АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
5 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цус ойртсон гэр бүл дэх зонхилон тохиолдох өвчлөлийг судалсан дүн(2023-11-03) ;Ч.Баттогтох ;Ж.Сарантуяа ;Б.Хонгорзул ;Н.ЦэвэлмааТ.СувдҮндэслэл: Цус ойртолт нь хүн амын эрүүл мэндэд дараах ноцтой үр дагавар учруулдаг. Үүнд: Өвчний олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвдөж, эндэхэд цус ойртолт бодитой нөлөө үзүүлж байж болзошгүй юм. Манай улсад энэ төрлийн нарийвчилсан судалгааны сүүлийн жилүүдэд хийгдсэн тоо баримт хангалтгүй байгаа нь уг судалгааг зайлшгүй хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд бид Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цус ойртсон гэр бүлийн дунд генеалогийн судалгаа хийж, цус ойртолтын түвшин, түгээмэл тохиолдох өвчлөлийг илрүүлэх, цаашлаад ДНХ-ийн түвшинд цус ойртолтыг тодорхойлон, өөрийн орны ард иргэдийн дунд хамгийн элбэг тохиолдож байгаа өвчлөл эмгэгийг тодорхойлох шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Цус ойртсон гэр бүлийг илрүүлэн, цус ойртолтын хэлбэр, төрлийг тогтоон өвчлөлийг илрүүлэх, генетик шинжилгээ хийх урьдчилсан нөхцөл бүрдүүлэх. Арга, аргачлал: Уг судалгааг агшны судалгааны загвар ашиглан хийсэн. Цус ойртсон гэр бүлийг илрүүлэхдээ удмын зургийг зурж, цус ойртолтын үндсэн загваруудыг тодорхойлон гаргалаа. Бүл дэх цус ойртолтын зэргийг инбридингийн итгэлцүүрээр тооцооллоо. Үр дүн: Цус ойртсон гэр бүлд төрсөн нийт 32 хүүхэд судалгаанд хамрагдсанаас 18-аас доош насны хүүхдийн 90%, 18-аас дээш насныхны 92%-д ямар нэг өвчин эмгэгтэй болох нь тогтоогдлоо. Цус ойртсон болон цус ойртсон байх өндөр магадлалтай гэр бүлийн дунд илэрч буй өвчлөлийг 5 бүлэг болгон ангилан үзэхэд удамшлын өвчин/ төрөлхийн хөгжлийн гажиг 25 (42.4%), оюуны хомсдол 45 (76.3%), танин мэдэхүйн хөнгөн бууралт 7 (11.8%), өсөлтийн хоцрогдол 6 (10.2%), эпилепси 9 (15.3%) тус тус илэрсэн ба оюуны хомсдол хамгийн өндөр хувьтай тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгаанд 3 аймгийн 43 сумын 185 өрхийг зорилтот түүврийн бүлэгт хамруулан судлахад цус ойртсон гэр бүлийн эзлэх хувь 30.8%, генеалогийн шинжилгээгээр баталгаажсан инбридингийн дундаж коэффициент FI=0.088867 байна. Цус ойртсон гэр бүлд төрсөн хүүхдүүдэд оюуны хомсдол дангаараа болон бие болон сэтгэцийн бусад эмгэгтэй хавсарсан хэлбэрээр зонхилон илэрч байна. Монгол Улсын хүн амын дунд цус ойртолтыг бодитоор тогтоох нарийвчилсан судалгааг удам зүйн шинжилгээний аргад тулгуурлан хамрах хүрээг өргөжүүлэн, тасралтгүй хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арилжааны ам зайлагч уусмалын Aggregatibacter actinomycetemcomitans-ийн эсрэг идэвхийг тодорхойлсон дүн(2023-05-22); ;Д.Золзаяа; Ч.БаттогтохҮндэслэл: Шүдний тулгуур эд болон холбоос эдийн үрэвсэл (ШТХЭҮ) нь түгээмэл тохиолддог ба олон хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэж буйл, түүшин яс, холбоос эд, ясжмаг эд бүхлээр гэмтэж шүд хөдөлгөөнд орсноор шүдгүйдэлд хүргэдэг. ШТХЭҮ-ийн эмгэгтөрөгчийн нэг болох Aggregatibacter actinomycetemcomitans нь лейкотоксин (ltxA)ыг нийлэгжүүлдэг, хоруу чанар ихтэй бактери юм. Манай оронд түгээмэл хэрэглэдэг ам зайлагч уусмалын A.