Б.Од
Loading...
Товч нэр
Б.Од
Бүтэн нэр
Баярсайхан Од
Латин нэр
Bayarsaikhan Od
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зуултын гажигийг эрүүний үений эмгэгийн шинж тэмдэгтэй холбон судалсан ньҮндэслэл: Хоршихуй ба эрүүний үе хоорондын хамаарлын анхны таамаглалыг судлаач Костен нар дэвшүүлсэн бөгөөд зуултын гажгийн төрөл болох гүн зуулт нь эрүүний үений эмгэгийн шинж тэмдгүүд үүсэхэд нөлөөлж байна гэж таамагласан байна. Судлаачдын тогтоосноор эрүүний үений эмгэгийн шинж тэмдгүүд нь эмэгтэйчүүдэд илүү их тохиолддох ба эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн харьцаа 2:1-ээс 8:1 хооронд хэлбэлздэг гэж үзжээ. Эрүүний үений эмгэг нь нийт хүн амын 2538% -д тохиолддог байна. Зуултын гажгийг эрүүний үений эмгэгийн шинжтэй холбон судалсан судалгааны ажил Монгол улсад хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Зуултын гажиг ба эрүүний үений эмгэг хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар хийсэн ба АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Нүүр амны гажиг заслын тасагт хандсан нүүр амны гажиг заслын эмчилгээ шаардлагатай өвчтөнийг тохиолдлын бүлэгт харин хэвийн зуулттай, гажиг заслын эмчилгээ хийлгэж байгаагүй харьцангуй эрүүл зуулттай хүмүүсийг хяналтын бүлэгт хамруулсан. Тохиолдол ба хяналтын бүлэг тус бүрийн түүврийн хэмжээг 20 хүн байхаар тооцон 2030 насны нийт 40 хүнийг хамруулав. Нүүр амны гажиг заслын эмчилгээ шаардлагатай эсэхийг IOTN индексээр тодорхойлсон. Харьцангуй эрүүл зуултыг Андрюсын 6 түлхүүр буюу хэвийн зуултын 6 зарчимын дагуу тодорхойлов. Эрүүний үений байдлыг асуумж болон бодит үзлэг ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас шүдний зуултын гажигтай бүлэгт 24.4±3.7 жил, хяналтын бүлэгт 26.0±3.6 жил, зуултын гажигтай бүлэгт 45% (n=8) нь эрэгтэй харин хяналтын бүлэгт 40% (n=9) нь эрэгтэй байв. Шүдний зуултын гажгийг илрүүлэх үзүүлэлтүүд болох үүдэн шүдний дагуу зөрүү ихэссэн, үүдэн шүдний дагуу зөрүү багассан, үүдэн шүдний босоо зөрүү ихэссэн, амаар амьсгалдаг зэрэг үзүүлэлтүүд нь зуултын гажигтай бүлэг болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05). Логистик регрессийн шигжилгээгээр II ангилал (OR=11.66, p=0.007) ба III ангилал (OR=16.33, p=0.017)-ын хоршилт, үүдэн шүдний босоо зөрүү ихэссэн (OR=6.87, p=0.025), амаар амьсгалдаг (OR=4.22, p=0.042) зэрэг үзүүлэлтүүд нь босоо болон хөндлөн чиглэлд эрүүний үений дуугаралт үүсэхэд нөлөө үзүүлж байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд арааны I ангилалын хоршилт 50% буюу хамгийн их хувийг эзэлж байсан бол арааны III ангилалын хоршилт 20% буюу хамгийн бага хувийг эзэлж байв. Харин арааны II ангилалын хоршилт 30% -ийг эзэлж байв. 2. Эрүүний үений эмгэгийн шинж тэмдэгүүд нь тохиолдлын бүлэгт статистик ач холбогдол бүхий өндөр илэрч байлаа (p<0.05). 3. Арааны II болон III ангилалын хоршилттой хүмүүст хэвийн зуулттай хүмүүстэй харьцуулахад эрүүний үений эмгэгийн шинж тэмдэг болох эрүүний үений дуугаралт үүсэх магадлал 11-16 дахин өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Usage of Hounsffeld unit to differentiate idiopathic condylar resorption: a preliminary study(2026-01) ;Takata, Kazuki ;Watanabe, Keiichiro ;Ser-Od, Shinetsetseg; Maeda, NaokiBACKGROUND: The Hounsfield unit (HU) is a quantitative scale used to describe radiodensity in computed tomography (CT) scans. Since idiopathic condylar resorption (ICR) and temporomandibular joint osteoarthritis (TMJOA) involve destruction of bone and cartilage in the mandibular condyle, we hypothesized that HU values might be used to differentiate between the two conditions. This study aimed to evaluate the usefulness of HU values in the differential diagnosis of ICR and TMJOA. METHODS: Twelve TMJOA and 9 ICR patients, and 11 healthy subjects were recruited as the TMJOA, ICR, and control groups, respectively. CT scans were performed, and HU values were measured in the region of interest (ROI) with 5 mm thickness along the Z-axis from superior condylar surfaces. HU distributions were then analyzed for each ROI. RESULTS: Control and TMJOA patients were significantly older than those in the ICR group. Median HU values of the mandibular condyle did not differ significantly among the three groups. All groups showed a unimodal HU distribution peaking at 250-450 HU, while ICR condyles exhibited a tendency to have an additional peak at 1350-1500 HU. Compared to the control group, the HU distribution of the TMJOA and ICR condyles was significantly lower at 250-450 HU. After age adjustment, significant intergroup differences in the voxel ratio were noted at each HU level at 250-300, 300-350, 400-450, 1400-1450, and 1800-1850 HU. However, no significant differences in HU values were observed between the ICR and TMJOA groups. CONCLUSIONS: HU values and distributions of the mandibular condyle may be used to differentiate between the control group and the ICR and TMJOA groups. Further studies with a sufficient sample size are needed to confirm whether HU values and distribution could become important indicators for distinguishing between the TMJOA and ICR condyles.Scopus© Citations 1
