Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00

АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)

Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001

Browse

Search Results

Now showing 1 - 3 of 3
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Өндгөвчийн хавдар үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон нь
    (2026-05-22)
    Б.Ганхуяг
    ;
    Д.Мөнхцэцэг
    ;
    Э.Амарсанаа
    ;
    Б.Болорчимэг
    Үндэслэл: Өндгөвчийн хорт хавдар (ӨХХ) нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны хавдрууд дундаас нас баралтаараа тэргүүлдэг бөгөөд 2024 оны ДЭМБ-ын мэдээгээр ӨХ-ын 90-95% нь хоруу чанар өндөртэй хэлбэрээр оношлогдож байна1. ӨХ-ын эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэх нь оношилгоо, эмчилгээний менежментийг сайжруулахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эмэгтэйчүүдийн өндгөвчийн хортой болон хоргүй хавдaрт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг ажиглалтын судалгааны проспектив загвараар 2025-2026 оны хооронд МЯЭ болон ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийг түшиглэн явуулав. Судалгаанд өндгөвчийн үүсгэвэр оношлогдсон 26-78 насны 93 эмэгтэйг (хоргүй 72%, хортой 28%) хамруулж, 116 асуумжаар мэдээлэл цуглуулсан. Статистик боловсруулалтад SPSS-25.0 программыг ашиглан бинари логистик регрессийн шинжилгээг гүйцэтгэв. Үр дүн: Хортой үүсгэвэр бүхий бүлгийн дундаж нас 53.4512.97 жил ба хоргүй хавдар бүхий бүлэгэтэй харьцуулахад 38.9512.81 жил буюу статистик ач холбогдол өндөр байв. (p<0.0001). Хорт үүсгэвэртэй бүлэгт боловсролын түвшин бага (p=0.046), тамхи таталт өндөр (p=0.034) байв. Шинж тэмдгийн хувьд хэвлий цардайх (p=0.005), шээхэд хүндрэлтэй байх (p=0.016), жин хасагдах (p=0.002) зэрэг нь хортой бүлэгт давамгайлан илэрсэн. Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр өндгөвчийн хорт үүсгэвэр үүсэх эрсдэлийг жин хасагдах 7.0 дахин (OR=7.0; 95% CI: 1.74–28.14; p=0.006), шээхэд хүндрэлтэй байх 4.05 дахин (OR=4.05; 95% CI: 1.23–13.37; p=0.022), хэвлий цардайх 3.52 дахин (OR=3.52; 95% CI: 1.43–8.67; p=0.006) тус тус нэмэгдүүлж байна. Мөн БЮМ-ийн мөчлөг алдагдах, цэвэршилтийн дараах үе, өндгөвчний хавдрын удамшил зэрэг нь статистик ач холбогдолтой хамааралтай байв. Дүгнэлт: Өндгөвчийн хорт үүсгэвэр нь ихэвчлэн цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд илэрч, нас ахих тусам эрсдэл нэмэгдэх хандлагатай байв. Жин хасагдах, шээхэд хүндрэлтэй болох, хэвлий цардайх зэрэг шинж тэмдгүүд нь хорт үүсгэврийг ялган оношлох гол эмнэлзүйн шинж тэмдэг бөгөөд БЮМ-ийн мөчлөгийн алдагдал, цэвэршилтийн байдал болон удамшлын өгүүлэмж нь хорт үүсгэвэртэй статистикийн ач холбогдолтой хамааралтай байв. Цаашид өндгөвчийн хорт хавдрыг эрт илрүүлэхэд HE4 биомаркер болон ROMA алгоритмыг ашиглах шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Нойр булчирхайн хавдрын эмгэг судлалын оношилгооны асуудалд
    (2024-05-13)
    Г.Нямсүрэн
    ;
    ;
    Э.Баярмаа
    ;
    Г. Үнэнбат
    ;
    Р.Мөнхбат
    Үндэслэл: Дэлхийн дахинд нойр булчирхайн хорт хавдар тохиолдлоороо 12-дугаар байр, нас баралтаар 6-дугаар байранд орж байна. Монгол улсын хувьд нойр булчирхайн хорт хавдар 9-дугаар байранд орж байгаа бөгөөд 86.6% нь III, IV үе шатанд хожуу оношлогдож байна. Дэлхий дахинд уг хавдрыг эрт илрүүлэх оношилгооны аргачлал хомс байдаг нь уг хавдрын эрт үед оношлох боломжийг хязгаарладаг учраас нойр булчирхайн хорт хавдрын урьтал эмгэгийг илрүүлэх арга боловсруулах нь чухал ач холбогдолтой юм. СA-19.9 (cancer antigen 19-9) биомаркер нь нойр булчирхайн хавдрыг илрүүлэхэд