Б.Од
Loading...
Товч нэр
Б.Од
Бүтэн нэр
Баярсайхан Од
Латин нэр
Bayarsaikhan Od
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
ORCID
13 results
Now showing 1 - 10 of 13
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, An Overview of Patient Preference When Choosing a Dentist and Orthodontist(2024-05-28) ;Chi Yuo Tee ;Johnson Hsin-Chung Cheng ;Daniel De-Shing Chen ;Chi-Yang TsaiPurpose: The purpose of this study is to provide a better understanding to dentists and orthodontists about patient’s preferences when they are choosing their dentist. Method: The articles from this study were identified in PubMed, ResearchGate, and ScienceDirect databases. Based on the obtained articles, we classify patient preferences into clinical settings, dentist and orthodontic factors, administration system, and the impact of using social media networks for dental treatment marketing. The inclusion criteria for this literature review includes the articles that related to the topic, published from 2008 till 2023, written in English from PubMed, ResearchGate, and ScienceDirect. The exclusion criteria are articles published before 2008, research where there are biases in the material and method, and articles without full text available. There is a total of 109 articles in the initial review, but 22 papers were included in this literature review after reviewing. Result: There are 6 articles discussing the effect of clinical setting on patient preference, 18 articles on dentists’ factors, 11 articles on the administration system, and 5 articles on the impact of using social media networks. Among the 22 selected articles, 10 (45%) articles have specifically focused on patient preference when selecting an orthodontist. The results indicated that favourable factors for patients to choose their dentist and orthodontist include caring attitudes, recommendations, and referrals from others. The cost of the treatment will have a large impact on patients’ decision. Moreover, social media marketing will affect patients’ decisions before they seeking their dentist and orthodontist. Conclusion: A dentist's and orthodontist’s caring attitude, recommendations from others, and cost of the treatment have the highest impact on patient consideration. Moreover, every dentist and orthodontist needs to acknowledge the impact of online marketing strategies. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence of Malocclusion and Orthodontic Treatment Need in 9- to 12-Year-Old Schoolchildren in Ulaanbaatar, Mongolia(Springer Science and Business Media LLC, 2024-07-27); ; ; ; Tanaka, Eiji - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Expression and functional role of LncRNA GSEC in oral squamous cell carcinoma(Mongolian National University of Medical Sciences, 2025-12-26) ;Deleheibateer; ; ;Wu, XuZhou, XinganObjective: The current investigation seeks to elucidate the regulatory impact of the long non-coding RNA GSEC (lncRNA GSEC) on oncogenic mechanisms in oral squamous cell carcinoma. Methods: The expression dynamics of GSEC were systematically mapped across in vitro systems, including healthy oral keratinocyte controls (NHOK) and their malignant counterparts (SCC-25, SCC-9, CAL-27), utilizing standardized qRT-PCR protocols. CAL-27 (highest GSEC expression) underwent siRNA-mediated knockdown. The assessment of cellular functions such as proliferation, apoptosis regulation, mobility, and invasion was conducted utilizing validated protocols: CCK-8 for cell viability assessment, flow cytometry for apoptotic cell identification, Transwell systems for measuring invasive ability, and