АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Колсаурин” бэлдмэлийн химийн судалгаа(2020-01-01) ;Ц.Нямдэмбэрэл ;У.МядагбадамБ.ДагвацэрэнБидний энэ удаагийн судалгааны зорилго нь уламжлалт мэдлэгт тулгуурлан байгалийн гаралтай, нянгийн эсрэг нөлөө бүхий “Колсаурин” бэлдмэлийг гарган авч, фитохимийн анхдагч судалгааг явуулж, зонхилон агуулагдах биологийн идэвхт бодисыг таньж илрүүлэн, тоон хэмжээг тодорхойлоход оршино. Химийн судалгаанд нимгэн үет хроматографи, хэт ягаан туяаны спектрофотометрийн аргыг ашиглаж, Монгол улсын үндэсний фармакопейн өгүүлэл болон ОХУ, БНХАУ-ын фармакопейд заасан арга, аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн болно. Чанарын судалгааны дүнд фенолт нэгдэл, фенолт хүчил, флавоноид, кумарин, β-каротиноид, эфирийн тос зэрэг био-идэвхт нэгдлүүдийг таньж илрүүлсэн. Тус бэлдмэлд агуулагдах фенолт нэгдлийн агууламж 4.54±0.02%, фенолт хүчил 1.85±0.05%, нийлбэр флавоноид 1.13±0.04%, нийлбэр кумарин 0.47±0.01%, нийлбэр каротиноид 2.7±0.02мг% тодорхойлогдсон болно. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сибирь мийн хумс (Nepeta sibirica L.) ургамлын газрын дээд хэсгийн чанар, тооны шинжилгээ ба антиоксидант идэвх(2020-01-01) ;М.Номин ;Г.Одонтуяа ;Э.Пүрэвдорж ;Г.ЭнхжинМанай оронд ургадаг Сибирь мийн хумс ургамлын газрын дээд хэсгийн 70%, 40%-ийн этанолон ханд, усан хандны биологийн идэвхт гол нэгдлүүдийн чанарын шинжилгээг нимгэн үеийн хроматографи, тооны шинжилгээг спектрофотометрийн аргаар, антиоксидант идэвхийг DPPH радикалыг зайлуулах аргаар харьцуулан судлав. Сибирь мийн хумс ургамлын газрын дээд хэсгийг 2006 оны 7-р сарын 26-нд Монгол орны ургамал газар зүйн Монгол Алтайн уулын хээрийн тойрогт орших Говь-Алтай аймаг, Жаргалант сум, Хасагт хайрхан, Дунд шарын амнаас түүж, шинжилгээнд бэлтгэв. Судалгааны дүнд нийт фенолт нэгдлийн тоо хэмжээ (%) галлын хүчилд шилжүүлснээр 70% этанолон ханданд 3.74±0.05, 40% этанолон ханданд 3.94±0.04, усан ханданд 3.79±0.16 буюу ойролцоо хэмжээтэй агуулагдаж байгаа бол нийт флавоноид (%) рутинд шилжүүлснээр 2.01±0.12, 1.44±0.17 ба 1.99±0.02 тус тус агуулагдаж байв. Эдгээр ханд нь DPPH радикалыг (IC50, мкг/мл) 284.77±1.89, 198.80±1.58 ба 134.24±1.42 идэвхтэйгээр зайлуулсан үр дүн өгсөн нь тухайн ургамлыг антиоксидант идэвх султай ба усан ханд харьцангуй сайн идэвхтэй гэж дүгнэв. Энэхүү судалгааны үр дүн нь цаашид тухайн ургамлын фитохими болон биолог, фармакологийн идэвхийг судлах судалгааны үндэс суурь болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, “Жүрү-5” жорын зарим биологийн идэвхт бодисын судалгааны зарим үр дүн(2021-09-01) ;Г.Гиймаа ;Ч.Нямдэмбэрэл ;Л.Номин-Эрдэнэ ;Э.ЦэнгүүнбилэгБ.СугармааУламжлалт анагаах ухааны эмийн ном, судруудад олон тооны жор, ургамлын гаралтай түүхий эдийг чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрхэн хэрэглэх тухай заасан байдаг. Жүрү-5 жорд жүр үр (Phyllanthus emblica Linn.), шар гаа (Сurcuma longa Linn.), шар мод (Berberies aristata DC.), талын бирааги (Thlaspi arvense L.), зэл зангуу (Tribulus terristris L.), зэрэг ургамлуудаар найрлагатай нийлмэл жор юм. Бид уламжлалт Жүрү-5 жорд агуулагдах биологийн идэвхт нэгдлүүдийг стандарт бодисуудтай харьцуулан нимгэн үет хроматографийн аргаар танихад фенолт нэгдэл (галлын хүчил Rf=0.95), түүний уламжлал флавоноид (рутин Rf=0.77, кверцетин Rf=0.57, кемпферол Rf=0.73), алкалоид (аконитин Rf=0.15, 0.29, берберин Rf=0.16, гармин Rf=0.77, гармалин Rf=0.28), иридоид (генипозид Rf=0.92, гентеопикрозид Rf=0.55), будагч бодис (куркумин Rf=0.91), эфирийн тос (эугенол Rf=0.65), стероидны сапонин (Rf=0.65) тус тус илэрч байв. Эдгээр биологийн идэвхт нэгдлүүдийн тоон агууламжийг хэт ягаан туяаны спектрофотометрээр тодорхойлсон болно. Үүнд полифенолт нэгдлийн агууламжийг галлын хүчилд шилжүүлэн тооцоход 8.31±0.8% байв. Нийлбэр флавоноидын тоон хэмжээг рутинд шилжүүлэн тооцоход 3.19±0.2%, харин кверцетинээр тооцоход 0.485±0.005%-ийн агууламжтайгаар тодорхойлогдлоо.
