АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн эрүүл мэндийн суурь ухагдахууныг үнэлэх асуумжийн Монгол орчуулгын найдвартай байдлыг үнэлсэн нь(2025-10-20) ;Б.Мөнхжаргал; ;С.ТуяаЯ.ЭнхжаргалҮндэслэл: Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролд эртнээс анхаарах нь чухал боловч 13-аас доош насныхны эрүүл мэндийн мэдлэгийг үнэлсэн судалгаа хомс, баталгаатай үнэлгээний хэрэгсэл хараахан хөгжөөгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн эрүүл мэндийн суурь ухагдахууныг үнэлэх асуумжийн Монгол орчуулгын найдвартай байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг 2025 оны 05-06-дугаар сард Нийслэлийн ХанУул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит ЕБС-ийн 8-11 насны 352 сурагчдаас хүн ам зүйн 12, хүүхдийн эрүүл мэндийн мэдлэг үнэлэх HLS-Child-Q15-ын 15 асуулт бүхий асуумж, нийт 27 асуумжаар судалгааг авав.Судалгааны өгөгдөлд SPSS-21.0 программ ашиглан дүн шинжилгээ хийж, p˂0.05 бол статистик ач холбогдолтой гэж үзлээ. Үр дүн: Судалгаанд нийт 352 сурагчид хамрагдсан. Судалгаанд оролцогчдыг хүйсээр нь авч үзвэл дийлэнх нь нь буюу 57.1% (n=201) нь охидууд, 42.3% (n=149) нь хөвгүүд байсан. Кронбах альфа (α=0.82) хангалттай найдвартай байдал харууллаа. Дүгнэлт: Энэхүү судалгаагаар HLSChild-Q15 асуумжийн Монгол хувилбар нь найдвартай байдал болон бүтцийн хүчин төгөлдөр байдлыг хангаж байгаа болохыг тогтоож, Монголын хүүхдийн эрүүл мэндийн мэдлэгийн суурь ухандахууныг үнэлэхэд тохиромжтой хэрэгсэл болохыг харууллаа.
