АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэгийг Хиймэл оюун ухаан ашиглан судалсан үр дүн(2024-11-07) ;Х.Төгөлдөр ;Э.Тунгалаг; Ц.СумъяаҮндэслэл: Зүрхний сэрлийг биеийн гадаргад байрлуулсан электрод 24 цагийн ЗЦБ бүхий холболтоор бүртгэж гальванометрийн тусламжтай бичиж Хиймэл оюун ухаан авах аргыг зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ) гэх ба1 зүрхний хэм Хэм алдагдал хэвийн бус болохыг хэм алдагдал.2 Хэм алдагдлыг 24 цагийн ЗЦБГүн мэдрэлийн ийн шинжилгээгээр илрүүлэх боломжтой байдаг.3 Энэхүү арга нь хэм сүлжээ алдагдлыг илрүүлэх олон улсын эмнэлзүйн удирдамжинд тусгагдсан ач Үүлэн технологи холбогдол өндөртэй, өвчтөнд зовуурьгүй, инвазив бус, эрсдэлгүй арга болохыг цөөнгүй судалгаагаар дурьдсан байна.4–6 Зүрх судасны эмч нар 24 цагийн ЗЦБ-ийн тоон өгөгдлийг уламжлалт арга буюу боловсруулах программ ашиглаж боловсруулахад хугацаа их зарцуулдаг, анхаарал шаардсан төвөгтэй ажилд тооцогддог. Мөн алдаа гарах, хэм алдагдлыг орхигдуулах зэрэг хангалтгүй боловсруулагдаж эмчийн ур чадвар, туршлагаас шууд хамаарч байдаг. Өнөө үед хиймэл оюунаар 24 цагийн ЗЦБ-ийг дүн шинжилгээ хийж, боловсруулсан хариунд зүрх судасны эмч хамтарч баталгаажуулах болжээ. Хиймэл оюунд (AI) суурилсан 24 цагийн ЗЦБ бол олон сая тохиолдлуудад сургагдаж, алдаа бага гаргадаг, хэм алдагдлыг илрүүлэх мэдрэг ба өвөрмөц чанар өндөртэй арга болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн байна.7,8 Хиймэл оюунд суурилсан 24 цагийн ЗЦБ дүгнэх шинжилгээ манай улсад нэвтэрснээр үүнийг алдаагүй дүгнэх, ховор хэм алдагдлыг илрүүлэх, эмч нарын цагийг хэмнэх зэрэг давуу талтай хэдий ч энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил олдохгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна.9 Зорилго: 24 цагийн ЗЦБ-г уламжлалт платформ болон хиймэл оюун ухаан ашигласан үр дүнг харьцуулан судлах. Арга, аргачлал: Зүрхний хэм алдагдалтай эмчлүүлэгчдэд (n=40) 24 цагийн ЗЦБ-ийг стандарт аргаар BI9900 (Biomedical, Germany, 2023) төхөөрөмжөөр хийж гүйцэтгэв. 24 цагийн ЗЦБ-ийн шинжилгээг орчин үеийн Ecglab (Biomedical, Germany, 2023) программаар боловсруулав. Мөн бичиглэлийг ЗЦБ-т дүн шинжилгээ хийх хиймэл оюунаар (Cardiomatic, Poland 2024) уншуулж тус тус дүгнэв. Боловсруулалтыг SpSS 27.0 (IBM, USA) программаар хийв. Үр дүн: Судалгаанд нийт 40 хүн хамрагдсанаас эрэгтэй 30.8% (n=13), эмэгтэй 69.2% (n=27) байсан бөгөөд дундаж нас 52±33 жил байлаа. Хэм алдагдлыг оношлох уламжлалт аргыг стандарт гэж үзэн хиймэл оюун ухаантай харьцуулахад нийт хэм алдагдлын өвөрмөц чанар spec=91.3%, мэдрэг чанар sens=97.9% байсан ба каппа статистик нь k=0.90 гарсанаар хоёр арга хоорондоо нийцэлтэй байгааг илтгэж байна. Хоёр аргын хэм алдагдлын төрлүүдийг тус бүрт нь илрүүлсэн байдалд боловсруулалт хийхэд ховдлын дээрх хэм алдагдалд мэдрэг чанар Sens=84.2% буюу хангалтгүй, өвөрмөц чанар Spec=100% буюу хангалттай байв. Ховдлын хэм алдагдлын хувьд мэдрэг чанар нь Sens=100% буюу хангалттай боловч өвөрмөц чанар Specificity=71.4% хангалтгүй байлаа. Тосгуурын жирвэгнэх хэм алдагдал, тахикарди, пауз зэрэг хэм алдагдлуудад тус тус мэдрэг чанар Spec=100%, өвөрмөц чанар Sens=100% байсан ба брадикардид мэдрэг чанар Spec=100%, өвөрмөц чанар Sens=91.3% байсан