АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
6 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины анхдагч хавдрын үед ийлдсийн VEGF-ийн агууламжийг тодорхойлсон дүн(2024-05-13); ;Ш.Орхонтуул ;С.Энхтуяа; Үндэслэл: Тархины анхдагч хавдрын үеийн өвөрмөц хавдрын маркер ФХЭБУ хомс тул батлах шинжилгээг СРТ (Соронзон резонанст томографи), КT Ийлдэс (Компьютерт томографи) багажийн шинжилгээний тусламжтай хийх ба Глиобластома цаашид мэс заслын үед эдийн биопси авч шинжилдэг. Эдийн биопси Глиома авах нь тархины анхдагч хавдрын оношилгооны стандарт арга ч зарим хавдар мэс заслаар хүрч очих боломжгүй хэсэгт байрладаг. Тархины анхдагч хавдрын үед шинэ судас үүсэх үйл явцад VEGF (судасны эндотелийн өсөлтийн хүчин зүйл) чухал үүрэгтэй. Судлаач Раду А (2013) нар глиобластомын оноштой нийт 50 хүнийг хамруулсан судалгаандаа VEGF-ийн мРНХ-ийн илрэл нь үхжил ихтэй хэсгийн хавдрын эсэд илүү өндөр байгааг онцолсон байна. Харин манай улсад энэ талаар хийсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: Тархины анхдагч хавдартай эмчлүүлэгчдийн ийлдэс дэх VEGF-ийн агууламжийг тодорхойлж тархины анхдагч хавдрыг илрүүлэх нэмэлт маркер болгон ашиглах боломжийг судлах. Арга, аргачлал: Судалгааны ажлын ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурал (№2024/3-03)-аар хэлэлцүүлж авав. Судалгаанд ШУГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасагт хандсан тархины анхдагч хавдраар оношлогдсон болон харьцангуй эрүүл нийт 84 хүн хамрагдсан. Ийлдсийн VEGF-ийн агууламжийг фермент холбоот эсрэгбиеийн урвалын аргаар тодорхойлов. Үр дүн: Судалгаанд тархины анхдагч хавдартай 57 (67.9%), эрүүл 27 (32.1%) хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 48.57±12.75 жил, хүйсийн харьцаа 47 (56%) нь эмэгтэй, 37 (44%) нь эрэгтэй байв. Ийлдсийн VEGF-ийн агууламж тархины анхдагч хавдартай хүмүүст 30.69-242.60 (голч 41.90) пг/мл, харьцангуй эрүүл хүмүүст 25.74-103.64 (голч 35.03) пг/мл байв. Үр дүнг Манн-Витней Ю Тестээр үнэлэхэд ийлдсийн VEGF-ийн агууламж харьцангуй эрүүл оролцогчидтой харьцуулахад тархины анхдагч хавдартай хүмүүст статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.01) ихэссэн байв. Ийлдсийн VEGF-ийн агууламжийг тархины анхдагч хавдрын зэрэглэлтэй харьцуулан судлахад 4 дүгээр зэрэглэлийн тархины анхдагч хавдрын үед хамгийн өндөр буюу 147.76 (69.28, 237.80) пг/мл тодорхойлогдлоо (p<0.012). Ийлдсийн VEGF-ийн агууламж ба тархины анхдагч хавдрын зэрэглэл хооронд хамаарал бий эсэхийг регрессийн шинжилгээ (R=0.034 p>0.192)-ээр тодруулахад статистик ач холбоглол бүхий хамаарал байсангүй (Спирмены корреляци R=0.122 p>0.3). Ийлдсийн VEGF-ийн агууламжийг тархины анхдагч хавдрын оношийн ангилалтай харьцуулан судлахад глиобластомын үед хамгийн өндөр буюу 147.76 (69.28, 237.80) пг/мл тодорхойлогдлоо (p<0.026). ROC шинжилгээгээр ийлдсийн VEGF-ийн өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлоход өвөрмөц чанар 59.3%, мэдрэг чанар нь 77.2% байлаа. Дүгнэлт: Тархины анхдагч хавдрын үед ийлдсийн VEGF-ийн агууламжийг тодорхойлох нь оношилгооны ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний эст өмөнгийн оношилгоонд ийлдсийн глипикан-3 биомаркерийг ашиглах нь(2024-04-13) ;Б.