Б.Од
Loading...
Товч нэр
Б.Од
Бүтэн нэр
Баярсайхан Од
Латин нэр
Bayarsaikhan Od
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амаар амьсгалах зуршлыг зуултын гажгийн байдалтай холбон судлах нь(2022-04-28) ;А.Мөнхтуяа ;Ж.ЦолмонҮндэслэл: Амаар амьсгалах нь хэвийн бус үйл төдийгүй ийм зуршилтай хүмүүсийн хувьд шүд, эрүү нүүрний өсөлт хөгжил нь зөөлөн эдийн буруу үйл ажиллагаатай холбоотойгоор тэнцвэртэй бус явагддагаас гадна энэ байдал удаан үргэлжилснээр нүүр урт болж, нуруу бөгтийдгийг олон улсад хийгдсэн судалгааны үр дүнгээс харж болно. Уг сэдвээр Монгол улсын хэмжээнд хийгдсэн судалгаа байхгүй нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон юм. Зорилго: Амьсгалах хэлбэрийг шүдний зуултын гажигтай холбон судлах. Арга, аргачлал: Уг судалгааг Монгол улсын газарзүйн бүсчлэлийн дагуу 4 бүсийн 8 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүргийг хамруулан хийж буй МонТаймЛайн төслийн хүрээнд 2000 хүний мэдээлэлд тулгуурлан хүн амд суурилсан, санамсаргүй түүврийн, ретроспектив судалгааны загвараар хийж, судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг боловсруулахдаа SPSS 21.0 программыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 702 хүн түүвэрлэн авсны 31.2% нь эрэгтэй, 68.8% нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна. Судалгаанд хамрагдагсдын амьсгалын хэлбэрийг заалхай зуулттай харьцуулан авч үзбэл амаар амьсгалах зуршилтай иргэдийн 13.6%, хамраар амьсгалдаг иргэдийн 4.6% нь заалхай зуулттай байна. Харин амьсгалах хэлбэрийг арааны хоршилттой харьцуулан авч үзбэл амаар амьсгалах зуршилтай иргэдийн 53.1% нь зуултын 1-р хэлбэр (C1), 37% нь зуултын 2-р хэлбэр (C2), 9.9% нь зуултын 3-р хэлбэрийн (C3) араа шүдний хоршилттой байсан бол хамраар амьсгалдаг иргэдийн 64.3% нь C1, 25.7% нь C2, 10% нь C3 ангиллын араа шүдний хоршилттой байна. Дүгнэлт: Судалгааны үр дүнд харьцуулсан судалгаа хийж хи квадрат тестээр тооцоолоход амьсгалах хэлбэр нь заалхай зуулт (р=0.001) болон арааны хоршилттой (р=0.017) хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Энглийн II ба III ангилалын зуултийн гажигтай хүмүүсийн инээмсэглэлийн зарим үзүүлэлтийг судлах нь(2022-12-26) ;Г.Хулан ;Ж.ЦолмонҮндэслэл: Инээмсэглэл бол хүний сэтгэл татам төрхний үнэ цэнийг Энглийн ангилал нэмэгдүүлдэг хамгийн чухал нүүрний илэрхийллүүдийн нэг юм. Инээмсэглэлийн үзүүлэлт Инээмсэглэлийн үзүүлэлтүүд нь нүүрний хатуу болон зөөлөн эдийн Инээмсэглэлийн нум харилцаа хамаарлыг тодорхойлох гоо зүйн үнэлгээ юм. Гажиг заслын Инээмсэглэлийн хэлбэр эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгчид нүүрний гоо зүй, ялангуяа Инээмсэглэлийн тэгш хэм инээмсэглэлийн гоо зүйн талаар илүү санаа зовдог гэж тодорхойлсон Хацрын корридор байдаг. Зуултын гажигтай хүмүүсийн инээмсэглэлийн үзүүлэлтүүдийг Тайван үед үүдэн шүдний судалсан судалгаа манай оронд цөөн байдаг бөгөөд зуултын гажигтай харагдал байдал хүмүүсийн инээмсэглэлийн зарим үзүүлэлтийг судалснаар нүүр амны гажиг засал төдийгүй бусад салбар шинжлэх ухааны оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх мөн нотолгоонд суурилсан суурь судалгаа болоход тодорхой хувь нэмэр оруулах ач холбогдолтой тул энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Энглийн II, III ангилалын зуултын гажигтай Монгол хүний инээмсэглэлийн зарим үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Мон Тайм Лайм төслийн хүрээнд хамрагдсан хүмүүсийн үзлэгийн картыг ашиглан дескриптив судалгааны аргаар дүн шинжилгээ хийсэн. Үзлэгийн картнаас хүн ам зүйн мэдээлэл, араа шүдний хоршилт, инээмсэглэлийн нум, инээмсэглэлийн хэлбэр, хацрын корридор болон тайван үеийн хоншоорын үүдэн шүдний харагдах байдал зэрэг үзүүлэлтүүдийг ашигласан. Үр дүн: Судалгаанд 20-34 насны нийт 212 хүн хамрагдсан бөгөөд Энглийн II ангилал нь 74.5%, III ангилал нь 25.5% байв. Инээмсэглэлийн үзүүлэлтүүдийг судлахад инээмсэглэлийн нумын нийцтэй байдал (75%) болон инээмсэглэлийн дундаж хэлбэр нь зуултын гажгуудын хувьд харьцангуй давамгай байдалтай тодорхойлогдлоо (49.06%). Инээмсэглэлийн тэгш хэмийн алдагдал маш бага (20.75%) тодорхойлогдлоо. Хацрын корридор харагдахгүй байдал харьцангуй их (67.92%) гарсан боловч хацрын корридор харагдах байдал нь Энглийн III ангилалын зуулттай хүмүүст (44.44%) тодорхойлогдлоо. Тайван үеийн хоншоорын үүдэн шүдний харагдахгүй байдал харьцангуй давамгай (96.70%) байдалтай тодорхойлогдлоо. Дүгнэлт: Энглийн II, III ангилалын зуултын гажгийн үед инээмсэглэлийн үзүүлэлтүүд нь харьцангуй тааламжтай инээмсэглэлийн үзүүлэлттэй адил байсан. Энглийн II ангилалын зуултын гажгийн хувьд инээмсэглэлийн маш их хэлбэр илүү тодорхойлогдсон. Энглийн III ангилалын зуултын гажгийн хувьд инээмсэглэлийн шулуун нум, инээмсэглэлийн бага хэлбэр, хацрын корридорын харагдах байдал, тайван үед хоншоорын үүдэн шүдний огт харагдахгүй байдал тодорхойлогдлоо.