scratch assay for migration analysis. mRNA and protein levels of proliferation/apoptosis markers (Ki67, PCNA, BCL-2, BAX, caspase-9) were analyzed by qRT-PCR, Western blot, and immunofluorescence. Results: GSEC was significantly upregulated in OSCC cells vs. NHOK (p<0.05), peaking in CAL-27 (p<0.05 vs. SCC-9/SCC-25). Downregulation of GSEC inhibited the proliferation, migration, and invasive capabilities of OSCC cells and promoted apoptosis with statistical significance (p<0.05). A decrease in Ki67 and PCNA expression, accompanied by an increase in BAX and caspase-9 and a decrease in BCL-2 levels, was detected at the mRNA and protein levels, with all reaching statistical significance at the p<0.05 threshold. Conclusion: GSEC overexpression promotes OSCC malignancy by driving proliferation and inhibiting apoptosis. Targeting GSEC may offer diagnostic and therapeutic potential for OSCC. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ясны гаралтай шаамий ба заалхай зуултыг мини-скрью болон ортогнатик хагалгаатай хавсран эмчилсэн нь(2026-05-22) ;О.Уянга ;М.Оюунжаргал; ;Г.АнхбаярУдиртгал: Үүдэн бүлэг шүдний заалхай болон ясны гаралтай Энглийн III ангиллын зуултын гажиг нь босоо болон дагуу чиглэлийн хоншоор, эрүү ясны зөрүүнээс үүсдэг, эмнэлзүйн хүнд гажигт тооцогддог. Насанд хүрсэн өвчтөнд зөвхөн шүдний гажиг заслын эмчилгээ хангалттай үр дүнд хүрэхгүй тул ортогнатик мэс засал хавсарсан эмчилгээ шаардлагатай болдог. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: Энэхүү тохиолдолд 21 нас 9 сартай эмэгтэй өвчтөн “Эрүү шаамий” гэсэн зовуурьтай хандсан бөгөөд бодит үзлэг болон рентген шинжилгээнд үндэслэн үүдэн бүлэг шүдний заалхай, ясны гаралтай Энглийн III ангиллын зуултын гажиг оношлогдсон. Эмчилгээг гурван үе шаттайгаар төлөвлөж, мэс заслын өмнөх гажиг заслын эмчилгээгээр шүдний декомпенсаци хийсний дараа ортогнатик мэс заслыг гүйцэтгэн хоншоорыг Ле Форт I (Le Fort I) аргаар 3 мм багасган, 5 мм урагш шилжүүлж, эрүүний хоёр талаас 9 мм (Bilateral Sagittal Split Osteotomy, BSSO) тайрч арагш байрлуулсан. Мэс заслын дараах гажиг заслын эмчилгээнд мини-скрью ашиглан ясанд тулгуур үүсгэж, шүдний хөдөлгөөнийг нарийвчлалтай хянаж, резин татлагаар хоршилтыг сайжруулсан. Эмчилгээний үр дүнд нүүрний төрх, ясны харьцаа болон шүдний хоршилт сайжирч, тогтвортой үр дүнд хүрсэн. Оношилгоо: Амны гаднах үзлэгээр нүүрний хажуугийн төрх хүнхэр, нүүрний доод гуравны нэгийн өндөр ихэссэн, нүүрний голын шугам хоншоорт хэвийн, эрүүнд 1.5 мм зүүн тийш хазайсан байв. Уруулын байрлал хамар уруулын өнцөгтэй харьцуулахад дээд уруул -6 мм, доод уруул -2 мм байсан. Ооч болон уруулын өнцөг 55.5° байв. Дүгнэлт: Иймд үүдэн хэсгийн заалхай бүхий ясны гаралтай Энглийн III ангиллын зуулттай насанд хүрсэн өвчтөнд гажиг засал болон ортогнатик мэс заслын хавсарсан эмчилгээ нь гоо зүй, үйл ажиллагаа, хоршилт тогтворжилтонд өндөр үр дүнтэй арга болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ясны гаралтай III ангиллын зуултын гажгийг мэс засал ба гажиг заслын аргаар эмчилсэн эмчилгээний үр дүн(2025-01-01); ;Д.Отгонтуяа ;А.Даваасүрэн ;Б.БолормааА.Уртнасан - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, LncRNA GSEC ба амны хөндийн хавтгай хучуур эсийн өмөн хоорондын хамаарлыг судалсан нь(2025-12-05) ;Deleheibateer (Дэлхийбаатар); Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) үзүүлэлтээр амны хөндийн хорт хавдар нь толгой, хүзүүний хорт хавдрын хамгийн түгээмэл хавдрын нэг бөгөөд тохиолдлоор нийт хавдрын 16-рт орж байна. Амны хөндийн хавдрын 90 орчим хувийг хавтгай хучуур эсийн өмөн эзэлж байна. Тус хавдрыг үүсэхэд олон эрсдэлт хүчин зүйлс нөлөөлөх ба бие махбодын зарим