрхэн ургасан байна. Улмаар PM2.5 тоосонцрын 15мкг/мл тунгаар HepG2 эсийг 24 цаг үйлчилсний дараа MMP1, MMP9 уургуудын нийлэгжилтийг иммуноцитохимийн шинжилгээний аргаар хяналтын бүлэгтэй харьцуулан үнэлэхэд хяналтын бүлэгт харах талбайн нийт эсийн 7.86% (3.35-11.57%)-д MMP1, 12.03% (7.4418.28%)-д MMP9 уураг эерэг илэрцтэй байсан бол PM2.5 тоосонцроор үйлчилсэн бүлэгт 23.83% (13.40-34.04%)д MMP1, 31.22% (26.72-35.97%)-д MMP9 уураг тус тус эерэг илэрцтэй байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001), (p<0.001). Дүгнэлт: Улаанбаатар хотын Бөхийн өргөө орчмоос цуглуулсан PM2.5 тоосонцрын 25 мкг/мл-ээс дээш тунгууд in vitro орчинд HepG2 эсийн амьдрах чадварыг дарангуйлж байна. Мөн PM2.5 тоосонцор нь in vitro орчинд HepG2 шугаман эсийн нүүн шилжилтийг нэмэгдүүлсэн төдийгүй, нүүн шилжилтэд оролцдог MМP1, MMP9 уургуудын нийлэгжилтийг ихэсгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын нарийн ширхэгт PM2.5 тоосонцроор өдөөгдсөн элэгний эст өмөнгийн шугаман эсийн өсгөвөрт иммуноцитохимийн аргаар үнэлсэн нь(2023-11-03) ;Т.Одончимэг ;Б.Батчимэг ;Д.Юндэндаш ;Н.Ням-ЭрдэнэБ.МөнхцэцэгҮндэслэл: Монгол улсад 2022 онд нийт хорт хавдрын 6,885 шинэ тохиолдол оношлогдсоноос элэгний эст өмөн 2,286 буюу 33.2%-ийг дангаар эзэлж байна. PM2.5 нь тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн болон ахуйн гаралтай түлшний шатах процессын үед ялгардаг олон төрлийн химийн бодисын нэгдэл юм. PM2.5 нь гуурсан хоолой, түүнчлэн альвеолд нэвчиж, агаар цусны хоригийг нэвтрэн цусны эргэлтэд ордог. Ингэснээр амьсгалын замд нөлөөлөхөөс гадна эд эрхтэнд тархан байрлаж элэгний хатуурал, хавдар, зүрх судасны өвчин гэх мэт олон эмгэгт нөлөөлдөг талаар судалгаанууд хийгдсээр байна. Qian zhang (2017) нарын судалгаанд элэгний эст өмөнгийн эсийн үржил, нэвчилт, нүүн шилжилтэд PM2.5 тоосонцор нөлөөлж буйг дурджээ. Элэгний эст өмөнгийн үед GPC3 уураг ERK/MAPK дохио дамжилтын механизмыг идэвхжүүлснээр хавдрын эсийн хуваагдал, нэвчилт, нүүн шилжилтийг нэмэгдүүлдэг. Зорилго: GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцроор өдөөгдсөн HepG2 шугаман эсийн өсгөвөрт үнэлэх. Арга, аргачлал: Анагаах Ухааны Хүрээлэн (АУХ)-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторийн эсийн банкинд хадгалагдаж буй элэгний эст өмөнгийн HepG2 шугаман эсийг ашиглаж дулбеккогийн эсийн тэжээлт орчинд 10% ургийн үхрийн ийлдэс, 1%ийн антибиотикийн холимог нэмэн 5%-ийн CO2-ийн агууламжтай 37oСийн орчинд өсгөвөрлөж, 4-5 удаагийн сэлгэн зорчуулалт хийсний дараа туршилтад ашигласан. PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын тунгуудаар HepG2 эсэд үйлчилж, МТТ шинжилгээний аргаар эсийн амьдрах чадварыг тодорхойлон сонгосон тунгаар HepG2 эсэд үйлчлэв. 