аctinomycetemcomitans-ийн эсрэг идэвхийг тодорхойлсноор ШТХЭҮ-ийн үеийн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх мөн урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Зорилго: Монгол оронд түгээмэл хэрэглэж буй ам зайлах арилжааны уусмалын A.actinomycetemcomitans ATCC 43718 стандарт омгийн эсрэг идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг Аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан A.actinomycetemcomitans ATCC 43718 стандарт омог болон спиртийн агууламжтай, ургамлын гаралтай болон хлоргексидинтэй гурван өөр төрлийн түгээмэл ашигладаг ам зайлагч уусмалыг сонгосон ба АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хороо болон АШУҮИС-ийн МонголЯпон эмнэлгийн Эмнэлзүйн судалгааны дэд хорооноос зөвшөөрөл авч хийж гүйцэтгэлээ (№2023/3-01, №13). A.actinomycetemcomitans стандарт омгийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу сэргээж, антисептик уусмалын бактерийн эсрэг идэвхийг шөлөнд бичил шингэрүүлэлтийн шинжилгээгээр тодорхойлсон. Статистик боловсруулалтыг SPSS 22 программыг ашиглан боловсруулав. Үр дүн: A.actinomycetemcomitans ATCC 43718 стандарт омгийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу сэргээж цустай тэжээлт орчинд тунгалаг, гүдгэр, дугуй, наалдамхай, жижиг хэлбэртэй колони өсгөвөрлөсөн. Шөлөнд бичил шингэрүүлэтийн шинжилгээгээр дээр дурдсан ам зайлагчийг 1:4-1:128 шингэрүүлэхэд 15-30 секундэд бактерийн эсрэг идэвхи үзүүлж байгааг тогтоосон. Дүгнэлт: Aggregatibacter actinomycetemcomitans-ийн стандарт омгийн эсрэг түгээмэл хэрэглээний ам зайлагч уусмалын идэвх сайн боловч найрлагаас хамаарч харилцан адилгүй үр дүн үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цар тахлын эхэн үед Монгол улсад голомтлон тархсан SARS-CoV-2-ийн удмын хэв шинжийг тодорхойлсон дүн(2023-02-16) ;Э.Мөнхтуяа ;Т.Сувд; ;Б.ОтгонжаргалБ.НоминҮндэслэл: SARS-CoV-2-ийн мутацийг илрүүлж удмын хэв шинжийг тодорхойлох нь тархвар зүйн болон эмнэлзүйн олон талын ач холбогдолтой болохыг судлаачид онцлон тэмдэглэжээ. Цар тахлын эхэн үед нуклейн хүчлийн дарааллыг тогтоох шинжилгээний хязгаарлагдмал байдлаас шалтгаалж Монгол улсад голомтлон тархсан шинэ коронавирусийн геномын судалгаа хомс хийгдсэн, мэдээ баримт дутмаг байгаа нь энэхүү судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсад голомтлон тархсан SARS-CoV-2-ийн удмын хэв шинжийг тогтоох. Арга, аргачлал: 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд дотоодын халдварын батлагдсан тохиолдлын хадгалагдаж буй шинжлэгдэхүүнээс түүвэрлэн авч, SARS-CoV-2-ийн S генийн өвөрмөц мутацийг бодит хугацааны урвуу транскрипцийн полимеразын гинжин урвал (бх-УТ-ПГУ)-ын аргаар илрүүлж, вирусийн бүтэн геномын дарааллыг нанопор технологи (MinION Mk1C) ашиглан тогтоож EPI2ME программаар дүгнэлээ. Үр дүн: Судалгаанд батлагдсан тохиолдлын нийт 1656 шинжлэгдэхүүнийг хамруулан S генийн E484K, N501Y, HV69/70 делеци мутаци илрүүлэх бх-УТ-ПГУ-ын шинжилгээ хийхэд 91.3% (1512)-д дээрх мутациуд илрээгүй. Харин 5.4% (89)д N501Y, HV69/70 делецийн мутаци хавсран илэрсэн буюу Альфа хувилбар, 3.3% (55)-д E484K, N501Y, HV69/70 делецийн мутациуд хувилбарыг нь таамаглах