Батчимэг ;Б.Мөнхцэцэг ;Т.Одончимэг ;Н.Ням-ЭрдэнэЭ.ЕсүхэйҮндэслэл: Монгол улсад 2022 онд хавдрын 6,885 шинэ тохиолдол оношлогдсоноос элэгний эст өмөн 2,286 (33.2%) бүртгэгдэж, хавдрын I, II шатанд оношлогдож буй хувь бага (27.8%), дийлэнх нь хожуу шатандаа оношлогдож буйтай холбоотой элэгний хавдрын шалтгаант нас баралт өндөр байх нөхцөл болж байна. Олон улсад элэгний хавдрын оношилгоонд Глипикан-3 (GPC3)-ийг биомаркер болгон ашиглах нь үр дүнтэй байгааг тогтоогоод байна.Тиймээс бид энэхүү биомаркерийг ийлдсэнд илрүүлэн элэгний эст өмөнгийн оношилгоонд ашиглах боломжийг судлахыг зорилоо. Зорилго: Элэгний эст өмөнгийн оношилгоонд ийлдсийн GPC3 биомаркерийг хэрэглэх боломжийг судлах. Арга, аргачлал: Бид судалгааг АШУҮИС, АУХ, БАХ, ХСҮТ, ШУГТЭ, ЭОТ-ийг тус тус түшиглэн гүйцэтгэсэн ба нийт 270 оролцогчийн ийлдсэнд фермент холбоот эсрэгбиеийн урвалын шинжилгээ хийж, sGPC3 биомаркерийг шинжлэн үр дүнг үнэлэв. Үр дүн: Ийлдсийн sGPC3 уургийн хэмжээ элэгний эст өмөнтэй бүлэгт 327.25±98.22 pg/ml, элэгний хавдрын урьдал эмгэгтэй бүлэгт 253.21±29.53 pg/ml, эрүүл хяналтын бүлэгт 245.31±23.38 pg/ml тус тус байсан бөгөөд бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Ийлдсийн sGPC3 уургийн хэмжээг хүлээн авагчийн үйлдлийн шинж чанарын муруйгаар тодорхойлж, босго утгыг 270 pg/ml байхаар тооцсон тохиолдолд муруйн доор талбайн утга (AUC) 0.892 (0.8510.933), мэдрэг чанар 83.3%, өвөрмөц чанар 84.4% тодорхойлогдов. HCV-ийн халдвар ба элэгний хатуурал нь sGPC3 уургийн босго утгын хэмжээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.034, p=0.007) байсан. Дүгнэлт: sGPC3 биомаркер өвөрмөц, мэдрэг чанар өндөртэйн зэрэгцээ бусад биомаркеруудтай хоршуулан элэгний эст өмөнг эрт илрүүлэх боломжтой байна. Үндэслэл: Дэлхий нийтэд хорт хавдрын тохиолдол болон нас баралтын түвшин буурч байгаа боловч элэгний эст өмөнгийн тохиолдол болон нас - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хачигт энцефалит өвчний тархвар зүйн судалгаа(2023-05-22) ;Г.Дашдаваа ;Н.Наранбат ;Ө.Баярсайхан; А.