24 цагийн дараа иммуноцитохимийн шинжилгээг туяаруулагч бодис (Alexa-488) болон өнгө үзүүлэгч бодис (AEC) ашиглан 2 төрлийн аргаар протоколын дагуу туршилтыг хийж гүйцэтгэсэн. Микроскопын тусламжтай зураг авч Image J программыг ашиглан үр дүнг боловсруулав. Үр, дүн: МТТ шинжилгээний үр дүнд PM2.5 тоосонцрын 5, 15 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж (103.2, 108.1%) байсан бол 25 мкг/мл-ээс дээш тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг дарангуйлж байв. МТТ шинжилгээний үр дүнгээр сонгон авсан PM2.5 тоосонцрын 15мкг/мл тунгаар HepG2 эсийг 24 цаг үйлчилсний дараа GPC3 уургийн нийлэгжилтийг дархан туяаруулагчийн тусламжтайгаар илрүүлж харьцуулан үнэлэв. PM2.5 тоосонцроор үйлчилсэн бүлэгт GPC3 эерэг эсүүд хяналтын бүлгийнхээс 2-3 дахин их тоологдсон (p=0.034). Дүгнэлт: Агаарын бохирдол, ялангуяа PM2.5 нь in-vitro нөхцөлд GPC3 уургийн илэрцийг ихэсгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнтэй холбогдох механизмыг цаашид судлах шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний хавдрын эсийн өсгөвөрт их шүүдэргэнэ (chelidonium majus)-ий хандны нөлөөг судлах нь(2022-06-12); ; ;Д.Энхмаа ;Б.СувдааҮндэслэл: Их Шүүдэргэнэ (Chelidonium majus, ИШ) нь олон наст ургамал бөгөөд уламжлалт анагаах ухаанд ИШ-ий газрын дээрх хэсэг, үндэсний усан болон спиртэн хандыг эмчилгээнд хэрэглэж ирсэн. Аливаа ургамлын эмчилгээний шинж чанар нь ургамлын хэсэг, хандны төрөл мөн үйлчлэж буй эсээс ихээхэн хамаардаг. ИШ-ий ханд хөхний, төвөнхийн хавдрын эсийн нүүн шилжих хөдөлгөөнийг саатуулсан судалгааны баримт байгаа боловч элэгний хавдрын эсийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг мэдээлэл алга байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Иймд бид ИШ ургамлын хэсэг бүрээс бэлтгэсэн спиртэн хандны ү лдли г элэгни HepG2 эси н өсгөвөрт харьцуулан судлах зорилго тавьсан. Зорилт: 1. Ханд тус бүрийн элэгни хавдрын эси н ургалтад үзүүлэх нөлөөг харьцуулан судлах. 2. Ханд тус бүрийн элэгни хавдрын нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг харьцуулан судлах. 3. ИШ-ий хандны элэгни хавдрын эсэд үзүүлэх нөлөөллийн IC50-и г тооцоолж харьцуулах зорилтуудыг тавьсан. Арга, аргачлал: Харьцуулсан туршилт судалгааны загварын дагуу in vitro орчинд элэгний хавдрын HepG2 эсийн өсгөвөрт ИШ ургамлын навч, иш тус бүрээс 70%, 45%-ийн этанолоор хандлан 5 (М45, F70, F45, S70, S45) төрлийн ханд бэлтгэн, ханд тус бүрийн үйлдлийг бүлэг бүрт харьцуулан судлав. Үр дүн: Ханднуудын хоргүй тунгаар 48, 72 цаг үйлчлэхэд эсийн ургалтыг 64.5-74.2%, 23.5-39.6% хүртэл тус тус бууруулсан байна (p < 0.05). HepG2 эсийн өсгөвөрт ИШ-ий хандны хоргүй тунгаар үйлчлэж эсийн нүүн шилжилтийг эсгүй зурвас үүсгэх аргаар 8 цагийн дараа зураг авч шинжлэхэд M45 ханд хамгийн ихээр саатуулж байлаа. Навчны хандны нь эс хордуулах IC50 ишний ханднаас бага байлаа. Дүгнэлт: 1. ИШ ургамлын 5 төрлийн хандны хавдрын эсийг хордуулах болон эсийн ургалтыг саатуулах нөлөө ханд бүрт өөр өөр байлаа. 2. ИШ ургамлын навчны ханд бага тунгаар, харин ишний ханд түүнээс 8 дахин их тунгаар үйлчлэхэд эсийг хордуулж байлаа. 3. ИШ-ий ханднуудын хоргүй тун HepG2 эсийн ургалтыг 48, 72 дахь цагуудад саатуулах үйлдэлтэй байна.
