АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 2015-2019 онд Монгол насанд хүрэгчдийн дунд оношлогдсон лимфом, В-эсийн Ходжкины бус лимфомын тохиолдлууд(2022-04-28); ;Б.Хишигжаргал ;Б.Дэлгэрбат ;Ж.ГанболорБ.ЭнхтуулЛимфом хавдрын дийлэнх хувийг хамардаг В-эсийн Ходжкины бус лимфом (В-ХБЛ) үүсэн хөгжихөд эмчлүүлэгчийн нас, хүйс, гепатитын В, С вирус (ГВВ, ГСВ)-ийн халдвартай эсэх нь чухал ач холбогдолтой гэж үздэг. Арга, аргачлал: 2015-2019 оны хооронд шинээр оношлогдсон, судалгааны шалгуур хангасан лимфомтой 363 тохиолдлыг ретроспектив судаллаа. Лимфомтой тохиолдлуудыг Ходжкины лимфом (ХЛ)-той, 34 (9.4%) Т-эсийн Ходжкины бус лимфом (Т-ХБЛ)-той, В-ХБЛ-той гэж бүлэглэн нас, хүйс, ГВВ, ГСВ-ийн халдвартай эсэх гэсэн үзүүлэлтээр харьцуулав. Үр дүн: Лимфомтой эмчлүүлэгчдийн дундаж нас 53.3 ба тэдгээрийн 284(78.2%) В-ХБЛ-той, 45 (12.4%) ХЛ-той, 34(9.4%) Т-ХБЛ-той байсан. ХЛ-той эмчлүүлэгчдийн дундаж нас В-ХБЛ-тойгоос илт залуу (44.4 ба 55.1; p<0.000) байв. Энэхүү 3 бүлгийн дунд ГВВ-ийн халдварын хувь ялгаагүй (14.4% ба 11.1% ба 5.9%; p=0.344) байсан. Харин В-ХБЛ-той хэлбэрт ГСВ-ийн тохиолдол ХЛ, Т-ХБЛ-той эмчлүүлэгчидтэй харьцуулахад өндөр (42.6% ба 17.8% ба 17.7%; p<0.000) байв. Мөн В-ХБЛ-той хэлбэрт ГВВ, ГСВийн халдварын тохиолдлыг хүн амын дундах тархалттай харьцуулахад ГСВ-ийн халдварын хувь өндөр (42.6% ба 11.1% p<0.000) байв. Улмаар B-ХБЛ-ын жил тус бүрийн тохиолдлуудыг хооронд нь харьцуулахад нас, хүйс, ГВВ, ГСВ-ийн халдварын тохиолдолд мэдэгдэхүйц ялгаа байгаагүй (p>0.05). Дүгнэлт: Монгол улсын 100,000 насанд хүрсэн хүн амд В-ХБЛ-ын 2.87 тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийн (4.82) дунджаас бага байгаа ч ГВВ, ГСВ-ийн халдварын тохиолдол өндөр байх хандлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн ажилтнуудын дундах хепатитийн В вирүсийн халдварын тархалт, эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2022-04-28) ;Н.Наранзул ;Г.Сарангуа ;Б.Бурмаажав ;А.ЭнхжаргалБ.ТөмөрбатҮндэслэл: Эрүүл мэндийн ажилтнууд нь ажлын нөхцөлөөс шалтгаалан хепатитийн В вирүс (ХВВ)-ийн халдварт өртөх эрсдэлт бүлэг юм. Дэлхий дахинд нэг жилд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын 5.9% нь ХВВ-ийн халдварт өртдөг гэсэн судалгаа бий. Монгол улс вирүст хепатитийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд сүүлийн 10 жилд вирүст хепатитийн эсрэг бодлогын өөрчлөлт, үндэсний хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Энэхүү судалгаагаар эрүүл мэндийн ажилтнуудын дундах хепатитийн В вирүсийн халдварын тархалтыг тодорхойлж, эрсдэлт хүчин зүйлийг судлах зорилго дэвшүүллээ. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, олон шатлалт түүврийн аргаар Улаанбаатар хот, Монгол улсын 5 аймгаас 1135 эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдоос асуумж болон цусны сорьц цуглуулж HBsAg, anti-HBc үзүүлэлтийг ХӨСҮТ-ийн вирүст хепатит энтеровирүсийн лабораторид фермент холбоот эсрэг биеийн урвалын аргаар хийв. Судалгааны тоон мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS 21.0 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд эрүүл мэндийн ажилтнуудын дунд ХВВ-ийн тархалт улсын хэмжээнд 4.7% (53/1135) байна. Судалгаанд оролцогчдын 670 (59.0%) нь ХВВ-ийн халдварт өртөж байсан буюу anti-HBc эерэг тодорхойлогдсон. Өндөр эрсдэлтэй ажил эрхэлдэг эрүүл мэндийн ажилтнуудын дунд ХВВ-ийн халдварын тархалт 5.0% байна. Судалгаанд оролцогчдын 669 (58.9%) зүү тариур, хурц үзүүртэй багаж, хэрэгсэлд хатгуулж байсан бөгөөд 181 (26.8%) тарилга хийх үедээ, 133 (19.7%) мэс засал үед, 104 (15.4%) эмнэлгийн хог хаягдал хаях үедээ хатгуулж байсан өгүүлэмжтэй байв. Дүгнэлт: Эрүүл мэндийн ажилтнуудын дунд халдварын тархалт 4.7%, халдварт өртөхөд мэргэжлээс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйл илүү хамааралтай байна.
