Purevdorj, Erkhembulgan
Loading...
Товч нэр
Purevdorj, Erkhembulgan
Бүтэн нэр
Purevdorj Erkhembulgan
Латин нэр
Purevdorj Erkhembulgan
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын нарийн ширхэгт PM2.5 тоосонцроор өдөөгдсөн элэгний эст өмөнгийн шугаман эсийн өсгөвөрт иммуноцитохимийн аргаар үнэлсэн нь(2023-11-03) ;Т.Одончимэг ;Б.Батчимэг ;Д.Юндэндаш ;Н.Ням-ЭрдэнэБ.МөнхцэцэгҮндэслэл: Монгол улсад 2022 онд нийт хорт хавдрын 6,885 шинэ тохиолдол оношлогдсоноос элэгний эст өмөн 2,286 буюу 33.2%-ийг дангаар эзэлж байна. PM2.5 нь тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн болон ахуйн гаралтай түлшний шатах процессын үед ялгардаг олон төрлийн химийн бодисын нэгдэл юм. PM2.5 нь гуурсан хоолой, түүнчлэн альвеолд нэвчиж, агаар цусны хоригийг нэвтрэн цусны эргэлтэд ордог. Ингэснээр амьсгалын замд нөлөөлөхөөс гадна эд эрхтэнд тархан байрлаж элэгний хатуурал, хавдар, зүрх судасны өвчин гэх мэт олон эмгэгт нөлөөлдөг талаар судалгаанууд хийгдсээр байна. Qian zhang (2017) нарын судалгаанд элэгний эст өмөнгийн эсийн үржил, нэвчилт, нүүн шилжилтэд PM2.5 тоосонцор нөлөөлж буйг дурджээ. Элэгний эст өмөнгийн үед GPC3 уураг ERK/MAPK дохио дамжилтын механизмыг идэвхжүүлснээр хавдрын эсийн хуваагдал, нэвчилт, нүүн шилжилтийг нэмэгдүүлдэг. Зорилго: GPC3 уургийн нийлэгжилтийг агаарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцроор өдөөгдсөн HepG2 шугаман эсийн өсгөвөрт үнэлэх. Арга, аргачлал: Анагаах Ухааны Хүрээлэн (АУХ)-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторийн эсийн банкинд хадгалагдаж буй элэгний эст өмөнгийн HepG2 шугаман эсийг ашиглаж дулбеккогийн эсийн тэжээлт орчинд 10% ургийн үхрийн ийлдэс, 1%ийн антибиотикийн холимог нэмэн 5%-ийн CO2-ийн агууламжтай 37oСийн орчинд өсгөвөрлөж, 4-5 удаагийн сэлгэн зорчуулалт хийсний дараа туршилтад ашигласан. PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын тунгуудаар HepG2 эсэд үйлчилж, МТТ шинжилгээний аргаар эсийн амьдрах чадварыг тодорхойлон сонгосон тунгаар HepG2 эсэд үйлчлэв. 24 цагийн дараа иммуноцитохимийн шинжилгээг туяаруулагч бодис (Alexa-488) болон өнгө үзүүлэгч бодис (AEC) ашиглан 2 төрлийн аргаар протоколын дагуу туршилтыг хийж гүйцэтгэсэн. Микроскопын тусламжтай зураг авч Image J программыг ашиглан үр дүнг боловсруулав. Үр, дүн: МТТ шинжилгээний үр дүнд PM2.5 тоосонцрын 5, 15 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж (103.2, 108.1%) байсан бол 25 мкг/мл-ээс дээш тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг дарангуйлж байв. МТТ шинжилгээний үр дүнгээр сонгон авсан PM2.5 тоосонцрын 15мкг/мл тунгаар HepG2 эсийг 24 цаг үйлчилсний дараа GPC3 уургийн нийлэгжилтийг дархан туяаруулагчийн тусламжтайгаар илрүүлж харьцуулан үнэлэв. PM2.5 тоосонцроор үйлчилсэн бүлэгт GPC3 эерэг эсүүд хяналтын бүлгийнхээс 2-3 дахин их тоологдсон (p=0.034). Дүгнэлт: Агаарын бохирдол, ялангуяа PM2.5 нь in-vitro нөхцөлд GPC3 уургийн илэрцийг ихэсгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнтэй холбогдох механизмыг цаашид судлах шаардлагатай.