бөгөөд тус хэм алдагдлуудад мэдрэг, өвөрмөц чанар хангалттай байв. Дүгнэлт: Хиймэл оюун ухаанд суурилсан платформ ховдлын хэм алдагдлыг илүүтэй илрүүлж (p<0.001), уламжлалт програм бол артифактыг тосгуурын хэм алдагдалтай (p<0.05) хамт тооцоолж байв. Хиймэл оюун ухаан мэдрэг чанар 92.3%, өвөрмөц чанар 97.9% болж каппа утга 0.90 буй нь уламжлалт программаас давуу тал ихтэй байгаа нь тогтоогдов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоёр хавтаст хавхлага, гол судасны хавхлагын гажгийн мэс засал эмчилгээний өмнөх болон дараах үеийн хэм алдагдлыг судалсан дүн(2023-05-22) ;Э.Баттөр ;Д.Бат-Ундрал ;Н.Баасанжав ;Ц.ДаваацэрэнН.Дэмид-ОдҮндэслэл: Монгол улсад зүрхний хавхлага солих мэс засалд орж буй үйлчлүүлэгчдийн хагалгааны өмнөх болон дараах хэм алдагдлуудын тархалт, төрлийг тодорхойлсон судалгааны ажил харьцангуй ховор төдийгүй түүнд үндэслэн мэс заслын үед хэм алдагдлын эмчилгээнд шинэ арга нэвтрүүлэх шаардлагатай байна. Зүрхний хоёр хавтаст хавхлагын гажиг болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийг засах, солих мэс заслын дараах үеийн зүрхний үйл ажиллагааны сэргэлтийг судалж, зүрхний хэм алдагдлын тохиолдол, түүний төрөл, хэлбэрийг тодорхойлох, эмчилгээний оновчтой, шинэ арга нутагшуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Хоёр хавтаст хавхлагын дан болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийг засах, солих нээлттэй мэс засал эмчилгээний өмнөх, дараах үеийн зүрхний хэм алдагдалын төрөл тархалтыг тогтоож түүнийг засах зарим аргын хэрэгцээг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгааны ажлаа 2015-2016 оны хооронд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Зүрх судасны мэс заслын тасагт олдмол шалтгаант гол судасны хавхлага болон хоёр хавтаст хавхлагын гажиг оношуудаар цусны зохиомол эргэлтийн нөхцөлд мэс засал хийлгэсэн, 12 эрэгтэй, 18 эмэгтэй нийт 30 үйлчлүүлэгчдйин өвчний түүх болон хагалгааны дараах хожуу үеийн зүрхний цахилгаан бичлэгийг ашиглан “Когорт-Ретроспектив” судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдагсдаас гол судасны хавхлагын нарийсал болон митрал хавхлагийн нарийсал оношоор 26.7% (8), гол судасны хавхлагын дутагдал болон митрал хавхлагын нарийсал оношоор 40 (12), дан митрал хавхлага солих мэс засал, 33.3% (10) буюу дээрх хоёр хавхлагын дутагдал оношоор мэс засал хийлгэсэн байв. Дүгнэлт: Хоёр хавтаст хавхлага дангаараа болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийг хиймэл хавхлагуудаар солих зүрхний нээлттэй мэс заслын дараа тосгуурын жирвэгнээ хэлбэрийн хэм алдагдал ихэвчлэн тохиолдож байна. Мэс засал эмчилгээний дараах зүрхний сэргэлт нь тал хувьд нь өөрөө эргэн сэргэж, үлдсэн хувь нь дифебрилатор ашиглан сэргэж байсан бөгөөд энэхүү аппарат ашиглаж зүрх сэргэж байгаа шалтгаанд хагалгааны өмнөх зүрхний эмгэгийн байдал болон хоёр хавлагыг зэрэг солих, хагалгааны нийт үргэлжилсэн хугацаа нөлөөлж байна. Хоёр хавтаст хавхлага дангаараа болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийн мэс заслын дараа ховдлын дээрхи хэм алдагдал их давтамжтэй үргэлжилж, энэхүү зүрхний хэм алдагдлыг засах эмчилгээнд мэс заслын үед тосгуурт байрлаж буй сэрлийн голомтыг түлэх (Cox maze) эмчилгээ зайлшгүй шаардлагтай байна.
