АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ледипасвир/Софосбувир эмчилгээнд хамрагдсан архаг С хепатиттай Монгол өвчтөнүүдэд Вирусын эсрэг шууд үйлдэлтэй эмийн тэсвэржилтийг судалсан судалгаа(2022-11-12); ;Ж.Амарсанаа ;Д.Энхтуяа ;Н.НаранзулҮндэслэл: Дэлхий дахинд вирусын эсрэг шууд үйлдэлтэй эм (ВЭШҮЭ)-ийг эмчилгээнд нэвтрүүлснээр эмчилгээний дараах вирусын тогтвортой хариу урвал (ВТХУ)-ын хувь харьцангуй өндөр байна. ХСВ-ийн 1б генотипийн архаг халдвартай өвчтнүүдэд Y93H цэгэн мутацийн улмаас тухайн генд кодлогдож буй уургийн 93 дахь амин хүчил тирозин (Y) нь гистидин (Н) болж өөрчлөгдөж, вирус ледипасвир эмэнд >1000 дахин тэсвэртэй болдог болох нь тогтоогдсон нь бидний судалгааны ажлыг хийх үндэслэл болж байна. Зорилго: Монгол улсад LDV/SOF эмчилгээнд хамрагдсан архаг С вируст хепатиттай өвчтөнүүдэд ВЭШҮЭ-ийн
