АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
4 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын зөрүүг судалсан үр дүн(2026-09-15) ;Б.Амарбат ;Р.Анужин ;Х.Оюунцэцэг; Я.Эрдэнэ-ОчирҮндэслэл: Ходоодны эрт үеийн хорт хавдрыг дурангаар салстын доод давхаргыг хуулах (Endoscopic submucosal dissection - ESD) эмчилгээнд орох тохиромжтой өвчтөнийг дурангийн оношлогоо, компьютер томографи ба биопсийн эдийн шинжилгээний хариунд тулгуурлан сонгодог. ESD эмчилгээний дараах ойрын үр дүнг хуулагдсан сорьцны эмгэг судлалын шинжилгээнд тулгуурлан гаргадаг. ESD эмчилгээ хийхийн өмнөх болон дараах эмнэлзүй-эмгэг судлалын үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулсан, тэдгээрийн зөрүүг харуулсан судалгаа манай улсад ховор байгаа нь энэхүү судалгааны үндэслэл бололоо. Зорилго: Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын зөрүү байгаа эсэхийг тогтоох. Арга, аргачлал: 2020–2025 оны хооронд Хавдар судлалын үндэсний төвд ходоодны эрт үеийн хорт хавдрын улмаас ESD эмчилгээ хийлгэсэн 335 үүсгэвэрийг ретроспектив аргаар тодорхойлж дурангийн оношлогоо, биопсийн эдийн шинжилгээ, мэс ажилбарын дараах эмгэг судлалын хариуг шинжилж, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлов. Ингэхдээ хавдрын диаметр, гистологийн хэлбэр (өндөр зэргийн дисплази, ялгаралтай ба ялгаралгүй өмөн), хавдар шархтай эсэх зэрэг үзүүлэлтийг тус тус хамруулав. Үр дүн: Нийт 335 үүсгэвэрээс эмчилгээний өмнөх гурван үзүүлэлтийн аль нэг нь 175 үүсгэвэрт (52.2%) зөрүүтэй байв. Дурангийн оношлогоонд ходоодны эрт үеийн хорт хавдрын 249 тохиолдлыг шархгүй гэж үзсэн 51 тохиолдол (20.5%) хавдар хуулагдсаны дараах эмгэг судлалын шинжилгээнд шархтай байв. Харин ходоодны эрт үеийн хорт хавдрын 28 тохиолдол шархтай гэж хэтрүүлэн үнэлэгдсэн (p<0.05). Шархтай хавдрыг дутуу үнэлэх магадлал нь ходоодны их биеийн дээд, дунд хэсэгт байрласан (OR 2.17, 95% CI 1.22–3.99), ≥20 мм хэмжээтэй үүсгэврийн үед (OR 1.68, 95% CI 1.00–2.84) өндөр байв. Дурангийн биопсийн эдийн шинжилгээнд өндөр зэргийн дисплази гэж оношлогдсон 110 үүсгэврийн 36 буюу 32.7% нь ESD эмчилгээний дараах эмгэг судлалын шинжилгээний хариунд булчирхайн өмөн гэж оношлогдсон. 35 үүсгэвэр ялгаралтай өмөн байсан бол нэг тохиолдолд ялгарал муутай булчирхайн өмөн илэрсэн. ESD эмчилгээний дараах ялгарал муутай булчирхайн өмөн гэж хариу гарсан 18 үүсгэврийн зургааг (33.3%) эмчилгээний өмнө ялгарал сайтай булчирхайн өмөн гэж биопсийн эдийн шинжилгээнд оношлогдсон. Салстын доод давхарга ба тунгалгийн судасны нэвчилтийг үүсгэх хүчин зүйл нь хавдрын хэмжээ ≥20 мм (OR 3.58 ба 3.15) ба ялгаралгүй булчирхайн өмөнгийн үед (OR 4.47 ба 7.56) тус тус статистикийн хувьд P<0.01 байна. Дүгнэлт: Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах ESD эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын шинжилгээний хооронд мэдэгдэхүйц ялгаатай зөрүү байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалтын өвчтний түүхийг оношилгоо, эмчилгээний удирдамжтай харьцуулсан үр дүн (Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлгийн жишээ дээр)(2024-01-28) ;Zhang Shi Ying ;А.АнуЧ.