туслахаас гадна эмчилгээний үр дүнг хянахад одоогоор нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ганц маркер бөгөөд хорт хавдрын төрлөөс хамаарсан оношилгооны өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлох асуудал тулгамдаж байна. Зорилго: Нойр булчирхайн хортой болон хоргүй хавдрын эмгэг судлалын онцлогийг CA19.9 маркерийн илрэлтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: АШУҮИСийн МЯЭ-ийн мэс заслын тасаг, ХСҮТ-ийн ЭЦНБМЗ тасагт 2023 оны 1 сарын 1-нээс 2023 оны 12 сарын 31-ийг хүртэл нойр булчирхайн мэс засалд орсон 73 эмчлүүлэгчийн өвчний түүхэнд ретроспектив чиглэлтэй баримтын судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Эд судлалын хувьд 29 (49%) тохиолдол нь нойр булчирхайн цоргоны өмөн (PDAC) хамгийн нийтлэг тохиолдож байгаа бөгөөд нойр булчирхайн хортой хавдруудын үед CA-19.9 илрэл нэмэгдэж, харин хоргүй үүсгэвэрт өсөхгүй байна. Дүгнэлт: CA-19.9 нь нойр булчирхайн хортой болон хоргүй хавдруудыг ялган оношлоход ач холбогдол өндөртэй биомаркер байх боломжтой.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Элэгний анхдагч өмөн оношоор элэг тайрах мэс засал эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн тавиланд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа
    (2024-04-13)
    Г.Үнэнбат
    ;
    О.Аръяабилиг
    ;
    ;
    Д.Цэрэндорж
    ;
    Б.Амгалантуул
    Үндэслэл: Монгол Улсад элэгний анхдагч өмөн (ЭАӨ) 100.000 хүн амд 85.6 тохиолдол бүртгэгдэж 70% хожуу шатандаа оношлогдож байна1. ЭАӨ нь нийт хорт хавдрын шалтгаант нас баралтын 35%-ийг эзэлж байгаа ба хожуу шатандаа оношлогдсон ЭАӨ-ийн гол эмчилгээ нь элэг тайрах мэс засал эмчилгээ юм2. Иймээс бид энэхүү судалгаагаараа элэгний мэс засал эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн хагалгаанаас хойш амьдарсан хугацаа, тавиланд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахаар зорилоо. Зорилго:Элэг тайрах мэс засал хийлгэсэн өвчтөний эмчилгээний дараах ЭАӨ-ийн тавиланд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлж, амьдрах чадварыг судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан, ретроспектив Когорт судалгааны загварыг ашиглаж ХСҮТ-ийн eHealth програм болон хавдрын дүн бүртгэл, урьдчилан сэргийлэх албаны мэдээг ашиглан 2015-2018 онуудад элэгний мэс засал эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийөвчний түүхийг түүвэрлэн 7 жил дагаж мэс заслын дараах амьдарсан жилийн хувийг тооцоолон тавиланг тодорхойлсон. Үр дүн: Судалгааны орох шалгуурыг бүрэн хангасан 980 өвчтөнийг судалгаанд хамруулснаас хүйсийн харьцаа эр/эм 1.2:1, дундаж нас 60, мэс засал хийлгэхээс өмнөх хавдрын хэмжээг тодорхойлоход 65.3% (n=640) нь 5хүртэлх сантиметр хэмжээтэй, 34.6% (n=340) нь 5см-аас дээш хэмжээтэй байв. TNM-ийн үе шатны хувьд 0.1% I шат, 28.7% II шат, 47.5% III шат, 19.8% IV үе шатанд байсан. Гистологийн шинжилгээгээр өвчтөнүүдийн 19.4% нь элэгний циррозтой, 80.7% нь элэгний фиброзтой байв. Дээрх хугацаанд өвчтөнүүдэд олон хавдар үүсэх магадлал бага байсан (15.4%) бөгөөд хавдар дангаар үүссэн тохиолдол түгээмэл (84.6%) байсан. Цусан дахь АФП-ийн түвшиний дундаж хэмжээ 1886 нг/мл байсан. Элэг тайрах мэс засал эмчилгээний дараах хавдар дахилтгүй тавиланг 1 жил (82%), 3 жил (67.6%), 5 жил (44.3%)- ээр тооцоолов. Дүгнэлт: Элэг тайрах мэс засал хийлгэсэн өвчтний амьдрах дундаж хугацаа 6.675 жил байна.Мэс заслын дараа өвчтөнүүд урт хугацаанд амьдрахад хавдрын оношлогдох үеийн үе шат байх, хавдар тайрах хагалгааны тайралтын хэмжээ, хавдрын хэмжээ 5 см бага байх, хепатитийн олон вирүсийн хавсарсан халдвар зэрэг нь шууд нөлөөлж байна