генийн үйл ажиллагаа чухал нөлөөтэй байдаг. lncRNA GSEC нь хавдартай холбоотой эсэхийг орчин үед их сонирхон судалж байна. Зорилго: Энэхүү судалгаа нь амны хөндийн хавтгай хучуур эсийн өмөн (АХХХЭӨ)-гийн эсийн үйл ажиллагаанд lncRNA GSEC хэрхэн нөлөөлж байгааг туршилтын амьтанд судлахаар зорилго тавин ажиллалаа. Арга, аргачлал: Судалгаанд хүний амны хөндийн хорт хавдрын шугаман эс (CAL27)-ийн GSEC нь хавдрын эсийн пролиферацид хэрхэн оролцож байгааг эрүүл 5 долоо хоногтой BALB/c 15 нүцгэн хулганыг ашиглан 3 бүлэгт хувааж арьсан дор нь нэгдүгээр бүлэгт CAL27 эсийг дангаар, хоёрдугаар бүлэгт хяналтын si-NC CAL27 эсийг, гуравдугаар бүлэгт si-GSEC CAL27 бүхий эсийг тарьж биеийн жин, хавдрын эзэлхүүнийг хэмжив. Туршилтын 13 дахь хоногт хулганыг егүүтгэж, хавдрын эдийг авч, жинлэж, хавдрын эдийг гематоксилин-эозин (HE) болон иммуногистохимийн аргаар будаж эсийн пролиферацид оролцдог уургууд болох Ki67, PCNA судлав. Үр дүн: Судалгааны 3 бүлэг хулганын 13 дах хоног хүртэлх жин хооронд ялгаа байгаагүй боловч хулганыг егүүтгэсний дараа ялгаж авсан хавдрын эдийн хэмжээ болон жин нь si-GSEC CAL27 бүлэгт si-NC CAL27 болон дан CAL27 эс тарьсан бүлгийнхээс статистик ач холбогдол бүхий бага байлаа (p <0.001). Мөн түүнчлэн хавдрын эдийг гематоксилин-эозин (HE)-ээр будаж харахад si-GSEC бүлгийн эд, эсийн бүтэц бусад бүлгүүдтэй харьцуулахад харьцангуй эмх цэгцтэй, эсүүдийн ялгарал сайн, хорт хавдрын эсийн тоо цөөн, бөөмийн хуваагдлын тоо буурсан, хавдрын хувирал бага харагдаж байлаа. Хавдрын эд дэх Ki67, PCNA уургуудийг иммуногистохимийн шинжилгээгээр судлахад хорт хавдрын эдэд нэг төрлийн бус тархсан байх бөгөөд захын бүс болон эсийн ялгаралт муутай хэсгүүдэд нягтрал ихтэй, кератинжсан ба үхжилтийн бүсүүдэд бага тархсан байлаа. Харин si-GSEC бүлэгт Ki67, PCNA уургууд бусад хоёр бүлэгтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан байлаа. Дүгнэлт: АХХХЭӨ-гийн эсийн GSEC нь in vivo орчинд хавдрын эсийн пролиферацийг дэмжих үйлдэлтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зуултын гажигийг эрүүний үений эмгэгийн шинж тэмдэгтэй холбон судалсан ньҮндэслэл: Хоршихуй ба эрүүний үе хоорондын хамаарлын анхны таамаглалыг судлаач Костен нар дэвшүүлсэн бөгөөд зуултын гажгийн төрөл болох гүн зуулт нь эрүүний үений эмгэгийн шинж тэмдгүүд үүсэхэд нөлөөлж байна гэж таамагласан байна. Судлаачдын тогтоосноор эрүүний үений эмгэгийн шинж тэмдгүүд нь эмэгтэйчүүдэд илүү их тохиолддох ба эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн харьцаа 2:1-ээс 8:1 хооронд хэлбэлздэг гэж үзжээ. Эрүүний үений эмгэг нь нийт хүн амын 2538% -д тохиолддог байна. Зуултын гажгийг эрүүний үений эмгэгийн шинжтэй холбон судалсан судалгааны ажил Монгол улсад хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Зуултын гажиг ба эрүүний үений эмгэг хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар хийсэн ба АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Нүүр амны гажиг заслын тасагт хандсан нүүр амны гажиг заслын эмчилгээ шаардлагатай өвчтөнийг тохиолдлын бүлэгт харин хэвийн зуулттай, гажиг заслын эмчилгээ хийлгэж байгаагүй харьцангуй эрүүл зуулттай хүмүүсийг хяналтын бүлэгт хамруулсан. Тохиолдол ба хяналтын бүлэг тус бүрийн түүврийн хэмжээг 20 хүн байхаар тооцон 2030 насны нийт 40 хүнийг хамруулав. Нүүр амны гажиг заслын эмчилгээ шаардлагатай эсэхийг IOTN индексээр тодорхойлсон. Харьцангуй эрүүл зуултыг Андрюсын 6 түлхүүр буюу хэвийн зуултын 6 зарчимын дагуу тодорхойлов. Эрүүний үений байдлыг асуумж болон бодит үзлэг ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас шүдний зуултын гажигтай бүлэгт 24.4±3.7 жил, хяналтын бүлэгт 26.0±3.6 жил, зуултын гажигтай бүлэгт 