ЧимэдрагчааҮндэслэл: Уламжлалтын чиглэлээр улсын хэмжээний төрөлжсөн Уламжлалт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж буй Уламжлалт анагаах ухаан, анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эмнэлэгт суурилж оношилгоо эмчилгээний Оношилгоо удирдамжийн мөрдөлтөд судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Эмчилгээ УАУТ-ийн Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн оношийн нэр төрөл, Удирдамж удирдамжийн хэрэгжилтийн байдлыг судлан тодруулах. Арга, аргачлал: Судалгааг бичиг баримтад тулгуурласан ретроспектив судалгааны загварыг ашигласан. УАУТХЭ-т 2016-2018 онд хэвтэн эмчлүүлэгчийн 300 өвчтний түүхийг санамсаргүй түүвэрлэн онош, эмчилгээг уламжлалтын оношилгоо эмчилгээний удирдамжтай харьцуулан судласан. Үр дүн: Өвчний түүхэнд илэрсэн үндсэн зургаан өвчний онош 30.0% (95% Cl: 24.9-35.0), цул савын өвчний онош 30.8% (95% Cl: 29.1-32.4), бусад өвчний онош 36.5% (95% Cl: 30.6-42.3)-ийг эзэлж байгаа юм. УАУТХЭ-т хэвтэн эмчлүүлэгчийн нийт 32 зүйл өвчний 15 бүлэг онош байгаа бөгөөд нийт эмчлүүлэгсдийн цагаан судасны өвчин 82 (28.18%) -ы онош хамгийн их тохиолдож байна. Дүгнэлт: Цагаан судасны эмгэгт Сампилноров, Зачун-13, Шингүн-5 эмүүдийг эмийн эмчилгээнд голлон хэрэглэснийг илрүүлэв. Оношилгоо эмчилгээний удирдамжтай харьцуулан үзэхэд шаардлагатай эмийг 81.2% хүртэл сонгосныг тогтоов. Бариа, зүү, соруул засал эмчилгээг цагаан судасны эмгэгт өндөр хувьтай сонгосон бөгөөд оношилгоо эмчилгээний удирдамжтай харьцуулан үзэхэд 100%-ийн гүйцэтгэлтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Жирэмсний чихрийн шижингийн тархалтыг Хангайн бүсэд судалсан нь(2023-05-18) ;М.Номин-Эрдэнэ; ;Ж.ЭнхцэцэгҮндэслэл: Жирэмсний чихрийн шижин нь жирэмсэн үед хамгийн түгээмэл тохиолддог, эх болон урагт хүндрэл үүсгэдэг бодисын солилцооны эмгэг юм. Дэлхий даяар жил бүр нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 7 хувь буюу ойролцоогоор 200 000 эхэд жирэмсний чихрийн шижин оношлогддог төдийгүй тархалт нь улс орнуудад 1-14 хувьтай байна. Зорилго: Хангайн бүс нутагт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдэд Жирэмсний чихрийн шижингийн тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг нэг агшингийн загвараар, 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарын хооронд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн төвд жирэмсний хяналтанд хянагдаж байсан 148 жирэмсэн эмэгтэйг хамруулав. Судалгаанд оролцогчдоос тусгайлан боловсруулсан асуумж авч, бие махбодын хэмжилт (жин, өндөр, артерын даралт зэрэг) жирэмсний чихрийн шижингийн (ЖЧШ) эрсдэлийг үнэлж, глюкозын ачаалалтай сорилыг (ГАС) 1 шатлалтай аргаар (75 гр хуурай глюкоз хэрэглэн) хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 29.74±5.37 жил (19-44 нас) ба 30-34 насныхан дийлэнх байв. Жирэмсний чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэхэд: 43.9 хувь (n=65) нь бага, 30.4 хувь (n=45) нь дунд, 25.7 хувь (n=38) нь өндөр эрсдэлтэй байлаа. ГАС-д 91.2 хувь (n=135) нь эрүүл, 8.8 хувь (n=13)-д ЖЧШ оношлогдсон. Чихрийн шижин өвчний удмын өгүүлэмжтэй байх нь жирэмсний чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйл болж байна (p=0.007). Жирэмслэхийн өмнөх БЖИ-ийн дундаж эрүүл бүлэгт 23.79±4.06 кг/м2, ЖЧШ-тэй бүлэгт 26.30±5.25 кг/м2 байв (p=0.041). Дүгнэлт: 11 жирэмсэн эмэгтэй тутмын 1-д жирэмсний чихрийн шижин илэрч байна. Жирэмслэхийн өмнөх биеийн жингийн индекс их байх нь жирэмсний чихрийн шижингээр өвдөхөд нөлөөлдөг нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The 2025 WAO Guidelines for the classification, diagnosis, and treatment of hereditary angioedema, with consideration of worldwide disparities(Elsevier BV, 2026-05) ;Vázquez, Daniel O ;Giavina-Bianchi, Pedro ;Josviack, Darío ;Kaplan, Allen PMartinez, Pablo A SThe 2025 World Allergy Organization (WAO) Guidelines for the Classification, Diagnosis, and Treatment of Hereditary Angioedema (HAE) with Consideration of Worldwide Disparities provide a comprehensive, evidence-informed, and globally applicable framework for the care of this rare and potentially life-threatening disorder. HAE is a genetic disease characterized by recurrent episodes of