боломжгүйгээр дангаар болон хавсарч илэрсэн. Вирусийн бүтэн геномын дараалал тогтоох шинжилгээг 342 тохиолдолд хийхэд (Alpha, V1) (B.1.1.7) хувилбар 2.3% (8)-ийг эзэлж байна. Харин 21C (Epsilon) (B.1.429), 19A, 20A хувилбар тус бүр 1-2 тохиолдолд илэрлээ. Дүгнэлт: 1. Монгол улсад 2020 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд тархсан SARSCoV-2-ийн омгуудын дийлэнх нь S генийн E484K, N501Y, HV69/70 делеци мутаци агуулаагүй хувилбар байсан ба Alpha хувилбар 1 сараас эхлэн илэрсэн байна. 2. Монгол улсад цар тахлын эхэн үед SARS-CoV-2 –ийн 20В (B.1.1.46) хувилбар давамгайлан тархсан болох нь батлагдсан ба халдварлах чадамж өндөртэй Альфа хувилбар 2021 оны 1 дүгээр сараас эхлэн бүртгэгдэж эхэлсэн боловч нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний дүнд тархалт нь харьцангуй хязгаарлагдаж байсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ХДХВ-ийн халдваргүй хүмүүсд CCR5 генийн полиморфизмыг илрүүлсэн дүн(2021-09-01); ;Андереас Валкер ;Б.Даваадорж ;Э.ГэрэлмааГ.Ануужин. Хүний Дархлал Хомсдолын Вирусийн (ХДХВ) gp41 уураг CCR5 ко-рецептортой холбогдсноор вирус эсийн дотогш нэвтрэн ордог. Хүн амын дунд CCR5 генийн мутацийн олон хувилбар тохиолддог бөгөөд эдгээрээс CCR5 ∆32 мутацтай бодгаль ХДХВ халдварт тэсвэртэй байдаг. Дэлхийн хүн амын дунд CCR5 ∆32 мутац Европ тивийн хүн амд их тохиолддог бол Ази тивийн хүн амд хамгийн бага хувьтай байдаг. Энэ судалгаанд насанд хүрсэн 90 хүн хамруулсан бөгөөд генийн мутацийг илрүүлэх шинжилгээг ХБНГУ-ын Хенрих Хайнийн Их Сургуулийн Вирус судлалын институтид хийсэн. Cудалгааны ажлын үр дүнгээс харахад CCR5∆32 мутаци 4.4% (4/90), R223Q мутаци 32.2% (29/90) байв. Монгол хүмүүсийн дунд CCR5∆32 мутацийн тархалт ази тивийн хүн амын дундах тархалттай ойролцоо байна. Харин R223Q мутац харьцангуй өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад 1997-2016 онд бүртгэгдсэн ХДХВ-1-ийн халдварын молекул эпидемиологийн онцлог(2021-09-01); ;Ж.Даваалхам ;Ч.Баттогтох ;Х.ЦүнэфузаН.КанаяамаМонгол улсад Хүний дархлаа хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдварын 1997-2009 болон 2005-2016 оны тохиолдлуудын молекул эпидемиологийн анализ хийгдсэн боловч нэгтгэсэн дүн мэдээлэл байхгүй байна. Иймд бид Монгол улсад 1997-2016 онд оношлогдсон ХДХВ-ийн халдварын 160 тохиолдолд молекул эпидемиологийн дүн шинжилгээг хийж, дэд хэвшинжийн эзлэх хувь, кластеруудын хүн амын бүлгийг хамарсан байдлыг дүгнэлээ. Манай оронд тархсан ХДХВ-ийн дунд В дэд хэвшинж 66.6% буюу дийлэнх хувийг эзэлж байна. CRF51_01B дэд хэвшинж 13.8%, CRF02_AG дэд хэвшинж 10.1% тодорхойлогдсон. Мөн CRF01_AE, A, C, G дэд хэвшинжүүд бүртгэгдсэн. Филогенетикийн модны зураглалд В дэд хэвшинжийн (Кластер 1) болон CRF51_01B дэд хэвшинжийн (Кластер 2) хоёр томоохон кластер тодорхойлогдлоо. Гей, бисекс эрэгтэй оролцогсдын 83% нь В дэд хэвшинжийн, 16% нь CRF51_01B дэд хэвшинжийн халдвартай байгаа нь дээрх кластерт эзлэх гей, бисекс хүмүүсийн хувь өндөр (Кластер 1-т 79.6%, Кластер 2-т 81.8%) байна. ХДХВ-1-ийн дэд хэвшинжийн тархалт бэлгийн өөр өөр чиг баримжаатай хүмүүсийн хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (Х2=134.20 ба df=7; p<0.0005) байна.