ГүрбадамҮндэслэл: Хачигт энцефалит нь Flaviviridae овог, Flavivirus -ийн төрөлд хамрагдах RNA агуулсан вирүсээр үүсгэгдэн иксодын төрлийн хачгаар дамжин халдварлаж, төв болон захын мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээн эмнэл зүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм. Зорилго: Шинжлүүлэгчдийн ийлдсэнд энцефалитийн эсрэгбие илрүүлэх, хачигт халдварлалтанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэж, 2016-2022 онуудад нийт 993 оролцогчдыг хамруулж, судалгааны мэдээ материалыг лаборатори шинжилгээ, асуумжийн аргаар цуглуулсан. Шинжлүүлэгчдийн захын венийн судаснаас 5 мл цус авч, ийлдсэнд EUROIMMUN Medizinische Labordiagnostika AG компаны “TBEV IgM, IgG ELISA Antibody” цомгыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглан эсрэгбие илрүүлэх шинжилгээг ийлдэс судлалын аргаар хийж, статистик боловсруулалтыг хийхдээ R программыг ашиглав. Үр дүн: Энэхүү судалгаанд 20162020 онуудад 0-75 насны нийт 993 шинжлүүлэгчдийг хамруулснаас энцефалитийн болзошгүй TBEV IgM 8.1% (80/993) болон батлагдсан тохиолдол 20.2% (201/993) илрэв. Ийлдсийн IgG-д суурилсан логистик регрессийн дүнгээр хачигт энцефалитийн халдварт өртөх эрсдэл эрэгтэйчүүдэд 68%, [OR: 2.25, 95% CI: 1.63–3.13]) эмэгтэйчүүдээс их буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (Р <0.001). Хачигт энцефалитийн халдварт өртөх эрсдэл ажилгүй хүмүүс (35.0%, [OR: 0.51, 95% CI: 0.31-0.84]) ажил эрхэлж буй хүмүүсээс харьцангуй өндөр (Р <0.001) байв. Хачигт энцефалитийн халдвар Улаанбаатар хот болон 16 аймагт тархснаас Сэлэнгэ аймаг 40% (OR: 5.07, 95% CI: 1.73–21.7), Улаанбаатар хотод (28%, [OR: 1.5795% CI: 0.51–6.89]) хамгийн өндөр, Баян-Өлгий (0.5%, [OR: 1.33, 95% CI: 0.06–12.4]), Дорнод аймагт (0.5%, [OR: 0.72 95% CI: 0.03–6.24]) хамгийн бага тархалттай байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон нийт үйлчлүүлэгчдийн ийлдсэнд энцефалитийн болзошгүй (IgM) 8.1%, батлагдсан тохиолдол (IgG) 20.2% илэрч, энцефалитийн халдварт хүйс, нас, мэргэжил, оршин суугаа газар нутаг нь эрсдэлт хүчин зүйл болдог байна. Хачигт энцефалитийн халдварын тархалт Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод хамгийн өндөр харин БаянӨлгий, Дорнод аймагт хамгийн бага бүртгэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний популяцид орчих риккетсийг ийлдэс судлалын аргаар судалсан нь(2023-05-22) ;Г.Дашдаваа ;Н.Наранбат ;Ө.Баярсайхан; А.ГүрбадамҮндэслэл: Риккетси нь грамм сөрөг, эсийн дотор шимэгчлэн амьдарч хачгаар дамжих хачигт риккетсиоз буюу байгалийн голомтот халдварт өвчинг үүсгэдэг. Эмнэл зүйн шинж тэмдэг нь өндөр халуурах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх, толгой өвдөх зэрэг үндсэн шинж тэмдгээр илэрдэг. Зорилго: Шинжлүүлэгчдийн ийлдсэнд риккетсийн эсрэгбие илрүүлэх, хачигт халдварлалтанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Хачигт хазуулсан шинжлүүлэгчдийн тохойн хонхорын судаснаас 5 мл цус авч, ийлдсэнд FULLER laboratories компаны “Spotted Fever Rickettsia EIA IgG, IgM Antibody” цомог ашиглан эсрэгбие илрүүлэхдээ үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийж гүйцэтгэлээ. Хачигт риккетсиозын эрсдэлт хүчин зүйлсийг логистик регрессийн шинжилгээ, статистик боловсруулалтыг