45% (n=8) нь эрэгтэй харин хяналтын бүлэгт 40% (n=9) нь эрэгтэй байв. Шүдний зуултын гажгийг илрүүлэх үзүүлэлтүүд болох үүдэн шүдний дагуу зөрүү ихэссэн, үүдэн шүдний дагуу зөрүү багассан, үүдэн шүдний босоо зөрүү ихэссэн, амаар амьсгалдаг зэрэг үзүүлэлтүүд нь зуултын гажигтай бүлэг болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05). Логистик регрессийн шигжилгээгээр II ангилал (OR=11.66, p=0.007) ба III ангилал (OR=16.33, p=0.017)-ын хоршилт, үүдэн шүдний босоо зөрүү ихэссэн (OR=6.87, p=0.025), амаар амьсгалдаг (OR=4.22, p=0.042) зэрэг үзүүлэлтүүд нь босоо болон хөндлөн чиглэлд эрүүний үений дуугаралт үүсэхэд нөлөө үзүүлж байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд арааны I ангилалын хоршилт 50% буюу хамгийн их хувийг эзэлж байсан бол арааны III ангилалын хоршилт 20% буюу хамгийн бага хувийг эзэлж байв. Харин арааны II ангилалын хоршилт 30% -ийг эзэлж байв. 2. Эрүүний үений эмгэгийн шинж тэмдэгүүд нь тохиолдлын бүлэгт статистик ач холбогдол бүхий өндөр илэрч байлаа (p<0.05). 3. Арааны II болон III ангилалын хоршилттой хүмүүст хэвийн зуулттай хүмүүстэй харьцуулахад эрүүний үений эмгэгийн шинж тэмдэг болох эрүүний үений дуугаралт үүсэх магадлал 11-16 дахин өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, АХХХЭӨ дэх m7G-тэй холбоотой lncRNA GSEC-ийн экспресс ба тавилан хоорондын хамааралыг судалсан дүн(2026-03-30) ;Deleheibateer (Дэлхийбаатар); ; ;Б.МөнххүслэнҮндэслэл: Толгой хүзүүний хавтгай хучуур эсийн өмөн (ТХХХЭӨ) нь зэргэлдээх эрхтэн рүүгээ нэвчих чанар өндөртэй бөгөөд тавилан муутай хавдруудын нэг байдаг. Амны хөндийн хавтгай хучуур эсийн өмөн (АХХХЭӨ) нь ТХХХЭӨ-гийн хамгийн түгээмэл төрөл болно. Өмөнг эрт үед нь оношилж, эмчлэх нь тавиланд чухал нөлөөтэй байдаг учраас өмөнгийн үүсэл, явц зэрэгт оролцдог ач холбогдол бүхий биомаркер, бай молекулуудыг тодорхойлох шаардлагатай байна. N7-метилгуанозин (m7G) нь РНХ-ийн эпигенетик зохицуулалтын механизмд чухал оролцоотой байдгийн хувьд хавдрын үүсэл, хөгжилд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Урт кодлогддоггүй РНХ (lncRNA) нь хавдрын олон үйл явцад оролцдог боловч ТХХХЭӨ-д m7G-тэй холбоотой хийсэн судалгаа бага байна. m7G нь ТХХХЭӨ/АХХХЭӨ-ийн хавдрын явцад нөлөөлдөг молекулын механизм одоогоор бүрэн тодорхойгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: ТХХХЭӨ/АХХХЭӨ-гийн тавилан ба m7G-тэй холбоотой lncRNA GSEC хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: The Cancer Genome Atlas (TCGA) өгөгдлийн сангаас ТХХХЭӨ-гийн RNA-seq транскриптомын өгөгдөл, клиник мэдээллийг авч ялгаатай экспресслэгдсэн ач холбогдол бүхий lncRNAуудыг сонгон авч, нэг хувьсагчтай Cox регрессийн шинжилгээгээр тавилантай холбоотой lncRNA-уудыг тодорхойлов. m7G-тэй холбоотой генийг хэвлэгдсэн судалгааны өгүүллүүд болон Pearson корреляцийн шинжилгээнд үндэслэн m7G-тэй холбоотой lncRNA-уудыг тогтоов. UALCAN шинжилгээгээр ТХХХЭӨ/АХХХЭӨ дэх m7G-тэй холбоотой lncRNA-ын экспрессийн түвшинг тогтоож ба cBioPortal шинжилгээгээр ТХХХЭӨ дэх GSEC генийн мутацийг шинжлэв. Metascape шинжилгээгээр GO/ KEGG-ийн баяжилтын шинжилгээг гүйцэтгэсэн. Human Protein Atlas (HPA) өгөгдлийн сангаас АХХХЭӨ ба эрүүл эд дэх m7G-тэй холбоотой генийн уургийн түвшний экспрессийг тодорхойлж, qRT-PCR шинжилгээгээр АХХХЭӨ -гийн шугаман эс дэх экспрессийг судлав. Үр дүн: TCGA өгөгдлийн сангаас 3618 ялгаатай экспресслэгдсэн lncRNA-г тодорхойлсноос их экспресслэгдсэн 2421, бага экспресслэгдсэн 1197 ген байв. ТХХХЭӨ-гийн тавиланг тодорхойлоход ач холбогдол бүхий 1306 lncRNA-г тогтоов. Судалгааны 11 өгүүллээс 29 ген, пирсоны корреляцийн шинжилгээгээр 310 m7G-тэй холбоотой lncRNA-г илрүүлэв. Random forest model-ыг