subcutaneous and submucosal swelling, most commonly mediated by bradykinin, and is associated with substantial morbidity, impaired quality of life, and a lifelong risk of fatal laryngeal edema. The Guidelines were developed by an international panel of 40 experts from 22 countries, with representation from all world regions, reflecting the commitment of WAO to geographic diversity, inclusiveness, and global relevance. The development process for these guidelines followed a structured and transparent methodology that integrated systematic literature review, appraisal of real-world evidence, and application of the Grading of Recommendations, Assessment, Development and Evaluation (GRADE) framework adapted for rare diseases, complemented by a formal Delphi consensus process. This approach was specifically designed to address the limitations of conventional evidence hierarchies in rare disorders, while ensuring clinical applicability across heterogeneous healthcare systems and resource settings. A central element of the guidelines is an updated classification of HAE based on underlying pathophysiology and disease endotypes. The traditional distinction between HAE types 1 and 2 is unified under the term HAE with C1 inhibitor deficiency (HAE-C1-INH), reflecting shared biological mechanisms and management principles. The guidelines also recognize an expanding spectrum of HAE with normal C1 inhibitor (HAE-nC1-INH), including forms associated with pathogenic variants in F12, PLG, ANGPT1, KNG1, MYOF, HS3ST6, CPN1, and DAB2IP, as well as cases with currently unidentified genetic causes. The diagnostic strategy emphasizes early clinical recognition based on characteristic features, including recurrent angioedema without urticaria, abdominal or laryngeal involvement, early symptom onset, and family history. A simplified diagnostic algorithm is proposed, prioritizing the C1 inhibitor functional assay as the preferred initial test when performed in a reliable specialized laboratory. Alternative diagnostic pathways are outlined for settings with limited access to specialized testing, including pragmatic combinations of biochemical assays and selective use of genetic testing, particularly relevant for HAE-nC1-INH and family screening. Management recommendations address on-demand treatment of acute attacks, short-term prophylaxis, and individualized long-term prophylaxis. Universal access to on-demand therapy is emphasized for all patients with confirmed HAE, including those who are asymptomatic, given the unpredictable nature of attacks and lifelong risk. Long-term prophylaxis is addressed within a treat-to-target framework aimed at achieving complete disease control and sustained improvement in health-related quality of life, with regular reassessment and shared decision-making. Empowering patients and caregivers through structured education, access to appropriate medications, and integration with specialized referral centers is associated with earlier treatment, reduced healthcare utilization, and improved equity of care and reduced avoidable morbidity and mortality worldwide. The 2025 WAO Guidelines for Hereditary Angioedema establish an evidence-informed, patient-centered, and forward-looking framework for the classification, diagnosis, and management of HAE. By integrating advances in pathophysiology, diagnostics, and therapeutics with global expert consensus and real-world considerations, the guidelines aim to support consistent, equitable, and high-quality care for patients with HAE across regions and healthcare systems.Scopus© Citations 17
