АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсын эрүүл мэндийн ажилтнуудын дунд хепатитийн В вирусийн эсрэг дархлаажилтыг судалсан дүн(2024-01-21) ;Н.Наранзул; ;Б.Бурмаажав ;Г.СарангуаҮндэслэл: Эрүүл мэндийн ажилтнууд (ЭМА) нь ажил мэргэжлээс шалтгаалан вируст хепатитийн халдварт өртөх эрсдэлтэй. Судалгаагаар ЭМА-уудын дунд HBsAg(+) 0.1-8.1%, anti-HBc(+) 6.2-73.4%, antiHCV(+) 0.1%-9.7% тус тус тохиолдож байгаа бөгөөд судалгааны оролцогчдын нас, тухайн улс орны ХВВ-ийн тархалт, ЭМА-уудад чиглэсэн сэргийлэлтийн стратеги зэргээс хамааран ялгаатайг тогтоосон. Эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас сэргийлэхэд хепатитийн В вирус (ХВВ)-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулах, ХВВ-ийн эсрэг биеийн түвшинг тогтоосноор вакцины дархлаа тогтоц буюу хамгаалах чадамж, нэмэлт тунг хийх эсэхийг тодорхойлох ач холбогдолтой. Зорилго: Эрүүл мэндийн ажилтнуудын дунд хепатитийн В, Дельта вирусийн халдварын тархалт, хепатитийн В вирусийн эсрэг дархлаа тогтоцыг судлан тогтоох. Арга, аргачлал: Аналитик судалгааны агшингийн загвараар, олон үет шаталсан түүврээр Улаанбаатар хот болон 5 аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагаас 1135 эрүүл мэндийн ажилтныг хамруулсан. Судалгаанд оролцогчдоос асуумж судалгаа болон цусны сорьцонд HBsAg, anti-HDV, anti-HBc, anti-HBs үзүүлэлтийг фермент холбоот эсрэг биеийн урвал (ФХЭБУ)-ын аргаар шинжилж, үр дүнг SPSS-23 программ ашиглан боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 4.7% (53/1135)-д нь HBsAg эерэг, 7.8% (88/1135) нь халдваргүй, дархлаагүй, 53.8% (611/1135) нь халдварын дараах дархлаатай, 33.7% (382/1135) нь вакцины дараах дархлаатай байна. HBsAg эерэг илэрсэн оролцогчдын 22.64% (12/53)-д нь anti-HDV эерэг тодорхойлогдсон. Вакцины дараах дархлаатай оролцогчдын эсрэг биеийн (anti-HBs) титрийг үзэхэд 57.6% (220/382)-д нь 100-999.99 IU/ml хангалттай буюу хамгаалах чадамжтай, 32.2% нь 10-99.9IU/ml сул эерэг, 8.1% нь 0-9.9 IU/ml буюу хангалтгүй, дундаж утга 176.80 [140.26-221.70] IU/ml тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1.Судалгаанд оролцогчдын ЭМА-ын дунд ХВВ 4.7% тархалттай, ХВВ-тай оролцогчдын 22.64% хепатитийн дельта вирүс хавсарсан халдвартай. 2. ХВВ-ийн эсрэг халдварын дараах дархлаа тогтсон эрүүл мэндийн ажилтнуудын эзлэх хувь нас, ажилласан жил нэмэгдэх тутам нэмэгдэж байсан бол вакцины дараах дархлаа тогтоц нас буурах тутам статистик магадлал нэмэгдэж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын 33.7% вакцины дараах дархлаатай, 59.7%-д нь anti-HBs титр >100IU/ml байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CCL4-өөр өдөөсөн элэгний үрэвслийн эмгэг загварын үеийн эс задралд Барагшин-5 тангийн үзүүлсэн нөлөөг судалсан дүн(2021-03-21) ;Ц.Бямба-Очир ;Ц.Бямбасүрэн ;Т.Халиун ;Д.СувдБ.УуганбаярЗорилго: Туршилтын амьтанд үүсгэсэн элэгний үрэвслийн эмгэг загварт Барагшин-5 тангийн үзүүлэх нөлөөг судлах. Хэрэглэгдэхүүн, арга зүй: Бид туршилт судалгааны загварыг ашиглан явуулсан бөгөөд 60 толгой Вистар үүлдрийн харх, Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн хүрээлэнгийн Уламжлалт эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Барагшин-5 танг ашигласан. Судалгааг Da-Hee Jeong нарын (2005) аргаар элэгний архаг үрэвслийн эмгэг загварыг үүсгэн, туршилтын 4, 8, 12 дахь долоо хоногуудад Барагшин-5 тангийн нөлөөг үнэлсэн. Үр дүн: Туршилтын харханд үүсгэгдсэн элэгний архаг үрэвслийн эмгэг загварын үед элэгний эс хүчтэй задралд орж байгаа илрэл нь цусны ийлдсэнд АсАТ, АлАТ ферментийн идэвх хяналтын амьтдад эмгэг загвар үүсгэсний дараах 12 дах долоо хоногт 4.17, 6.05 дахин нэмэгдсэн байгаагаас харагдаж байна. Харин Барагшин-5 тангаар эмчилсэн бүлгийн амьтдын цусны ийлдсэнд агуулагдах үзүүлэлтүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад АсАТийн хэмжээ 8, 12 дахь долоо хоногуудад 34.7%, 68.8%-иар, АлАТ-ийн идэвхжилийг 4, 8, 12 дахь долоо хоногуудад 36.5%, 34.5%, 61.3%-иар тус тус дарангуйлах нөлөөтэй болох нь харагдсан. Мөн элэгний үрэвслийн үед алдагдалд ордог цөсний зогсонгишлын хам шинжийг үнэлэсэн бөгөөд эмгэг хяналтыг эрүүл хяналтын бүлгийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад Шүлтлэг фосфатаза 4, 8, 12 дахь долоо хоногт 1.59, 3, 4.1 дахин, Нийт билирубин 4, 8, 12 дахь долоо хоногуудад 1.19, 1.7, 2 дахин тус тус ихэссэн. Харин Барагшин-5 тан хэрэглэсэн бүлгийн амьтадын үзүүлэлтийг эмчлээгүй эмгэг хяналттай харьцуулахад Шүлтлэг фосфатазагийн хэмжээ 4, 8, 12 дахь долоо хоногт 20.7%, 49.6%, 57.1%иар, Нийт билирубины хэмжээг 8, 12 дахь долоо хоногт 42.8%, 47.7%иар тус тус статистикийн үнэн магадлалтайгаар багассан байв. Дүгнэлт: Барагшин-5 тан нь туршилтын амьтанд үүсгэсэн элэгний үрэвслийн эмгэг загварын үеийн эс задрал, цөс зогсонгишилын өөрчлөлтүүдээс урвдчилан сэргийлэх, эмчлэх нөлөө үзүүлж байна.