ашиглан хамгийн их ач холбогдол бүхий 50 генийг тодорхойлов. Эдгээр генүүдийг нэг хувьсагчтай Cox регрессийн үр дүнтэй давхцуулж m7G-тэй холбоотой lncRNA-уудыг тодорхойлоход GSEC ген нь ТХХХЭӨ-д оношлогооны өндөр ач холбогдолтой болох нь тогтоогдов. UALCAN шинжилгээгээр ТХХХЭӨ/АХХХЭӨ-д GSEC/DCPS нь статистикийн ач холбогдол бүхий их экспресслэгддэж байсан бөгөөд энэ нь ТХХХЭӨ-гийн тавилантай урвуу хамааралтай байна. GSEC-ийн мутацийг судлахад ТХХХЭӨ-д GSEC-ийн мутац тодорхойлогдсноос гадна mRNA-ийн их, бага экспресс тогтоогдов. Генийн онтологийн шинжилгээгээр эндоплазмын торын хөндий, гликопротеины бодисын солилцооны үйл явц, коллаген фибрилл, KEGG шинжилгээгээр эндоплазмын тор дахь уургийн боловсруулалт, гликозаминогликан биосинтез, лизиний задрал зэрэг замууд голлон баяжсан байв. DCPS уургийн экспресс эрүүл амны хөндийн салст эдэд бага, АХХХЭӨ-д их байлаа. Мөн АХХХЭӨ-гийн шугаман эсүүдэд GSEC-ийн экспресс амны хөндийн хучуур эдийн кератиноциттэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий их байлаа. Дүгнэлт: Энэхүү судалгаагаар m7G-тэй холбоотой GSEC/DCPS нь ТХХХЭӨ/АХХХЭӨ-д их экспресслэгдэж тус өмөнгийн тавиланд сөрөг нөлөөтэй байгааг тогтоолоо. Цаашид GSEC/DCPS нь ТХХХЭӨ/ АХХХЭӨ-гийн оношилгоо ба эмчилгээний шинэ молекул, зорилтот бай болж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Patient considerations for orthodontists: A comparative study of university students in Malaysia and Taiwan(Elsevier BV, 2024-10) ;Yuo, Tee Chi ;Cheng, Johnson Hsin-Chung ;De-Shing Chen, Daniel ;Samson, Renu SarahVarghese, EbyBACKGROUND/PURPOSE: Patients' considerations when choosing an orthodontist are influenced by many factors, including background, ethnicity, and location. Accordingly, this study aimed to identify factors influencing patients' considerations when selecting an orthodontist in both Malaysia and Taiwan. MATERIALS AND METHODS: In total, 248 dental students from Taipei Medical University and 110 dental students from Manipal University College Malaysia were selected for this study. Participants' considerations when selecting an orthodontist were assessed using a questionnaire survey. The questionnaire collected data regarding participants' demographic characteristics and their preferences regarding clinical settings, orthodontist attributes, administrative systems, and the influence of social media. The gathered data were analyzed and compared using independent t-test, ANOVA, and chi-squared for both cohorts. RESULTS: The present results revealed significant differences between the Malaysian and Taiwanese participants with several variables, including orthodontist experience, recommendations, pain-free treatment procedures, treatment duration, friendly reception, sources of information about orthodontists, and preferred social media platforms. Notably, among the Taiwanese participants, "person responsible for treatment costs," was significantly correlated with the orthodontist's age, the orthodontist's work experience, information sources, travel distance, and content posted by orthodontists on social media. By contrast, among the Malaysian participants, this variable was correlated with the work experience of orthodontists. CONCLUSION: Significant differences were observed between the Malaysian and Taiwanese participants in terms of their considerations when choosing an orthodontist. Participant's gender significantly influenced orthodontist preferences among the Malaysian participants, whereas the individual responsible for treatment costs was identified to be the most crucial factor influencing the Taiwanese participants.Scopus© Citations 1
