АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдаж буй эмэгтэйчүүдэд агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвслийг илрүүлсэн дүн(2024-11-07) ;Б.Сугар ;М.УндрамЧ.БаттогтохҮндэслэл: Агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвсэл нь Эмэгтэйчүүдийн арьсны эсвэл хоол боловсруулах замын комменсиал бичил биетнээр үрэвсэлт өвчин үүсгэгэгддэг ба эндоген шалтгаант нянгийн гаралтай үтрээний AV шалгуур үрэвслээс эрс ялгаатай ойлголт юм. Агаартан бичил биетний шалтгаант Үтрээний бичил үтрээний үрэвсэл (AВ)-ийн тухай ойлголтыг Дондерс нар 2002 онд анх орчин тодорхойлж оношилгооны шалгуурыг боловсруулсан ба энэ талаарх Бактерийн вагиноз судалгаа шинжилгээний ажил эрдэмтдийн анхаарлыг татах болсон. Дисбиоз үүсэх хамгийн түгээмэл шалтгаанд тооцогддог нянгийн гаралтай үтрээний үрэвслийн хувьд, энэхүү ойлголтыг эрдэмтэд 100 гаруй жилийн өмнөөс судалж, Ньюжентийн шалгуурыг боловсруулан эмнэлзүйд өргөнөөр хэрэглэх болсон. Уг шалгуураар эрүүл буюу хэвийн, эмгэг буюу нянгийн гаралтай үтрээний үрэвслийн оношийг тодорхойлох боловч завсрын буюу “Intermediate” үнэлгээнд хамаарах бүлэг нь нянгийн гаралтай үтрээний үрэвсэлд шилждэг эсэх талаар тодорхой дүгнэлт гараагүй хэвээр байна. Одоогоор Монгол улсад агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвслийн талаарх судалгаа шинжилгээний ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Өрхийн эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчүүдэд AВ шалгуурын оноог тодорхойлж, агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвслийг илрүүлэх. Арга, аргачлал: Судалгаанд 2024 оны 06-аас 09 сард Улаанбаатар хотын зарим өрхийн эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 30-60 насны 100 эмэгтэйг хамруулсан ба уг судалгаанд хамруулахын өмнө таниулсан зөвшөөрлийн хуудсыг танилцуулж, бичгээр зөвшөөрөл авсан. Судалгааны хүрээнд оролцогсдоос асуумж судалгаа авч, үтрээний шүүрэл цуглуулж, GMD анализотораар AВ шалгуурын оноог тооцоолон агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвслийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогсдын 27% (n=27)-д агаартан бичил биетний шалтаант үтрээний үрэвсэл илэрсэн ба тэдний 74% (n=20) нь хөнгөн, 18.5% (n=5) нь дунд, 7.4% (n=2) нь хүнд зэргийн үрэвсэлтэй байв. Мөн судалгаагаар мөөгний шалтгаант үтрээний үрэвсэл 5 эмэгтэйд, нянгийн гаралтай үтрээний үрэвсэл 2 эмэгтэйд тодорхойлогдсон үр дүн гарлаа. Дүгнэлт: Бидний судалгаагаар агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвсэл судалгаанд оролцсон 10 эмэгтэй тутмын 3-т тохиолдож байгаа үр дүн гарсан ба 45-аас доош настай эмэгтэйчүүдтэй харьцуулахад 45-аас дээш настай эмэгтэйчүүдэд хүнд зэргийн үтрээний үрэвсэл зонхилох хандлагатай байна. Тиймээс агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвслийн шалгуурыг эмнэлзүйд нэвтрүүлэн хэрэглэх нь эмнэлзүйн ач холбогдолтой байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бэлгийн замаар дамжих хавсарсан халдварыг судалсан дүн(2022-04-28) ;О.Мөнхзаяа ;С.Цогтсайхан ;Д.Нармандах ;М.ХишигжаргалА.ГүрбадамБЗДХ-ын тархалтын хөдлөл зүйд хүн амын соёл, боловсролын байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин ихээхэн нөлөөлдөг. Манай улсад бэлгийн замаар дамжих халдварын тархалт жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд БЗДХ-ын эмнэл зүйн шинж тэмдэггүй хэлбэр ихэсч байгаа нь санамсаргүй халдвар тараах, эрт оношлогдохгүй, дутуу эмчилгээ хийлгэх, бусад бэлгийн замын халдвартай хавсрах эрсдэлийг дагуулж байна. Судалгаанд хамрагдсан нийт 3082 үйлчлүүлэгчдийн 29.1% (897/3082)-д БЗДХ (CI 27.5-30.7, p<0.005) илрэв. Нийт халдварын 27.8%-ийг N.gonorrhoeae, 11.26%-ийг T.vaginalis, 23.08%-ийг мөөгөнцөр, эмэгтэйчүүдийн 27.9%-ийг бактерийн шалтгаант үтрээний үрэвсэл (БШҮҮ), 11.03%ийг микоплазм, уреаплазмын халдвар эзэлж байв. БЗДХ-ын нас болон хүйсний хамаарлыг авч үзвэл N. gonorrhoeae-ийн халдвар 17-24 насны эрэгтэйчүүдэд хамгийн өндөр байсан бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд T.vaginalis-ийн халдвар, мөөгөнцөр болон шээс бэлгийн замын микоплазм, уреаплзамын халдвар их байв. Бид бэлгийн замаар дамжих хавсарсан халдварыг судалж үзэхэд 2-3 халдварын хавсарсан тохиолдол олон байсан бол 4 халдвар хавсрах нь харьцангуй бага байлаа. Дээрх үр дүнгээс үзэхэд БЗДХ-тай үйлчлүүлэгчдийн ихэнхи нь бусад бэлгийн замаар дамжих халдварын аль нэгтэй хавсрах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