хийхдээ R программыг ашиглав. Үр дүн: Ийлдэс судлалын шинжилгээгээр Rickettsia IgM 14.5% (685/4724), Rickettsia IgG 21.8% (1032/4724) тус тус илэрсэн. Ийлдсийн IgG-д суурилсан логистик регрессийн дүнгээр хачигт риккетсийн халдварын тархалт эмэгтэйчүүдэд 29.2% (95% CI: 27.4–31.2%), эрэгтэйчүүдэд 25.8% (95% CI: 23.6–28.1%, [OR: 1.13, 95% CI: 0.98-1.31]) тус тус эзэлж байна. Риккетси өвчний тархалт 5-9 насанд 31.9% (95% CI: 29.0–34.9; P <0.001), 10-14 насанд 33.0% (95% CI: 28.1–38.2; P <0.022), 25–29 насанд 35.1% % (95 CI: 28.1–42.6; P <0.006) илэрсэн нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Риккетси IgG эсрэгбие эерэг тохиолдол нь Улаанбаатар, Завхан аймгуудад тус тус 28.6%, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь аймгуудад тус тус 14.3 хувь тодорхойлогджээ. Дүгнэлт: Риккетсийн халдварт нас, мэргэжил, оршин суугаа газар нутаг нь эрсдэлт хүчин зүйл болдог байна. Монгол орны 21 аймагт риккетси тархснаас БаянӨлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул аймгуудад оршин сууж буй хүмүүс халдварт өртөх магадлал 3-5 дахин их байна өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Боррелиозын тархвар зүйн судалгаа(2023-05-22) ;Г.Дашдаваа ;Н.Наранбат ;Ө.Баярсайхан; А.ГүрбадамҮндэслэл: Боррелиозын халдвар дэлхий дахинд хамгийн түгээмэл тархсан хачигт халдваруудын нэг юм. Боррели нь хачгаар зөөвөрлөгдөн хүн, хөхтөн амьтанд халдварлаж, ихэвчлэн төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчинг үүсгэдэг. Зорилго: Шинжлүүлэгчдийн ийлдсэнд боррелийн эсрэгбие илрүүлэх, хачигт халдварлалтанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2016-2020 онд аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Нийт 4724 үйлчлүүлэгчдийг хамруулж, судалгааны мэдээ материалыг лаборатори шинжилгээ, асуумжийн аргаар цуглуулсан. “EUROIMMUN” компаны “Anti-Borrelia plus VlsE ELISA (IgG, IgM)” цомог ашиглан эсрэгбие илрүүлэх шинжилгээг ийлдэс судлалын аргаар, хачигт боррелиозын эрсдэлт хүчин зүйлсийг логистик регрессийн шинжилгээ, статистик боловсруулалтыг хийхдээ R программыг ашиглав. Үр дүн: Ийлдсийн IgG-д суурилсан логистик регрессийн дүнгээр хачигт боррелийн халдварын тархалт эмэгтэйчүүдэд 3.8% (95% CI: 3.2-4.5%), эрэгтэйчүүдэд 3.2% (95% CI: 2.2-4.8%, [OR:1.19, 95% CI: 0.86-1.67]) тус тус эзэлж байна. Хачигт боррилиозын эерэг тохиолдол тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс 3.38% (95% CI: 2.56-4.39), суралцагчдад 4.02% (95% CI: 3.14-5.07%, [OR:0.84, 95% CI: 0.58-1.22]) байгаа нь малчид 2.52% (95% CI: 1.39-4.23%), хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс 2.52% (95% CI: 1.39-4.23%) их байгаа боловч малчид (OR:1.34, 95% CI: 0.732.66) болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид (OR:1.34, 95% CI: 0.73-2.66) боррилиозын халдварт өртөх эрсдэл бусад бүлгээс харьцангуй их байна. Ийлдэс судлалын шинжилгээгээр Ховд (7.84%, 95% CI: 5.07-11.51%, [OR:0.24, 95% CI: 0.07-0.65; P< 0.011]), Завхан (13.8%, 95% CI: 10.417.8%, [OR:0.14, 95% CI: 0.04-0.35; P< 0.001]), Сэлэнгэ (5.3%, 95% CI: 3.2-8.3%, [OR:0.35, 95% CI: 0.1-0.98; P< 0.067]) аймгуудад бүртгэгдсэн эерэг тохиолдлын бусад аймгуудтай харьцуулахад статиктик ач холбогдол бүхий эерэг хамааралтай байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон нийт үйлчлүүлэгчдийн ийлдсэнд боррелийн халдварлалт 3.4% (162/4724) илэрснээс халдварт өртөх эрсдэл малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд өндөр байна. Хачигт боррелийн халдварын тархалт баруун аймгуудад зүүн аймгуудынхаас 10-15%-иар их байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн шүд цоорох өвчин болон шүлсний муцин уургийн хамаарлыг судалсан дүн(2023-02-16); ; ;Б.Өлзийсайхан; Ж.ДэлгэрцэцэгҮндэслэл: Хүүхдийн амны хөндийн эмгэгийн дотор шүд цоорох өвчин (ШЦӨ) тэргүүлж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тайлан мэдээнд дурьджээ. Шүлсний уураг нь ШЦӨ-ний эмгэг жамд цоорол үүсгэгч нянгийн өсөлтийг дарангуйлах, паалангийн эрдэсийн солилцоог зохицуулах зэрэг үүрэг гүйцэтгэдэг болохыг судлаачид тэмдэглэсэн бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд энэ чиглэлийн судалгаа судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Манай улсад хүүхдийн ШЦӨ-ний тархалтын судлагаа нилээдгүй хийгдсэн ч ШЦӨ болон муцин уургийн хамаарлыг судалсан судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон юм. Зорилго: Хүүхдийн шүд цоорох өвчин болон шүлсний муцин уургийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаандаа 12 настай 190 хүүхдийг таниулсан зөвшөөрлийн дагуу хамруулж, хүүхэд бүрийн амны хөндийн үзлэгийг ДЭМБ-ын 2013 оны зөвлөмжийг баримтлан хийсэн. Эрүүл шүдтэй, ШЦӨ-ийг бүрэн эмчлүүлсэн, 5-аас дээш шүд цоорсон гэсэн 3 бүлэгт шалгуур үзүүлэлтийн дагуу тус бүр 27, нийт 81 хүүхдийг сонгон авч, тэдний тайван үеийн шүлсний ялгарах хурд, шүлсний муцин уургийг (Sunlong Biotech Co.,LTD, Human Mucin-5B, Mucin-7, ELISA Kit, SL1210Hu, SL1211Hu) оношлуур ашиглан АШУҮИС-ийн Эмнэл зүйн эмгэг судлалын лабораторид тодорхойлж тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-23 программ ашиглан хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 12 настай 190 хүүхдийн дунд ШЦӨ-ний тархалт 88.6%, эрчим 2.79 ЦЛА/Ш байв. Судалгааны бүлэгт сонгогдсон нийт хүүхдийн тайван үеийн шүлс ялгарах хурдны дундаж 0.34±0.2 мл/ мин байсан ба судалгааны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) байлаа. Шүлсний MUC5B уургийн хэмжээ нь 0.35±0.13 нг/мл, MUC7 нь 0.42±0.07 нг/мл байсан ба судалгааны бүлэг тус бүрийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Хүүхдийн ШЦӨ нь шүлс ялгарах хурд, шүлсний MUC5B, MUC7 уургийн хэмжээтэй хамааралтай байна.
